| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0590/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/712 |
| Огноо | 2024-09-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/712
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч Б.Билгүүн,
хохирогч Б.Э,
шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Б-т овогт О-ийн Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305006140356 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны 0*дугаар сарын *8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Содон хороолол ** дүгээр байрны ** тоотод оршин суух, урьд
2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн сум дундын дүүргийн шүүхийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ялаар,
2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан 3 жил 6 сар хорих ялаар,
2019 оны 03 дугаар сарын 01 өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сар хорих ялаар,
2019 оны 08 дугаар сарын 05 өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 614 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 9 сар 11 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б-т овогт О-ийн Э (РД:УВ9902****).
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "**" нэртэй лоунжаар үйлчлүүлэх үедээ хохирогч Б.Э-ыг эзэмшлийн Redmi A9 загварын гар утсыг болон Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гаран улмаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 4 удаагийн гүйлгээгээр 4,800,000 төгрөгийг авч хохирогчид нийт 5,068,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч нь миний банкны картыг хулгайлж хохирол учруулсан. Миний банкны картыг хулгайлсны маргааш нь би түүнд бага багаар хохирлыг барагдуул цагдаад хандахгүй гэж хэлсэн. Гэвч шүүгдэгч надад учруулсан хохирлоо өнөөдрийг хүртэл огт барагдуулаагүй байна. Би “Да хүрээ” зах дээр машин зардаг ажил хийдэг. Шүүгдэгч ажил хийдэггүй болохоор надтай хамт ажиллахыг санал болгоод хэдэн төгрөг өгдөг байсан. Гэтэл миний өөрт нь туслах гэсэн сэтгэлийг буруугаар ашиглаж надад хохирол учруулсан. Би хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Эын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр урьд өмнө 421 дүгээр хорих ангид хамт хоригдож байхдаа танилцаж байсан хуурай дүү Э над руу мэнд мэдэж Фейсбүүкээр холбогдоод бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад орой нь уулзахаар болсон. Тэр үед би найз Отгонсүрэнтэй хамт гадуур явж байсан бөгөөд юм ярьж суухаар болоод 15 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг Машин” нэртэй машин засварын эсрэг талд нэгэн Лоунж, пабад орж суусан. Бид хоёр архи, согтууруулах зүйл аваад хэсэг сууж байтал орой 18 цаг өнгөрч байхад хуурай дүү Э ирээд өмнөх ууж байсан зүйлсийн тооцоог хийгээд дахин архи, согтууруулах ундааны юм, ус ундаатай захиалж авсан. Эхлээд бид гурав 0,75 литрийн хэмжээтэй 1 шил архи, хэдэн шил пиво авсан. Биднийг ууж суухад манай найз яваад өгсөн бөгөөд зөрөөд Эын найз Хүслэн гэх залуу ирсэн. Тэгээд би нөгөө архиа хувааж ууж байгаад тасарчихсан байсан. Шөнө 02 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авзага 24-19б тоот гэртээ орж ирээд байсан. Намайг Э хүргэж өгсөн байсан гэж бодож байгаа. Бид хоёр ууж сууж байхдаа “ахыгаа төв зам дагуу Төмөр замын дээд сургууль орчимд буулгана шүү” гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө гэртээ сэрээд өөрийн гар утас, өөрийн эд зүйлээ шалгаж үзэхэд хаан банкны виза карт, гар утас маань алга болсон байсан. Би тэр үедээ шууд Э луу залгаад картаа асуусан чинь “Би картыг чинь мэдэхгүй Хүслэн авсан” гэж хэлсэн. Удалгүй эхнэр Эын фейсбүүк рүү холбогдоод бүх юм чинь тодорхой байна. Гарах гарцгүй шүү дээ гэхэд Э миний картыг авснаа хүлээн зөвшөөрсөн. Би өөрийн Хаан банкны виза карт, гар утсаа хулгайд алдсанаас гадна миний картаас хэд хэдэн удаагийн гүйлгээгээр 4,800,000 зарлага хийгдсэн байсан. Би 2022 онд Хархорин захын гар утас худалдааны төвөөс Рэдми А9 маркийн гар утсыг 350,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утсан эвдрэл гэмтэл, сэв зураас гэх зүйл байхгүй. IMEI кодыг нь мэдэхгүй, цэнхэр өнгийн гадаргуутай гар утас байсан. Алдагдах үедээ adidas гэх бичигтэй хар өнгийн резинэн гэртэй байсан. Миний 5041312030 тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний орой 20 цаг 34 минутад 500,000 мянган төгрөг, 21 цаг 27 минутад 2,000,000 төгрөг, 20-ны 03 цаг 39 минутад 300,000 төгрөг, 3 цаг 42 минутад 2,000,000 төгрөг намайг мэдээгүй байхад гарсан байсан. Би энэхүү хэрэгт Эыг сэжиглэж байна. Учир нь гэвэл “Нисдэг машины” эсрэг талд байрлах лоунжинд сууж байхдаа эхний уух юмны тооцоо болох 116,000 төгрөг, дараагийн захиалгын тооцоо болох 144,000 картаар хийхийг хүсэж зөөгчид картаа өгөөд өөрийн картын пин код болох 0307 гэсэн кодыг Эын хажууд хэлчихсэн юм. Тэгээд зөөгч буцаж ирээд би картаа аваад өөрийн гар утасны гэрний завсраар хийгээд үргэлжлүүлээд юм яриад ууж сууж байхдаа тасарчихсан байсан. Харин сүүлд дансны хуулга харахад 22,000, 14,500 төгрөгийн тооцоо гарсан байна билээ. Тэр мөнгийг би өөрөө гаргаж өгөөгүй, сайн санахгүй байгаа болохоор Э миний гар утас болон гар утасны ард гэрний завсар хавчуулсан байсан картыг аваад тооцоо хийсэн байх гэж сэжиглэж байгаа. Би ер нь өөр хүнд картаа өгч ашиглуулдаггүй, ашиглуулсан байсан ч буцаагаад авах л байсан. Э миний картаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, хэрэв тийм бол гар утсыг маань ч бас авсан байх ёстой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.О-ийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр найз Б.Э-ын хамт явж байсан бөгөөд тухайн өдөр Б.Э нь бусдад тоёота приус 11 маркийн машиныг 5,300,000 төгрөгөөр зараад бид хоёр хоолонд орцгоосон. Тэгээд “Да Хүрээ” захын тэр хавьд хоолонд оронгоо бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл ууцгаасан. Бид хоёр хэсэг сууж байтал Б.Э дүү нар уулзъя гээд байна. Явах уу гэхээр нь тэгье гээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” нэртэй машины засварын газрын эсрэг талд байрлах нэгэн лоунж руу орж суусан бөгөөд тэр үед Б.Эын хуурай дүү Э гэх залуу бас ирж таараад цуг орцгоосон. Би цаг минутыг огт санахгүй байна. Тэгээд бид гурав суугаад байж байтал Б.Эын хуурай дүү Э тооцоо мөнгө хийгээд уух юм аваад л байх шиг байсан. Бид хэсэг ууж сууцгааж байтал Э-ын найз гэх нэг залуу ирээд архи, дарс хэрэглэлгүй хоол идээд байж байсан. Би тэр залууг ирээд удаагүй байхад Б.Эод явлаа шүү гэж хэлээд гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч П.Х-ийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гадуур явж байтал орой 20 цагийн үед Э над руу залгаад би Э.Б ахтай уулзчихсан байна хамт суух уу хоол идэх үү? Гэсэн би зөвшөөрөөд Э-ын зааж өгсөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нисдэг машин засварын эсрэг талын ** нэртэй лоунжинд орсон. Намайг очиход Э.Б, Э, Э.Б ахын найз гээд гурван хүн байсан. Би очоод хэсэг юм ярьж суугаад хоол идсэн тухайн үед би машинтай явж байсан ямар нэг согтууруулах ундаа зүйл хэрэглээгүй . намайг очиход Э.Б ах, Э хоёр нэлээд муудсан байсан ба Э.Б ахын найз нь арай гайгүй ухаантай байх шиг байсан. Намайг очсоноос хойш ойролцоогоор цаг орчмын дараа Э.Б ах найзтайгаа муудалцаад хөөгөөд явуулчихсан. Найзыг нь явснаас хойш дахиад нэг орчим цаг сууж байгаад гарцгаасан тэгээд тэр хоёр буудал оръё гэхээр нь би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” гэх зочид буудалд хүүргэж өгсөн. Урьд өмнө нь Э бид хоёр тэр буудалд орж байсан бөгөөд Э намайг тийшээ хүргээд өгчих гэсэн юм. Тэгээд би тэр хоёрыг хүргэж өгчхөөд гэр лүүгээ харьсан. Би тэднийг буудал дээр хүргэж өгчхөөд хөдлөхөд 22 цаг орчим болж байсан шиг санагдаж байна. Би тэр хоёрыг хүргэж өгөх замдаа Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар хороолол руу өгсдөг 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр зогссон. Тэр үед хаачих нь мэдэгдэхгүй Э.Б ах гэрээ сайн зааж өгөхгүй 25 дугаар эмийн сагийн тэнд л гээд байхаар нь зогссон. Тэгээд Э ах 25 дугаар эмийн сангийн буудал дээр зогсож байхад буучхаад ирье гээд гараад явсан би харин Э.Б ахын гэрийн нь заалгачих гээд ярилцаад байж басан бөгөөд Э.Б ах маш их согтсон бараг тасарчихсан байсан. Ойролцоогоор 10 минутын дараа Э ирээд Э.Б ахаас ганц юм уучхаад харьцгаах уу гэхэд Э.Б ах зөвшөөрөөд М зочид буудал руу орохоор болоод очсон тэгээд буудал ороод Э бэлнээр тооцоо хийсэн./хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас/,
-Хаан банкны албан бичиг, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 22, 61-62 дугаар хуудас/,
-Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын ТХҮ-723-6097 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "**" нэртэй лоунжаар үйлчлүүлэх үедээ хохирогч Б.Э-ын эзэмшлийн Redmi A9 загварын гар утсыг болон Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гаран улмаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 4 удаагийн гүйлгээгээр 4,800,000 төгрөгийг авч хохирогчид нийт 5,068,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч О.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "**" нэртэй лоунжаар үйлчлүүлэх үедээ хохирогч Б.Э-ыг эзэмшлийн Redmi A9 загварын гар утсыг болон Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гаран улмаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 4 удаагийн гүйлгээгээр 4,800,000 төгрөгийг авч хохирогчид нийт 5,068,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-ын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр урьд өмнө 421 дүгээр хорих ангид хамт хоригдож байхдаа танилцаж байсан хуурай дүү Э над руу мэнд мэдэж Фейсбүүкээр холбогдоод бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад орой нь уулзахаар болсон. Тэр үед би найз О-тэй хамт гадуур явж байсан бөгөөд юм ярьж суухаар болоод 15 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг Машин” нэртэй машин засварын эсрэг талд нэгэн Лоунж, пабад орж суусан. Бид хоёр архи, согтууруулах зүйл аваад хэсэг сууж байтал орой 18 цаг өнгөрч байхад хуурай дүү Э ирээд өмнөх ууж байсан зүйлсийн тооцоог хийгээд дахин архи, согтууруулах ундааны юм, ус ундаатай захиалж авсан. Эхлээд бид гурав 0,75 литрийн хэмжээтэй 1 шил архи, хэдэн шил пиво авсан. Биднийг ууж суухад манай найз яваад өгсөн бөгөөд зөрөөд Э-ын найз Х гэх залуу ирсэн. Тэгээд би нөгөө архиа хувааж ууж байгаад тасарчихсан байсан. Шөнө 02 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт Авзага **-** тоот гэртээ орж ирээд байсан. Намайг Э хүргэж өгсөн байсан гэж бодож байгаа. Бид хоёр ууж сууж байхдаа “ахыгаа төв зам дагуу Төмөр замын дээд сургууль орчимд буулгана шүү” гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө гэртээ сэрээд өөрийн гар утас, өөрийн эд зүйлээ шалгаж үзэхэд хаан банкны виза карт, гар утас маань алга болсон байсан. Би тэр үедээ шууд Э луу залгаад картаа асуусан чинь “Би картыг чинь мэдэхгүй Хүслэн авсан” гэж хэлсэн. Удалгүй эхнэр Эын фейсбүүк рүү холбогдоод бүх юм чинь тодорхой байна. Гарах гарцгүй шүү дээ гэхэд Э миний картыг авснаа хүлээн зөвшөөрсөн. Би өөрийн Хаан банкны виза карт, гар утсаа хулгайд алдсанаас гадна миний картаас хэд хэдэн удаагийн гүйлгээгээр 4,800,000 зарлага хийгдсэн байсан. Би 2022 онд Хархорин захын гар утас худалдааны төвөөс Рэдми А9 маркийн гар утсыг 350,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утсан эвдрэл гэмтэл, сэв зураас гэх зүйл байхгүй. IMEI кодыг нь мэдэхгүй, цэнхэр өнгийн гадаргуутай гар утас байсан. Алдагдах үедээ adidas гэх бичигтэй хар өнгийн резинэн гэртэй байсан. Миний 5041****** тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 09-ний орой 20 цаг 34 минутад 500,000 мянган төгрөг, 21 цаг 27 минутад 2,000,000 төгрөг, 20-ны 03 цаг 39 минутад 300,000 төгрөг, 3 цаг 42 минутад 2,000,000 төгрөг намайг мэдээгүй байхад гарсан байсан. Би энэхүү хэрэгт Э-ыг сэжиглэж байна...Э миний гар утас болон гар утасны ард гэрний завсар хавчуулсан байсан картыг аваад тооцоо хийсэн байх гэж сэжиглэж байгаа. Би ер нь өөр хүнд картаа өгч ашиглуулдаггүй, ашиглуулсан байсан ч буцаагаад авах л байсан. Э миний картаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, хэрэв тийм бол гар утсыг маань ч бас авсан байх ёстой. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.О-ийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр найз Б.Э-ын хамт явж байсан бөгөөд тухайн өдөр Б.Э нь бусдад тоёота приус 11 маркийн машиныг 5,300,000 төгрөгөөр зараад бид хоёр хоолонд орцгоосон. Тэгээд “Да Хүрээ” захын тэр хавьд хоолонд оронгоо бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл ууцгаасан. Бид хоёр хэсэг сууж байтал Б.Э дүү нар уулзъя гээд байна. Явах уу гэхээр нь тэгье гээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” нэртэй машины засварын газрын эсрэг талд байрлах нэгэн лоунж руу орж суусан бөгөөд тэр үед Б.Эын хуурай дүү Э гэх залуу бас ирж таараад цуг орцгоосон. Би цаг минутыг огт санахгүй байна. Тэгээд бид гурав суугаад байж байтал Б.Эын хуурай дүү Э тооцоо мөнгө хийгээд уух юм аваад л байх шиг байсан. Бид хэсэг ууж сууцгааж байтал Эын найз гэх нэг залуу ирээд архи, дарс хэрэглэлгүй хоол идээд байж байсан. Би тэр залууг ирээд удаагүй байхад Б.Эод явлаа шүү гэж хэлээд гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч П.Х-ийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гадуур явж байтал орой 20 цагийн үед Э над руу залгаад би Э.Б ахтай уулзчихсан байна хамт суух уу хоол идэх үү? гэсэн би зөвшөөрөөд Э-ын зааж өгсөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нисдэг машин засварын эсрэг талын ** нэртэй лоунжинд орсон. Намайг очиход Э.Б, Э, Э.Б ахын найз гээд гурван хүн байсан. Би очоод хэсэг юм ярьж суугаад хоол идсэн тухайн үед би машинтай явж байсан ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй . намайг очиход Э.Б ах, Э хоёр нэлээд муудсан байсан ба Э.Б ахын найз нь арай гайгүй ухаантай байх шиг байсан. Намайг очсоноос хойш ойролцоогоор цаг орчмын дараа Э.Б ах найзтайгаа муудалцаад хөөгөөд явуулчихсан. Найзыг нь явснаас хойш дахиад нэг орчим цаг сууж байгаад гарцгаасан тэгээд тэр хоёр буудал оръё гэхээр нь би Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” гэх зочид буудалд хүүргэж өгсөн. Урьд өмнө нь Э бид хоёр тэр буудалд орж байсан бөгөөд Э намайг тийшээ хүргээд өгчих гэсэн юм. Тэгээд би тэр хоёрыг хүргэж өгчхөөд гэр лүүгээ харьсан. Би тэднийг буудал дээр хүргэж өгчхөөд хөдлөхөд 22 цаг орчим болж байсан шиг санагдаж байна. Би тэр хоёрыг хүргэж өгөх замдаа Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар хороолол руу өгсдөг 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр зогссон. Тэр үед хаачих нь мэдэгдэхгүй Э.Б ах гэрээ сайн зааж өгөхгүй 25 дугаар эмийн сагийн тэнд л гээд байхаар нь зогссон. Тэгээд Э ах 25 дугаар эмийн сангийн буудал дээр зогсож байхад буучхаад ирье гээд гараад явсан би харин Э.Б ахын гэрийн нь заалгачих гээд ярилцаад байж байсан бөгөөд Э.Б ах маш их согтсон бараг тасарчихсан байсан./хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 57-60 дугаар хуудас/,
-Хаан банкны албан бичиг, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 22, 61-62 дугаар хуудас/,
-Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын ТХҮ-723-6097 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Хохирогчийн өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Обьектив талын үндсэн шинжийг илэрхийлж байна. Энэ гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлддэг.
Гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн энэ гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Э нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэм буруугийн шүүх хуралдаанаар Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч хохирогч Б.Э-д 5,068,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 5,068,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгуулахаар шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч О.Э-ын хувийн байдал, урьд нь удаа дараа гэмт хэрэгт холбогдож байсан, тухайн гэмт үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлж барагдуулаагүй, хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” дүгнэлт,
Шүүгдэгч О.Э: “...Би нялх хүүхэдтэй надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-т овогт О-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан О.Э-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-аас 5,068,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Э-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хамт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч О.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ