| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2021/00337/И |
| Дугаар | 104/ШШ2021/00310 |
| Огноо | 2021-10-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 104/ШШ2021/00310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******, *******, *******, *******од оршин суух, ******* *******гийн ******* /РД:*******/-ийн
Хариуцагч: *******, *******, , од оршин суух, ын /РД:/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа: Би Б.тай 2020 оны 5 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд хамт амьдарсан. Бидний дундаас -ны өдөр охин С. төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас 2021 оны 2 дугаар сараас тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй тул охин С.д эцэг Б.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би П.*******тэй утсаар танилцаж үерхэж, хүүхэдтэй болсон. Би тогтсон ажилгүй, цалин орлогогүй байсан. П.******* ч оюутан байсан учраас хүүхдээ авахуулъя гэхэд урьд өмнө хүүхдээ авахуулсан учраас гаргана, чамд гай болохгүй гэж хэлээд хүүхдээ төрүүлсэн. *******ийг хүүхдээ төрүүлэх үед манай аав ээж хүүхдийг нь өсгөөд өгье, чи сургуульдаа яв гэж хэлсэн. Гэтэл ******* таг чиг болсон. Хүүхдээ аваад аав, ээжээрээ өсгүүлж болно. Одоохондоо би тогтсон ажилгүй учраас хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүүхэд төрсөн цагаасаа ээжийнхээ асрамжид байгаа. Хүүхэд эцгээсээ тусдаа амьдарч байгаа учраас эцэг Гэр бүлийн тухай хуулиараа хүлээсэн үүргээ биелүүлж хүүхдээ тэжээн тэтгэх шаардлагатай байна. Энэ үүргийнхэн дагуу миний үйлчлүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Гэр бүлийн тухай хуульд заасан тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Б. эрхэлсэн тодорхой ажилгүй үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн.
Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар -ны өдөр төрсөн охин С.ийн биологийн эцэг эх нь ханилан суугаагүй тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогдсон.
Хүүхдийн эцэг Б. нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.-д зааснаар өөрийн төрсөн охин С.ийг тэжээн тэтгэх үүрэгтэй.
Хүүхдүүд эцэг, эхийн хэн нэгнээс тусдаа амьдарч байгаа тохиолдолд тэдний хэн нэгний асрамжид байж, тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн хэн нэгээр тэжээн тэтгүүлэх эрхтэй.
Иймд хариуцагч Б.аас Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.-д заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж -ны өдөр төрсөн охин С.ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу улсын орлого болгож, уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.1., 0.1.2.-т заасныг баримтлан -ны өдөр төрсөн охин ын ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,000 /гучин найман мянга/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас 38,000 /гучин найман мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119., 119.5, 119.7-д зааснаар зохигч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ