| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2021/00281/И |
| Дугаар | 104/ШШ2021/00249 |
| Огноо | 2021-08-30 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 104/ШШ2021/00249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/
Хариуцагч: *******, *******, , од бүртгэлтэй боловч , тоотод оршин суух овогт ын /РД:/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа: Ц. бид хоёр 2006 онд танилцаж, 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас -ний өдөр охин Э. төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. маш их архи уудаг. Тусдаа амьдрах хугацаанд эвлэрч амьдраагүй. Одоо би өөр хүнтэй ханилан суусан учраас эвлэрч амьдрах боломжгүй. Бидний гэрлэлтийг цуцалж, охиныг миний асрамжид үлдээж өгнө үү. Ц.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбартаа: Би Г.*******тэй 2006 онд танилцаж, 2008 онд гэр бүл болсон. Бидний дундаас онд охин Э. төрсөн. Бид хоёр 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Охиныг эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Бид хоёр эд хөрөнгийн маргаан байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд маргаагүй.
Гэрлэгчид 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болох зорилгоор иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж гэрлэлтийн харилцаа үүсгэжээ. /хх-5/ Тэдний дундаас -ний өдөр охин Э. төрсөн байна./хх-7/
Гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар бие биедээ үнэнч байх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс хоорондын таарамжгүй байдал үүсч улмаар 2013 оноос хойш тусдаа амьдарчээ. Энэ хугацаанд гэрлэгчид хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч ажиллагаа амжилтгүй болж байсан нь зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т зааснаар гэрчлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч болох хэдий ч нэхэмжлэгч Г.******* өөр бусадтай ханилан суусан нь эвлэрүүлэх ажиллагаа үр дүнд хүрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.
Гэрлэлтийг цуцалсан учраас насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээнэ. Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар тохирсон, хүүхэд эхийн асрамжид байх санал гаргасан, мөн хүүхэд эцгээс тусдаа амьдрах хугацаандаа эхийн асрамжид байж энэгшин дассан зэрэг байдлыг харгалзан охин Э.ыг эх Г.*******ийн асрамжид үлдээв.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болов.
Нэхэмжлэгч хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулах шаардлагагүй гэснийг, хүүхдийн тэтгэлэг шаардаагүйг, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурьдав.
Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч дэмжиж бичгээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1., 116., 118., 100. дугаар зүйлийн 100.2., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан овогт ын /РД:/, ******* овогт *******ын ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин Э.ыг эх Г.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Г.*******ийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасан улсын тэмдэгтийн хураамж 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг урьдчлан төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын орлого болгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цагаанцоожид даалгасугай.
5.Нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх шаардлагагүй гэснийг, гэрлэгчид эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацааны дотор хариуцагчид гардуулахыг шүүгчийн туслахад, хяналт тавихыг шүүхийн тамгын газарт даалгасугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ