Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2022/00187

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2022/00187

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* тоотод оршин суух, ЛЗ7*******052163 регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* тоотод оршин суух, ЖЭ730*******2212 регистрийн дугаартай, ******* овогт ******* т холбогдох

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Батцэцэг /цахимаар/

Хариуцагч Ж. /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.той 2010 онд танилцаж 2013 оны 5 сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болсноос хойш хоёр хүүхдийн эцэг эх болсон. Хүү Б.******* маань 2013 оны 01 сарын 06-ны өдөр, охин маань 2014 оны 6 сарын 08-ны өдөр тус тус төрсөн. Ж. нь архины хамааралтай бөгөөд байнгын хардаж, хэл амаар доромжилсоор өдийг хүрсэн. Би болон үр хүүхдүүд минь байнгын гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч байна. Удаа дараа зодох, хутга барьж хоолойд тулган айлган сүрдүүлэх, хоолой боож багалзуурдах, шөнө дөлөөр  нүцгэн  хэд  хэдэн  удаа хөөж  гаргах  гэх зэргээр бие болон сэтгэл санааны дарамт байнга учруулдаг. Үр хүүхдүүд минь ийм хүчирхийллийн хажууд өсөж торнин уур уцаартай, уйланхай болсон. Сүүлийн 2 жилийн хугацаанд байнгын хардаж утсанд байршил тогтоогч суулган уулзсан найз нөхөд, утсаар ярьсан хүн болгонтой хардаж,  агсам  тавьдаг  болсон.  Бид  2013  онд Голомт банкны ипотекийн 8 хувийн

зээлээр 1 өрөө байрыг тухайн үеийн ханшаар 34 000 000 төгрөгөөр худалдан авсан. ******* сумын ******* дүгээр баг ******* тоот 1 өрөө байраа нөхөр Ж.т өгөх болно. Эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.*******, охин нарыг миний асрамжинд үлдээж, хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Батцэцэгтэй 2010 оноос эхлэн хамтран амьдарч 2013 онд хүү Б.*******, 2014 онд охин нар төрж гэрлэлтээ батлуулсан. С.Батцэцэгтэй хамт гэр бүл болж амьдрах хугацаанда архины хамааралтай байсан нь үнэн. Бид хоорондоо ярилцаад гэрлэлтээ цуцлуулж, хүү, охин хоёроо ээжийнх нь асрамжинд үлдээж, миний нэр дээр байгаа ******* сумын ******* дүгээр баг ******* тоот байрыг надад үлдээхээр болсон. Сүүлийн жилүүдэд миний бие эхнэр С.Батцэцэгийг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэж байсан нь үнэн. Энэ байдалдаа би гэмшиж архины эмчилгээ хийлгэж АА-д явж засарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчээс гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, ам бүлийн байдлыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, тус шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 11 сарын 1*******-ний өдрийн 138/ЭТ2021/0033******* тоот “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл” зэргийг бичгийн баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас бичгийн баримт шүүхэд өгөөгүй болно.

 

   Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Батцэцэг нь хариуцагч Ж.т холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээн, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2010 онд танилцан хамт амьдарч, 2013 оны 05 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ  албан  ёсоор  бүртгүүлэн  хууль  ёсны   гэр   бүл   болсон   байх   ба   тэдний  дундаас 2013 оны 01 сарын 06-ны өдөр хүү ын *******, 2014 оны 6 сарын 08-ны өдөр охин ын Хүслэн нар төрсөн үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна. 

Гэрлэгчид нь хамт амьдрах явцдаа нөхөр Ж. нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг, агсам тавих, эхнэрээ хэл амаар доромжлох, хардах, улмаар бие эрхтэнд нь халдаж зодох, хэрүүл маргаан үүсгэх, бие биенээ үл хүндэтгэх  зэрэг  нөхцөл  байдлын  улмаас тэдний харьцаа таарамжгүй болсон, мөн тэд гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон зэрэг шалтгаан нөхцлүүд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байна.

Иймд тэдэнд эвлэрүүлэх хугацаа олгох нь үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбаруудаар  батлагдаж  байх  тул  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн насанд хүрээгүй хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах тухай шаардлагыг хариуцагч татгалзаагүй, талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Б.*******, охин нарыг эх С.******* асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар ******* нас 01 сартай хүү Б.*******, 7 нас 7 сартай охин нарыг насанд хүртэл нь эцэг Ж.оор сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ  цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******5 728 төгрөгөөс 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 125 528 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.оос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Батцэцэгт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Гэр  бүлийн  тухай  хуулийн 14  дүгээр  зүйлийн  14.1  заасныг баримтлан ******* овогт ******* Батцэцэг/РД:ЛЗ7*******052163/, ******* овогт ******* /РД:ЖЭ730*******2212/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 зааснаар хүү Б.*******, охин нарыг эх С.******* асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүү Б.*******, охин нарыг 11 насанд хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр эцэг Ж.оор сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг, мөн зохигч талууд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ  цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.   

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн газрын иргэний бүртгэлийн байгууллага болох Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1*******5 728 төгрөгөөс 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 125 528 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.оос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.Батцэцэгт олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2,  11*******.4-т  тус  тус  зааснаар энэ  шийдвэр  танилцуулан  сонсгомогц  хүчинтэй

болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.УРТНАСАН