Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,    

улсын яллагч П.Итгэл, 

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр, ******* аймагт  төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, хоол зүйч мэргэжилтэй, ******* ******* ын ийн д 1 дүгээр цувааны ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ******* аймгийн сум 5 дугаар баг 4-3 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

овогт ын , /регистрийн дугаар:МЭ87**************00 /

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь Олон улсын харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “ ын ”-ийн мэргэжлийн ын байгууллагын дугаартай “ийн ы ” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ын ******* ******* ын ийн д ы ээр  ажилд орсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, шүүгдэгчийн саналыг харгалзан дараах нотлох баримтыг шинжлэн судалсанд тооцсон болсон. Үүнд:

1.Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

2.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 133-р хуудас/,

З.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы  “...Шалгаж үзсэн зүйл байхгүй, яагаад гэвэл Замын даргын дугаартай тушаалд хүний нөөцийн сонгон шалгаруулалт явуулахдаа мэргэжлийн үнэмлэхийг эх хувиар биш, нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бүрдүүлэх материалд хавсаргах гэж заасны дагуу эх хувийг шалгаж үзэлгүй авдаг...”...Зоригчийн д дугаартай хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглаж ажилд орсон овогтой гэх ажилтныг харвал таних байх, тэрнээс бол танихгүй...”...Тухайн ажилтны д ******* ******* тай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэсэн, түүнд тохирсон цалин хөлс авсан учраас ын ******* ******* ын ийн д хохирсон зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байна.”  гэх мэдүүлэг/хх-ийн 12-13-р хуудас/,

4.Гэрч ын “...Манай ын ийн д үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан.", “...Манай байгууллагын д архивын нэгж гэж хадгалаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-113-р хуудас/,

5.Гэрч ы “...Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн ын үүд маань анх манай институтаас нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч ын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд ад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг.” гэх мэдүүлэг/хх-ийн 116-118-р хуудас/, 

6.Гэрч С.Болормаагийн “...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн боловсрол, ын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт.”, “...Хамаарна. Мэргэжлийн ын бие даасан нэг том салбар учраас.’’, “...Мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. Үндэсний үнэт цаас ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг” гэсэн мэдүүлэг/хх-ийн 121-123-р хуудас/,

7.Гэрч ын дахин өгсөн “...Надад харуулсан 2020/309 дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай ын өөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна.”, “...Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай ын 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан ыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийн үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно.”, “...Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай ын д элсэн суралцаж төгсөөгүй. ******* ******* ын байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай ын ийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна.”, “...Төмөр ын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуудалд орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан ******* ын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 1*******-129-р хуудас/,

8.Хөдөлмөр  нийгмийн хамгааллын , үнэлгээ, судалгааны институтаас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн “... ын нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн , дүгээр тушаалаар батлагдсан “Мэргэжлийн ын байгууллагыг бүртгэх, ын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын дагуу мэргэжлийн ын байгууллагын Бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно.” гэх дугаартай албан бичиг/хх-ийн 56-р хуудас/,

9.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/*******7 дугаартай тушаалаар баталсан “Мэргэжпийн боловсрол, ын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам”-ын хуулбар /хх- ийн 91-102-р хуудас/,

10.Хөдөлмөр нийгмийн хамгааллын , үнэлгээ, судалгааны институтаас 2024 оны ******* дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн “...Нэр бүхий иргэдийн мэдээлэл мэргэжлийн ын байгууллагын www.mergejil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэх 1/190 дугаартай албан бичиг /хх- ийн 105-р хуудас/,

11. ******* ******* ын ийн гоос 2024  оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 30/1*******0 дугаартай албан бичгээр хавсаргаж ирүүлсэн овогтой /МЭ87**************00/-гийн хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал /хх-ийн 159-177-р хуудас/ зэрэг бичгийн баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Олон улсын харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “ ын ”-ийн мэргэжлийн ын байгууллагын дугаартай “ийн ы ” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж 2023 оны 09 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ын ******* ******* ын ийн д ы ээр ажилд орж хуурамч баримт бичгийг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, түүний өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы мэдүүлэг/хх-ийн 12-13-р хуудас/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 110-113-р хуудас/, ы мэдүүлэг/хх-ийн 116-118-р хуудас/, С.Болормаагийн  өгсөн мэдүүлэг/хх-ийн 121-123-р хуудас/, ын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 1*******-129-р хуудас/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын , үнэлгээ, судалгааны институтаас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн дугаартай албан бичиг/хх-ийн 56-р хуудас/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/*******7 дугаартай тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, ын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам”-ын хуулбар /хх- ийн 91-102-р хуудас/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын , үнэлгээ, судалгааны институтаас 2024 оны ******* дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 1/190 дугаартай албан бичиг /хх- ийн 105-р хуудас/, ******* ******* ын ийн гоос 2024  оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 30/1*******0 дугаартай албан бичгээр хавсаргаж ирүүлсэн овогтой /МЭ87**************00/-гийн хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой материал, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал /хх-ийн 159-177 дахь тал/ зэрэг бичгийн баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд зааснаар хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинж нь тухайн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр ашигласан, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн д уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хуульчилжээ. .

Шүүгдэгч ******* нь шалгалт өгч, суралцаж төгсөөгүй атлаа Олон улсын харилцаа, аж үйлдвэрийн дэргэдэх “ ын ”-ийн мэргэжлийн ын байгууллагын дугаартай ийн ы ” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг авах эрхгүй гэдгээ мэдсээр байж тухайн үнэмлэхийг ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул түүний үйлдэл гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Мөн шүүгдэгч ******* нь хуурамч мэргэжлийн үнэмлэх ашиглаж 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажилд томилогдсон байх бөгөөд 1 жил 2 сар гаруй хугацаанд тухайн албан тушаалд ажилласан хууль бус үйлдэл нь тус гэмт хэргийн удааширсан шинжийг мөн агуулж байна.

Шүүгдэгч ******* нь удааширсан үйлдлээр тухайн мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан хууль бус үйлдлийн улмаас тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэдийн эрхийг зөрчин, хохирол учруулсан мөн “ийн ы ” гэсэн мэргэжлийн үнэмлэх нь ажилд томилох гол шалгуур бөгөөд тухайн үнэмлэхгүй бол тухайн байгууллагын журмаар ажилд томилох боломжгүй атал тус хуурамч үнэмлэхийг ашиглаж ажилд томилогдсон байгаа нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг зөрчжээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын д:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Иймд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанчлан шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Итгэл би Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч  холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь Олон улсын харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “ ын ”-ийн мэргэжлийн ын байгууллагын дугаартай “ийн ы ” мэргэжил эзэмшсэн гэх хуурамч мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ын ******* ******* ын ийн д ы ээр ажилд орж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ц.Мөнхтуяаг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1.000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугаартай мэргэжлийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* нь “...Хэлэх зүйл байхгүй” гэсэн ба эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж,

Шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Бусад асуудлын талаар:

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эд мөрийн баримтаар хураагдсан Олон улсын харилцаа, аж үйлдвэрийн дэргэдэх “ ын ”-ийн мэргэжлийн ын байгууллагын  дугаартай мэргэжлийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тогтоолд дурдав.

Монгол Улсын шүүхийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ургийн овогтой ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

            5.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Олон улсын харилцаа, аж үйлдвэрийн дэргэдэх “ ын ”-ийн мэргэжлийн ын байгууллагын  дугаартай мэргэжлийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                             Б.БИЛГҮҮН