Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 104/ШШ2021/00248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух ******* овогт ийн /РД:/ нарт холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л. бид хоёр 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ны өдөр охин Х., 2-ний өдөр хүү Х. нар төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүүхдүүд миний асрамжид байж, Л.ын ээж хүүхдүүдийг харалцдаг байсан. Гэтэл ээж нь 2020 онд нас барсан. Хүүхдийн мөнгө Л.ын нэр дээр байдаг болохоор хүүхдүүдэд олдох нь ховор байгаа учраас би өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлттэй байна. Л. одоо өөр хүнтэй суусан. Цаашид бид хоёр хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авмаар байна. Л.ас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.******* бид хоёр 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2010 онд охин Х., 2011 онд хүү Х. нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүүхдүүд манай ээжийн болон нөхөр Б.*******ын асрамжид байсан. Олон жил тусдаа амьдарсан, би өөр хүнтэй эр эмийн харьцаатай болсон учраас эвлэрч амьдрах боломжгүй. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Хоёр хүүхдээ Б.*******ын асрамжид үлдээнэ. Хүүхдүүдийн улсаас олгодог мөнгө авах эрхийг эцэг Б.*******ын нэр лүү шилжүүлсэн. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.д холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд маргаагүй.

 

Гэрлэгчид 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болох зорилгоор иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 140 дугаарт бүртгүүлж гэрлэлтийн харилцаа үүсгэжээ./хх-7/ Тэдний дундаас -ны өдөр охин Х., 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Х. нар төрсөн байна./хх-7,10/

 

Гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар бие биедээ үнэнч байх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс хоорондын таарамжгүй байдал үүсч улмаар 2017 оноос хойш тусдаа амьдарч хариуцагч Л. өөр бусадтай эр эмийн харьцаатай болж ханилан суужээ.

Гэрлэгчид 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч эвлэрээгүй байна./хх-14/

 

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч болох хэдий ч тэд олон жил тусдаа амьдрахдаа хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, хариуцагч өөр бусадтай эр эмийн харьцаа тогтоож ханилан суусан, нэхэмжлэгч түүнийг уучилж эргэж нийлж амьдрах сонирхолгүй байгаа зэргээс эвлэрүүлэх хугацаа өгсөн ч бодит үр дүнд хүрэхгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.

 

Гэрлэлт цуцалсантай холбогдуулан -ны өдөр төрсөн охин Х., 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Х. нарыг гэрлэгчдийн тохиролцоо, хүүхдүүдийн саналыг үндэслэхийн зэрэгцээ хүүхдүүд эхээс тусдаа амьдрах хугацаандаа эцгийн асрамжид байж энэгшин дассан зэрэг байдлыг харгалзан хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэл хангагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгов.

 

Нэхэмжлэгч Б.******* ар гэрчийн гачигдалын улмаас өөрийгөө байхгүй хэрэг хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн бөгөөд энэ хүсэлтийг хариуцагч дэмжсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1., 116., 118., 100.1, 131 дүгээр зүйлийн 131.4, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:*******/, ******* овогт ийн /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7.-д зааснаар -ны өдөр төрсөн охин Х., 2-ний өдөр төрсөн хүү Х. нарыг эцэг Б.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., -д зааснаар улсын орлого болгож, хариуцагч Л.ас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цагаанцоожид даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар хариуцагч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацааны дотор нэхэмжлэгчид гардуулахыг шүүгчийн туслахад, хяналт тавихыг шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ