Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2021/00273

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар  хороо, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй                                                  

            Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар  хороо, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:/-д холбогдох

Хүүхдийн асрамж өөрчлүүлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугааар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.     

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би С.*******тэй 2009 онд танилцаж, 2012 онд гэр бүл болсон. 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр дунд хүү ыг эцэг С.*******ийн асрамжид үлдээж, бага хүү , том хүү нарыг миний асрамжид үлдээсэн. Гэвч энэ хугацаанд хүү ыг эцэг С.******* хайхрахгүй удаа дараа гарч хүрч, 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хутга тулгаж ална гэж дайрсан байсан. Тухайн үед хүү 108, 102 руу залгаж дуудлага өгсөн. Цаашид архины хамааралтай хүний хажууд хүүхдээ байлгахыг хүсэхгүй байна. Иймд ыг миний асрамжид үлдээж, С.*******ээс хүү , нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

2021 оны 7 сарын 16-аас өмнө аав дээрээ байсан хүүхэд ыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаж байна. 2016 онд бид гэр бүлээ цуцлуулсан, шүүх хурлаар дунд хүү ыг эцгийнх нь асрамжид үлдээсэн юм. Гэтэл одоо 9 настай 4-р ангид суралцдаг хүү минь уншиж бичиж, тоо бодож чадахгүй, ангийнхаа багшийн нэрийг хэддүгээр анги, бүлэгт суралцдагаа хүртэл мэдэхгүй, хичээл сургуулиасаа хоцорчихсон байдалтай байна. Мөн над дээр ирэхдээ миний хүү бохир заваан, угааж цэвэрлээгүй, шуумаг нь урагдсан чемодан хувцастай ирсэн. 2021 оны 07 сарын 16-ны 23 цагийн орчим Цагдаагийн газрын 7023102 утаснаас миний хүү над руу залгаад аав намайг утас хулгай хийсэн ална гээд хутга бариад дайрсан гэж ярьсан. Тэр өдөр хэлтсээс ирээд намайг хүүхдээ ав гээд над дээр байгаа. Өмнө нь эцгийнх нь ээж амьд байхдаа над руу утасдаж хэлж байсан ыг байшиндаа цоожлоод согтуу гараад явсан гэж ээж нь цагдаа руу утасдаж хэлээд цонхыг нь хагалж авхуулж байсан. Мөн Казак хүүхэнтэй суугаад гэрт нь байж байхад, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цайны аяга аваад шидсэн байсан. Тэр үед Казак хүүхний хүү нь өмөөрч муудалцаж, зодолдсон юм шиг байна лээ. Дараа нь тэр хүү би хүүг чинь өмөөрөөд хэрэгтэн болчихлоо, би гэрээсээ явлаа, ыг аваараа гэж хэлж байсан юм. Би төрсөн хүүхдээ ингэж явуулж чадахгүй. Хулгай хийлгэдэг болгосон байсан. Над дээр одоо 2 хүүхэд байна, сургууль соёлд нь явуулж барих, хичээл сургуульд бэлдэхэд нь мөнгө төгрөгийн байнгын хэрэгцээ үүсэж байна. Намайг хэлэхэд чи шуналтай хүүхэн, хүүхдийг мөнгө болгож харлаа гэх мэтээр хэлдэг. Одоогоор манай хүүхэд гэртээ байгаа. Миний хүү одоо над дээр байна, хичээл сургуульдаа яваад энд байж чадна гэж хэлсэн гэв.

Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ээжид нь өгөхийг зөвшөөрч байна. Маргахгүй байна. Би 2021 оны 7 сарын 16-нд хүүхдээ зодсон нь үнэн. Манай хүүхэд өдөржингөө гадуур тэнээд, бичиг баримт бүх юм аваад явчихсан байсан. Шөнө болтол олдохгүй болохоор нь Фейсбүүкээр холбогдсон чинь хулгай хийдэг тэр айлдаа байж байсан. Би хүүгээ хулгай хийдэг айлд байлаа, цуг хулгай хийлээ, өдөржин тэнэлээ гээд уурлаад хоёр алгадсан юм. Цуг явж байсан дүү намайг хүүхдээ зодлоо барилаа цагдаа дуудна гээд байж байтал хүү өөрөө цонхоор гараад зугтаачихсан. Тэгээд гэртээ очоод байж байсан чинь Цагдаагийн машин дуугарсан, Цагдаа ирээд гай болно гэж бодоод хашааны буланд сууж байсан чинь цагдаа яваад өгсөн. Маргааш нь энэ хүнтэй яриад юу болсон гэхээр нь би хүүхдээ зодчихлоо, ингээд болохгүй байна гэж хэлсэн. Хүү над дээр байна гэхээр нь би яваад очъё гэсэн чинь цагдаа руу мэдүүлэг авхуулах гээд энэ хүн аваад явсан байсан. Хүүхдэдээ хэрэгтэй гээд бэлдээд байна. Хүүхдийн сурлага муу байна гэдэг нь үнэн. Өмнө нь хоцрогдолд ороогүй байсан. Эхийн асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Надтай хамт байхаар буруу хүүхдүүдтэй нийлээд байна  гэв.

Шүүх хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч С.*******ээс  хүүхдийн асрамж өөрчлүүлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

 

            Гэрлэгчид 2009 онд танилцан эр эмийн харьцаатай болж, 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсноо бүртгүүлэн 8 дугаартай гэрчилгээ авсан байна. Тэдний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б., 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүү Б. нар төрсөн байна.

         Нэхэмжлэгч Ч.*******ийн шаардлагын зарим хэсгийг хангасан учраас энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч С.*******ээс 145,940 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар 2007 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү *******ийн ,  2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүү *******ийн ыг эх *******ийн асрамжид үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийг улсын тэмдэгтийн хураамж 145,940 /нэг зуун дөчин таван мянга есөн зуун дөч/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 145,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  мэдэгдсүгэй.

           

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ