Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2022/00067

 

 

 



 

 

 156/ШШ2022/00067

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2021/00556/И

************** дахь******* дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, ерөнхий шүүгч Б.Марина, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: **************,**************,*********************,**************8-07,

Хариуцагч: **************,**************, 3 дугаар*******, Баянмөнх*******2-0,

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4 323 208 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг,

Иргэдийн төлөөлөгч: А.Солонго,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Баяржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Лувсаншарав*******999 оноос ******* аймгийн Норовлин*******ын 4-р*******, Жаргалантын 02-02 байршилтай, 0,07 га газар дээр оршин сууж, 2004 онд 0022618 тоот гэрчилгээ олгогдсоноор хууль ёсоор тухайн газраа эзэмшиж байгаад 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нас барсан. Би 2014 онд нотариатаас тухайн газар болон түүний дээрх 4*5 м харьцаатай дүнзэн байшинг өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Аавыг нас барснаас хойш бид аймгийн төвд амьдарч, Норовлин*******анд байшиндаа юмаа хураагаад ирж, очдог байсан. Гэтэл тус*******ын Засаг дарга 2008 оны 02 дугаар сарын*******5-ны өдрийн*******5 тоот захирамжаар Д.Одончимэгт уг газрыг өмчлүүлсэн байсан. Д.Одончимэг нь захирамж гарсны дараа манай байшинг*******5м орчим газарт чирж холдуулахдаа нурааж, гэмтээсэн, тааз, дээвэр, шалны банз нь хугарч дахин ашиглах боломжгүй болсон, банз мод нь дутсан, дотор нь байсан эд зүйлсээс алга болсон байдалтай байсан. Газар хууль бусаар бусдад өмчлүүлсэн гэж Аймгийн Засаг дарга, Цагдаагийн газраар гомдол гаргаж явсан. Мөн хамгийн сүүлд Цагдаагийн газарт байшинг нурааж гэмтээсэн талаар гомдол гаргахад шалгаад Д.Одончимэг нь 2008 оны 08 сард Лувсанцэрэнгийн байшин*******0-15 м газарт чирч хөдөлгөснөөс болж нурсан болох нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж дүгнээд хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тухай мэдэгдсэн. Нурсан байшингийн үнэлгээ 4 243 208 төгрөг, үнэлгээний зардал 80 000 төгрөг болсон. Иймд Д.Одончимэг миний эцгийн эзэмшиж байсан газрыг хууль ёсны өвлөгч нь байсаар байхад захирамж гаргуулан өмчилж авчихаад дээр нь байсан байшинг надад хэлэлгүй дур мэдэн чирч холдуулан нурааснаас эвдэрч гэмтэн дахин босгож хэвийн байдалд оруулах боломжгүй болгосон тул байшингийн хохирол 4 243 208 төгрөг, нотариатын зардал 80 000 төгрөг, нийт 4 323 208 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2008 онд анх очиход байшинг нурсан гэдгийг мэдсэн. Бид өөрсдөө очиж дотроос нь юмаа авсан. Тэгэхэд л нурж байсан. Бид газар дээрээ маргаж гомдолтой байдаг учир байшингаа авахгүй байсан юм гэв.  

2. Хариуцагч Д.Одончимэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2007 онд тухайн байх байшинг худалдан авч газрыг нь нэр дээрээ болгуулах хүсэлт өгөхөд газрыг миний нэр дээр болгож өгсөн. Тухайн байшиндаа залгаа барихын тулд хажууд байсан банзан байшингаа гэх хүнийг удаа дараа ах дүүгээр нь дамжуулж хэлүүлсэн. Уг байшинг татаж авах талаар удаа дараа мэдэгдэхэд ирж аваагүй учир, 2-3 метрт чирж зай гаргаад залгаа барьсан байшин юм. Тухайн үед нураагүй байсан. Би 2011 онд Ю.Нарангарав гэж хүнд байшин газраа зарсан. Нарангарав мөн байнга л байшингаа татаж авахгүй бол бороо усанд ялзарч байна гэж хэлүүлсэн байдаг ч нэг ч удаа очиж байшингаа эргэж тойроогүй байсан. Намайг анх нүүж очиход д олон жил болсон хуучин байшин байсан. Намайг*******анд амьдарч байхад нэг ч удаа уулзаагүй байж, одоо намайг Улаанбаатар хотод амьдардаг болсноос хойш байнгын л Цагдаагийн газраас дуудах болсон. Иймд би нэхэмжилж буй 4 323 208 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч А.Солонго дүгнэлтдээ: Хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хариуцагч хөрөнгийг 2-3 метр холдуулж хөдөлгөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймээс ямар нэгэн байдлаар хүний эд хөрөнгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй хөдөлгөж болохгүй гэж үзэж байна. /Үл хөдлөх хөрөнгө/ Нэхэмжлэгчийг хөрөнгөө татаж аваачээ хүсэхэд татаж авалгүй нураалгасан байдал эзэмшигчийн буруу боловч хүний эзэмшилд дур мэдэн халдаж болохгүй гэж бодож байна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Сэрээтэрийн Лувсанцэрэнгийн нас баралтын бүртгэлийн лавлагаа, 2014 оны 07 сарын*******5-ны өдрийн 51 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь, ******* аймгийн тойргийн нотариатчид гаргасан өргдөл Газар эзэмших эрхийн 0022618 дугаартай гэрчилгээ, Газар эзэмших гэрээ, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өмгөөлөгч Б.Жавхлангийн хүсэлт, түүний хариу, ******* аймгийн Прокурорын газрын 2020 оны*******2 сарын 25-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоол, 2021 оны*******1 сарын 04-ны өдрийн Фэйр валуэшн ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтууд. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч П.Алтангэрэлээс гэрчийн мэдүүлэг авсан болно. Мөн гэрч Дулмаа, Ганбат нарыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болно.

5. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах баримтыг нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: ******* аймгийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас гэрч П.Алтангэрэл, Д.Одончимэг, Л.Дулмаа, А.Ганзул, Т.Бямбасүрэн, С.Ренчинханд нарын мэдүүлгүүдийг хуулбарлан, ******* аймгийн Норовлин*******ын Засаг даргын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн*******21******* албан бичиг, ******* аймгийн Норовлин*******ын Засаг даргын 2003 оны*******2 сарын 31-ны өдрийн 67 дугаартай захирамж. Мөн хариуцагчийн хүсэлтээр гэрч Ю.Нарангарав, Х.Баярмандал нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Баяржаргал нь хариуцагч Д.Одончимэгт холбогдуулан эд хөрөнгөд  учирсан гэм хорын хохирол 4 323 208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч нь ******* аймгийн Норовлин*******ын 4-р*******, Жаргалантын 2-2 байршилтай 4*5 харьцаатай дүнзэн байшинг өөрийн эцэг болох Лувсанцэрэнгийн өмч ба эцэг Лувсанцэрэн нь 2004 оны 07 сарын 28-ны өдөр нас барж энэхүү дүнзэн байшингийн өв залгамжлагчаар 2014 оны 07 сарын*******5-ны өдөр бүртгэгэдэж Өвлөх эрхийн 51 дугаартай гэрчилгээ авсан байна. Иймээс нэхэмжлэгч Л.Баяржаргал нь энэ байшингийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Д.Одончимэг нь нэхэмжлэгчийн дүнзэн байшинг 2008 оны 8 сард чирж байсан газраас нь хөдөлгөсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон ******* аймгийн Прокурорын газрын 2020 оны*******2 сарын 25-ны өдрийн 03 дугаартай Прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн байшингаа 2008 онд чирсэнээс болж нурж байгааг мэдсэн гэж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тайлбарладаг ба энэ талаар өнгөрсөн хугацаанд шүүхэд хандаж байгаагүй болох нь мөн тогтоогдож байна. Хэдийгээр шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.Одончимэг нь манай газрыг хууль бусаар авсан, энэ талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлдсэн байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, мөн газрын маргаан нь энэхүү хянан шийдвэрлэж байгаа хэрэгтэй хамааралгүй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн өмч болох байшинд учирсан хохирлоо шаардах эрхтэй байна. Харин энэ шаардлагаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсанаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэж хуульчилсан байхад нэхэмжлэгч нь 2008 онд өөрийн эд хөрөнгийг ямар байдалтай байгааг мэдсээр байж буюу өөрийн эрхийг зөрчигдөж байгааг мэдсээр байж огт шүүхэд хандаагүй 2021 оны*******1 сарын*******5-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд энэ дүнзэн байшингийн өмчлөгч нь нэхэмжлэгч Л.Баяржаргал биш, учир нь энэ байшин нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ нь хуульд зааснаар олгогдоогүй гэж маргаж мэтгэлцдэг. Гэвч энэ байшингийн өмчлөгч нь мөн гэдэгтэй хариуцагч Д.Одончимэг маргадаггүй нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогддог.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн гэж зохицуулсанаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай нэг байр суурьтай байхыг ойлгохоор байна. Иймд дээрх дүнзэн байшинг хариуцагч Д.Одончимэг нь нэхэмжлэгчийн өмчлөлийн байшин гэдэгтэй маргадаггүй болохыг дурдаж байна.

Иргэний хуулийн*******01******* зүйлийн*******01.1-д .Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан ба өөрийн өмчийг өөрөө хамгаалж байхыг зөвхөн өмчлөгчид хуулиар эрхийг олгосон байна. Энэхүү өмч гэдэг нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хамаарах ба нэхэмжлэгчийн дүнзэн байшин нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй байгаа нь түүний өмч биш гэж үзэх үндэслэл болохгүй болно. Мөн хэрэгт авагдсан өвлөх эрхийн гэрчилгээг хууль бус гэж маргаж холбогдох байгууллагат өргөдөл, гомдол, хүсэлт гаргаагүй ба энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөө харж хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсан нь бодит байдал дээр тогтоогдсон ба хариуцагч нь нэхэмжлэгчийг дүнзэн байшинг ирж авах талаар удаа дараа хэлж байсан болох нь гэрч Ю.Нарангаравын мэдүүлэг, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байгааг дурдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн хөрөнгө болох дүнзэн байшинг байсан газраас нь хөдөлгөсөн хариуцагчийн үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн хөрөнгөд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр ттөлүүлнэ гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж тус тус зохицуулсан ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 84*******21 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Мөн иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг өөрийн өмчөө хамгаалах үүргээ биелүүлээгүй боловч хариуцагчийн үйлдэл нь хууль бус байна гэж дүгнэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.3,*******16,*******18,*******19******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75.2.4, 497.1-д зааснаар Л.Баяржаргалын нэхэмжлэлтэй, Д.Одончимэгт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянашийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84*******21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19******* зүйлийн*******19.4,*******19.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш*******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Х.ОТГОНЖАРГАЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА

 

ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА