| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2021/00289/И |
| Дугаар | 104/ШШ2021/00279 |
| Огноо | 2021-09-23 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 104/ШШ2021/00279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /РД:*******/,
Хариуцагч: , , , хаягт оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э. бид хоёр 2007 онд гэр бүл болж, бидний дундаас -ний өдөр хүү Б., -ны өдөр хүү Б., -ний өдөр хүү Б. нар төрсөн. Э. нь 2013 оноос архи ууж агсам согтуу тавьж, байнга хэрүүл маргаан хийж, цохиж зодох болсон. Иймд 2015 оноос хойш тусдаа амьдрах болсон. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.******* бид хоёр 2007 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2007 онд хүү Б., 2011 онд хүү Б., 2013 онд хүү Б. нар төрсөн. 2015 оноос хоорондын таарамжгүй харилцааны улмаас салсан. Нэг хэсэг хэрэгт төвөгт орж архи дарсанд орсон. Тусдаа амьдраад 6 жил болж байна. Би өөр хүнтэй амьдарч байгаа учраас эвлэрэх боломжгүй. Салснаас хойш хүүхдүүд ээжтэй байсан. Цаашид ч ээжтэйгээ байсан дээрээ. Надад өөрийн гэсэн орон гэр байхгүй. Одоохондоо Өмнөговь аймгийн Цогт цэций сум Тавантолгойд жолооч хийж байна. Энэ чигээрээ ажлаад байх эсэхээ мэдэхгүй байна. Шүүх хуралдаан зарлагдах үед хөдөө байна. Цаашлаад хил гарчихсан байж магадгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Э.д холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгохыг шаарджээ.
Хариуцагч Э. нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад маргаагүй.
Гэрлэгчид 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болох зорилгоор иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж гэрлэлтийн харилцаа үүсгэжээ. Тэдний дундаас -ний өдөр хүү Б., -ны өдөр хүү Б., 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү Б. нар төрсөн байна.
Гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар бие биедээ үнэнч байх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс хоорондын таарамжгүй байдал үүсч улмаар 2015 оноос хойш тусдаа амьдарчээ. Энэ хугацаанд гэрлэгчид хэн аль нь эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч ажиллагаа амжилтгүй болж байсан нь зохигчдын тайлбар, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т зааснаар гэрчлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч болох хэдий ч хариуцагч Э. өөр бусадтай ханилан суусан, тэд хэн аль эвлэрэх талаар санаачлага гаргаагүй нь эвлэрүүлэх ажиллагаа үр дүнд хүрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.
Гэрлэлт цуцалсантай холбогдуулан насанд хүрээгүй хүүхдүүдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээнэ. Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хариуцагч хүүхдүүдийг эхийн асрамжид байхыг дэмжсэн, хүүхдүүд эхтэйгээ амьдрах санал гаргасан, мөн хүүхдүүд эцгээс тусдаа амьдрах хугацаандаа эхийн асрамжид байж энэгшин дассан зэрэг байдлыг харгалзан хүү Б., Б., Б. нарыг эх Ч.*******гийн асрамжид үлдээв.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болж хариуцагч Э.ас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг шаардаагүйг, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүйг дурьдах нь зүйтэй.
Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч дэмжсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1., 116., 118., 100. дугаар зүйлийн 100.2., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан овогт ийн /РД:/, *******гийн ******* /РД:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7.-д заасныг баримтлан -ний өдөр төрсөн хүү Б., -ны өдөр төрсөн хүү Б., 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б. нарыг эх Ч.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.ас 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
4.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг шаардаагүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаан гаргаагүй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацааны дотор хариуцагч Э.д гардуулахыг шүүгчийн туслахад, хяналт тавихыг шүүхийн тамгын газарт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ