| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2021/00284/И |
| Дугаар | 104/ШШ2021/00259 |
| Огноо | 2021-09-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 104/ШШ2021/00259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух ******* ******* /РД:УД*******5100*******03/
Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны тоотод оршин суух /РД:УД*******4022010/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 0******* дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа: Би тэй 2013 онд танилцаж, 2014 онд нэг гэрт орж ******* жил хамт амьдарсан. Энэ хооронд хэл амаар доромжлох, зодох зэргээр дээрэлхэж байсан. Бүр сүүлдээ хүүхдээ зодсон учраас салж тусдаа амьдарсан. Бидний дундаас 2015 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр хүү , 201******* оны 06 дугаар сарын 30-нд хүү Г.Чингүн нар төрсөн. Гэрлэлтээ батлуулаагүй, хүүхдүүд миний асрамжид байгаа учраас Гантөрөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Архи уудгаас болоод таарч тохирохгүй ээжийндээ хүүхдүүдээс тусдаа амьдарч байна. Барилгын ажил хийж байгаа болохоор тэтгэлэг төлнө. Сая хүүхдүүд сургууль соёл эхлэхэд 300,000 төгрөг өгсөн гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч нь хариуцагч өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд маргаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн.
, нар 2014 оноос гэрлэлтийн баталгаагүй, хамтран амьдарсан, тэдний дундаас 2015 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр хүү , 201******* оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүү Г.Чингүн нар төрсөн/хх-/ бөгөөд хүүхдүүд 2021 оны ******* дугаар сараас хойш эцгээсээ тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрхтэй бөгөөд эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэтгэх үүрэгтэй.
Хүүхдүүд эцэг, эхийн хэн нэгнээс тусдаа амьдарч байгаа тохиолдолд тэдний хэн нэгний асрамжид байж, тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн хэн нэгээр тэжээн тэтгүүлэх эрхтэй.
Иймд хариуцагч өөс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж 2015 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр төрсөн хүү , 201******* оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Г.Чингүн нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу улсын орлого болгож, уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 11*******, 135 дугаар зүйлийн 135.2.*******-д заасныг удирдлага болгон ТОГТООХНЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр төрсөн хүү , 201******* оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Г.Чингүн нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 1******* нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг өөс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******5,*******40 /далан таван мянга долоон зуун дөч/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч өөс *******5,*******40 /далан таван мянга долоон зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 11*******.4, 11*******.5, 11*******.*******-д зааснаар зохигч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ