| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2021/00269/И |
| Дугаар | 104/ШШ2021/00253 |
| Огноо | 2021-09-02 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 104/ШШ2021/00253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, -д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******үль, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******үль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тайлбарлахдаа: бид хоёр 200******* онд танилцаж, 200 оны ******* дүгээр сард гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүү С.Серекбол төрсөн. Хүүхэд төрсний дараа хоорондын таарамжгүй харилцаа, архидалтаас болж 2010 оноос хойш бид хоёр тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарсан 11 жилийн хугацаанд хүү С.Серекбол миний асрамжид байгаа. Би өөр хүнтэй ханилан суусан учраас эвлэрч амьдрах боломжгүй. Бидний гэрлэлтийг цуцалж, хүү С.Серекболыг миний асрамжид үлдээж өгнө үү. ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б.*******үльтэй 200******* онд гэр бүл болж, 2010 онд хүү Серекбол төрсөн. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж салаад олон жил болж байна. Б.*******үль нөхөртэй болж тусдаа амьдралтай болсон тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Хүүгээ эхийнх нь асрамжид өгнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Б.*******үль хариуцагч ээс гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамжид тогтоолгохыг шаардсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд маргаагүй.
Гэрлэгчид 200 оны ******* дүгээр сарын 22-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болох зорилгоор иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн №0066-1*******5 дугаарт бүртгүүлж гэрлэлтийн харилцаа үүсгэжээ./хх-6/ Тэдний дундаас 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүү С.Серекбол төрсөн байна. /хх-*******/
Гэрлэгчид 2010 оноос зан харьцааны таарамжгүй байдлаас тусдаа амьдарсан бөгөөд энэ хугацаанд хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачилга гаргаагүй, эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч ажиллагаа амжилтгүй болсон нь зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай зуучлагчийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2-т зааснаар шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч болох хэдий ч гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, нэхэмжлэгч Б.*******уль өөр бусадтай ханилан суусан учраас шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн ч бодитой үр дүнд хүрэхгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иймд гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлав.
Гэрлэлт цуцалж байгаатай холбогдуулан хүү С.Серекболийг эхийн асрамжид үлдээхдээ гэрлэгчдийн тохиролцоо, хүүхдийн санал, хүүхэд эцгээс тусдаа амьдарч байхдаа эхийн асрамжид байж энэгшин дассан зэрэг байдлыг харгалзан үзсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 11., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д заасныг баримтлан овогт /РД:УР510161*******/, ******* овогт ******* *******үль /РД:НУ*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5, 1*******.*******.-д зааснаар 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Серекболыг эх Б.*******үлийн асрамжид үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2.-т заасан улсын тэмдэгтийн хураамж 1*******0.*******00 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Савдегуль урьдчилан төлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын орлого болгосугай.
*******.Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******.-д зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цагаанцоожид даалгасугай.
5.Нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардаагүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 11*******.*******, 11*******.5, 11*******.*******-д зааснаар зохигч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ