| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/00409/И |
| Дугаар | 138/ШШ2022/00278 |
| Огноо | 2022-03-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2022/00278
| 2022 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 138/ШШ2022/00278 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дүгээр баг, ******* ******* тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг, Өлзийт гэх газарт оршин суух, ЖБ86122*******70 регистрийн дугаартай, Иөншөөбү овогт Мажигийн д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа,
Хариуцагч *******,түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М. бид хоёр 2013 оноос үерхэж эхэлсэн. 2015 онд нэг гэрт орж хамт амьдарсан бөгөөд 2017 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2015 оны 12 сарын 2*******-ний өдөр хүү , 2017 оны 5 сарын 01-ний өдөр охин тус тус төрсөн. Нөхөртэйгөө суугаад хөдөө амьдрах болсон. Хэдийгээр хөдөө өсөөгүй ч чадахаасаа чадахгүй хүртлээ гэрийнхээ ажлыг хийдэг байсан. Бид хадам ээжийнхээ хамт амьдардаг байсан. Манай хадам ээж намайг байнга гоочилж, бидний амьдралд оролцдог, хадам ах, дүү, эгч нар намайг хүн гэж тоодоггүй. Шаардлагатай үед би мотоцикл унаад ч болов сүү, таргаа зараад явдаг байсан. ******* ер нь их дээрэнгүй, намайг зоддог байсан. Намайг хүүхдүүдээ орхиод зугаа цэнгэл хөөгөөд явдаг гэж хэлдэг ч тийм зүйл огт байхгүй. Харин ч ******* өөрөө архи уудаг, уусан үедээ дээрэнгүй, хүүхдүүдийнхээ хажууд харгис хэрцгий зан гаргадаг. ... Би тийм айхтар ууж, идээд явдаг хүн биш. Ингэж намайг гүтгэж байгааг үгүйсгэж байна. өөрөө харин маш харгис, намайг боож унагааж, нүд, амыг минь хөх няц болтол нь зоддог, хардаж, сэрддэг. Энэ бүгд нь салах шалтгаан болсон. Энэ бүгдийг тэвчээд явдаг байсан хэдий ч сүүлийн үед үнэхээр тэвчихийн аргагүй болсон учир салахаар шийдсэн. Том хүү минь сүүлийн үед дүүгээ барьж аваад зодох гэдэг болсон. Иймээс хүүхдүүдээ ийм орчинд өсгөхийг хүсээгүй. Хоёр хүүхдээ д өгөхгүй. Би өөрөө төрүүлж өсгөсөн. Ажилтай үедээ ээж, ах, дүү нараараа хүүхдүүдээ харуулдгаас бусад үед би хүүхдүүдээ орхиж хаяж явдаггүй. Нэг удаа хөдөөнөөс ирсэн сүү цагаан идээгээ авах гээд хүүхдүүдээ хажуу айлдаа орхиод яваад ирэхэд хүүхдүүд хаяж явсан байна гээд цагдаа ирчихсэн, хадам эгч нар ирчихсэн байж байсан. Энэ мэтчилэн намайг архи уудаг, хүүхдээ хаяж явдаг гэж үндэслэлгүйгээр гүтгэдэг. Иймд ийм хүнтэй цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 201******* оны 02 сард танилцаад, ойр дотно болсон. Тэгээд ******* сард манай эхнэр хот явсан. 7 сард надад жирэмсэн болсноо хэлсэн. Тэгээд ирээд бид хамт амьдарсан. 2015 оны 12 сарын 2*******-ны өдөр хүү, 2017 оны 05 сарын 01-ний өдөр охин минь төрсөн. Хүүхдүүдээ цэцэрлэгт оруулах гэж 2020 онд аймгийн төвд эхнэрээ хүүхдүүдтэйгээ оруулж байсан. Гэтэл эхнэр минь байнга архи ууж, хүүхдүүдээ харж хандахгүй, айлд орхиж архи уудаг байсан. Манай ээжтэй таарахгүй байна гэж хэлдэг. Гэхдээ манай эхнэрийн ааш маш хэцүү, төрсөн ээж, эгч, дүү нартайгаа ч таардаггүй. Намайг нэг удаа хутгалах гэж оролдож байсан, нэг удаа хүрзээр цохиж толгойг минь хагалж байсан. Тиймээс би хүүхдүүдээ өөрийн асрамждаа авахыг хүссэн. Ийм хүнд хоёр хүүхдээ үлдээхийг хүсэхгүй байна. Хэдийгээр энэ хүн хүүхдүүдээ хардаг гэж байгаа боловч манай хадам ээж л хардаг. Өнгөрсөн өвлийн цагаан сараар баярын юмаа цуглуулчхаад явах гэхэд би араас чинь очъё гээд цуг яваагүй, араас ирээгүй. Тэгэхээр нь би хөдөөнөөс хүнээс асуулгахад архи уугаад алга болсон байсан, хоёр хүүхэд минь гэр нь хүйтэн зуухан дээрээ сууж байсан гэж манай найз хэлсэн. Ер нь байнга архи дарс ууж гэр орноо хаяж явдаг, ийм л байдалтай байдаг. Баянтүмэн сумын хүүхэд хамгааллын багийн утсанд энэ дуудлагыг нэг удаа л өгсөн болохоос ийм байдал олон болж байсан... Иймд гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Хүүхдүүдээ би өөрийн асрамжид авмаар байна. Хүүхдийн тэтгэлэг төл гэвэл татгалзахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, Хүү , охин нарын эрүүл өсөж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбарууд,тус шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны ******* сарын 1*******-ний өдрийн №165 дугаартай тэмдэглэл гэсэн баримтуудыг,
Хариуцагчаас Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2022 оны 3 сарын 1*******-ны өдрийн 1/150 дугаартай албан бичиг /эх хувь/ гэсэн баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар шинжээч томилж, хүүхдүүдийн асрамжийн талаар Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын албанаас шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг явуулсан.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч хүүхдүүдээ Р.******* асрамжид үлдээхгүй, өөрийн асрамжид авна гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргадаг.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2013 онд танилцан 2015 оноос эхлэн гэр бүл болон хамт амьдарч 2017 оны 3 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болсон байх ба тэдний дундаас хүү нь 2015 оны 12 сарын 2*******-ний өдөр, охин нь 2017 оны 5 сарын 01-ний өдөр тус тус төрсөн үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа зан харьцаа таардаггүй, бие биеэ үл хүндэтгэх, бусадтай хардах, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах зэргээр гэрийн дотор таарамжгүй харьцаа бий болж, улмаар байнга хэрүүл маргаан үүсгэн, архи ууж, агсам согтуу тавих, бие биеэ үг хэлээр дайрч давшлах, бие махбодид халдах гэх мэтээр хэн хэндээ гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, мөн энэ байдлаасаа болж 2021 оноос эхлэн тус тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрах хүсэл сонирхолгүй, энэ хугацаанд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилгыг хэн алин нь гаргаагүй, мөн тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байна.
Иймд тэдэнд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулах нь үр дүнд хүрэхгүй болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож
байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь хоёр хүүхдээ өөрийн асрамжид авах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна гэж маргадаг, мөн тэд энэ хугацаанд хүүхдүүдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй байх тул шүүх хариуцагчийн хүсэлтээр хүүхдүүдийг эцэг эхийнхээ хэнийх нь асрамжид айх аюулгүй, эрүүл саруул, сэргэлэн цовоо өсөх боломжтой талаар мэргэжлийн байгууллага болох Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын шинжээч нараар судлуулсан бөгөөд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6-д зааснаар хүү , охин нарыг эх Р.******* асрамжид тус тус үлдээхээр шийдвэрлэв.
Гэрлэгчид нь шүүх хуралдаанд хүүхдүүдээ өөр өөрийн асрамжид авч үлдэхийн тулд бие биеийнхээ дутагдалтай талуудыг дурдан хэн хэнийгээ буруутгасан тайлбаруудыг тус тус гаргаж байх боловч энэ нь хүүхдүүд эцэг эхийн хэнтэй нь амьдрахыг тодорхойлох гол нөхцөл биш бөгөөд эцэг эхийн хэн нэг нь дутагдалтай байх нь нөгөөхийг нь дутагдалгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын шинжээч нарын 2022 оны 01 сарын 31-ний өдрийн дүгнэлтэд нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алины асрамжид хүүхдүүд амьдрахад тэдний хүмүүжилд ноцтой, сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдлын талаар дүгнэгдээгүй.
Гэвч шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтэд дурдсан хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлын талаар судалсан дүгнэлт буюу хүүхдүүдийн насны онцлогоосоо шалтгаалан орчныг болон эцэг эхийн хоорондын харилцааг зөв хүлээн авч ойлгон, ухамсарлах чадвар, бусдын халамж үйлчилгээ шаардагдах онцлог, хүүхэд болон эцэг эхийн хооронд тогтсон харилцаа, хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж, эцэг, эхийн оршин сууж буй газрын нөхцөл байдал зэргийн талаар дүгнэснийг үндэслэл болгосон болно.
Түүний зэрэгцээ хүүхдүүд эцэг эхийгээ тус тусдаа амьдарсан цаг хугацаанаас эхлэн одоог хүртэл эх Р.******* асрамжид хамтдаа өсөж торниж байгаа, мөн хүү нь 1 дүгээр ангид суралцдаг, түүнд одоо хамт амьдарч байгаа эхийн анхаарал халамж нэн чухал байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, хүүхдүүдийн гэр орондоо ижил дасал болон хамтдаа өсөж дассан орчинг заавал өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хариуцагч ******* нь “хүүхдүүдээ Р.******* асрамжид үлдээхгүй, өөрийн асрамжид авна, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөх, авах асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэж маргадаг боловч тэрээр хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь явах, боловсрол олгох нөхцөлийг хангах боломж, хүүхдүүдийн ёс суртахууны болон биеийн хөгжилд цаг зав гаргах боломж байгаа талаараа шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд “...******* нь байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хүүхдүүдээ байнга орхиж хаяж явдаг бөгөөд энэ нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчдөг..” гэж марган, дээрх тайлбараа нотлох зорилгоор Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2022 оны 3 сарын 1*******-ны өдрийн 1/150 дугаартай албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн байна.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2022 оны 3 сарын 1*******-ны өдрийн 1/150 дугаартай албан бичгээс үзвэл нэхэмжлэгч *******г хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй байгаагаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчийг байнга архи, согтууруулах ундаа хэрэглэдэг, хүүхдүүдээ асарч өсгөж явж чадахгүй гэх татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна.
Иймд хариуцагч талын хүүхдийн асрамжийг нэхэмжлэгчид хариуцуулж болохгүй гэх дээрх татгалзал үндэслэлгүй байх тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх насанд хүрээгүй үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү , охин нарыг насанд хүртэл нь эцэг *******ор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.*******, 26.6-д тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид нийт 195 728 төгрөг төлснөөс 70 200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 125 528 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоос гадна хариуцагч *******ос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-т заасныг баримтлан Иөншөөбү овогт Мажигийн /РД:ЖБ86122*******70/, ******* овогт ******* Дуламрагчаа/РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6-д зааснаар хүү , охин нарыг эх Р.******* асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2-т тус тус зааснаар хүү , охин нарыг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 / насанд хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр эцэг *******ор сар тутам тэжээн тэтгүүлсүгэй
*******. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.*******, 26.6-т тус тус зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн газрын иргэний бүртгэлийн байгууллага болох Дорнод аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхтуулд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 195 728 төгрөгөөс 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 125 528 төгрөгийг, хариуцагч *******ос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1******* хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 1******* хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН