Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 117/ШШ2022/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дундговь аймаг дахь Политехник коллежийн захирал Ю.Цолмон

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

Хариуцагч: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар

Хариуцагч: Ч.Бэрхсайхан нарын хоорондын төлбөрийн акт болон албан шаардлагуудыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ю.Цолмон, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар хариуцагч Ч.Бэрхсайхан, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ю.Цолмон нь Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ч.Бэрхсайханд холбогдуулан “... тус газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар акт, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97А/1260314 дугаар албан шаардлагуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

2. Нэхэмжлэгч тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар захирамжид зааснаар Үндэсний аудитын газарт гомдол гаргаж, тус газрын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/1260 дугаар албан бичгээр “... Дээрх төлбөрийн акт, албан шаардлагууд, гомдолд дурдсан асуудлуудыг шалгахад Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар санхүүгийн тайлангийн аудитын явцад илэрсэн зөрчил, түүний шийдвэрлэлтийн талаар сургуулийн захирал, нягтлан бодогч, сургалтын менежер нарт танилцуулж, холбогдох тайлбар, тодруулга, нэмэлт нотлох баримтуудыг гаргуулж байсан байна. Мөн захиргааны актын сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл, зөрчлийн талаарх асуудлын бүртгэл, аудитын явцад харилцаж байсан асуулт, тайлбар, тодруулгыг нэгтгэн тэмдэглэл болгон 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр сургуулийн нягтлан бодогчоор хүргүүлсэн боловч таны зүгээс хариуг ирүүлээгүй, уг ажиллагаанд оролцоогүй байна. Иймд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас тогтоосон төлбөрийн акт, хүргүүлсэн албан шаардлагуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн хариуг авсан байна.  

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ч.Бэрхсайхан нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт болон 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97/А126034 дугаар бүхий албан шаардлагуудыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын нэр дээр хандан гаргасан байх бөгөөд тус сургуулийн нэршил Политехник коллеж хэмээн өөрчлөгдсөнийг энд дурдаж байна.

Мөн дээрх 4 захиргааны актыг иргэний нэхэмжлэгч миний бие 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нягтлан бодогч Рэнцэнгээр дамжуулан авсан бөгөөд Төрийн аудитын газраас надад албан ёсоор танилцуулсан, гарын үсэг зуруулж баримтжуулсан асуудал байхгүй. Уг захиргааны актуудыг эс зөвшөөрч Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Р.Мөнхтогтоход хандан уг шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар тайлбар хүргүүлсэн боловч тэрээр улсын ахлах аудиторын гаргасан актуудыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариуг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн болно. 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт болон 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97/А126034 дугаар бүхий албан шаардлагуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 117/ШЗ2022/0052 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамждаа “... Дундговь аймаг дахь Политехник коллежийн захирал Ю.Цолмон нь энэ асуудлаар Үндэсний аудитын газарт хандаж шийдвэрлүүлсний дараа шүүхэд хандах нь зүйтэй болно” хэмээн зааж ирүүлсэн. Үүний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр миний бие Үндэсний аудитын газарт гомдол хүргүүлсэн боловч, дээрх 4 акт, албан шаардлагыг хүчингүй болгох үндэслэлгүй хэмээн хариуг 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 01/1260 тоот албан бичгээр ирүүлснийг миний бие 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авсан.

Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ч.Бэрхсайхан нь өөрийн гаргасан төлбөрийн акт болон албан шаардлагуудаа Төрийн аудитын тухай хуулийн 6-р зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2021 оны санхүүгийн тайланд аудит хийж, аудитаар 8,204,609 төгрөгийг дараах зөрчлүүд илэрлээ гээд

1. Захирал өөрийн тушаалаар 5,974,900.00 төгрөгийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж гэж авсан.

2. Цалингийн тооцооллыг буруу хийж нийт 112,306.00 төгрөгийн цалингийн нэмэгдлийг илүү олгосон.

3.Тушаал шийдвэргүйгээр 1,590,826.00 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг олгосон.

4.Захиргаа, аж ахуйн албаны менежерийн үндсэн цалингийн зэрэглэлийг буруу тогтоож 562,577.00 төгрөгийн цалинг илүү олгосон гэсэн 4 үндэслэлээр захирал Ю.Цолмонг буруутгаж төлбөрийн акт тавьж, албан шаардлага хүргүүлснийг эс зөвшөөрч хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Ахлах аудитор Ч.Бэрхсайхан нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт тогтоож 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97/А126034 дугаар бүхий албан шаардлагуудыг гаргаж Политехник коллежийн захирал Ю.Цолмон надад хүргүүлэхдээ Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам” болон Захиргааны Ерөнхий хуулийг баримтлан 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймаг дахь МСҮТ-ийн захирал Ю.Цолмонд “Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг хүргүүлж, улмаар 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Аймгийн ЗДТГ-ын 213 тоот өрөөнд уулзалт зохион байгуулах хэлбэрээр сонсох ажиллагаа явуулж тэмдэглэл хөтлөн оролцогч талуудыг оролцуулан санал, хүсэлт тайлбар, гомдлыг авсан мэтээр хуурамч бичгийн баримт бүрдүүлэн, төлбөрийн акт тогтоож албан шаардлагыг тогтоож хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус үйлдэл болсон байна.

Ахлах аудитор Ч.Бэрхсайхан нь Захиргааны Ерөнхий хуулийн 4-р зүйлд: “Захиргааны үйл ажиллагааны зарчим”, 4-р зүйлийн 4.2.1-д: “хуульд үндэслэх”, 4.2.5-д: “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д: “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.7-д: “ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиилагаанаас татгалзан гарах, татгалзан гарах боломжийг хангах” гэсэн зарчмуудыг ноцтой зөрчиж улмаар Захиргааны Ерөнхий хуулийн 22-27-р зүйлүүдэд заасанчлан: “... захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлэх, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах зэрэг ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулалгүй өөртөө зориулж тэмдэглэл хөтлөн, талуудад танилцуулсан мэтээр хууль бус акт гаргасанд гомдолтой байна.

2. Мөн Ахлах аудитор Ч.Бэрхсайхан нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314  дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт болон 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97/А126034 дугаар бүхий албан шаардлагуудыг гаргаж хүргүүлэхдээ Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.3-д заасан “... цалин хөлс, шагнал урамшуулал тэтгэмжийг зөрүүтэй тооцож олгосон” гэж буруутгахдаа энэ журмын 2.1-д: “... Аудитын явцад илэрсэн алдаа зөрчлийн шинж байдлыг үнэлж, албан шаардлага, төлбөрийн акт бэлтгэх, шалгагдагч этгээдэд танилцуулж, баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих, бүртгэж, тайлагнах харилцааг энэ журмаар зохицуулна”, 3.1-д: “... Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоохдоо: Захиргааны Ерөнхий хуулийн 4-р зүйлд заасан журмыг баримтлахаас гадна Аудитын дээд байгууллагын олон улсын стандартад заасан ил тод, хариуцлагатай байх шаардлагын дагуу ёс зүй ба хараат бус байдал,  мэргэжлийн үнэлэлт, ур дүй, үл итгэх үзэлтэй холбоотой зарчмуудыг баримтална” 4-р зүйлийн 4.2-д “... Аудитын баг алдаа зөрчлийг үнэлж, албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдэл гаргахдаа дараах нөхцөлийг харгалзана. Энэ шийдлийг аудитын алдаа зөрчлийн нэгтгэлээр шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд танилцуулна” гэсэн заалтыг зөрчиж шалгагдагч этгээд Ю.Цолмонд танилцуулаагүй, мөн журмын 5-р зүйлийн 5.1-д “... Аудитын баг албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох шийдлийг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх бөгөөд баримтаар нотолж баталгаажуулна”, 5.2-д: “...Шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс санал тайлбар ирсэн тохиолдолд аудитор, аудиторын менежер судлан хэрхэн шийдвэрлэх талаар санал бэлтгэж, тэргүүлэх аудиторт танилцуулж шийдвэрлүүлнэ” гэсэн шалгагдагч этгээдийн үндсэн эрхүүдийг ноцтой зөрчсөн тул төлбөрийн акт болон албан шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болгосон байна.

3. Аймгийн Төрийн аудитын газрын ахлах аудиторын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актаар тогтоогдсон гэх 4 зөрчлийн тухайд:

1.  Захирал Ю.Цолмон өөрийн тушаалаар 5,974,900 төгрөгийг хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж гэж өөртөө авсан гэж буруутгах боловч Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19-р зүйлийн 19.3-д: “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43-р зүйлийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна, түүнд 5 жил тутамд 1 удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно” гэсэн заалт болон Боловсролын тухай хуулийн 43-р зүйлийн 43.1.7-д: “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох”, 43.1.7.а-д “... сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль цэцэрлэгийн эмч” гэж зааснаас харвал Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутагт байрлах Политехник коллежийн захирал Ю.Цолмон нь тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг хуульд заасны дагуу авсан нь дээрх хуулиудад нийцэж байгаагаас гадна эдгээр хуульд заавал удирдах дээд байгууллагын албан тушаалтны шийдвэрээр дээрх тэтгэмжийг олгож байхаар хуульчлаагүй байна. Дээрх тэтгэмжийн зардал нь байгууллагын 2022 оны төсөвт тусгагдан ирсэн ба төсвийн шууд захирагчийн хувьд Ю.Цолмон нь хуваарилагдсан төсвийг захиран зарцуулах шийдвэрийг гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-д заасан: “... Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2. Тушаал шийдвэргүйгээр 1,590,826,00 төгрөгийг үр дүнгийн урамшууллыг олгосон гэх тухайд:

“Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай” ЗГ-ын 2019 оны 5 дугаар тогтоолын 3-р хавсралтын 4.6-д: “... Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш, албан хаагчид үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно” гэж заасан заалтын хүрээнд 2021 онд би 1-ээс 4-р улирлын мөнгөн урамшууллыг ХНХяаманд улирал бүр ажлын тайлангаа явуулж, үнэлүүлэн авч байсан тул энэ албан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эдгээр мөнгөн урамшуулалтай холбоотой баримтуудыг хавсралтаар хүргүүллээ.

3. Захиргаа, аж ахуйн албаны менежерийн үндсэн цалингийн зэрэглэлийг буруу тогтоож 562,577,00 төгрөгийн цалинг илүү олгосон гэх тухайд:

ЗАА-н албаны менежер П.Цолмонбаатарыг ажилд томилогдохоос өмнө МСҮТ-ийн ЗАА-н албаны менежерээр Л.Бадамболд агсанг ажиллаж байхад нь 2020 оны 01-р сарын 28-ны өдрийн А/08 тоот “Цалин шинэчлэн тогтоох тухай” захирлын тушаалаар ТҮ-9 зэрэглэлийн 5-р шатлалаар 895,945 төгрөгөөр тооцож цалинг нэмэгдүүлсэн. Энэ тушаал нь ЗГ-ын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 276-р тогтоолын 3-р хавсралтад нийцүүлэн гаргасан шийдвэр юм. Иймд Л.Бадамболд агсны оронд шинээр томилогдсон П.Цолмонбаатарт цалинг илүү олгосон мэтээр акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зйүлийн 106.3.1-д заасныг удирдлага болгон  Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ч.Бэрхсайханы тогтоосон “Төлбөр барагдуулах тухай” 18/А1260314 дугаартай актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  

Ерөнхий-2

Ахлах аудитор Ч.Бэрхсайханы ирүүлсэн 2022.02.25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 95/А1260314 дугаар албан шаардлагын тухайд:

Ахлах аудитор Ч.Бэрхсайхан нь 95/А1260314 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг хүргүүлэхдээ: ... сургуулийн дотуур байрны халаалтын төлбөрийг төсөв, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын тарифаар тооцсоноор 70,101,962 төгрөгийг хэмнэх боломжийг алдсан. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16.5.2 болон Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292-р тогтоолын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн харилцааны дүрмийн 5.3.1-д: “... аливаа барилга байгууламж, орон сууцанд дулааны тоолуур суурилагдаагүй бол дулааны эрчим хүчний төлбөр тооцоог энэхүү журамд заасны дагуу эзлэхүүн болон талбайн хэмжигдэгхүүнээр, гэрээний дагуу тооцно. Орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад тохиолдолд эзлэхүүнээр тооцно” гэж заасныг зөрчсөн хэмээн үндэслэлгүй дүгнэж, Төрийн аудитын тухай хуулийн 21-р зүйлийн 21.1, Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95-р тушаалаар баталсан: “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын” 4.2.1.8-д заасан: “... байгуулсан гэрээ, хэлцэл холбогдох дүрэм журмыг баримтлаагүй” гэсэн үндэслэлээр зөрчил арилгах тухай албан шаардлага хүргүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь МСҮТ буюу одоогийн Политехник коллеж нь “Ган-Илч” ХХК-тай эрчим хүчний дулааны гэрээг жил бүр байгуулж, дулааны эрчим хүчний төлбөрийг эзлэхүүнээр тооцож, төлбөр тооцоог хийж ирсэн. 2021 онд ч энэ гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан. Гэтэл Төрийн аудитын газраас 2 байгууллагад тухайн үед нь огт урьдчилан мэдэгдээгүй атлаа өөрсдөө олж мэдэж төлбөр тооцоог багасгах ёстой байсан гэсэн аман тайлбартайгаар зөрчилд тооцож, албан шаардлага хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнээс гадна Орон сууцны тухай хуулийн 3.1.1-д “... Орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ” хэмээн зааснаас харвал сургуулийн дотуур байр нь орон сууцны барилга байгууламжид тооцогдохгүй болох нь нотлогдож байна. Иймд 95/А1260314 дугаартай албан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ерөнхий-3

 Ахлах аудитор Ч.Бэрхсайханы ирүүлсэн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 96/А1260314  дугаар албан шаардлагын тухайд:

Ахлах аудитор Ч.Бэрхсайхан нь 97/А1260314 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг хүргүүлэхдээ “... Цалингийн зардлаас 895.945 төгрөгийг нэг удаагийн тэтгэмжийн зардал гэж зарцуулсан хэмээн Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.5, Сангийн сайдын 2021 оны 190-р тушаалын хавсралтаар батлагдсан “Эдийн засгийн ангилал ашиглах заавар”-т ажиллагсдын цалин хөлс болон хуулиар нийгмийн даатгалын шимтгэл бодогдох, нэмэгдэл урамшлын зардлууд энэ ангилалд хамаарна”. Эдгээр зардлуудыг бүлгийн дүнгээр хянаж болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж Төрийн аудитын тухай хуулийн 21-р зүйлийн 21.1, Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95-р тушаалаар баталсан: “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын” 4.2.1.6-д: “... төсөв зориулалт бусаар зарцуулсан гэж буруутган албан шаардлага хүргүүлсэн боловч энэ талаар огт мэдэгдээгүй, сонсох ажиллагааны тэмдэглэл гэх бичгийн баримтад тусгагдаагүй асуудлаар буруутгаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ерөнхий-4:

Ахлах аудитор Ч.Бэрхсайханы ирүүлсэн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 96/А1260314 дугаар албан шаардлагын тухайд:

Ахлах аудитор Ч.Бэрхсайхан нь 97/А260314 дугаартай “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг хүргүүлэхдээ: “... Тэтгэвэрт гарсан ажилтнуудыг төрийн албан хаагчаар томилж, 11,546.211 төгрөгийн цалингийн нэмэгдэл урамшууллыг олгосон нь Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлийн 82.5-д: “... Өндөр насны тэтгэвэр тогтолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно. ЗГ-ын 2019 оны 5 дугаар тогтоолын 3-р хавсралт, мөн оны 382-р тогтоолын 1,4,5-р хавсралт, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12-р сарын 25-ны өдрийн 07-р зөвлөмжийн 8-д: “... Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнийг төрийн байгууллагад зөвхөн гэрээний үндсэн дээр, төрийн албан хаагчийн эрх зүйн байдалгүйгээр, тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгүүлж болно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж Төрийн аудитын тухай хуулийн 21-р зүйлийн 21.1, ... Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.1.6-д: “... төсвийг зориулалтын бусаар зарцуулсан гэж буруутгаж, зөрчил арилгах тухай албан шаардлага хүргүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Политехник коллежийн зүгээс хичээлийн жилийн дундуур багш тэтгэвэрт гарах үед сургалтын үйл ажиллагаанд тасалдал үүсгэхгүй байх үүднээс тэтгэвэрт гарсан багшийг эргүүлэн авч ажилллуулахыг Хөдөлмөрийн тухай хуулиар хориглоогүй бөгөөд ер нь Төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудын эрх зүйн байдал болон цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Иймд Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчдад зориулсан зөвлөмжийн заалтаар дээрх ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй тул ахлах аудиторын 97/А1260314 дугаартай албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  “... Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Намайг албан ёсоор сонсох ажиллагаанд дуудаж мэдэгдэл хүргүүлсэн, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Манай сургалтын албаны менежер, нягтлан бодогч хоёртой уулзсан сураг сонсоод би 2 дугаар сарын 16-ны өдөр утсаар залгахад таныг дуудаагүй гэхдээ ирвэл ир гэсэн. Би уулзаад энэ асуудлуудтай танилцаад 2 дугаар сарын 17-ны өдөр хамгийн хурдан гарах боломжтой баримтуудыг өгсөн. Өөрөө утсаар ярьж байгаад 2 удаа уулзсан. Энэ нь сонсох ажиллагаа явуулсан гэж үзэж болох эсэхийг мэдэхгүй. Ингээд 3 сарын 7-ны өдөр нэмж өгөх баримт байгаагаа хэлэхэд маргааш өг гэсэн боловч 8 ны өдөр амралтын өдөр байсан тул өгч амжаагүй. Бэрхсайханы өрөөнд нь очиж уулзахад энэ алдаа зөрчилд дурдсан асуудлыг бол ярилцсан. Харин ийм шийдвэр гарах талаар хэлээгүй. Ийнхүү 2022 оны 03 сарын 09-ний өдөр тайлбаруудаа гаргаж өгөхөөр бэлдээд байж байтал Рэнцэн нягтлан аль хэдийн албажуулаад ерөнхий аудитороор баталгаажуулсан акт, албан шаардлагуудыг ирүүлсэн. Миний хувьд тайлбар, нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжгүй болсон гэж үзээд гомдол гаргасан.

Сонсох ажиллагааны тэмдэглэл гэх баримтад тусгагдсан зүйлүүд дутуу болохоос үнэн бичигдсэн байна. Миний сүүлд нэмж нотлох баримт болон тайлбар өгье гэж хэлсэн зүйл бичигдээгүй байна.  Тэтгэмжийн зардал байгууллагын төсөвт нэртэйгээ суугдаж ирсэн учраас олгосон. Яамнаас бол тэтгэмжийн тушаал гараагүй. Боловсролын тухай хуульд захиралд тэтгэмж олгох хуулийн заалт байдаг. Энэ нь Мэргэжлийн боловсролын тухай хуулиар зохицуулагдахгүй. Би багш мэргэжилтэй боловч багшаар ажиллаагүй, сургуулийн захирал ажилтай. Ажиллах хугацаандаа ажлаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр буцаж томилогдсон, мөн өвчний улмаас чөлөөлөгдөж эргэж ажилдаа орж байсан. 2020 онд хүсэлтээ явуулахад өвчтэй байсан хугацааг хасч 2021 оныг алгасаад 2022 оны 6 сард тэтгэмж авах эрх үүсч 2021 оны төсөвт суулгасан. Яамнаас миний холбогдох материалыг шалгаж тэтгэмж өгөх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Манай байгууллага Дундговь аймагт харъяалагдаж Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг. Тэр утгаараа Боловсролын тухай хуульд зааснаар тэтгэмж авах эрхтэй. Энэ хуулийн 43.1.7-д ажиллаж байгаа байгууллагаар дамжуулан авна гэж бий. Сайдын ажлын ачаалаас шалтгаалаад үр дүнгийн урамшуулал авах эрх үүссэн ч тушаал гарч амжихгүй тохиолдол байдаг. 2020 онд энэ зарчмаар яваад сайдаас тушаал гарвал нөхөж хийдэг байсан. Авахгүй байвал бид хохирно. Сайдаас амжиж тушаал гарах, гараагүй үе байдаг байсан. 1590826 төгрөгийн үр дүнгийн урамшуулалтай холбоотой тушаал одоог хүртэл гараагүй байгаа.

Аж ахуйн албаны менежерийн албан тушаалын ангилал нарийн заагдаж ирээгүй. ТҮ-8 ангиллыг бусад сургалтын байгууллагаас судлахад ТҮ-11-ээр тогтоогдсон байсан. Мөн тал хувь нь ТҮ-9 байсан. Ингээд энэ албан тушаалын ангиллыг ерөнхий инженертэй дүйцүүлж тушаал гаргасан. Өмнө нь Бадамболд гэдэг хүн дээр ТҮ-9 ээр тушаал гарсан байдаг. Ган-Илч ХХК-тай 2022 оны 01 дүгээр сараас эхлэн метр квадратаар тооцохоор гэрээ байгуулсан. Аудитын албан шаардлагаар 70 сая төгрөгийг төлүүлнэ гэж шийдвэрлээгүй ч энэ хэмнэлт нь манай байгууллагад тогтоосон өндөр дүнтэй зөрчил болж харагдаж байна. Энэ нь цаашлаад миний хөдөлмөрлөх эрхийг зөрчих эрсдэлтэй. Нягтлан тэтгэвэрт гарсан хүмүүсийн цалинг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр бууруулсныг буцаан нөхөж олгож байгаа. Ер нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн цалинг бууруулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж гомдол гаргадаг байсан учраас бид өмнө нь авч байсан цалингаар цалинжуулсан. Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж огт хууль зүйн үндэслэлгүй. Энэ албан шаардлагуудаас ирээдүйд үр дагавар үүснэ. 112306 төгрөгийн хувьд алдаатай тооцоолол гарсан гэж үзсэн. Нарийвчлан бол юунаас үүсэв гэдгийг тогтоогоогүй. Энэ зөрчлийг арилгасан. Тушаал шийдвэргүйгээр олгосон 5976594 төгрөг дээр тушаал байхгүй. Төсөв зарцуулаад олгож болох юм байна гэж ойлгосон. Уг нь сүүлд нөхөж тушаал гардаг. Одоо гараагүй. Тухайн үед хэн нэгнээс зөвшөөрөл ирээгүй.

Хариуцагч нотлох баримтаа дутуу шалгаж, сүүлд өгөх баримтыг хэлцэлгүйгээр эцсийн шийдвэрийг гаргаж акт, зөрчил тооцох төлбөрийг тогтоосон” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 1 акт болон 3 зөрчлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагчийн тайлбартай холбогдуулж хэлэхэд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэршлийг мэдэхгүй байсан асуудлыг тайлбарлахдаа сүүлд нь гарсан тухай ярьж байна. Төрийн захиргааны байгууллагын улсын байцаагч хүн ямар нэгэн албан байгууллагад шалгалт хийхдээ байгууллагынхаа нэршлийг мэдэж, тухайн байгууллагадаа шалгалт хийх гэж байгаа удирдамжаа танилцуулах үүрэгтэй. Энэ хүн Политехник коллеж гэсэн нэртэй болсон байгууллагыг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэр дээр акт тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэршил нь солигдсоныг мэдээгүй, надад хэлээгүй гэж байна. Аливаа байгууллагад хяналт шалгалт явуулахдаа улсын бүртгэлийн гэрчилгээг нь авч шалгах үүрэгтэй. Зөвхөн Төрийн аудитын тухай хуулийг судлах биш Захиргааны ерөнхий хуулийг тухайн хуулийн үндэслэл болгож шалгах үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд нотлох баримтыг хэрхэн яаж цуглуулах талаар заасан байдаг. Энэ хуулийн заалтын хүрээнд хариуцагч холбогдох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй. Сонсох ажиллагааг өөрөө өөрийгөө байцааж хийсэн. Сонсох ажиллагааны тэмдэглэлд оролцогч нар яагаад гарын үсэг зураагүй байгаа вэ? нягтлан бодогчийн нэр байгаа боловч гарын үсэг байхгүй байна вэ? өөрөө өөрийгөө байцааж байгаа нь хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн асуудал гэж ойлгож байна. Шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа  эрүүгийн хэргийн шүүхэд асуудлаа тавина. Гэрчүүд байгаа талаар хэлсэн боловч хэргийн материалд нотлох баримт байхгүй. Улсын байцаагч бол Төрийн аудитын тухай хууль болон Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан журмаа баримтлах ёстой. Нотлох баримтыг шаардаж авах эсхүл өөрөөр нь гаргуулах үүрэгтэй. Гэвч энэ ажиллагааг явуулаагүй. Энэ хүн өөрөө өөртөө тэмдэглэл үйлдэж энэ хүмүүст танилцуулаагүй байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангах уу. Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө сонсох ажиллагааг явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс акт болон албан шаардлагыг хүчингүй болгож өгөөч” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус аудитаар захирал өөрийн тушаалаар 5,974,900.00 /Таван сая өсөн зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-т заасан: /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а.-д /сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч/ заасныг тус тус зөрчсөн гэж үзэн, төлбөрийг барагдуулах төлбөрийн акт тогтоосон.

Тушаал шийдвэргүйгээр 1,590,826.00 /Нэг сая таван зуун ерэн мянга найман зуун хорин зургаа/ төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д /Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно/, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д /батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих/, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 4.6-д /Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагчид үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгоно/ заасныг тус тус зөрчсөн гэж үзэн тушаал шийдвэргүй олгосон үр дүнгийн урамшууллыг буцаан төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон.

Захиргаа, аж ахуйн албаны менежерийн үндсэн цалингийн зэрэглэлийг буруу тогтоож, 562,577.00 /Таван зуун жаран хоёр мянга таван зуун далан долоо/ төгрөгийн цалинг илүү олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д /Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно/ Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл”, мөн оны 472 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээ” Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны А/01 дугаар тушаалын 3-р хавсралтыг тус тус зөрчсөн гэж үзэн буцаан төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон.

Аудитаар хүргүүлсэн 95/А1260314, 96/А1260314, 97/А1260314 дугаартай албан шаардлагын талаар

Дотуур байрны халаалтын төлбөрийг төсөв, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын тарифаар тооцон шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т /Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Аж ахуйн харилцааны дүрэм-ийн 5.3.1-т /Аливаа барилга байгууламж, орон сууц нь дулааны тоолуур суурилагдаагүй бол дулааны эрчим хүчний төлбөр тооцоог энэхүү дүрэмд заасны дагуу эзлэхүүн болон талбайн хэмжигдэхүүнээр гэрээний дагуу тооцно. Орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр үүнээс бусад нөхцөлд эзлэхүүнээр тооцно/ заасныг тус тус зөрчсөн гэж үзэн, 2022 оноос эхлэн талбайн хэмжигдэхүүнээр тооцож, дулаан эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагатай халаалтын гэрээг шинэчлэн байгуулж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу төсвийг хэмнэлттэй зарцуулахыг захирал Ю.Цолмон, нягтлан бодогч Б.Рэнцэн нарт даалган зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлсэн.

Цалингийн зардлаас 895,945.00 /найман зуун ерэн таван мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийн зардлыг зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т /Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах/ Сангийн сайдын 2021 оны 190 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Эдийн засгийн ангилал, ашиглах заавар”-т /Ажиллагсдын цалин, хөлс болон хуулиар нийгмийн даатгалын шимтгэл бодогдох нэмэгдэл урамшлын зардлууд энэ ангилалд хамаарна. Эдгээр зардлуудыг бүлгийн дүнгээр хянаж болно/ заасныг тус тус зөрчсөн гэж үзэн батлагдсан төсвийг эдийн засгийн ангиллын дагуу зарцуулж, холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, зааврыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар албан шаардлага хүргүүлсэн.

Тус асуудлыг захиргааны акт баталгаажуулахаас өмнө захирал Ю.Цолмонд танилцуулахад манайд нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардал байдаггүй, манай ажилтан нас барсан тул цалингийн зардлаас зарцуулахаас өөр арга байгаагүй талаар тайлбар хэлсэн. Тэтгэвэрт гарсан ажилтнуудыг төрийн албан хаагчаар томилж, 11,546,211.00 /Арван нэгэн сая таван зуун дөчин зургаан мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийн цалингийн нэмэгдэл, урамшууллыг олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т /Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих/, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д /Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно/, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3-р хавсралт, мөн оны 382 дугаар тогтоолын 1,4,5 дугаар хавсралт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 07 дугаар зөвлөмжийн 8-д /Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнийг төрийн байгууллага зөвхөн гэрээний үндсэн дээр, төрийн албан хаагчийн эрх зүйн байдалгүйгээр тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгүүлж болно/ заасныг тус тус зөрчсөн гэж үзэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд төрийн албан хаагчийн нэмэгдлийг олгохгүй байх, хөдөлмөрийн гэрээг дараагийн ажилтан орох түр хугацаагаар байгуулах талаар албан шаардлага хүргүүлсэн. Тус захиргааны акт нь тухайн тэтгэвэр тогтоолгон ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг бууруулах тухай бус зөвхөн гэрээний үндсэн дээр төрийн албан хаагчийн эрх зүйн байдалгүйгээр тодорхой хугацаанд гэрээ байгуулан ажиллах тухай албан шаардлага юм.

... Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт болон 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 95/А1260314, 96/А1260314/, 97/А1260314 дугаар бүхий зөрчил “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагуудыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ Бичгээр гаргасан хариу тайлбараа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/214 дүгээр тушаалаар Политехник коллежийн ангилалд шилжин сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа боловч Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв нэршлээр акт, албан шаардлагыг гаргасан гэдэг. Тус газраас нэршил өөрчлөгдсөний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манайд аудит хийлгэх хүсэлтээ албан бичгээр мэдэгдэхдээ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн нэртэйгээр ирүүлсэн. Нэршил өөрчлөгдсөн талаар болон улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлээгүй. Манайд ирүүлсэн бүх санхүүгийн тайлангууд нь Дундговь аймаг дахь Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв гэсэн нэршилтэй байсан тул тухайн нэршлээр авч үзсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээнд тухайн байгууллагын нэр өөрчлөгдсөн нь тухайн акт, албан шаардлагын хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Манайхаас хүргүүлсэн 4 захиргааны актыг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр авсан, огт танилцуулаагүй, уулзаагүй гэж нэхэмжлэлээ гаргадаг. Аудитын явцад нягтлан бодогчтой нь олон удаа уулзсан. Уулзах бүрдээ захиралдаа хэлээрэй гэдэг ба захирал над руу утсаар ярьж ирж уулзсан. Энэ үед  асуудлууд болон хуулийн үндэслэлээ танилцуулж тодруулга бүх зүйлийг нэгтгэж сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлдээ оруулсан. Эхний уулзалтын дараа захирал нэмэлт нотлох баримт авчирч өгөхөөр болсон. Нэмэлт нотлох баримтаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, эхний хагас жилийн ажлын үр дүнг үнэлсэн тухай тэмдэглэл зэргийг 2 дахь уулзалтаар өгсөн. Энэ нь захиргааны актыг баталгаажуулахаас өмнө уулзсаныг нотолж байна. Түүнээс гадна сургуулийн нягтлан бодогч мэднэ. Манай өрөөний 2 аудитор, тэргүүлэх аудитор нар захиргааны актыг батлахаас өмнө уулзалт зохион байгуулж хуулийн үндэслэлээ танилцуулсан талаар бүгд мэдэж байгаа тул нотлох үндэслэл болно. Энэ байгууллагын албан тоот бланк өөрчлөгдөх ёстой. Гэвч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар албан бичгээр мэдэгдсэн мэдэгдэлд өөрчлөөгүй байсан. Үүний дагуу энэ нэршлээр аудит хийсэн. Сонсох ажиллагааны мэдэгдлээ 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр нягтлангаар дамжуулж хүргүүлэхэд 2 дугаар сарын 25-ны өдөр Цолмон Улаанбаатар хот явлаа гэж хэлээд танилцаагүй юм билээ. Захиралтай 2 удаа уулзсан. Уулзалт бүрд яригдсан асуудлаа тухайн үед нь тэмдэглэн хөтлөөгүй, сүүлд нэгтгэн нөхөж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нягтлангаар хүргүүлсэн. Захирал зурахаас татгалзсан юм билээ. Энэ нь алдаа болсон байна. Та сүүлд нэмэлтээр баримт өгье гэж хэлээгүй. Одоо баримт байхгүй байгаа байх.  Тушаал шийдвэргүйгээр 1590826 төгрөгийг гаргасан. Хэрэв тушаал нь сүүлд гардаг юм бол намайг шалгах үед гараагүй байсан. Хөдөө орон нутагт ажилласны тэтгэмжийг 1-т өөртөө тушаал гаргасан. 2-т Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т багш нь Боловсролын тухай хуульд заасан хангамжаар хангагдана гэж байдаг. Гэвч энэ хүн багшаар ажилладаггүй болохоо зөвшөөрсөн. Иймд энэ хүнд Боловсролын тухай хуулийн 43.1-д зааснаар тэтгэмж авах эрх үүсэхгүй. Миний хувьд багш мэргэжилтэй эсэх дээр бол маргаагүй. Мөн Боловсролын тухай хуулийн 43.1.7-д сум, тосгон багийн сургууль, сургуулийн захирал гэж заасан байна. Политехник коллеж нь босоо тогтолцоотой, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харъяалагддаг, Сайнцагаан суманд хамаарахгүй байгууллага тул энэ заалтаар тэтгэмж олгогдохгүй. Мөн Дундговь аймаг дахь Политехник коллеж гэж нэрлэснээс үзвэл босоо тогтолцоо болох нь харагдаж байна.    

Тэтгэвэрт гарсан ажилтнуудын цалинг бууруулахгүйгээр Төрийн албаны тухай хуульд заасан бусад нэмэлт баталгаагаар хангахгүй байх талаар албан шаардлага хүргүүлсэн. Одоо маргаад байгаа тушаал шийдвэргүйгээр олгосон үр дүнгийн урамшуулал хэрэгт авагдсан байгаа сайдын шийдвэрүүдтэй хамааралгүй. Бидний зүгээс 70 сая төгрөгийг зөрчил гэж үзээгүй хэмнэх ёстой гэсэн утгатай албан шаардлагыг гаргасан. Байгууллага бүрийн баримт ямар нэгэн мөнгөний гүйлгээ хийсэн тохиолдолд ард нь үдэгдэж архивлагдаж байдаг. Гэвч Цолмон захирал тухайн баримтаа архивлаагүй атлаа сүүлд авчирч өгсөн. Энэ нь түүний санхүүгийн сахилга батыг харуулж байна” гэв.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ю.Цолмон, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн сонсох ажиллагаанд албан ёсоор дуудсан мэдэгдлийг ирүүлээгүй, тэмдэглэлд гарын үсэг зураагүй, нэмэлт нотлох баримт, тайлбар гаргаж өгөх боломжоор хангаагүй, ирүүлсэн баримтыг дутуу шалгаж, сүүлд өгөх баримтыг хэлцэлгүйгээр шийдвэрийг гаргасан. Ч.Бэрхсайхан өөрөө өөрийгөө байцаасан нь хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн асуудал”  хэмээн маргаж, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар акт, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97А/1260314 дугаар албан шаардлагуудыг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарлана. 

2. Захиргааны ерөнхий хуулийн  26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заажээ.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан “2 удаагийн уулзалтад яригдсан тайлбар, тодруулгыг нэгтгэн сонсох ажиллагааны тэмдэглэлд оруулсан ...”, “Сонсох ажиллагааны тэмдэглэл гэх баримтад нэмж нотлох баримт, тайлбар өгье гэж хэлсэн зүйл бичигдээгүй болохоос үнэн бичигдсэн байна” гэх тус тусын тайлбараас дүгнэвэл хариуцагч Ч.Бэрхсайхан нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс шийдвэр гарах хүртэл хугацаанд Ю.Цолмонд тайлбар, санал гаргах боломжоор хангасан, мөн талууд маргаан бүхий актуудад дурдсан асуудлын талаар 2 удаагийн уулзалтдаа ярилцаж байсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасныг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.   

Өөрөөр хэлбэл хариуцагчаас маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлүүдийг тус тус зөрчөөгүй байна.

4. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар актын Тогтоох хэсгийн  

1,2,3,4,5-т Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж авсан 5,974,900.00 /Таван сая есөн зуун далан дөрвөн мянга есөн зуун/, Цалингийн тооцооллыг буруу хийж илүү олгосон 112,306.00 /Нэг зуун арван хоёр мянга гурван зуун зургаа/, Тушаал шийдвэргүйгээр олгосон 5,142,969.00 /Таван сая нэг зуун дөчин хоёр сая есөн зуун жаран ес/ төгрөгийн үр дүнгийн урамшууллыг, Цалингийн зэрэглэлийг буруу тогтоож, илүү олгосон 562,577.00 /Таван зуун жаран хоёр мянга таван зуун далан долоо/ төгрөгийг тус тус Төрийн сангийн орон нутгийн орлогын 100080000955 тоот дансанд нөхөн төлүүлэх, ... гэж шийдвэрлэсэн байна.    

4.1. Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж авсан 5,974,900.00 /Таван сая есөн зуун далан дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг нөхөн  төлүүлэх тухайд:

4.2. Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал Ю.Цолмон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүү, хөрөнгө оруулалтын газарт 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаар албан бичиг болон хувийн өргөдлөөр тэтгэмж авах эрх үүсч байгаа, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусгах асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хандсан байна.

4.3.Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/166 дугаар албан бичгийн төсвийн хуваарь хүргүүлэх хавсралтаар хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжид 50.026.600 төгрөгийг баталж, улмаар энэ хуваарьт үндэслэн Дундговь аймаг дахь Политехник коллежийн захирал Ю.Цолмон 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/20 дугаар тушаалаар нэр бүхий багш нар, захиралд тэтгэмж олгосон байх ба энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж заасантай нийцсэн гэж дүгнэв.

4.4. Хариуцагчаас дээрх үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-т Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлах хэдий ч энэ тохиолдолд Ю.Цолмонг буруутгах боломжгүй, нөгөөтэйгүүр хариуцагч нь “Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т багш нь Боловсролын тухай хуульд заасан хангамжаар хангагдана гэж байдаг боловч энэ хүн багшаар ажилладаггүй. Иймд Боловсролын тухай хуулийн 43.1-д зааснаар тэтгэмж авах эрх үүсэхгүй. Мөн Боловсрлын тухай хуулийн 43.1.7-д сумын сургуулийн захирал гэж заасан тул энэ заалтаар тэтгэмж олгогдохгүй...” гэх тайлбартаа үндэслэж уг асуудлаар Дундговь аймаг дахь Политехник коллежийн дээд шатны байгууллагын харьяалах аудитын байгууллагаар аудит хийлгэх замаар маргах эрх нь нээлттэй болно.

5.1. Цалингийн тооцооллыг буруу хийж, илүү олгосон 112,306.00 төгрөгийг /Нэг зуун арван хоёр мянга гурван зуун зургаа/ төгрөгийг ... нөхөн төлүүлэх тухайд:

5.2.Нэхэмжлэгч талаас 112306 төгрөгийг нөхөн төлж, зөрчлийг арилгасан болохоо шүүх хуралдаан дээр илэрхийлсэн, өөрөөр хэлбэл 18/А1260314 дугаар актын 2 дахь заалт хэрэгжиж эрх зүйн үр дагаваргүй болсон байх тул шүүх хүчингүй болгох нь үндэслэлгүй гэж үзлээ.  

6.1.Тушаал шийдвэргүйгээр олгосон 5,142,969.00 /Таван сая нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун жаран ес/ төгрөгийн үр дүнгийн урамшууллыг ... нөхөн төлүүлэх тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-т улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох, 51.2-т ... 51.1.4-т заасан мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар ... батална, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.1-т Төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 51.1.4-т заасан мөнгөн урамшууллыг олгоход энэ журмыг мөрдөнө, 1.2-т Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараахь эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно”, 1.2.1-т төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцлийг хангасан төсвийн шууд захирагчид, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” гэж тус тус заасан байна.

Тодруулбал хууль болон тогтоолын дээрх заалтын агуулгаас үзвэл төсвийн шууд захирагч Ю.Цолмонд төсвийн ерөнхийлөн захирагч буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд мөнгөн урамшууллыг олгохоор байх ба нэхэмжлэгчийн сайдаас амжиж тушаал гарах, гараагүй үе байдаг. Үр дүнгийн урамшуулалтай холбоотой тушаал одоог хүртэл гараагүй, хэн нэг эрх бүхий албан тушаалтнаас аливаа хэлбэрээр зөвшөөрлийг өгөөгүй гэх тайлбар дээрх хууль, тогтоолын холбогдох заалтуудтай нийцэхгүй байна.  

6.2.Нэхэмжлэгч Ю.Цолмон нэхэмжлэлдээ тушаал шийдвэргүйгээр 1.590.826 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг олгосон гэх шийдвэрийг хүчингүй болгуулах, хариуцагч бичгээр ирүүлсэн тайлбартаа 1.590.826 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон нь ... зөрчсөн гэж үзэн буцаан төлүүлэхээр төлбөрийн акт тогтоосон, Ахлах аудитор Ч.Бэрхсайхан бэлтгэсэн, аудитын менежер Х.Наранцацрал, дарга, тэргүүлэх аудитор Р.Мөнхтогтох нар хянаж баталгаажуулсан Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн аудитаар илэрсэн алдаа, зөрчилтэй асуудлыг үнэлж дүгнэх, шийдвэрлэх бүртгэлийн 3-т хөрөнгийн данстай холбоотой 1.590.826 төгрөг, Сонсох ажиллагаа явуулсан тухай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлийн “... Төлбөрийн акт тогтоох зөрчил:  3. тушаал шийдвэргүйгээр 1.590.826 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон, ... Төрийн аудитын байгууллагаас: Дээрх зөрчлүүдэд нийт 8.204.609 төгрөгийн төлбөрийн акт тогтоох гэж байна хүлээн зөвшөөрч байна уу. ..” гэх хэсэг, мөн нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаан дээр тушаал шийдвэргүйгээр олгосон үр дүнгийн урамшуулалд мөнгөн дүнгийн хувьд 1.590.826 төгрөгөөр маргасан зэргээс дүгнэвэл, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч Ю.Цолмон нь тушаал шийдвэргүйгээр олгосон гэх 1.590.826 төгрөгийг нөхөн төлөх нь үндэслэлтэй байна.   

  7.1. Цалингийн зэрэглэлийг буруу тогтоож, илүү олгосон 562,577.00 /Таван зуун жаран хоёр мянга таван зуун далан долоо/ төгрөгийг ... нөхөн төлүүлэх тухайд:

7.2. Дундговь аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2021 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн “П.Цолмонбаатарыг ажилд томилох тухай” Б/35 дугаар тушаалаар П.Цолмонбаатарыг 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Захиргаа, аж ахуйн албаны менежерээр томилон, түүний үндсэн цалинг ТҮ-9 зэрэглэлийн 2-р шатлалаар 791127 төгрөгөөр тооцож, бусад нэмэгдлийг холбогдох журмын дагуу бодож олгохыг нягтлан бодогчид зөвшөөрч шийдвэрлэжээ. 

7.3. Нэхэмжлэгч Захиргаа, аж ахуйн албаны менежерийн албан тушаалыг ерөнхий инженерийн албан тушаалтай дүйцүүлсэн, ер нь албан тушаалын ангилал зэрэглэлийг нарийн тогтоох боломжгүй, П.Цолмонг томилогдохоос өмнө Л.Бадамболд агсанг ажиллаж байхад ТҮ-9 ээр тушаал гарсан байсан гэж тайлбарлах боловч тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 48 дугаар зүйлийн 48.3.1-т ажил, албан тушаалын жагсаалт гэж зааснаар тухайн байгууллага удирдах албан тушаалтан, багш, ажилчдын албан тушаал, ангилал зэрэглэлийг баталсан шийдвэртээ энэ албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчилж батлаагүй байна.  

5. Дундговь аймаг Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 95/А1260314 дугаар албан шаардлагаар сургуулийн дотуур байрны халаалтын төлбөрийг 2022 оноос эхлэн талбайн хэмжигдэхүүнээр тооцож, дулааны эрчим хүч үйлдвэрлэгч байгууллагуудтай халаалтын гэрээг шинэчлэн хийж, төсвийг хэмнэх ... “ гэж шийдвэрлэсэн байна. 

5.1. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр Ган-Илч ХХК-тай 2022 оны 01 дүгээр сараас эхлэн метр квадратаар буюу талбайн хэмжигдэхүүнээр тооцохоор гэрээ байгуулсан гэж тайлбарласнаас үзвэл дээрх албан шаардлага биелэгдсэн байна.

5.2. Гэсэн хэдий ч нэхэмжлэгчээс энэ албан шаардлагаар 70 сая төгрөгийг төлүүлнэ гэж шийдээгүй ч энэ хэмнэлт нь манай байгууллагад тогтоосон өндөр дүнтэй зөрчил болж байгаа нь цаашлаад миний хөдөлмөрлөх эрхийг зөрчих эрсдэлтэй гэж тайлбарладаг ч нэгэнт шалгагдагч этгээд өөрөө хүлээн зөвшөөрч биелүүлсэн буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон тул уг актыг шүүхээс хүчингүй болгох нь үндэслэлгүй юм.

6. Дундговь аймаг Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 96/А1260314 дугаар албан шаардлагаар “ Батлагдсан төсвийг эдийн засгийн ангиллын дагуу зарцуулж, холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, зааврыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, Зөрчлийг давтан гаргахгүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ... “ гэж шийдвэрлэсэн байна.

6.1. Дээрх албан шаардлагаас нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохоо илэрхийлсэн тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.    

7. Дундговь аймаг Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 97/А1260314 дугаар албан шаардлагаар “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд төрийн албан хаагчийн нэмэгдлийг олгохгүй байх, хөдөлмөрийн гэрээг дараагийн ажилтан орох түр хугацаагаар байгуулах ...” гэж шийдвэрлэжээ.

7.1. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно, 57.2-т төрийн албан хаагчийн цалин хөлс нь: , 57.2.4-т үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс тус тус бүрдэнэ, 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”,  Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 112 дугаар зүйлийн 112.2-т ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж тус тус заажээ.

7.2.Дээрх хуулийн заалтын агуулгаас үзвэл үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин нь төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэх бөгөөд уг нэмэгдлийг олгохгүй байх нь ахмад настан буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн цалин хөлсийг бууруулах үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд төрийн албан хаагчийн нэмэгдлийг олгохгүй байх тухай албан шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй биш байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ю.Цолмонгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.14, 106.5-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36, 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, 51.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.2.4,  41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 48 дугаар зүйлийн 48.3.1, 112 дугаар зүйлийн 112.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Политехник коллежийн захирал Ю.Цолмонгоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын  2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын 1 дэх заалт болон мөн өдрийн 97/А1260314 дугаар “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг хүчингүй болгож, үлдэх шаардлага буюу Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын  2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын 2, 3, 4, 5 дах заалт, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314 дугаар албан шаардлагуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.  Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт  заасны дагуу хэргийн  оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 В.ЦЭРЭНРАГЧАА