Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 156/ШШ2022/00084

 

 

 



 

156/ШШ2022/00084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

 156/2020/00189/и

Хэнтий******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

НэхэмжлэгчУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэтолгой 41-р байр, 122 тоотод оршин суух, ************** Энх-Амгалан,

ХариуцагчХэнтий*******,*******,*******,*******,******* Цэцэгмаа,

Хариуцагч: Хэнтий*******,*******,*******,*******, Ест овогт Шаравсамбуугийн Галт

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаадлага: Орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч:, түүний өмгөөлөгч /онлайн/

Хариуцагч:, түүний өмгөөлөгч

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэнтий аймгийн Батноров сумын*******т байрлах Ү-1814000367 дугаар гэрчилгээтэй, Бэрх тосгоны 69-р байрны 07 тоотын 47 мбүхий 4 өрөө орон сууцыг 2000 онд өмчилж авсан. Уг орон сууцанд миний бие 2003 он хүртэл эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаад ар гэрийн гачигдлаар Улаанбаатар хот руу шилжихдээ тус байраа ээждээ захиж үлдээгээд явсан. Ээж маань амьд сэрүүн байхдаа тухайн орон сууцыг одоо амьдарч байгаа Ш.Галт, С.Цэцэгмаа нарт түрээслүүлсэн гэж ярьж байсан. Миний ээж 2011 онд нас барсан бөгөөд түүнээс хойш Ш.Галт, С.Цэцэгмаа нарыг байрнаас гарахыг удаа дараа шаардахад байрнаас гараагүй. Иймд Хэнтий аймгийн*******ын*******т байрлах Бэрх тосгоны 69-р байрны 07 тоот орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

2. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биегийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 1992 онд хань Ш.Галттай гэр бүл болсон. Тухайн үед бидэнд Бэрхийн уурхайн даргын эзэмшиж байсан орон сууцыг, түүнийг шилжин явахад хуваарилж өгснөөр Бэрх 67 дугаар байрны 3 дугаар орцын 27 тоот орон сууцанд амьдарч байсан. Бид энэхүү 67 дугаар байрны 3 дугаар орцны 27 тоот орон сууцанд амьдраад удаагүй байхдаа орон сууцаа сольж, Бэрх 71 дүгээр байрны 2 дугаар орцын 16 тоот орон сууцанд амьдрах болсон. Тус орон сууцыг 2001 онд хувьчилж, өмчлөлд шилжүүлэхэд өөрсдийн нэр дээрээ өмчлөлдөө авсан. 2001-2004 онуудад бидний амьдарч байсан Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулдаг, Бэрхийн уурхайн үйл ажиллагааны доголдол, хувьчлалтай холбогдож  олон ажилтан, иргэд ажлын байргүй болж шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн. Энэ үед иргэдийн дунд иргэн Энх-Амгалан орон сууцаа зарах гэнэ гэсэн мэдээлэл гарсны дагуу түүнтэй утсаар холбогдоход тэрээр манайхны үйл ажиллагаа явуулдаг Галтын дэлгүүрийн өөдөөс харсан байршилтай, нар дагасан цонхтой гээд сурталчилж, байрны үнийг асуухад 250,000 төгрөгөөр зарна гэж хариулж байсан. Үүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараагийн ээж над руу залган ярьж, 250,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан орон сууцны үнийг 200,000 төгрөгт тооцож худалдахаар болсныг хэлээд би худалдан авахаар тохиролцож, өөрийн ажилтан Э.Мөнхцэцэгийн хамт түүний гэрт нь очижгийн ээжид нь 200,000 төгрөгийг миний бие бэлнээр тоолж өгсөн. Тэгээд Бэрх 69 дүгээр байрны 1 дүгээр орц, 7 тоот орон сууцыг худалдан авч, амьдарч эхлэхийн өмнө орон сууцны урд талын 2 өрөөний ханыг нурааж нийлүүлэх зэргээр иж бүрэн капитал засвар хийсэн. Тухайн үед засварын ажлыг Гантөмөр, Уранцэцэг, цэвэрлэгч Ганцэцэг нар гүйцэтгэсэн.гийн ээжид орон сууцны үнийг өгсөн тул түүний амьд сэрүүн байхад нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ шилжүүлье гэж олон удаа хэлж байсан. Тэгэхэд тэр хүү нь хөдөө удаан хугацаагаар ажилд гардаг. Ирэхээр нь хэлье гэж хойшлуулдаг байсан. Мөн орон сууцыг өөрийн нэр дээр болгох талаартай утсаар холбогдож байсан. Тус орон  сууцандгийн ээж амьдарч байсан учраас ээжид нь итгэн байрны мөнгөө өгсөн. Харин өнөөдөр орон сууцны үнийг авсан ээж нь нас барсан учир санаатайгаар зохион байгуулалттай залилан хийж, орон сууцыг буцаан авахаар нэхэмжилж байгаа нь илт байна. Миний бие тэр үед өөрийн гэсэн орон сууцтай байсан учир яахаараа хүний орон сууцыг түрээслэх билээ. Надад бусдын орон сууцыг түрээслэх шаардлага огт байгаагүй. Бид өөрсдийн Бэрх 71 дүгээр байрны 2-16 тоот орон сууцаа 2012 оны 9 дүгээр сард бусдад худалдсан.*******ын*******, Бэрх 69 дүгээр байрны 1 дүгээр орцын 7 тоот орон сууцанд бид гэр бүлээрээ 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 16 дахь жилдээ амьдарч байгаа, энэ хугацаанд орон сууцнаас гар гэж нэг ч удаа маргаан үүсгэж байгаагүй  атлаа ээжийгээ бурхан болсноос хойш энэ асуудлыг хөндөн улмаар нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Харин ч бид орон сууцны үнийг төлсөн атал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бидний нэр дээр шилжүүлээгүй байгаад бид  хохирч байна. Иймд хариуцагч миний бие нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Ш.Галт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2004 онд Хэнтий аймгийн*******ын 7-р баг, Бэрх 69- р байрны 07 тоот 49 мкв талбайтай орон сууцыг гэх хүнтэй утсаар ярьж тохиролцсоны дагуу гэр бүлийн хэрэгцээнд зориулан худалдан авсан бөгөөд уг орон сууцны үнийг манай эхнэр Цэцэгмаа,гийн ээжид нь бэлнээр төлж, бид гэр бүлээрээ уг орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Энэ хугацаанд орон сууцандаа 4 удаа их засвар хийсэн. Хэнтий*******,*******, 7-р баг, Бэрх 69-р байрны 07 тоот 49 мкв талбайтай орон сууцны үнийггийн ээжид өгсөн учраас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх талаар олон удаа хэлж байсан боловчгийн ээж хүүгээ ажилтай байгаа, ирэхээр нь хэлье гэх зэргээр хойшлуулдаг байсан. Нэхэмжлэгч нь худалдсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэлгүй, биднийг хохироож байгаа атал нэхэмжлэлдээ түрээсэлсэн мэтээр дурдаж, Хэнтий аймгийн*******ын 7-р баг, Бэрх 69-р байрны 07 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ хэмээн эхнэр бид хоёрыг хариуцагчаар татан иргэний хэрэг үүсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч миний бие нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тулгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Хэнтий*******,*******, 7-р багт байрлах, Ү-1814000367 дугаар гэрчилгээтэй, Бэрх тосгоны 69-р байр, 07 тоот 47 мкв бүхий 4 өрөө орон сууцыг зах зээлийн ханш 6 000 000 төгрөгөөр тооцон 110 950 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн. Дээрх тооцсон үнэлгээ нь тус хөрөнгийн анхны үнэлгээ бөгөөд 2021 оны 02 дугаар сарын байдлаар тус хөрөнгийг 15 000 000 төгрөгөөр тооцон үнэлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд Хэнтий аймгийн*******ын*******т байрлах Бэрх тосгоны 69-р байрны 07 тоот орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

5. Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: шүүхэд хандаж бидний нэгэнт худалдан авч, 16, 17 жил амьдран сууж байгаа орон сууцнаас минь албадан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хууль ёсны эрхээ хамгаалж, худалдан авсан орон сууцныхаа өмчлөх эрх хөндөгдөхөд тухайн орон сууцны эзэмшлийг хэн хэрхэн хэрэгжүүлж, ямар арга замаар өмчлөлдөө авч, өнөөдрийг хүрсэн талаар дурдаж, эзэмшлийн хүрээнд ямар нэгэн хууль, эсхүл гэрээний үүрэг зөрчөөгүй, хууль бус эзэмшигч биш гэдгийг нотолж, сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Хэнтий*******,*******,*******, Бэрх 69-р байр, 07 тоот 49 м.кв талбайтай орон сууцыг хуулийн дагуу буюу хууль зөрчихгүйгээр бид өнөөдрийг хүртэл эзэмшиж байна. Миний бие 1989 онд Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж, Хэнтий аймгийн Бэрх тосгонд хуваарилагдан очиж, ажил амьдралын гараагаа эхэлсэн.  1992 онд Ш.Галттай гэр бүл болж Бэрхийн уурхайн 67 дугаар байрны 3-р орцын 27 тоот орон сууцанд амьдарч байгаад 71 дүгээр байрны 2 дугаар орцын 16 тоот орон сууцанд амьдрах болсон. 2001-2004 онуудад орон сууцаа зарах мэдээллийн тавьж байсан. Зарын дагуу битай утсаар ярьсан. Дараа ньгийн ээж над руу ярьж 250,000 төгрөгийн орон сууцыг 200,000 төгрөгт зарахаар болсон гэсний дагуу би өөрийн ажилтан Мөнхцэцэгийн хамт гэрт нь очиж,гийн ээжид нь байрны үнэ 200,000 төгрөгийг хүлээлгэн өгч, худалдан авсан орон сууцандаа засвар хийж орсон. Орон сууцанд нүүж ирж амьдарснаас хойш бүхий л зардал  засвар үйлчилгээ, СӨХ-ийн төлбөрийг өмчлөгчийн байр сууриас бид бүрэн хариуцан төлж ирсэн. Тус байранд бид 2004, 2009, 2014, 2018 онуудад засвар хийснээр нийтдээ 25,000,000 сая төгрөг  зарцуулсан тооцоо бий. Миний бие гэр бүлээрээ орон сууцыг 2005 онд худалдан авч, өмчилснөөс хойш бидний тухайн орон сууцыг эзэмших эрхэд хэн нэгэн саад хийж байгаагүй. Иймд Хэнтий*******,*******, 7-р баг Бэрх 69-р байр, 7 тоот 49 м.кв талбайтай орон сууцыг хуулийн дагуу буюу хууль зөрчихгүйгээр эзэмшсэн, шударга өмчлөгч болохыг тогтоож, хууль ёсны шударга өмчлөлд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоох хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 89, 90, 92 дугаар зүйлд зааснаар тодорхойлогдож байна. Биднийг Бэрх 69-р байрны 1 дүгээр орцны 7 тоот орон сууцанд гэр бүлээрээ 2004 оноос эхлэн 17 дахь жилдээ амьдарч байх хугацаанд нэг ч удаа маргаан үүсгэж байгаагүй атлаа ээжийгээ бурхан болсноос хойш 10 жилийн дараа шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргаж байна. Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхтүвшинд нэг бус удаа орон сууцны үнийг авсан байж ингэж болохгүй биз дээ, ээжийгээ амьд сэрүүн байхад байрны гэрчилгээг нь сольё гэхэд ийм тийм ажилтай гэж хойшлуулчихаад ээжийгээ нас барсан хойно одоо яаж байгаа юм гэхэд харин тийм гэж  хариулж байсан. Иймд Хэнтий аймгийн*******ын 7-р баг, Бэрх 69-р байрны 07 тоот 49 м.кв талбайтай орон сууцны шударга эзэмшигчээр, Ш.Галт нар мөн болохыг тогтоож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд:гийн өмчлөлд Хэнтий*******,*******, 7-р баг, Бэрх 69-р байр, 07 тоот орон сууц бүртгэлтэй эсэх лавлагаа, ************** Энх-Амгалан /СФ64051112/, ******* овогт Болдын Болорчимэг /ЦВ69101301/, ******* овогт Энх-Амгалангийн Энхсүлд /СФ91021916/, ******* овогт Энх-Амгалангийн Энхманлай /СФ91111415/ нарын өмчлөлийн 000937191 дугаартай гэрчилгээний хуулбар, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Ш.Энхжаргал, Э.Энхманлай нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.

7. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хариуцагчгийн шүүхэд гаргасан хүсэлт, түүний хариу, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Боржигон овогт Гомбосүрэнгийн Хандсүрэн /РД:ШЖ66051868/-ийн нэр дээрх Хэнтий*******,*******, 7-р баг, Бэрх 71-р байр, 16 тоотод байрлах, 26 мкв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Орон сууцны арилжааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 0017610 дугаартай Ест овогт Шаравсамбуугийн Галтын нэр дээрх Бэрх хотын 1-р хороо, 71-р байр 16 тоот орон сууцны гэрчилгээний хуулбар, 000111583 дугаартай Жоож овогт Гомбосүрэнгийн Батцэцэгийн нэр дээрх Бэрх хотын хотын 1-р хороо, 71-р байр, 16 тоот орон сууцны гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, Орон сууц ашиглалтын гэрээ, Хариуцагчийн хүсэлтээр гэрч Э.Мөнхцэцэг, Д.Энхбаатарт нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч, Ш.Галт  нарт холбогдуулан хууль бус эзэмшилээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч, Ш.Галт нар нь нэхэмжлэгчд холбогдуулан орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн*******ын 7-р баг, Бэрх 69 байр 07 тоот хаягт байршилтай 47 мкв талбайтай Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 02 сарын 16-ны өдөр олгосон 000937191 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ 2-р хавтас, 74-р тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / 1-р хавтас, 3-р тал/-гаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хэрэгт авагдсан 2022 оны 02 сарын 16-ны өдөр олгосон 000937191 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр уг үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр, Б.Болорчимэг, Э.Энхсүлд, Э.Энхманлай нар бүртгэгдсэн байх ба Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар дээрх нэр бүхий 4 иргэн нь уг эд хөрөнгийн хувьд дундаа хамтран өмчлөгч мөн байх ба гуравдагч этгээдийн эзэмшлээс өөрийн өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэсний дагуу өөрийн өмчлөлийн байрыг хууль бусаар эзэмшиж байгаа хариуцагч нараас чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь эс зөвшөөрч бид энэ байрыг 2004 онд худалдан авч орсон. Үүнээс хойш одоог хүртэл амьдарч байна. Би тухайн үед утсаар Энх-Амгалантай ярьж 250 000 төгрөгөөр зарна гэхээр нь 200 000 төгрөгөөр авъя гээд авсан, бэлэн мөнгөө Энх-Амгалангийн ээж болох Бадамхандад өгсөн гэж тайлбарлан мэтгэлцдэг. Өөрийн тайлбарын үндэслэлээ нотлох гэж гэрч Э.Мөнхцэцэгээс мэдүүлэг авах хүсэлт гаргаж шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээс мэдүүлэг авсан. Гэрч Э.Мөнхцэцэг нь мэдүүлэхдээ бид хоёр хамт явж худалдаж авч байсан. 10000 дэвсгэрт 20 ширхэгийг Бадамханд гэдэг хүнд өгсөн гэж мэдүүлдэг.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж, мөн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус зохицуулсанаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохын тулд хэрэв хэлцлийн үндсэн дээр хийгдэж байгаа бол хэлцэл буюу гэрээг өмчлөгч болон түүний итгэмжлэн хариуцсан этгээдтэй бичгээр хийж нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг ойлгохоор байна. Гэтэл хариуцагч нь өмчлөгч биш этгээд болох нэхэмжлэгчийн ээж Бадамхандтай тохиролцож, 200 000 төгрөгийг Бадамхандад өгсөн нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар хэлцэл хийсэн болон уг үл хөдлөх хөрөнгийн шинэ өмчлөгч болсон гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч нар нь тухайн үед итгээд өгч авалцсан, одоо ийм асуудал болно гэж мэдээгүй, өнгөрсөн хугацаанд байраа өөрийн нэр дээр болгох гэж удаа дараа хэлж байсан боловч шилжүүлж өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй болно.

Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа эрх зүйн бүрэн чадамжтай иргэн нь өөрийн үйлдлийн талаар бүрэн гүйцэд ойлгож ухамсарлаж байх боломжтой ба Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгчийн ээжид 200 000 төгрөгийг хариуцагч нь өгсөн, 2004 оноос хойш одоог хүртэл уг үл хөдлөх хөрөнгөд амьдарч байгаа нь нотлогдож байгаа боловч хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч нь нэхэмжлэгч мөн болох нь тогтоогдож байна.

3. Сөрөг шаардлагын тухайд : Хариуцагч нар нь Хэнтий аймгийн*******ын 7-р баг, Бэрх 69-р байрны 07 тоот 49 м.кв талбайтай орон сууцны шударга эзэмшигчээр, Ш.Галт нар мөн болохыг тогтоож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох сөрөг шаардлагыг гаргажээ.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан ба Галт ,Цэцэгмаа нар нь энэ эд хөрөнгийг одоогийн байдлаар эзэмшиж, ашиглаж байгаа боловч хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй юм. Учир нь дээрх үл хөдлөх хөрөнгийг хэрхэн хууль ёсоор эзэмших, өмчлөх талаар зохицуулсан хуулийн зохицуулалтууд мөн адил хамаарна. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь байсаар байхад тухайн эд хөрөнгийн шударга эзэмшигч гэж өөр этгээд байх боломжгүй ба тухайн эд хөрөнгийн хувьд өмчлөгч гэдэг нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах онцгой эрхтэй этгээдийг хэлнэ. Тухайлбал хууль ёсны өмчлөгч нь байгаа нь баримтаар тогтоогддог, мөн өөрийн өмчлөлөө авах талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан зэргээс дүгнэхэд энэ үл хөдлөх хөрөнгийн талаар маргаантай байсан болохыг хариуцагч нар мэдсэн байна. Иймд сөрөг шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Мөн сөрөг шаардлагын үндсэн шаардлага болох шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлага хангагдахгүй байх тул хоёр дахь шаардлага болох хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох сөрөг шаардлагыг мөн хангах боломжгүй билээ. Өөрөөр хэлбэл шударга эзэмшигч гэж үзэхгүй байх тул энэ шаардлагыг хангах боломжгүй байна.

4. Хариуцагч тал нэхэмжлэгчийг шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж мөн тайлбарлан мэтгэлцдэг. Харин нэхэмжлэгч нь 2011 онд ээжийгээ нас барсанаас хойш байрандаа өөр хүн амьдарч байгааг мэдсэн. Үүнээс хойш өнгөрсөн хугацаанд байраа чөлөөлж өгөхийг хэлж байсан боловч чөлөөлөөгүй гэдэг ба энэ үндэслэлээ нотлохоор гэрч Ш.Энхжаргал / 1р хавтасны 121-р тал/ 2008 онд би Цэцэгмаатай уулзаж байраа чөлөөлөх талаар хэлсэн. Энх-Амгалан намайг уулзаж хэл гэх мэдүүлэг, гэрч Э.Энх-Манлайгийн 2015 оны 07 сард Энхжаргал ахтай гэдэг хүнтэй 69-р байрны 1 давхрын цайны газарт уулзсан. Би оюутан байсан, төгсөөд нутагтаа ирж ажиллах гэж байгаа, тэгээд байрандаа оръё гэхэд гэх хүн уурлаж загинаад зөвшилцөлд хүрэлгүй 2 тийшээ салсан гэх /1-р хавтасны 181-182-р тал/ мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь 2008, 2015 онуудад хариуцагчид байраа суллаж өгөхийг мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч нь 2021 оны 09 сарын 03-ны өдөр болсон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Манай ах Энхжаргал нь ах Энх-Амгалангийн хүүтэй нэг удаа танайд очиж байсан гэсэн. Тэр үнэн үү гэж асуухад, Би тухайн үед хүүхдийг танихгүй байсан учраас хэний хүүхэд ирсэнийг мэдээгүй, манайд ирсэн/1-р хавтасын 207-р тал/ гэж хариулсанаас дүгнэхэд нэхэмжлэгчийг байраа чөлөөлүүлэх хүсэлттэй байгааг мэдсэн байна гэж үзэхээр байна.

Энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэсэн хугацаанд байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийнхөө өмчлөх эрх зөрчигдөж байгаа талаар 2011 онд ээжийгээ нас барахаар мэдсэн гэж байгаа ба 2015 онд хүү Энх-Манлайгаар байраа чөлөөлүүлэх талаар хэлүүлсэнээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оноос эхлэн шинээр тоологдоно. Иймд хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай гээд уг үл хөдлөх хөрөнгийг 15 сая төгрөгөөр тооцон үнэлж байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамааруулан улсын тэмдэгтийн хураамжийг нэмж төлсөн гэсэн байна. Шүүх хуралдаан дээр энэ талаар тодруулахад өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа бусдын хууль бус эзэмшээс байраа чөлөөлүүлмээр байна. Мөнгө авах бол шаардлага биш гэж шаардлагаа тодруулж тайлбарласан болохыг дурдаж байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжинд төлөхөөр хуульчилсан ба үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл нь тус бүрдээ үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлөхөөр зохицуулагдсан. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд нийт 269900 төгрөгийг төлсөн ба үүнээс 70200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэх тул хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Мөн илүү төлсөн 199700 төгрөгийг буцаан гаргуулж мөн нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Харин хариуцагч талын гаргасан сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул төлсөн 282950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгчгийн орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий*******,*******, 7-р баг, Бэрх 69-р байрны 07 тоотод байршилтай орон сууцыг хариуцагч, Ш.Галт нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар, Ш.Галт нарын Хэнтий аймгийн*******ын 7-р баг, Бэрх 69-р байрны 07 тоот орон сууцны шударга өмчлөгч мөн болохыг тогтоож, хууль ёсны шударга эзэмшилд саад болж байгаа нэхэмжлэгчийн үйлдлийг таслан зогсоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59.1, 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 900 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 199 700 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

  

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ОТГОНЖАРГАЛ