| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2021/00162/И |
| Дугаар | 104/ШШ2021/00175 |
| Огноо | 2021-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 104/ШШ2021/00175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух ******* *******ын ******* /*******/
Хариуцагч: ******* тоотод оршин суух ******* *******гийн ******* /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.545.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Т.*******, түүний өмгөөлөгч , гэрч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахдаа: 2020 оны 11 дүгээр сард миний найз найз *******д мөнгө хэрэгтэй байна. Миний монгол дахь дансанд мөнгө байхгүй чи зээлээч гэхээр нь түүнд өгсөн. Тэр надаас авсан мөнгөө буцааж өгсөн. Бид хоёрын хооронд өглөг, авлага байхгүй. Тэгж байтал гийн найз гээд Т.******* фейсбүүкээр холбогдож мөнгө хэрэг болоод байна, зээлжих эрхтэй картдаа төлөлт хийгээд картаа сэргээгээд мөнгөө гаргаад авмаар байна мөнгө зээлүүлээч гэж гуйсан. Түүний ны зээлжих эрхийн карт хугацаа хэтэрсэн байсан. Зээлийг буцаан төлсөн тохиолдолд хэвийн зээл болоод миний мөнгийг буцааж өгнө гэж мессеж бичсэн болохоор би итгээд тус больё гэж бодоод 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ны дугаартай данс руу 5 удаа, Хаан банкны дугаартай данс руу 3 удаа, нийт 8 удаагийн гүйлгээгээр нийт 5.545.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгтэл Т.******* нь авсан зээлээ эргэн төлөхгүй удахгүй мөнгө орно, одоо хүлээж байгаарай, дараа долоо хоногт төлнө гэсэн хариуг байнга өгч байсан. Иймд *******гийн *******ээс 5.545.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.*******гээс нэг ч төгрөг зээлье гэж хэлээгүй. Миний найз миний фейсбүүк банкны картыг ашиглаж *******тэй харьцаж энэ мөнгөнүүдийг авсан. Би найз залуугаа ийм юм хийгээд байгааг мэдээгүй. миний дансны нэвтрэх нэр болон нууц үгийг мэддэг байсан. Энэ 2 хоорондоо юу ярьж юу бичсэнийг би мэдэхгүй. Иймд би 5.545.000 төгрөгийг төлөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.******* нэхэмжлэгч Г.*******гээс мөнгө зээлэх хүсэл зоригоо илэрхийлээгүй. Түүний найз түүний банкны карт, фейсбүүкийг нь ашиглаж бусдаас мөнгө зээлсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Иймд Т.******* мөнгийг захиран зарцуулаагүй, мөнгө зээлэх хүсэлт гаргаагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Т.*******д 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд ны дугаар данс руу 5 удаа, Хаан банкны дугаар данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 5.545.000 төгрөгийг шилжүүлж зээлдүүлсэн үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан.
Хариуцагч Т.******* мөнгө зээлэх хүсэл зоригоо Г.*******д өөрийн биеэр илэрхийлээгүй, банкны харилцах данс, фейсбүүкийг найз залуу ашиглаж 5.545.000 төгрөгийг авч хэрэглэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Т.*******ийн эзэмшлийн ны дугаар дансанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 11 дүгээр сарын 10-ны өдөр 880.000 төгрөг, 11 дүгээр сарын 11-ний өдөр 1.340.000 төгрөг, 11 дүгээр сарын 12-ны өдөр 2.125.000 төгрөг, , Хаан банкны дугаар дансанд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 400.000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 800.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.******* өөрийн фейсбүүкээр мессежээр хүсэлт гаргасны дагуу нийт 5.745.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.*******гийн Хаан банкны депозит дансны хуулга, хариуцагч Т.*******ийн Голомт, Хаан банкны депозит дансны хуулгууд, гэрч Н.гийн Т.******* манай сургуулийн доод ангийн охин. 2016 оноос хойш танина. Би *******ээс 1.500.000 төгрөгийн авлагатай. ******* бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд. Анх *******ийн фейсбүүкээр мөнгө гуйж орж ирээд тухайн үед би Японд байхдаа Монгол дансанд мөнгө байхгүй *******гээс мөнгө авч өгсөн. Тэрээр миний гадаадад бүртгэлтэй дансанд их хэмжээний мөнгө байгаа монгол дахь зээлжих эрхийн картын хүү нэхэгдээд байна гээд байхаар нь би хүнээс 1.500.000 төгрөг авч өгсөн. Гэтэл миний найз *******тэй фейсээр холбогдоод надад хэлэлгүйгээр 5.000.000 гаран төгрөг зээлсэн байна. Бид 2-т яг ижилхэн шалтгаан хэлээд мөнгө аваад байсан байна. Утсаар залгах гэхээр утас эвдэрчихсэн, би мөн байна гээд байхаар нь мөнгө шилжүүлдэг байсан. Виз картад 19.000.000 төгрөгтэй гээд Апплэйкшнээр ороод скрээншот хийгээд харуулдаг байсан. Тэгэхэд *******ийн өөрийнх нэртэй данс байсан. Би 6 дугаар сарын 03-нд Монголд ирсэн. *******тэй нэг ч уулзаагүй. Монголд ирсний дараа *******ийн найзуудаас нь ээжийнхэн дугаарыг аваад холбогдтол *******ийг барьцаалсан гэх юм хэлсэн. Анх *******д *******гээс 300.000 төгрөг авч өгсөн. Би буцааж төлсөн. Мөн удаа дараа надаас мөнгө асуугаад туслаач гээд байхаар нь найзуудаасаа зээлж авч өгөөд би өөрөө буцаагаад төлсөн. гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч Г.*******гийн гар утас, фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Шүүх дээрх баримтуудыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Хариуцагч Т.******* өөрийн эзэмшлийн Голомт, Хаан банкны харилцах дансаар 5.545.000 төгрөг орлого орж, зарлага гарч байгааг мэдээгүй, уг мөнгийг би авах хүсэл зоригоо нэхэмжлэгчид илэрхийлээгүй, найз Тэмүүлэн уг мөнгийг авч хэрэглэсэн гэсэн үйл баримтыг баримтаар нотлоогүй.
Иймд хариуцагч Т.*******ээс 5.545.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгох үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.670 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.*******ээс 103.670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.,116., 118.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн ******* / РД:/-ээс 5.545.000 /Таван сая таван зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ын *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.670 /нэг зуун гурван мянга зургаан зуун далан мянга/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид 103.670 /нэг зуун гурван мянга зургаан зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ өдрөөс хойш 28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ