| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2021/00100/И |
| Дугаар | 104/ШШ2021/00170 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 104/ШШ2021/00170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* *******ын ******* /РД:*******/
Хариуцагч: *******, *******д холбогдуулан
Ажилд эргүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын Б/122 захирамжаар 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Налайх дүүргийн Засаг даргын Б/16 тоот захирамжаар ажлаас хууль бусаар, үндэслэлгүй халагдсан. Иймд нэхэмжлэгч М.******* намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.*******, түүний өмгөөлөгч Б.Чулуулгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 онд хөгжмийн багшаар ажиллаж байхдаа Налайх дүүргийн 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орж тэнцээд нөөцөд бүртгэгдсэн. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын Б/122 захирамжаар 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл уг албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн. Энэ хугацаандаа нэг ч удаа ажил, албан тушаалдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2019,2020 оны үр дүнгийн гэрээг 80 хувиас дээш хувиар үнэлүүлж, дүгнүүлсэн. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг намайг дуудаж уулзсан. Тэгэхэд надад Та маргааш гэхэд ажлаа хүлээлгэж өгнө үү, Та миний итгэлийг алдсан тул ажлаас чинь чөлөөлсөн гэж хэлсэн. Би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа хэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаалын надад өгөөд, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажлын хэсэг байгуулагдсан. Миний хөдөлмөрлөх эрхийг хааж, ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Зохигч талуудын тайлбарыг сонслоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-д зааснаар хүн өөрөө ажил мэргэжлээ чөлөөлөх сонгох, түүнийг хааж, боогдуулж болохгүй. Гэтэл төрийн байгууллагын эрх бүхий албан хаагчийн нөлөөлсөн, хууль бус үйлдэл харагддаг. Дээд шатны албан байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан. Үүнийг шүүхийн байгууллага эцсийн байдлаар шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Үүний дагуу д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Г.*******, С. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.******* нь Нийсэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай Б/122 дугаар захирамжаар Налайх дүүргийн 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Нийслэлийн Засаг даргын уг захирамж нь төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан, 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэлх хугацаанд уг захирамж гарсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Боловсролын газраас зохион байгуулсан орон нутгийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад М.******* удаа дараа орсон боловч тэнцээгүй. Боловсролын тухай хуулийн 2018 оны нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг томилох, чөлөөлөх нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тус дүүргийн Засаг даргын бүрэн эрхэл шилжсэн. М.******* дүүргийн 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй, ажлын байрны тусгай шаардлагыг хангахгүй багйаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа ба тус албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй тул ажлаас чөлөөлөх саналыг Нийслэлийн Боловсролын газарт 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлж, зөвшилцөн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар М.*******г албан үүргээс нь чөлөөлж шийдвэрлэсэн. М.******* нь 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба Нийслэлийн Боловсролын газраас зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2.-д заасан шаардлага, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг тус тус хангахгүй байгаа тул Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.*******, С. нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.******* нь Нийсэлийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай Б/122 дугаар захирамжаар Налайх дүүргийн 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Улмаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Боловсролын газраас зохион байгуулсан орон нутгийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад М.******* удаа дараа орсон боловч тэнцээгүй. Боловсролын тухай хуулийн 2018 оны нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг томилох, чөлөөлөх нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тус дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд шилжсэн. М.******* нь цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын хашиж байхдаа багш, эцэг, эх, асран хамгаалагчидаас хууль бус мөнгө хураадаг, эд хөрөнгийг цэцэрлэгийн эзэмшилд бүртгээгүй, хамт олны дунд ганцаарчилсан болон фокус ярилцлага хийхэд ажилчдын ажлын үр бүтээмжийг шударгаар үнэлдэггүй, хов жив, цуурхалаар ажил хийдэг гэх зэрэг санхүүгийн болон ёс зүйн хорооны зөрчил илэрсэн болох нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэгч М.******* нь дүүргийн 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй, ажлын байрны тусгай шаардлагыг хангахгүй байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа ба тус албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй тул ажлаас чөлөөлөх саналыг Нийслэлийн Боловсролын газарт 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлж зөвшилцөх албан бичгийг хүргүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар М.*******г албан үүргээс нь чөлөөлж шийдвэрлэсэн. М.******* нь 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба Нийслэлийн Боловсролын газраас зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2.-д заасан шаардлага, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг тус тус хангахгүй байгаа тул Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2.-д заасан заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжөөр хэрхэн тайлбарласныг анхаарч үзээсэй гэж хүсч байна. М.*******д мөн хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч М.******* хариуцагч д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахыг шаардсан.
Хариуцагч тал нэхэмжлэгч ажил мэргэжилдээ ур чадваргүй, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч М.******* нь 2016 оны 05 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож, 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож, нөөцөд бүртгэгдэн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/22 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд түр томилогдон, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Харин М.******* 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож 53,9 оноо авч тэнцээгүй тул 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар ажил, албан тушаалаас чөлөөлсөн.
Налайх дүүргийн Засаг даргын захирамжид ажилтныг ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2.-д ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж заасан заалтыг үндэслэсэн ба ажил олгогч ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэж, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг ..... үзсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заасан.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийг 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан ******* *******ын *******г Налайх дүүргийн 153 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 3.693.144// төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дах хэсэгт зааснаар хариуцагчаас 80.307,49 /наян мянга гурван зуун долоон төгрөг, дөчин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7. дах хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ өдрөөс хойш 28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ