Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2022/00099/и |
Дугаар | 135/ШШ2022/00209 |
Огноо | 2022-02-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2022/00209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/00099/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** хот, ***.. дүүрэг, ***-р хороо, ******, Х-ийн төв байранд оршин байгаа, ***.. регистрийн дугаартай, *** ажлын албаны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******. аймаг, ******... сум, ***-р баг, ***. хороолол ******. тоотод оршин суугаа, ***. регистрийн дугаартай, Н- овогт Т- Х-т холбогдох
3 750 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М- /онлайн/ хариуцагч Т.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь *** дарга О.С- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
Т.Х-нь ***. оны***.сарын ***-ний өдрийн 143 дугаартай гэрээгээр 5 000 000 төгрөгийн 1 ширхэг FT-200 маркийн тракторыг иж бүрдлийн хамт урьдчилгаа 50 хувь болох 2 500 000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2 500 000 төгрөгийг ***.. оны ***сарын ***-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд ***...оны ***. дугаар сарын ***-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 2 500 000 төгрөг байна. Дээрх гэрээний үлдэгдэл 2 500 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдээгүй ба гэрээний 3.3-т заасны дагуу мөн хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход 1 250 000 төгрөг байх тул нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн 3 750 000 төгрөг гаргуулж Хөдөө аж ахуйг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Т.Х-хариу тайлбартаа:
Миний бие С- ***-р багт амьдардаг. 10 гаруй жилийн өмнө өвс хаддаг трактор ХААЯ-аас Монгол даяар тарааж өгсөн билээ. Тэр үед Засгийн газрын тогтоолоор тал мөнгийг нь хувь хүн өөрөө төлнө талыг нь засгийн газар төлнө гэсэн тогтоол шийдвэр гарсан. Манай гэр бүлийн хүн *** оны *** дугаар сарын ***-нд автомашины аваарт орж 11 хавирга хугарч дал хугарч 2 жил гаруй эмнэлэгт хэвтэж хугарсан хавиргаа хадаасаар хадаж 2 дахин хүнд хагалгаанд орж одоо гэртээ хэвтэрт байдаг. Амьдрал хүнд зовлонтой байна. Миний бие энэ тракторын мөнгийг төлөх боломжгүй байна. Эм тариа бүх юм үнэтэй одоо эхнэр хэвтэрт байна. Үргэлж асаргаа шаардаж байна. Миний энэ байдлыг харгалзан үзээч гэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар *** итгэмжлэл, Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас, Төрийн банкны орлогын баримт, Т.Х-ийн цахим үнэмлэхийн хуулбар, Өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал зэргийг,
Хариуцагч нь Б.Б-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, цээжний зураг, Б.Б-аас Т.Х-т өндөр настны тэтгэврийн мөнгө, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэмжийн мөнгө ...зэргийг хүлээн авах, холбогдох баримтад гарын үсэг зурах зэрэг үйлдэл хийхийг олгосон итгэмжлэлийн хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зэргийг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х- нь хариуцагч Т.Х-т холбогдуулан FT-250 маркийн трактор, иж бүрдлийн үлдэгдэл төлбөр 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг нийт 3 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн төлбөрийг зөвшөөрч, алдангийг амьдралын хүнд нөхцөлийг харгалзан чөлөөлж өгнө үү гэсэн тайлбар гаргажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаартай ******* ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолоор ******* ажлын алба байгуулж, орон тооны хязгаарыг 164 байхаар, *** дүрэм, зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар, батлагдсан төсөвт багтаан баталж, сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У-д даалгаж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Х-нд шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.У-д даалгажээ. /хх-ийн 11 дугаар тал/
Дээрх засгийн газрын тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ***. оны *** дүгээр сарын ...-ний өдрийн ******* дугаартай Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө блансаас блансад шилжүүлэх тухай тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ***. оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн Японы Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан КР-1, КР-2, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж хаалтын тайлан гарган, 1 дүгээр хавсралтын дагуу Х-нд блансаас блансад шилжүүлсүгэй гэж, хөрөнгө, өр төлбөр, бараа материалыг Хөдөө аж ахуйг дэмжих санд блансаас блансад шилжүүлж, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль, журам, стандартын дагуу бүртгэлд тусгахыг Х- даалгасан байна. /хх-ийн 12 дугаар тал/
Нэхэмжлэгч Х- ***.. оны *** дугаар сарын ***.-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ бичигдэж, гэрчилгээнд О- овогтой С-г гүйцэтгэх захирлаар томилсныг гэрчилгээнд тусгасан байна. /хх-ийн 10 дугаар тал/
Иймд ******* ажлын алба нь дээрх Засгийн газрын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу шинээр байгуулагдаж, улмаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өглөг, авлагыг тус сандаа шилжүүлэн авснаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өмнөөс тус сангийн ажлын албыг төлөөлөн гүйцэтгэх захирал О.С- шаардах эрхтэй этгээд гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нотлох баримтаар Бага оврын тракторыг худалдан борлуулах ***.оны *** дугаар сарын ***-ний өдрийн *** дугаартай зээлийн гэрээ ирүүлсэн боловч зээлийн гэрээнд хариуцагч Т.Х-гарын үсэг зураагүй байх ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.
Харин талуудын тайлбараар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хариуцагч Т.Х-нь ***. оны *** дугаар сарын ...-ний өдөр FT-200 маркийн Бага оврын трактор, иж бүрдлийн хамт 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоны дагуу эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч, урьдчилгаа төлбөрт 2 500 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэх тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь нотлох баримтаар Б.Б-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, цээжний зураг, Б.Б-аас Т.Х-т өндөр настны тэтгэврийн мөнгө, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэмжийн мөнгө ... зэргийг хүлээн авах, холбогдох баримтад гарын үсэг зурах зэрэг үйлдэл хийхийг олгосон итгэмжлэлийн хуулбар ирүүлсэн боловч эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хариуцагч нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***. оны *** дүгээр сарын ***-ны өдрийн 2020/ШТ/323 дугаартай шүүгдэгч Я.Ж-д холбогдох шийтгэх тогтоол ирүүлсэн боловч уг үйл баримт нь зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүйгээс хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлийн дагуу шаардах эрхгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн алданги 1 250 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 2 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Х-с 2 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х-д олгож, 1 250 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Х-с улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА