| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2024/0941/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/988 |
| Огноо | 2024-09-13 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/988
2024 09 13 2024/ШЦТ/988
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Д.Энхбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ж, түүний өмгөөлөгч Т.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч И.Д, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ин Дийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Дийг хххххх-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн хххх хороо, хххх тоотод А.Быг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч И.Д нь ххххх-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн хххххх тоотод насанд хүрээгүй А.Быг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч А.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би хамгийн анх ххххх сүүлээр Д гэх 19 настай залуутай facebook чатаар харьцаж эхэлсэн. Чатаар харьцаж байгаад хххх-ний өдрийн 12 цагийн үед би Дтэй уулзаж үзье гэж бодоод Дийн хххх гэх хаягт баянзүрх дүүргийн хххх тоотод хүрээд ир гэж дуудсан. Өмнө нь бид уулзъя гэж ярилцаж байсан боловч чадаагүй байсан. Тухайн өдөр манай дүү Б /эм.12н/- гийн төрсөн өдөр болж байсан ба манай гэрт манай гурван дүү болон Бгийн найзууд гэх хүүхдүүдтэй бид байсан. Аав ээж хоёр өглөө ажилдаа гараад явчихсан байсан. Д 12 цаг 30 минутын үед манай гэрт ганцаараа автобусаар ирсэн. Д бид хоёр манай байшинд нөгөө хэдээс өөр өрөөнд гар утсаараа ххххх гэх тоглоом тоглож байгаад хоорондоо юм ярьж суусан. Тэгээд 14 цаг 30 минутын үед юм ярьж байгаад Д миний гуянд гараараа хүрсэн. Анх чатлаж байхдаа намайг шимнэ гэж чат бичиж байсан ба гараараа миний гуянд хүрээд миний баруун гуян дээрээс уруулаараа шимсэн. Тэгээд намайг үнсээд бид хоёр хэн хэн нь дургүйцээгүй тул бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт бэлгэвч хэрэглээгүй. Эхний бэлгийн харьцааны дараа юм ярьж хэвтэж байгаад дахиад хоёр дахь удаагаа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд ороход надад ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зүйл байгаагүй ба бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтнээс өөр газарт хийсэн, эсхүл өөр ямар нэгэн зүйлийг миний бэлэг эрхтэн рүү хийсэн зүйл байхгүй. Бас надаар бэлэг эрхтнээ хөхүүлэх, гаж буруу үйлдэл гаргасан зүйл байхгүй. Бид хоёр бэлгийн харьцаанд орж дуусаад 20 орчим минут болоод 17 цагийн үед ээжийг ажилаасаа гэртээ ирж байна гэхээр нь би Дийг автобусны буудалруу хүргэж өгсөн. Д ххххх-ний үеэр хөдөө Хөвсгөл аймаг руу яваад ххххх юмуу хххх-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Бид хоёр хххххх-ний өдөр уулзахаар болсон тул Д манай гэрт өдрийн 13 цаг 15 минутын үед ганцаараа автобусаар ирсэн. Тухайн үед манай гэрт гурван дүү гэртээ байсан. Аав ээж хоёр ажилдаа явчихсан байсан. Бид хоёр аав ээж хоёрын унталгын өрөөнд ороод юм яриж сууж байгаад 14 цагийн үед харилцан тохиролцож бэлгийн харьцаанд нэг удаа бэлгэвчгүй орсон. Дараа бид хоёр унталгын өрөөнд юм яриад сууж байтал манай 12 настай дүү Б өрөөний хаалга тогшоод ээж ирж байна гэж хэлээд автобусны буудал дээрээс тос гэнээ гэхээр нь би гэртээ гэрээ цэвэрлэж үлдээд манай дүү Бтай Д хамт автобусны буудалруу буусан. Ээж гэртээ ирээд хоол хийж идчихээд кино үзээд байж байх үед хххххх-ны өдөр facebook-ээр танилцсан “хххх” хаягтай 24 настай залуу надруу оройны 18 цаг өнгөрч байх үед “уулзъя, гоё юм өгье” гэсэн чат бичихээр нь би зөвшөөрөөд гэрээ зааж өгөөд “ххххх” гэх хаягтай 24 настай залуу 19 цаг өнгөрөөд өөрийнхөө цагаан саарал өнгийн спорт загварын суудлын авто машинтай манай гэрийн гадна ганцаараа ирсэн. Чатаар ирчихлээ гэхээр нь гарч чадахгүй болчихлоо. Манай нохой уяанаасаа суларчихлаа гэхэд зүгээрээ гараад ир би 21 цаг 30 минут гээд ажилтай болчихлоо, чи гарч ирээд миний чамд өгөх гэж байгаа юмыг авчих, би одоо үүгээр яахавдээ, би чамд цонхоо онгойлгоод юмаа өгчихөөд явлаа гэхээр нь дүү Бгаар нохойгоо аргалуулж байгаад хашааны гадна гарч машиныхаа цонхыг онгойлгохгүй болохоор нь машиных нь зүүн урд хаалгаар орж суугаад машин хөдлөөд гэрээс жаахан холдоод булан эргээд зогссон. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Тэгээд бид хоёр хоорондоо юм ярилцах явцдаа хамт тамхи татаад байж байтал миний гуя, гар, цээж хэсгээс барьж оролдож байснаа хоёулаа бэлгийн харьцаанд орох уу гэж хэлэхээр нь би яасан ч яахав дээ гэж бодоод хаалгаа онгойлгож буугаад хойд талын суудал руу хоёулаа ороод бэлгэвчтэй бэлгийн харьцаанд нэг удаа орсон. Бэлгийн харьцаанд орох үед надад хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зүйл байхгүй боловч миний толгойг дарж байгаад бэлэг эрхтнээ хөхүүлсэн. Өөр ямар нэгэн гаж буруу үйлдэл гаргаагүй. Бэлгийн харьцаанд орж дуусаад буцаад урд талын суудал дээр суугаад гэрийн үүдэнд намайг хүргээд надад ундаа, шоколад хоёрыг өгөөд хашааны үүдэнд буулгаад явсан. Тухайн үед цаг 21 цаг 30 минут орчим болж байсан. Дараа нь ххххх сард facebook-ээр чатлаж танилцаж байсан "ххххх" гэх хаягтай 20-22 орчим насны залуутай чатаар харьцаж байхдаа өмнө нь уулзъя гэж ярилцаж байсан боловч аав, ээж хоёр эзгүй үе таарахгүй байсан тул ххххххх-ний өдөр 12 цагийн үед уулзахаар болоод манай гэрт ганцаараа ирчихсэн байсан. Анх чатаар харьцаад танилцаж байхдаа гэрийнхээ байршил заагч дээрх тэмдэглэгээг явуулж байсан. Түүгээр олоод ирсэн юм шиг байна лээ. Яг юугаар ирснийг нь мэдэхгүй. Танилцахдаа намайг хүссэнээрээ дуудаж болно гээд нэрээ хэлээгүй. Би тэр хүний талаар мэдэхгүй. ххххх гэх хаягтай 20-22 орчим насны, цагаан футболк, хар женсэн өмд, цахилгаантай хар цамцтай, хар өнгийн цүнх үүрсэн, харааны нүдний шилтэй, цайвар арьстай, 174-175 см орчим өндөртэй залуу манай гэрт ирээд бид хоёр аав, ээжийн унтлагын өрөөнд орсон. Тухайн үед гэрт манай гурван дүүгээс өөр хүн байгаагүй. Аав, ээжийн өрөө рүү ороод гутлаа тайлаад байж байтал тэр залуу миний гарыг барьчихаад бүжиглээд байсан. Тэгээд орон дээр сууж байгаад миний цээж хэсгээс бариад бэлэг эрхтэн рүү гараа хийж оролдоод байхаар нь гарыг нь холдуулсан боловч би дотроо зөвшөөрөөд бид хоёр бэлгэвчтэй 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд ороод 12 цаг 40 минутын үед дуусаад гадагшаа хамт гарахаар болсон. Тэгээд 13 цаг 30 минутын үед хамт гадагшаа гараад гудамжаар алхаж яваад “хххх” хүнсний дэлгүүрийн автобусны буудал дээрээс бид хоёр автобусанд суугаад ххххх хххх буудал дээр буугаад хоёр тийшээ салсан. Би тэндээсээ хххххх-ны өдөр чатаар танилцаж байсан "хххх" гэх хаягтай 25-26 орчим насны залуу намайг уулзъя гэхээр нь шууд хххххх автобусны буудал руу автобусанд суугаад очсон. ххххх автобусны буудал дээр урагшаа явах чиглэлд буугаад зам гаралгүйгээр баруун тийш яваад хуучин хххх шар байрны үүдэнд уулзаад хххх давхарт гараад гэрт нь орсон. Байрны тоот, хаалганы дугаарыг нь санахгүй байгаа ч заагаад өгч чадна. Тухайн залуутай өмнө нь огт уулзаж байгаагүй ба өөрийгөө аааа гэж танилцуулсан. Тэр залуу 180 орчим см өндөр нуруутай, бага зэргийн махлагдуу, ул тавиад зассан тахар үстэй, саравчтай малгай, хар өнгийн футволктой байсан. Гэрт нь ороход 1 өрөө жижигхэн байр байсан ба гэртээ ганцаараа, гоймон чанаад сууж байсан. Тэгээд өчигдөр найзуудтайгаа уусан гэсэн. Тэр залуу ганцаараа амьдардаг, компьютер дээр тоглоом тоглодог хүн байсан. Намайг орон дээрээ суулгаад гоймон өгсөн. Дараа нь зурагт үзээд сууж байхад миний ард суугаад цээж хэсгээр барьсан. Тэр үед манай ээжийн эгч М гэх хүн над руу залгаад хамт кино үзье гэсэн. Тэгэхээр нь “ааааа” гэх хаягтай залуу оролдож байгаад надтай бэлгэвчтэй нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орох үедээ надад хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, гаж буруу үйлдэл гаргасан зүйл байхгүй. Бэлгийн харьцаанд орж дуусаад байж байтал эгч дахиж залгасан ба намайг тэр залуу автобусаар явбал амжихгүй таксидаад яв гээд миний хаан банкин дахь ххххххххх тоот данс руу өөрийнхөө гар утсаар ххххххх тоот данснаас "хххххххххх" гэсэн утгатай 20,000 төгрөгийг 15:39 цагт шилжүүлсэн. Тэгээд би гарч яваад эгчтэйгээ хамт тэдний хүүхдүүдийг нь дагуулаад "ххххх" кино театр орж кино үзээд орой 20-21 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд ээж бага зэргийн халамцуу байсан ба эгчтэй юм ярьж сууж байгаад гэнэт гар утсаа аваад ир гээд миний утсыг шалгаад цагдаагийн байгууллагад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 07-11/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10590 дугаар:
“Арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй байна. А.Б нь одоогоор жирэмсэн биш байна. Шүүх бактериологийн шинжилгээгээр ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хламид илрээгүй. В(III) бүлгийн цустай. Хошногоны амсар хэсгийн булчингуудын хуниасанд гэмтэлгүй байна. А.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй. А.Бын охин хальс хуучин урагдалтай байна” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,
2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн нас тоолсон “2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 14 нас 1 сартай байсан” гэх тэмдэглэл /хх-ийн 52/,
Шүүгдэгч И.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би Б гэж охинтой ххххх сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна, бид 2 фэйсбүүкийн найзууд байж байгаад би 1 амьтны стори хийсэн байсан чинь Б нь 1 амьтны талаар видео өгөөч гэсэн юм, тэрийг нь чатаар явуулаад танилцсан юм. Ингээд ххххх сард өдрийг нь сайн санахгүй байна ххх байх Бын гэрт нь очсон юм. Тэр өдөр дүүгийнх нь төрсөн өдөр болж байгаа гээд намайг гэртээ урьсан юм. Гэрт нь очоод байж байтал дүү нар нь төрсөн өдрөө тэмдэглэнэ гээд гараад явсан, тэр хооронд бид 2 үлдээд цаг гаран шахуу хугацаанд тоглоомны талаар ярьж сууж байгаад би эхлээд уруулан дээр нь үнсээд эхэлсэн юм. Б нь тухайн үед харилцан үнсэлцээд бэлгийн харьцаанд орсон. Бид 2-ын дунд ямар нэг хэрүүл маргаан болоогүй, надад хүч хэрэглэсэн болон хүч хэрэглэхээр заналхийлсэн зүйл байхгүй, Б нь миний өөдөөс эсэргүүцэл үзүүлээгүй, тухайн өдөр 3 удаа ямар нэг бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 41/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Шүүгдэгч И.Дийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 46/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 47/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 48/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч И.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “насанд хүрээгүй хохирогчийн эрх ашгийг хангах үүднээс түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох” тухай хүсэлт гаргасан.
Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгээр тэрээр хххх сард дөрвөн хүнтэй бэлгийн харьцаанд орсон тухайгаа мэдүүлсэн байх бөгөөд энэ үйлдэл тус бүрт нь түүнийг хохирогчоор тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч болон улсын яллагч нар шүүх хуралдаанд тайлбарласан болно.
Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч нь өөрийн сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон байдаг учир түүний хувьд сэтгэцийн хор уршиг учирсан гэж үзэх боломж үүсдэггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хэрэв хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзвэл аль үйлдлийнх нь улмаас үүдэн учирсан эсэх, эсхүл энэ бүгдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас үүдэн учирсан эсэхийг тогтоох нь зүйтэй.
Ийм учир насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт заасан бусдын бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хувьд хохирогчийн насны байдлаас шалтгаалж өөр, өөр эрх зүйн үр дагавар үүсдэг тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн биеийн өсөлт хөгжил, ажил сургууль, зан харьцаа, түүнчлэн шүүгдэгч болон хохирогчийн харилцааны түүх зэрэг хүнд байвал зохих тодорхой нийтлэг шинж чанар, түүнээс ялгаатай байж болох бусад байдлыг сайтар тогтоох, тэдгээрийг бодит байдлаар дүгнэх шаардлагатай.
Гэм буруутай хүн, хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй гэдгийг лавтай мэдэж байсан, мэдэх боломжтой байсан бол энэ зүйл, хэсгээр хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэх учиртай.
Энэ хэргийн хохирогчийг өсвөр насны хүүхэд болохыг шүүгдэгч мэдэж байсан, арван зургаан насанд хүрсэн эсэхийг нь мэдэх боломжтой байсан талаар хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг үнэн зөв, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.
Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг нь нийгмийн ёс суртахуун болоод арван зургаан нас хүрээгүй хүүхдийн бэлгийн бойжилт, бие бялдрын зөв хөгжилд сөрөг нөлөөтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэг гэмт хэрэг юм.
Тодруулбал, энэ хэргийн хохирогч А.Б нь 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, шүүгдэгч И.Дтэй бэлгийн харьцаанд орох үед буюу ххххх-ний өдөр 14 нас 22 хоногтой байсан нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлээр, шүүгдэгч И.Д нь 18 насанд хүрсэн байсан нь түүний Иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдсон байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн ёс суртахуун, насанд хүрээгүй хүний бэлгийн хэвийн хөгжлийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч И.Д нь өөрийн үйлдлийг хийх боломжгүй гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Тус гэмт хэрэг нь бэлгийн харьцаанд орсноор төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг.
Шүүгдэгч И.Д нь насанд хүрээгүй хохирогч А.Быг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгчийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илэрдэг.
Хохирогчид бэлгийн харьцаанд орох хүсэл зориг байгаагүй бол энэ байдлаа ямар нэгэн байдлаар илэрхийлдэг. Ийнхүү өөрийн хүсэл зоригоо илэрхийлээд байхад нь гэмт этгээд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хохирогчийн үйлдэлийг няцааж байгаад өөрийн хүсэл сонирхолыг гүйцэлдүүлж хохирогчтой бэлгийн харьцаанд орж байгаа бол хүчиндэх гэмт хэргийн шинж хангагддаг.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч И.Дийн үйлдэл нь насанд хүрээгүй хохирогч А.Бын бэлгийн эрх чөлөөнд шууд халдаж, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж түүнтэй бэлгийн харьцаанд орсон үйлдэл хийснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч И.Дийн арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Насанд хүрээгүй хохирогч А.Б нь “би шинжээч эмчид үзүүлээгүй, надад гомдол санал байхгүй. Д бид 2 хайр сэтгэлийн холбоотой, өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон тул шинжээч эмчид үзүүлэх шаардлага байхгүй” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, түүний хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй ба шүүх хуралдаанд “одоогоор нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, мөн өмгөөлөгчийнх нь зүгээс хохирол хор уршгийг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх хүсэлтийг илэрхийлсэн тул шүүгдэгч И.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад зардалын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч И.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч И.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхээс шүүгдэгч И.Дийн үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн талаарх дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг багавтар хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Иын Дийг арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч И.Дийг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Дд оногдуулсан 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад зардалын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч И.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ