Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2022/00048/и |
Дугаар | 135/ШШ2022/00206 |
Огноо | 2022-02-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2022/00206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/00048/и
............аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ш¿¿õ õóðàëäààíûã ø¿¿ã÷ Д.Алтантуяа äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä хаалттай õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,
Нэхэмжлэгч: ............аймаг, ..........сум, .......... баг, .... байр, ... тоотод оршин суугаа, ............ регистрийн дугаартай, Н- овогт О-ын Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ............аймаг, ..........сум, .......... баг, ...-р байр, ...... тоотод оршин суугаа, ............ регистрийн дугаартай, ....... овогт Д-ийн Э-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******-,
Хариуцагч *******-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Нэхэмжлэгч *******- нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь эхнэр *******-тай ..... онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд ..... онд том охин М-, ...... онд дунд охин М-, ..... онд бага охин Э- төрсөн. Амьдарч байсан хугацаанд амар тайван бусдын адил сайхан байсан. .......... оноос хойш байнга хэрүүлтэй, таарч тохирохгүй ааш зан нь хувирсан. Энэ хугацаанд эвлэрүүлэн зуучлалаар, шүүхээр орж байсан. Одоогоор ......... оны ........ сараас хойш хоёр тусдаа амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч *******- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь бид тусдаа амьдраад 2 жил 6 сар болсон одоо цаашид эвлэрэх бодол, саналгүй. Асрамжийн шаардлага дээр охин *******- .. настай өөрийнхөө асрамжид үлдээж том охин ... настай *******-ыг эцэг *******-ын асрамжид үлдээх саналтай байна. Учир нь би ганц бие эх ганцаараа энэ охидуудыг өсгөж хүмүүжүүлэхэд хүндрэлтэй хэцүү тул эцгээр нь үүрэг хариуцлагыг нь хүлээлгэж том охин *******-ыг эцгийн асрамжид үлдээх саналтай байна гэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодрхойлолт, гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримт,
Хариуцагч нь ....... дугаар, ................ дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
*******-, *******- нарыг гэр бүл болсныг 2002 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 13 дугаарт бүртгэж гэрчилгээг олгосон Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3-д зааснаар гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээсэн гэр бүл байна.
Гэрлэгчдийн дундаас ...... оны .... дүгээр сарын .....-ны өдөр охин *******-, ...... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр охин *******-нар төрсөн болох нь ................. дугаар ................... дугаартай төрсний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх ба төрсний гэрчилгээнд охин *******-, охин *******-нарын эцэг нь *******- болох талаар тэмдэглэгээ хийгдсэн байх ба хүүхдүүдийн эцгийг эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандсаны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д зааснаар захиргааны журмаар тогтоосон байна гэж үзнэ.
Хариуцагч *******- нь ............аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргаж байсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн ........ оны ..... дугаар сарын .....-ны өдрийн “Гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 166 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д зааснаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. / хх-ийн 7 дугаар тал/
Гэрлэгчид нь ..... оны ..... сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй ба эвлэрэх хугацаа авах шаардлагагүй, гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна гэсэн тайлбар зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д ... гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний ... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба хүүхдүүдийн одоо амьдарч байгаа орчин нөхцөлийг өөрчлөх талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдоогүй тул хүүхдүүд болох *******-, *******-нарыг эх *******-ын асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т Эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 26.4.Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар *******-, *******-нарт сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ........ овогт О-ын Б-, ........... овогт Д-ийн Э- нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 14 ä¿ãýýð ç¿éëèéí 14.5-т зааснаар ...... оны .... дүгээр сарын .....-ны өдөр төрсөн охин *******-, ...... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр төрсөн охин *******-нарыг эх *******-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ä çààñíààð *******-, *******-нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 íàñ /ñóðàëöàæ áàéãàà áîë 18 íàñ/ õ¿ðòýë насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдийг àìüæèðãààíû áàòàëãààæèõ äîîä ò¿âøèíãèéí õýìæýýãýýð сар бүр òýòãýëýã ãàðãóóëж эцэг *******-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******-, эх *******- нарт даалгасугай.
5. Зохигчид нь шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгож, нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 83 840 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Саранчимэгт даалгасугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ............аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА