Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/154

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 2426000900172 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 17-р шүүхийн 2015 оны 01 дүгээр арын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдаж байсан. ******* овогт ******* ******* /РД: *******./

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* зүүн хөлийн булчин хэсэгт 1 удаа өшиглөж, баруун болон зүүн гарын булчин хэсэгт гараараа тус бүр 1 удаа цохиж, боож, түлхэж унагааж, модоор баруун гарын бугуйн тус газар 1 удаа, толгой тус газар нь 1 удаа цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, толгойн зулайн ар хэсэгт хуйханд шарх, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр болох ******* болон манай 5 хүүхэд гэртээ цуг байсан. ...Манай нөхөр ******* намайг “чи хэзээ хөх зүү хөндлөн хатгаж чаддаг байсан юм, юу ч хийж чадахгүй байж” гэж хэлсэн. Тэгэхээр нь “яахав дээ, би өөрийн мэддэг чаддаг зүйлээ хүүхдэдээ зааж өгөөд сууж байна, чадахгүй юм аа юу гэж зааж өгөх вэ дээ” гэж хэлсэн. Намайг хэл амаар доромжлоод танайхан хэзээ юм мэддэг, чаддаг байсан юм гэж хэлээд,  ...Ална шүү гэж хэлээд хутга барьж босож ирснээ хөлөөрөө зүүн хөлийн булчин хэсэг рүү нэг удаа өшиглөөд, заамдаж авснаа хоёр гарын булчин хэсэг рүү гараараа зангидаж байгаад хоёр гар луу тус бүр нэг нэг удаа цохисон. Над руу мах идэж байсан хутгаа далайтал манай хүүхдүүд айгаад уйлаад байсан чинь хутгаа далайхаа больсон. Тэгээд фудволктой сууж байтал фудволкны зах болон левчикний мөрөөр хоолой боогоод байсан. Тэгснээ намайг хаалгаар гаргаад түлхчихсэн. Тэр үедээ зайл чи, манайд юу хийдэг юм гээд гэрт оруулахгүй байсан. Тэгээд би малынхаа байрны нөгөө талд байтал гэрээс гарч ирээд малтуурны хугарчихсан иш байсан тэрийг барьж ирээд миний толгой руу цохих гэтэл би баруун гарны бугуйн гадна хэсгээр хамгаалтал гар луу цохисон. Тэгээд би болиочээ наадах чинь өвддөг юм ш дээ гэж хэлтэл толгой орой хэсэг рүү нөгөө модоороо нэг удаа цохисон чинь малтуурны иш унины иш мод хугарчихсан. Тэгээд би орилоод гэх охиноо дуудаад эмээ рүүгээ яриарай аав чинь ээжийнх нь толгойг хагалчихлаа гэж хэлсэн. Бид хоёр 2017 онд гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 5 хүүхэдтэй. Хамгийн том нь 13 настай, дараагийнх нь 12, 6, 4 настай, хамгийн бага нь 10 сартай. Тухайн хэрэг болсон гэх газар нь манай өөрийн гэр, Өвөрхангай аймгийн ******* сумын 1-р багийн Жаргалант Бөмбөхийн Богоч гэх газарт байдаг. ******* нь намайг 2-3 удаа архи уусан үедээ цохиж зодож байсан. Гэртээ байхдаа зоддог байсан. Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаагүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний хөлийн шилбэ, булчин хэсэг хөхөрсөн, баруун гарын булчин хэсэгт урагдаж халцарсан. Толгой оройн хэсэгтээ хагарсан. Эмнэлгийн байгууллагад хандаж 4-5 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, 

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Эмнэлгийн байгууллагад 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн. 2020 оны орчим би ганцаараа мотоцикл унаж явж байгаад мотоциклтойгоо унаж байсан. Энэ гэмтлээс болж хамар ясны гэмтэл үүссэн. Нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: "...Одоогоос 7 жилийн өмнө буюу 2017 онд нэг удаа гараараа цохиж зодож, нүд хөхөрч хавдаж байсан. Дараагийн үйлдэл нь 2019 онд миний биед халдаж хөл гар хөхөрч халцарсан байсан. Тухайн үед намайг өшиглөж гараараа цохиж зодсон. 3 дахь үйлдэл нь 2021 онд намайг дахин зодож өшиглөөд гараараа цохиж зодож байсан. Ер нь бол гэртээ байхдаа хэрүүл маргаан үүсгэж цохиж зодож, бие болон нүүр гар хөл зэрэгт хөхрөл үүсдэг байсан. Тухайн үйлдлийн аль ч үйлдлийг цагдаад шалгуулж байгаагүй. Өмнө нь 2018 онд би хөдөө байхдаа ганцаараа мотоцикл унаж явж байгаад осолдож нүүрээрээ газарт унаж хамар хугарч байсан. Тухайн үед эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж тусламж үйлчилгээ авч байгаагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, 

 

Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав ээж рүү хутга далайчихсан ээжийг зодоод байсан. Ээжийг хувцаснаас нь өргөөд гэрийн үүдээр гаргаад шидчихсэн. ...Гэрээс гараад хартал аав нэг мод барьчихсан, ээж толгой дээрээ гараа барьчихсан, надад миний охин эмээ рүүгээ залгаарай аав чинь толгой хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод гар утсаараа ярих гэтэл аав утас булаагаад авчихсан. Тэгээд ээж уйлчихсан толгой болон гарнаас нь зөндөө их цус гарчихсан миний охин дээл аваад ир гэж хэлсэн. Хөлөөрөө хөл рүү нь өшиглөөд ээжийг ална шүү гээд хэлээд байсан. Модоор гар болон хөл рүү нь аймаар цохиод байсан. Толгой руу нь модоор цохисон байх.  Өмнө нь согтуу байхдаа ээжийг зоддог байсан. Бас эрүүл байхдаа 1 удаа зодож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/, 

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээжийн хөл рүү өшиглөөд байсан. Гар луу нь гараа зангидаж байгаад цохиод байсан. Ээжийг хувцаснаас нь чирээд хаалгаар түлхээд гаргачихсан. Гараад харсан унины модоор ээжийн толгой руу нэг удаа цохисон. Аавын барьсан байсан унины мод хугарчихсан. Ээжийн толгой нил цус гарсан байсан. Өмнө нь архи уучаад ээжид агсам тавьж зоддог байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, 

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 123 дугаартай

 1. ******* биед тархи доргилт, зүүн талын ухархайн хана цөмөрсөн, хамар ясны хуучин хугарал, толгойн зулайн ар хэсэгт хуйханд шарх, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Тархи доргилт, толгойн зулайн ар хэсэгт хуйханд шарх, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Зүүн талын ухархайн хана цөмөрсөн, хамар ясны хуучин хугарал гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, хуучин гэмтлүүд байна.

4. Тархи доргилт, толгойн зулайн ар хэсэгт хуйханд шарх, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн талын ухархайн хана цөмөрсөн, хамар ясны хуучин хугарал гэмтлүүд нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ..” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-75 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-77 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            1. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1-р багт байх гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр ******* зүүн хөлийн булчин хэсэгт 1 удаа өшиглөж, баруун болон зүүн гарын булчин хэсэгт гараараа тус бүр 1 удаа цохиж, боож, түлхэж унагааж, модоор баруун гарын бугуйн тус газар 1 удаа, толгой тус газар нь 1 удаа цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, толгойн зулайн ар хэсэгт хуйханд шарх, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ******* мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч гийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй учир түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүний зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн болно” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтээ гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь болох нь хангалттай нотлогдсон, хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргаан байхгүй учраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* зүүн хөлийн булчин хэсэгт 1 удаа өшиглөж, баруун болон зүүн гарын булчин хэсэгт гараараа тус бүр 1 удаа цохиж, боож, түлхэж унагааж, модоор баруун гарын бугуйн тус газар 1 удаа, толгой тус газар нь 1 удаа цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, толгойн зулайн ар хэсэгт хуйханд шарх, зүүн шилбэнд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

  Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.

 

Хохирогч  , шүүгдэгч ******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр, нөхөр болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч  , шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

                         

  Хохирогч ******* “...“...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед ...Манай нөхөр ******* намайг “чи хэзээ хөх зүү хөндлөн хатгаж чаддаг байсан юм, юу ч хийж чадахгүй байж” гэж хэлсэн. Тэгэхээр нь “яахав дээ, би өөрийн мэддэг чаддаг зүйлээ хүүхдэдээ зааж өгөөд сууж байна, чадахгүй юм аа юу гэж зааж өгөх вэ дээ” гэж хэлсэн. Намайг хэл амаар доромжлоод танайхан хэзээ юм мэддэг, чаддаг байсан юм гэж хэлээд,  ...Ална шүү гэж хэлээд хутга барьж босож ирснээ хөлөөрөө зүүн хөлийн булчин хэсэг рүү нэг удаа өшиглөөд, заамдаж авснаа хоёр гарын булчин хэсэг рүү гараараа зангидаж байгаад хоёр гар луу тус бүр нэг нэг удаа цохисон. Над руу мах идэж байсан хутгаа далайтал манай хүүхдүүд айгаад уйлаад байсан чинь хутгаа далайхаа больсон. Тэгээд фудволктой сууж байтал фудволкны зах болон левчикний мөрөөр хоолой боогоод байсан. Тэгснээ намайг хаалгаар гаргаад түлхчихсэн. Тэр үедээ зайл чи, манайд юу хийдэг юм гээд гэрт оруулахгүй байсан. Тэгээд би малынхаа байрны нөгөө талд байтал гэрээс гарч ирээд малтуурны хугарчихсан иш байсан тэрийг барьж ирээд миний толгой руу цохих гэтэл би баруун гарны бугуйн гадна хэсгээр хамгаалтал гар луу цохисон. Тэгээд би болиочээ наадах чинь өвддөг юм ш дээ гэж хэлтэл толгой орой хэсэг рүү нөгөө модоороо нэг удаа цохисон чинь малтуурны иш унины иш мод хугарчихсан. Тэгээд би орилоод гэх охиноо дуудаад эмээ рүүгээ яриарай аав чинь ээжийнх нь толгойг хагалчихлаа гэж хэлсэн. Бид хоёр 2017 онд гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 5 хүүхэдтэй. Хамгийн том нь 13 настай, дараагийнх нь 12, 6, 4 настай, хамгийн бага нь 10 сартай. Тухайн хэрэг болсон гэх газар нь манай өөрийн гэр, Өвөрхангай аймгийн ******* сумын 1-р багийн Жаргалант Бөмбөхийн Богоч гэх газарт байдаг. ...Миний хөлийн шилбэ, булчин хэсэг хөхөрсөн, баруун гарын булчин хэсэгт урагдаж халцарсан. Толгой оройн хэсэгтээ хагарсан. Эмнэлгийн байгууллагад хандаж 4-5 оёдол тавиулсан. “...Эмнэлгийн байгууллагад 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 16-17  дугаар хуудас/,  насанд хүрээгүй гэрч гийн “...аав ээж рүү хутга далайчихсан ээжийг зодоод байсан. Ээжийг хувцаснаас нь өргөөд гэрийн үүдээр гаргаад шидчихсэн. ...Гэрээс гараад хартал аав нэг мод барьчихсан, ээж толгой дээрээ гараа барьчихсан, надад миний охин эмээ рүүгээ залгаарай аав чинь толгой хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод гар утсаараа ярих гэтэл аав утас булаагаад авчихсан. Тэгээд ээж уйлчихсан толгой болон гарнаас нь зөндөө их цус гарчихсан миний охин дээл аваад ир гэж хэлсэн. Хөлөөрөө хөл рүү нь өшиглөөд ээжийг ална шүү гээд хэлээд байсан. Модоор гар болон хөл рүү нь аймаар цохиод байсан. Толгой руу нь модоор цохисон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч “...Ээжийн хөл рүү өшиглөөд байсан. Гар луу нь гараа зангидаж байгаад цохиод байсан. Ээжийг хувцаснаас нь чирээд гарын хаалгаар түлхээд гаргачихсан. Гараад харсан унины модоор ээжийн толгой руу нэг удаа цохисон. Аавын барьсан байсан унины мод хугарчихсан. Ээжийн толгой нил цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,  хохирогч ******* биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******гийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Шүүгдэгч ******* нь хохирогч төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болно.

   

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болно” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, 

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000  /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР