Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2022/00175

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2022/00175

Хөвсгөл аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 155/2021/00962/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын … дугаар багийн … дугаар гудамжны … тоотод оршин суух, Бүргэд Шын Э,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 41 дүгээд гудамжны 4 тоотод оршин суух, Өндөр Дн О,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Цогтбаяр,

Хариуцагч: Д.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр

Гэрч: К.Ш, А.Д, П.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э нь хариуцагч Д.От холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.

Нэхэмжлэгч Ш.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 650 дугаар шийдвэрээр бид гэрлэлтээ цуцлуул, хүүхдийн асрамжийг аавд үлдээсэн. Тухайн үед би оюутан байсан тул хүүхдийн асрамжтай маргаагүй. Шүүхийн шийдвэрээр хүүхдийг эцэгт нь үлдээсэн боловч хүүхэд маань миний асрамжид байсаар өдий хүрсэн. Би оюутан суралцаж байсан учраас намайг хичээл сургуульдаа явсан үед хүүхдийг маань миний эцэг, эх асрамжилдаг. Хариуцагч Д.О нь хүүхдээ өөрийн асрамждаа хэвээр үлдээнэ гэж маргаж байгаа боловч хаалгаар гараад л хүүхдээ асрахгүй нада орхино. Төрсөн цагаасаа хүүхэд минь миний асрамжид байгаа тул хүүхдийн асрамжийг өөрчлүүлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж тодорхойллоо.

Хариуцагч Д.О Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 650 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, хүү О.Т миний асрамжид үлдээсэн боловч хүүхэд маань нагац өвөө, эмээ дээрээ өссөн. Хааяа миний аав, ээж болон манай гэрт ирдэг. Би хүүхэдтэйгээ сайн харилцаатай байдаг, эхнэр авч түүнээс маань хүүхэд төрсөн боловч хүү маань дүүтэйгээ сайн харилцаатай байдаг. Эхнэр маань миний хүүг гадуурхаж, хүүгийн маань хүмүүжилд сөргөөр нөлөөлж, эрхийг нь зөрчихгүй. Би хүүхдийнхээ ирээдүйг бодож асрамжийг нь хэвээр үлдээлгэх хүсэлтэй байна. Тэгээд ч Ш.Э эрхэлсэн тодорхой ажилгүй болохоор хүүхдийг цааш асарч хүмүүжүүлээд явж чадахгүй. Миний хувьд өөрийн гэсэн орлоготой, үл хөдлөх хөрөнгөтэй учраас хүүхдээ цаашид өсгөж хүмүүжүүлээд явах бүрэн боломжтой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч Ш.Э нь шүүхэд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 000892979-430 дугаар төрсний гэрчилгээ, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар ШҮҮХИЙН АРХИВ ХУУЛБАР ҮНЭН 2021 оны 9 сарын 08 өдөр гэсэн дардас дарагдсан Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 650 дугаар шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Шын Эд олгосон Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0034190 дүгээр сувилах эрхийн гэрчилгээний хуулбар, Глобал удирдагч Их сургуулийн D202107252 дугаарт Бакалаврын дипломын хуулбар, Амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбар, 2018 оны намар Төмөртэйд аав, эмээ авга ах эгч, үеэлүүд дүү нарын хамт, 2020 оны 10 дугаар сар Жаргалан ресторан эмээ, үеэлүүд дүүгийн хамт, Чагцалмаатай хамт, 2016 онд Өвөөг Алтан гадас одон авахад өвөө эмээ үеэлүүдтэйгээ 2016 онд эмээтэйгээ 2022 оны 1 дүгээр сард Үеэл Отгонтөгсийн төрсөн өдрөөр дүүтэйгээ, 2015 оны 5 дугаар сард Аавтайгаа хамт Далинд, 2016 оны зун Үеэлүүдтэйгээ, 2016 онд Аавындаа, 2016 онд Өвөөгийндөө үеэлүүдтэйгээ, 2021 оны 10 дугаар сард Гэр бүлээрээ, 2019 оны зун Зусланд үеэлүүдтэйгээ, 2019 оны 10 дугаар сард 1 дүгээр ангид орсон аавындаа, 2021 оны 11 дүгээр сард Үеэлтэйгээ, 2021 оны 7 дугаар сард Эмээ, өвөө, дүү, аав эгч нарын хамт, 2021 оны 5 дугаар сар Хатгалд авга эгч, хүргэн ах нарын хамт гэсэн тайлбар бүхий гэрэл зургууд, Хур төрийн мэдээлэл солилцооны системийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Д.Оын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын хүсэлтээр К.Ш, П.М нарыг гэрчээр асууж,

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр А.Дг гэрчээр асууж, Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн газраар хүүхдийн асрамжийн талаар Нөхцөл байдлын үнэлгээ хийлсэн дүгнэлт гаргуулж нотлох баримтуудыг тус тус бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ш.Э, хариуцагч Д.О нар нь гэрлэлтээ цуцлуулж, хүү О.Т хариуцагч Д.Оын асрамжид үлдээсэн болох нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар ШҮҮХИЙН АРХИВ ХУУЛБАР ҮНЭН 2021 оны 9 сары 08 өдөр гэсэн дардас дарагдсан Сум дундын 27 дугаар шүүхийн 650 дугаар 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэр, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримттай маргаагүй.

Хүү О.Тэмүүлэн нь төрсөн цагаасаа нагац өвөө, эмээ, ээжтэйгээ амьдарч тэдний асрамжид байж, ээнэгшин дассан болох нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, Хүүхдээс санал авсан тухай тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ...Ахуй амжиргааны байдал, гэр бүлийн орчин, хүүхдийг наад захын хэрэгцээ, хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсроход шаардагдах хэрэгцээт зүйлээр хангах боломж, хүүхдийн зүгээс эцэг, эхдээ хандаж буй хандлага, хүүхдэд нөлөөлөх эцэг, эхийн үүрэг зэргийг үндэслэн хүү О.Т аав Д.Оын асрамжид хэвээр үлдээх саналыг хүргүүлсэн боловч энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдъя.

Шүүх хүүхдийн ээнэгшин дассан газар, насны байдал, санал, хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг харгалзан үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ. Гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Ш.Эы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 105,537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Эд олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, хүү Өндөр Оын Тийн асрамжийг өөрчилж, эх Бүргэд Шын Эы асрамжид шилжүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар регистрийн дугаар РЮ13241899, 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, хүү Өндөр Оын Т 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Оаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Оаас 105,537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Эд олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА