Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 117/ШШ2022/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, *******, *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Чимэддулам

Хариуцагч: Дундговь аймгийн *******,*******,*******

Хариуцагч:

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн,

Гуравдагч этгээд: Дундговь аймгийн

Гуравдагч этгээд

Гуравдагч этгээд: “” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: нарын хоорондын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, гуравдагч этгээд , нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь Дундговь аймгийн *******,*******,******* эд холбогдуулан “... 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах” гэж анх нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж, маргасан байна.  /1-р хавтаст хэргийн 25-27, 110-112-рхуудас/

2. Ийнхүү  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “2020 оны 03 сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. /2-р хавтаст хэргийн 150-152-р хуудас/

3. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд “... Дундговь аймгийн оноосон нэр, ХАА-н машин, механизмын хашаа, гараж газрын зориулалт, 2650.0 м.кв талбайн хэмжээ, 30 жил газар эзэмших хугацаа, 4809001431 кадастрын код, барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2020.03.10-ны өдрөөс 2020.12.31-ны өдөр хүртэл барилгын ажил гүйцэтгэх графикт хугацаа, барилгын зураг төсөл зохиогчийн талаарх мэдээлэлд Грийн арт Солюшн ХХК, барилгын ажлын гүйцэтгэгчийн талаарх мэдээлэлд ХХК, барилгын ажлын зөвшөөрөл олгосон албан тушаалтны мэдээлэлд Дундговь аймгийн *******,*******,******* ” гэж шийдвэрийг гаргасан байна.  /1-р хавтаст хэргийн 37-38-р хуудас/ 

4. Нэхэмжлэгч ******* 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр *******, ******* нар 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрүүдэд тус тус Дундговь аймгийн *******,*******,******* дарга Э.Чагнаадоржид бичгээр гомдол гаргасан боловч хариуг өгөөгүй тул Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /1-р хавтаст хэргийн 15,16,27, 111,122-р хуудас/

5. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ ... 2020 оны Засгийн газар, ЭМЯ-ны шийдвэрээр тус аймгийн төв Сайнцагаан суманд эмнэлгийн 100 ор бүхий шинэ эмнэлэг барих улсын төсөв батлагдсан. Гэтэл Дундговь аймгийн *******,************** нь 2020 оны 03 сарын 10-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгож, Дундговь аймгийн Сайнцагаан сум 7-р баг, Худалдааны гудамж-2, 224 тоот хаягт “100 ор хүчин чадалтай, нэгдсэн эмнэлэг зориулалттай, цутгамал төмөр бетон баганан суурьтай, цутгамал төмөр бетон арагт бүтээцтэй үндсэн хийц 34.0м*25.0м хэмжээ, зоорьтой, 6 давхар”******* барих зөвшөөрлийг олгосны дагуу одоо уг******* баригдаж байна.

Бид Сайнцагаан сумын иргэдийн хувьд эмнэлгийн шинэ******* баригдаж байгаад таатай байгаа боловч хууль бус зөвшөөрлийн улмаас шаардлага хангахгүй газарт, хөршийн эрх, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин байж эмнэлгийн******* баригдсанаар бидний амьдардаг 140-р байрны 2,3,8 тоот орон сууцууд нь баруун тийшээ харсан цонхтой тул байгалийн гэрэл, нар үзэхээ больсон, агаар сэлгэлцэл хийх боломжгүй болсон бөгөөд салхин дор байрлаж байгаа тул агаар дуслаар халдварлах халдварын эрсдэл цаашид үүсэх болно. Нэгдсэн эмнэлгийн 100 ортой, 6 давхар барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг Дундговь аймгийн *******,************** барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн нь 2020 оны 03 сарын 10-ны өдөр олгосон бөгөөд уг зөвшөөрөл нь хууль бус юм. Үүнд:  

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021.06.10-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр

-Барилгын ажлын зургийг хянуулаагүй, эрүүл ахуйн дүгнэлт гаргаагүй байхад зураг төслийг магадлалаар оруулсан байгаа нь Барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 6.12.2 дахь заалтыг зөрчсөн. Эрүүл ахуйн дүгнэлтгүй зургаар баригдаж байгаа

-Нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа барилгын эдэлбэр газар нь 2650м2 хэмжээтэй 1 оронд 26.5м2 талбай ногдож байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS6392:2013 стандартад заасан 50-100 ортой эрүүл мэндийн байгууллагаас эдэлбэр газрын хэмжээг 1 оронд 200-300 м.кв-аар тооцох гэснийг хангахгүй.

-Газар нь эмнэлгийн******* барих зориулалтын биш. ХАА-н машин механизмын засварын газар гэсэн зориулалттайгаар нэгдсэн эмнэлгийн автомашины гараж, засварын зориулалттай ашиглагдаж байсан газар. Эмнэлгийн барилгын ажлын зургийг хянуулаагүй нь эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангаж байгаа эсэх нь тодорхойгүй,

-Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй,

-Баригдаж буй эмнэлгийн******* нь нэхэмжлэгч нарын орон сууцнаас 8.6метрт байгаа нь БНбД31-01-10-ийн 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалтыг хангаагүй болох нь тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдлаас нэхэмжлэгч нарын оршин суугаа орон сууц нь байгалийн гэрэл, нар үзэхгүй, орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй, аюулгүй байдал алдагдсан нөхцөлд амьдарч байгаа нь Барилгын тухай хуулийн 14.1.4-т заасан “зэргэлдээ орших******* байгууламжийн  ашиглалтын хэвийн нөхцлийг алдагдуулахгүй байх” буюу нэхэмжлэгч нарын ердийн орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Бид анх шүүхэд 2020.06.29-ний өдөр “2020.03.10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2020.12.31-ний өдөр дуусч нэхэмжлэгч нараас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тухайн захиргааны акт эрх зүйн үйлчлэлгүй болсон.

Барилгын ажлын зургийг хянуулаагүй, эрүүл ахуйн дүгнэлт гаргаагүй байхад зураг төслийг магадлалаар оруулж, нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон нь хууль бус юм.

Иймээс Дундговь аймгийн газрын харилцаа,************** Барилгын асуудал  хариуцсан ахлах мэргэжилтэн ийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.

6. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах гэсэн заалтаар бидэнд олгогдсон эрхэнд халдаж барилгын зөвшөөрлийг олгосон. 1-т Барилга хоорондын зайг стандарт, дүрэм журмын дагуу баримтлаагүй. 2-т барилгын тухай хуулийн 28-р зүйлийн 28.2-т дараах бичиг баримтыг хавсаргана гэж заасан байдаг. 28.2.1-т техникийн нөхцлийг баталгаажуулсан шийдвэр гэдэг дээр Мэргэжлийн хяналтын газрын эрүүл, ахуйн дүгнэлтийг гаргаагүй. Дүгнэлт нь энэ газар тохирохгүй гэж гарсаар байтал үргэлжлүүлсэн. 28.2.4-т байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэх гэсний дагуу энэ үнэлгээг хийлгээгүй. Миний амьдардаг байрны 3 цонхыг ямар ч нар харах бололцоогүй болгож хааж барьсан. Нийтийн эрх ашиг хэдий ч манай байр энэ*******ас өмнө байсан. Хэрвээ энэ******* зохих хууль дүрэм, стандартаа баримталж ажилласан бол өнөөдөр энэ асуудал үүсэхгүй байсан. Гэвч үүнийг ямар санаатайг мэдэхгүй баримтлаагүйгээс энэ асуудал гарсан. Миний амьдралд өнөөдөр гарч байгаа өөрчлөлтүүд бол манай 3 цонхоор өмнө нь нар тусдаг байсан учраас зузаан хөшиг, бараан чүүл авдаг байсан. Өнөөдөр би зузаан хөшгөө нимгэлж, бараан чүүлээ цайвар болгож байна. Манайх орой болж нар жаргатал гэрэл тогоо асаадаггүй байсан. Одоо бол байгалийн нар үздэггүй учраас өдрийн 14  цагт гэртээ ямар нэгэн ажил хийх болбол гэрлээ асаадаг болсон. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд шавж хорхой ихэссэн. Өмнө нь жилдээ 1 удаа шавжны устгал хийлгэдэг байсан бол одоо жилдээ 2 удаа хийлгэдэг боллоо. Ванны өрөөний чийг гарахаа байсан. Амьдрахад тайван бус болсон. Цонхон дээр барилгын ажилчдын хэн хамаагүй өнгийж хараад ажлаа хийдэг. Гаражийн ордог хаалга нь манайхаас 1,5 метр зайд байдаг. Ийм учраас би үргэлжийн мөнхөд түргэний машины дуут дохионд амьдрах болоод байна. Одоогоор эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй боловч алсдаа би болоод миний хүүхдэд сөргөөр нөлөөлөх юм. Мэргэжлийн байгууллага нь буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эрүүл ахуйн орчны дүгнэлт байх ёстой. 100 ортой эмнэлгийн нэгж талбай хэд байх ёстой гэж заачихсан байдаг. Үүнд хүрээгүй. Тухайн газар нь энэ барилгыг барих зориулалтын биш байсан. Аж ахуйн гражийн зориулалттай газар байсан. Нийгэм удирдлага иргэдээ, бид ч нийгмийн хөгжлийг бодох ёстой.  Анхан шатнаасаа иргэдээ бодоогүй, дээрэнгүйлсэн шийдвэр гаргасан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд байгаль орчны үнэлгээ хийлгэх шаардлагатай гэсэн байдаг. Иймээс инженерийн үнэлгээ шаардлагагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Эмнэлгийн барилгыг миний бие эсэргүүцээгүй. Энэ бол Дундговь аймгийн иргэд болон миний ажиллах орчин сайжрахтай холбоотой учир иргэний болоод эмнэлгийн ажилтны хувьд дэмжиж байсан. Гэвч нийтийн эрх ашгийн төлөө миний эрх ашгийг зөрчиж амьдрах орчинг дордуулж, тав тухыг үнэгүйдүүлсэн шийдвэр гарна гэж бодоогүй. Ингээд улаан шугам нь тавигдана, 2019 оны 12 сард шийдвэр гарсан гэж яригдаад удирдлагын багийн хурал зарлаж ҮЭ-ийн хорооны дарга Цэрэндэлгэр, Жаргал, Мөнх-Од эмч нарын бүрэлдэхүүнтэй цуглаж байхад би саналаа хэлж байсан. Энэ нь******* баригдахыг зөвшөөрч байна, харин миний эрх ашгийг бодож үзсэн үү гэх асуултыг тавихад байгууллагын дарга Жаргал энэ тухай албан ёсоор яригдаагүй юм байна, Засаг даргад танилцуулаад хариу өгье гэж хэлээд өндөрлөсөн.  Дараа нь даргыг ирэхээр хариу юу гэж байна гэхэд энэ газрыг өөрчлөх боломжгүй, ямарваа нэг юманд золиос байдаг гэж хэллээ гэсэн. Тэр үед би ямар ч тайлбар хийгээгүй өрөөнөөс нь гараад явсан. Яагаад би насаараа эмнэлэгт ажилчихаад шинэ******* баригдахад би золиос болох ёстой юм бэ. Байгууллагын дарга ч гэсэн ажилтныхаа амьдрах орчинг дордуулах ёсгүй байх гэж бодож байна. Дахин эмнэлэгтэй асуудал үүсгээгүй. Цагаан шугам нь тавигдаад ухаж эхэлсэн орой буюу 27-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газар болон газрын албанд гомдол өгсөн. Мэргэжлийн хяналтын газар хариуг бичгээр өгсөн. Газрын албаны дарга Чагнаадорж өргөдөл өгсний маргааш нь билүү утсаар яриад өөрийн чинь өргөдлийг хэлэлцээд танай 3 цонхыг чөлөөлөөд байшингаа тэнхлэгээр нь урагшуулж барихаар боллоо гэсэн.  Гэвч хойноосоо урагшлуулаад халз манай цонхыг хааж барих болсон. Хэрвээ хуучин зургаар нилээн хойшоо барьсан бол магадгүй Уранбилэгийн цонх нар үзэх магадлалтай байсан. Манайх аль ч байрлалд нар үзэхгүй. Ингээд дахин Чагнаадорж даргад яагаад хэлснээсээ өөрөөр барив гэхэд чи явдаг газраараа хөлөө хүртэл яв, бид барихдаа барина гэж уурлаад утсаа тасалсан. Би бичгээр хариугаа авахаар очиход нарийн бичгийн дарга, мөн нар нь та явж бай, хариуг гарахаар нь утсаар дуудъя гэж хэлчихээд хариуг өгөөгүй. Манай 3 цонх гурвуул нар үзэхээ байсан. Цонхны гадна тавцан дээр тусаад алга болдог. Гадны орчны темпетартурыг мэдрэхээ байсан. Гадаа 27, 28 хэмтэй халуун байхад манайх сэрүүн мөлүүхэн байдаг. Нар тусдаггүй байрыг надаас хэн ч авахгүй, авсан ч маш муу үнээр авна. Энэ байранд үргэлжлүүлээд амьдарна гэж хэлж чадахгүй. Борлуулахад хүндрэл гарна. Цаашдаа энэ асуудлаар явна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Мөн цаашид Дундговь аймагт******* барихдаа иргэнийг хохироосон шийдвэр битгий гаргаж байгаасай гэж бодож энэ өргөдлийг гаргасан” гэв.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:” Эрүүл мэндийн байдлын хувьд хохирч байна. Нар үзэхгүйгээс болж хүүхдүүд их ханиад хүрч, бие дээр нь юм туурч байна. Ванны өрөөнөөс авахуулаад мөөгөнцөртөж байна. Цонхны тавцан дээр элдэв төмөр тавьдаг. Шөнө орой танихгүй ямар ч хүн байх юм билээ гэж бодоод эмэгтэй хүүхэд орхиж явахаас айдаг болсон. Одоо өвчнөө нотолсон баримт байхгүй. Цаашдаа шүүхээр шийдүүлнэ. Манайх 2 цонхтой. Хоёул нар үзэхээ байсан. Барилгын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгосноор хохирлоо нэхэмжилнэ. Цаашдаа энэ байранд амьдарч чадахгүй. Барилгын ажлын зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс анх барилгын зөвшөөрлийг хүчингүй болгоё гэж байснаа 2021 онд өөрчилсөн шаардлага гарсан. Яагаад өөрчилсөн бэ гэхээр 1-т зөвшөөрлийн хугацаа 2020 оны 12 сарын 30-нд дууссан. Сунгасан талаар баримт ирүүлээгүй учир өөр эрх зүйн акттай маргах боломжгүй болсон. Энэ барилгын ажлын зөвшөөрөл анхнаасаа хууль бус явагдсан. Үүнээс болж 140-р байрны 2,3,7 тоотод оршин суух *******, *******, ******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаа юм. Энэ айлуудад нар үзэх оргил цаг болох 12-14 цагийн хооронд нар цонхны тавцангийн тал хувьд л тусдаг. Энхмэнд бол сайн мэдэж байгаа байх. 3 үйлчлүүлэгч нар маань 2 жил нар үзээгүй. Иймээс энэ хүмүүст зузаан бараан хөшиг хэрэггүй. Мөн байр үнэгүйдсэн. Нэгдсэн эмнэлгийн барилгын үүдний амбаар шиг л юм харагдаж байна. Хэн ч авахгүй. Мөөгөнцөрдөж эхэлж байна. Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Барилгын ажлын зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан 5 шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж байж олгох ёстой. Өнөөдөр Энхмэнд нь бүрдлийг хянадаг гэж байна. Би Энхмэндийг газрын албанд бичиг хэргийн ажилтан хийдэг гэж үзэхгүй байна. Харин ч барилгын асуудал хариуцсан мэргэжилтнээр 5, 6 жил ажилласан юм байна. Бүрдүүлсэн баримт бичгийн тоо хуудас толгойг үзээд бүртгээд суух нь барилгын асуудал хариуцсан мэргэжилтний хийх ажил биш. Энхмэнд нь хууль бусаар олгосон зөвшөөрлөө мэдэхгүй байхын тулд бүрдлийг шалгадаг гэж тайлбарлаж байна. Өөрөө ч зөвшөөрөл олгох эрхтэй этгээд гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж бодож байна. Энэ зөвшөөрөл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан актын шинжийг бүрэн агуулсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэсэн. Эрүүл ахуйн тухай хуулийн 5.3-т зааснаар дүгнэлтийг заавал гаргуулах ёстой. Эрүүл ахуйн дүгнэлтийг гаргуулаагүй байж магадлалын ерөнхий дүгнэлтийг хийлгэдэг. Мөн Мандалговь хотын ерөнхий төлөвлөгөөнд энэ******* тусгагдаагүй. Барилга хоорондын зайг баримтлаагүй. Эмнэлгийн нэг ор нь 200-300 метр зайг эзлэх ёстой гэдэг. Гэвч ХАА-н зориулалттай 2600 метр квавдрат газарт барьж байгаа нь хууль бус. Дундговь өөр газаргүй биш шүү дээ. Сая хариуцагчийн өмгөөлөгч өөр газар бариулах талаар яригдаж байсан гэж хэллээ. Яагаад тэндээ барьчихаж болоогүй юм бэ. Төлөвлөгдөөгүй, газрын хувьд зөвшөөрөгдөөгүй газарт зөвшөөрөл өгсөн нь хууль бус. Маргаан үүсгээд ирэнгүүт зориулалтыг өөрчилсөн юм билээ. Энэ байгууллагын эрх хэмжээний асуудал. Гэвч бид үүнд үнэхээр хөсөрдсөн. Энхмэнд нь бүрдлээ шалгасан юм бол нөлөөллийн үнэлгээний цаас байна уу гээд яагаад шалгачихаж болоогүй юм бэ. Нийтийн эрх ашгийн төлөө бусдын эрхийг зөрчиж болохгүй. Барилгын тухай хуулийн 14, 11-р зүйлд заасан зэргэлдээ барилгын асуудал ерөөсөө хангаагүй. Судалж үзэхэд 5 давхараас дээш******* барих юм бол зэргэлдээ******* хоорондын зай 21-32 метр байх ёстой. Сая барилгын хөгжлийн төвөөс хэмжихэд урд талаараа 7.5, хойд талаараа 8.5 метрийн зайтай байна гэсэн. Хариуцагчаас Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны нөлөөллийн дүгнэлттэй маргаагүй тул нотлох баримт болно. Граж нь Энхжаргалын яг цонхон доор байдаг. Хэрвээ үнэхээр магадлалын дүгнэлтээ яриад байгаа юм бол яагаад энэ дүгнэлтээрээ******* баригдаагүй юм бэ. Хуулиараа *******,************** үүнд хяналт тавих үүрэгтэй. Хяналтаа хэрхэн хэрэгжүүлж байгаад шүүх өөрөө дүгнэлт хийх байх. Тэг тэнхлэг өөрчлөгдсөн бол тусгай зөвшөөрөл өгч улаан дэвтэрт тэмдэглэгдсэн байх ёстой. Барилгын хөгжлийн төвөөр нэг зураг зуруулчихаад хаа хамаагүй барих байсан юм бол хаанаа хамаагүй барихгүй яасан юм бэ. Гражийн чимээ байнга гэрт шахуу сонсогдохоор ердийн орчинд амьдрах эрх тэр чигээрээ зөрчигдсөн. Тэр дүгнэлтийг магадлалын дүгнэлтийн дараа өгчихсөн шиг яриад байна. Тэг тэнхлэгээ өөрчилсөн байхад газрын алба мэдэхгүй гэж яриад сууж байна. Би өнөөдөр гражийн зориулалттай газарт******* баръя гэсэн бол та нар өгөхгүй л байсан. Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т зааснаар нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Цаашид нэхэмжлэгч нарт Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд хохирол нэхэмжлэх эрх нээгдэнэ” гэв.

7. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:Тус аймгийн Сайнцагаан суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн дагуу олгосон тул иргэн *******, *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

8. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ” Энэ зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл, тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2017 оны 68-р тогтоолын дагуу олгосон. Нэхэмжлэгч баримт бичгийн бүрдэл дутуу байсан гэж байна. Техникийн нөхцлийг батлуулсан шийдвэр хэрэгт байдаг. Барилгын тухай хуулийн 28.2.4-т үнэлгээ хийлгэх шаардлагатай******* байгууламжийн үнэлгээний тайлан гэж заасан байх боловч Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай 7.2-т Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж зааснаас үзвэл энэ барилгад үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Барилга барих дарааллаа хэлье. Эхлээд архитектур төлөвлөлтийн даалгавар гарна. Түүнийг нь аймгийн ерөнхий архитектур баталж боловсруулна. Даалгаврын дагуу тухайн газарт эх загвар зургийг боловсруулна. Ингээд аймгийн ерөнхий архиктектур, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Инженер шугам сүлжээний байгууллагатай зөвшилцөж цаашдаа******* барихгүйгээ шийдвэрлээд явдаг. Ажлын зургийн шатан дээр, мөн аймгийн ерөнхий архиктектур Мэргэжлийн хяналтын газраар эрүүл ахуйн дүгнэлт, Онцгой байдлын газраар галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах зэргээр хангагч байгууллагаас техникийн нөхцлөө аваад зургаа боловсруулаад хамгийн эцсийн шатанд магадлалаар ордог. Манай барилгын хувьд дүгнэлт нь барьж болно гэж гарсан. Дээрх байгууллагын зөвшөөрлийг үндэслэн Барилгын тухай хууль болон******* байгууламж барих зөвшөөрөл олгох дүрэмд үндэслэн зөвшөөрлийг олгосон. Ажлын зураг боловсруулах болон бусад шатанд яагаад энэ асуудлаа нэхэмжлэгч нар тавиагүй юм бэ. Дундговь аймгийн Ерөнхий архитектур даалгаврын 6,7-д заасан шаардлагыг хангаж байна гэж үзээд баталсан болов уу. Энэ даалгаврыг надад биш зургийг боловсруулсан компанид өгсөн. Мэргэжлийн хяналтын газрын дарга нь барилгын ажлын магадлалын зурган дээр гарын үсэг зураад тамга дарсан болохоор эрүүл ахуйн дүгнэлт гарсан байх гэж бодож байна. Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн баримтад байгаа байх. Энэ нь техникийн нөхцөлд орохгүй. Барилга барьсан бүс нь олон нийтийн бүс. Шүүхэд өгөөд буцааж авсан байх. Газрын зориулалтыг нь өөрчилсөн болохоор барилгыг барьж болно. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр******* хоорондын зай хангахгүй байна гэж гарсан байдаг. Зөвшөөрлийг олгохдоо хянах эрх бүхий албан тушаалтан нь би биш, би зөвхөн баримт бичгийн бүрдлийг л хянадаг. Тэг тэнхлэгийг өөрчилснийг би мэдэхгүй. Манайх захиалагчийн хяналтыг хийж байгаа. Урагшаа баригдсаныг зөвшөөрч байна. Урагш шилжүүлсэн асуудал ерөнхий архитектур болон зургийг зохиогч гүйцэтгэгч байгууллагуудын асуудал. Би одоо ерөнхий архитектур ажилтай ч тэр үед Нэргүй байсан болохоор би мэдээгүй. Граж зураг дээр хойноосоо байсан. Өөрчлөгдсөн нь бас л зохиогчийн асуудал. Барилгын ажлын зөвшөөрлийг сунгаагүй. Сунгах ёстой боловч тухайн байгууллага болон зохиогчоос хүсэлт ирээгүй. Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй учраас сунгаагүй.  Манай байгууллага өдөр тутам очдоггүй, үе шатны ажил дээр хяналтаа хэрэгжүүлдэг. Хот байгуулалтын тухай хууль дагаж мөрдөгдөнө.  2015 оны 11 сараас 2020 оны 11 сарыг хүртэл барилгын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан. 2020 оны 3 сарын 24-ний өдөр эмнэлэг зөвшөөрөл хүссэн. 2020 оны 3 сарын 10-наас өмнө өгсөн эсэх талаар баримтыг мэдэхгүй байна. Нар үзэхгүйтэй нь холбогдуулж тайлбар байхгүй. Бодит байдалтай танилцаагүй. Миний бие энэ*******д байнга хяналт тавих үүрэгтэй. Эмнэлгийн******* 75-80 хувьтай баригдаж байна. Гаднах фасадны материалаас болоод түр зогссон. Даалгавар хамгийн эхэнд гараад дараагийн ажиллагаанууд явагдаж, магадлалаар ордог. Үүний дараа зөвшөөрөл олгодог” гэв.    

9. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энхмэнд нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу энэ барилгын зөвшөөрлийг олгосон. Угсралт 90 хувьтай, дүүргэлт 50 хувьтай явж байгаа талаар тайлбар ирсэн байдаг. Энэ эмнэлгийн барилгыг хэн хүнгүй сайшаалтай хүлээж авдаг. Нэхэмжлэгч нар холбогдох дүрэм, журам зөрчсөн, мөн өөрсдийн эрх ашиг хохирч байгаа асуудлыг ярьж байна. Хэдий тийм боловч хэнийг буруутгах вэ гэж хариуцагчаа зөв тодорхойлох асуудал дээр алджээ гэж үзэж байна. Энэ бүдүүвч зургаас миний хэлээд байгаа барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох асуудал нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан. Энэ үе шатнаас өмнө энэ ажлын зураглал боловсруулах, ажлын зураглалыг зөвшөөрөлцөх буюу энэ зургийг хийж байгаа тэр “Грийн Арт Солюшн” компани 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын зургийг зурсан. Мөн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 1981/2019 дугаартай магадлалаар Барилгын хөгжлийн төв баталгаажуулж, магадлалд дүгнэлт гаргасан. Тэгэхээр Энхмэндийн барилгын ажлын зөвшөөрөл олгохоос өмнөх энэ хоёр үе шатанд хариуцагдах этгээдүүдэд хамаарах асуудал байхад төрийн албан хаагч гэдгээр нь ийг холбогдуулж байгаа нь үндэслэлгүй. Энэ ажлын зургийг боловсруулсан “Грийн Арт Солюшн” ХХК, мөн энэ зургийг холбогдох дүрэм, журам норм стандартад нийцсэн гэж баталгаажуулаад байгаа Барилгын хөгжлийн төв энэ асуудалд хамааралтай. ийн тайлбарлаад байгаа тайлбарыг Барилгын тухай хуулийн 27.2-т заасан байдаг. Энэ нь 28.2-т заасныг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийг ажлын 10 хоногт олгоно гэж заасан. энэ эрхийнхээ дагуу баримт бичгийн бүрдлийг шалгаад хууль болон дүрэмд заасны дагуу зөвшөөрлийг олгосон. Зөвшөөрлийг ямар тохиолдолд олгохоос татгалзах вэ гэхээр 2 үндэслэл байгаа. 1-т Магадлал хийгээгүй бол, гэтэл Барилгын хөгжлийн төв магадлал хийгээд ороод ирсэн.  Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т бий. 2-т Энэ магадлалын дүгнэлтийг хийхдээ Барилгын хөгжлийн төв татгалзсан байх юм бол зөвшөөрөл олгохоос татгалзаж болох юм байна. Хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул зөвшөөрлийг олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

10. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Аймгийн нэгдсэн эмнэлэг бол Дундговь аймгийн нийт хүн ам болон тухайн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа бүх хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага. 1980 онд 90 ортой хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригдсан*******д эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Бид 2014 оноос хойш энэ эмнэлгийн барилгын даац нь хэтэрч, стандарт шаардлагыг хангахгүй, зай талбайн хувьд хүрэлцээгүй гэж шат шатны байгууллагад шинэ барилгын асуудлыг тавьсан. Ингээд 2020 оноос энэ барилгыг барихаар улсын төсвийн хөрөнгөд 8 тэрбум 752.9 мянган төгрөгийг улсын төсвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ төсвийг 3 жил 2020, 2021, 2022 онд хуваан өгч ашиглалтад оруулахаар болсон. Барилга барих гол шалтгаан нь үйлчлүүлэгчийн орчин нөхцөл, эмнэлэг орчин үеийн техник технологийг нэвтрүүлэхэд одоо байгаа талбай хүрэлцэхгүйгээс үүдэн шинэ барилгыг бариулахаар шийдвэрлүүлсэн юм. Энхжаргал эмчийн асуудлыг шат шатны байгууллагад тавьсан. Хэн нэгэн золиос болох ёстой гэсэн хариултыг бол өгч байгаагүй. Эрүүл мэндийн газраар дамжуулж газрын асуудал яригдсан. Хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар газрын алба хариулах байх. Тайлбар болон санал байхгүй ” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр “ ... Бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн, 140-р байрны 2,3,7 тоот байрны бүх цонх нь баруун талдаа ба энэ цонхоор нар үзэхээ байсан,  нар тусах оргил цаг буюу 12-14 цагийн хооронд нар цонхны тавцангийн тал хувьд л тусдаг, сүүлийн 2 жил хорхой шавж ихэссэн, нар үзэхгүйгээс хүүхдүүдийн дархлаа суларч биен дээр юм гарч ханиад хурдан хүрэх болсон. Өнөөдөр баримт нь байхгүй ч хэтдээ энэ асуудлаар шүүхдэнэ. Баригдаж байгаа эмнэлгийн граж анх зурагдсан зурагнаасаа өөрчлөгдөж, ******* миний биеийн гэрийн цонхны дор буюу тухайн барилгынхаа зүүн талд баригдсан. Энэ нь үргэлжийн мөнхөд түргэний машины дуут дохионд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн.  Бид цаашид энэ байранд удаан амьдрахгүй зарж борлуулна. Гэвч хэн ч авахгүй, авсан ч хямд авах болохоор байрыг үнэгүйдүүлсэн. Энэ Барилгын зөвшөөрөл нь бидний эрх ашгийг дээрх байдлаар зөрчиж, мөн Барилгын тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй олгогдсон ...”, хариуцагч нь “...  Энэ зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл, тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2017 оны 68-р тогтоолын дагуу олгосон. ... Зөвшөөрлийг олгохдоо хянах эрх бүхий албан тушаалтан нь би биш, би зөвхөн баримт бичгийн бүрдлийг хянадаг. ... Нар үзэхгүйтэй нь холбогдуулж тайлбар байхгүй …” гэж шаардлага ба татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргана.

2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь Сайнцагаан сумын 7-р баг 140-р байрны 1, 2, 7 тоот байрны өмчлөгч болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 8, 116, 3-р хавтаст хэргийн 80-р хуудас/

3. Дундговь аймгийн нь газар эзэмших эрхийн 000005645 дугаар гэрчилгээгээр 2650 м.кв газрыг ХАА-н машин, механизмын хашаа, гаражын зориулалтаар эзэмшсэн, улмаар тус эмнэлгийн дарга ын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/154 дүгээр албан бичгээр мэдэгдсэн хүсэлтэд үндэслэн Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлөх тухай” А/166 дугаар захирамжаар зориулалтыг өөрчилж, газар эзэмших эрхийн 000005523 дугаар гэрчилгээгээр уг газрыг “Эрүүл мэндийн байгууллага” зориулалтаар 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эзэмшсэн байна. /1-р хавтаст хэргийн 186-188, 207-209-р хуудас /  

4. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийг ХАА-н машин, механизмын хашаа, гаражийн зориулалтаар одоо******* баригдаж буй газраа эзэмшиж байх хугацаанд “” ХХК-ийн захирал Н.Эрдэнэсайхан 100 ортой нэгдсэн эмнэлгийн******* угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл хүссэн ба 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас шийдвэрийг гаргажээ. /1-р хавтаст хэргийн 36-38-р хуудас/

5. Нэхэмжлэгч *******, *******, ******* нарын амьдардаг 140-р байрны 2,3,7 тоот байрны бүх цонх нар үзэхээ байсан,******* хооронд 7.7-8.5 метрийн зайтай байгаа нь Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн ““Орон сууц, олон нийтийн******* сууцны*******жилтын бүсийн нарны тусгалын хангамж,” /БНбД 23-04-07/ заавал мөрдөх шинж чанартай норматив баримт бичгийн шаардлагыг 140-р байрны 2, 3, 7 тоот орон сууцны айлуудад нарны шууд тусгал хангахгүй байгаа нь тус нормын 3.5, 3.6 дах заалтыг зөрчиж байна” гэх дүгнэлт болон мөн дүгнэлтэд тусгагдсан “... 2019.11.18-ны өдрийн 1981/2019 дугаар магадлалын нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан “Грийн Арт Солюшн” ХХК-ний 100 ортой эмнэлгийн******* болон нэхэмжлэгч нарын оршин суугаа Дундговь аймаг, Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах 140-р байр хооронд хэмжилтээр ертөнцийн зүгээр урд талаараа 7.7 м, хойд талаараа 8.5  м-ийн зайтай баригдаж байна” гэх баримтаар тогтоогддог, нөгөөтэйгүүр хариуцагчаас шүүх хуралдаан дээр энэ үйл баримттай холбогдуулан маргадаггүй бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан “эрүүл аюулгүй орчинд амьдрах ... эрхтэй” гэж нэхэмжлэгч нарт хуулиар олгосон үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан үндэслэл төдийгүй “Хот тосгоны төлөвлөлт,*******жилтын норм ба дүрэм” /БНбД 30.1.04/-ийн 4 дүгээр хавсралтад заасан “5-9 давхар******* бол барилгын тууш /урт/ талуудын хооронд 21-32 метр” байна гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Иймээс Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна”,  5.1.1-д “барилгын норм, дүрэм”, 11 дүгээр зүйлийн 11.1.3-т “... хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө ... аюул учруулахгүй байх”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “зэргэлдээ орших******* байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

6. Хариуцагчаас шүүх хуралдаан дээр “Мэргэжлийн хяналтын газрын дарга нь барилгын ажлын магадлалын зурган дээр гарын үсэг зураад тамга дарсан болохоор эрүүл ахуйн дүгнэлт гарсан байх гэж бодож байна. Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн баримтад байгаа байх. Энэ*******д байгаль орчны үнэлгээ хийлгэх шаардлагагүй” гэх тайлбарыг гаргаж маргадаг боловч Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1981/2019 дугаар магадлал хийгдсэн баримтад Онцгой байдлын газрын дарга М.Адъяабаатар гарын үсэг зураагүй, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Төрбат гарын үсэг зурсан ч тамгалж баталгаажуулаагүй, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын байцаагч Н.Мөнгөнцэцэг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлүүлсэн,  Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 6-т “Уг барилгын зураг төсөлд эрүүл ахуйн дүгнэлт хийлгээгүй учир тогтоох боломжгүй”,  9-т “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагатай байсан боловч хийлгээгүй байгаа нь Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2..., 7.3-т ... гэж заасныг зөрчиж байна”  гэх дүгнэлтээр дээрх тайлбар үгүйсгэгдэнэ.   /2-р хавтаст хэргийн 139-142-р хуудас/

Өөрөөр хэлбэл Барилгын хөгжлийн төвийн 1981/2019 дугаар магадлал иж бүрэн баталгаажуулаагүй байхад энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр барилгын үйл ажиллагаа эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон нь  Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана”, 28.2.2-т “барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт, 28.2.4-т “байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай******* байгууламжийн үнэлгээний тайлан”, 28.5-д “ барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно” гэж заасныг тус тус зөрчжээ.

7.  Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “... Зөвшөөрлийг олгохдоо хянах эрх бүхий албан тушаалтан нь би биш, би зөвхөн баримт бичгийн бүрдлийг хянадаг. ... Энэ ажлын зургийг боловсруулсан “Грийн Арт Солюшн” ХХК, мөн энэ зургийг холбогдох дүрэм, журам норм стандартад нийцсэн гэж баталгаажуулаад байгаа Барилгын хөгжлийн төв энэ асуудалд хамааралтай. ... Зөвшөөрлийг ямар тохиолдолд олгохоос татгалзах вэ гэхээр 1-т Магадлал хийгээгүй бол, гэтэл Барилгын хөгжлийн төв магадлал хийгээд ороод ирсэн. 2-т Энэ магадлалын дүгнэлтийг хийхдээ Барилгын хөгжлийн төв татгалзсан байх юм бол зөвшөөрөл олгохоос татгалзаж болох юм байна. Хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул зөвшөөрлийг олгосон...” гэж шийдвэр гарах болсон шалтгаан үндэслэлээ тайлбарлах хэдий ч Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.6.1-д баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн, 2.6.2-т баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага /... байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн/-д нийцээгүй” бол зөвшөөрөл олгох байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзаж, энэ тухай захиалагчид бичгээр хүргүүлнэ, мөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”, 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол”, 7.1.3-т ” энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх”, 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно” гэж  эрх бүхий байгууллагын албан тушаалтнаас барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах, харгалзан үзэх нөхцөл байдлыг хууль болон дүрэмд тодорхой зааж өгчээ.

Тодруулбал хариуцагч нь баримт бичгийн бүрдлийг хянахаас гадна  захиалагч норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн, нөгөө талаас гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүсэх тохиолдолд татгалзах болон хязгаарлах эрхтэй этгээд байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн “... би зөвхөн баримт бичгийн бүрдлийг хянадаг. Хариуцагчаа зөв тодорхойлох асуудал дээр алджээ...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

8. Дундговь аймгийн *******,*******,******* ээс 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосноор нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хууль бус байсан болохыг тогтоохоор шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч нар нь эрүүл мэнд болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гарах хохирлоо ердийн харъяаллын шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

10. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар шүүгчийн захирамжаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нар 4.652.800 /дөрвөн сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун/ төгрөгийг нэхэмжилж, тус шүүхийн Тамгын газраас шилжүүлжээ. /2-р хавтаст хэргийн 206-211-р хуудас, 3-р хавтаст хэргийн 15-25-р хуудас/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ”, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “ нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараах журмаар тодорхойлно”, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд шинжээчийн зардалд нийт гарсан 4.652.800 төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн *******,*******, хот байгуулалтын газраар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.1.2, 45.2, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шүүхийн зардал 4.652.800 /дөрвөн сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун/ төгрөгийг Дундговь аймгийн *******,*******, хот байгуулалтын газраас гаргуулсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт  заасны дагуу хэргийн  оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 В.ЦЭРЭНРАГЧАА