| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0471/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/719 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/719
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Ц.Сайнзаяа,
хохирогч Ж.Б, түүний өмгөөлөгч Ч.Ганзориг,
иргэний хариуцагч "Р.Х" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч М.Ганцэцэг,
шүүгдэгч Я.А, түүний өмгөөлөгч Г.Энхболд, Т.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б овогт Я-ийн А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205003311222 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, "Р. К" ХХК-ийн захирал, ам бүл 4, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж ** дугаар байрны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг дүүрэг, ** дугаар хороо, Сэлх зуслан задгайд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Я-н А, /РД:ШД81**30**/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Я.А нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр "РХ констракшн" ХХК-тай байгуулсан 21/25 дугаартай "Бараа материал нийлүүлэх гэрээ"-нд заасан хугацаанд үүргийн гүйцэтгэлээ биелүүлээгүй гэдгээ мэдсээр байж иргэн Ж.Б-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД-Андууд" худалдааны төвийн 3 давхарт байрлах нотариатын газарт 2021 оны 03 сарын 25-ны өдөр "ЭТЭ" ХХК-тай байгуулсан 1010/23 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ"-нд тусгасан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам "B"-2 төслийн В блокийн 1 орцны 10 дугаар давхрын 23 тоот хаягт байрлах, 122,71 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, улмаар хохирогч Ж.Б-с 177,163,967 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, Бага тойруу гудамж ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай 72.14 м.кв 2 өрөө байрыг 144,280,000 төгрөгөөр, мөн 49,612,500 төгрөгийн үнэ бүхий "Volkswagen Passat B88" маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр, 44,156,250 төгрөгийн үнэ бүхий "Lexus IS200t маркийн автомашиныг 70,000.000 төгрөгөөр тус тус тооцож, өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн, мөн 167,311,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5819****** дугаарын дансаар шилжүүлэн авч хохирогч Ж.Б-т нийт 438,243,717 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.А-гийн өгсөн:“...Тухайн үед “РХК” ХХК-тай маш богино гэрээ хийгдсэн. Бараа нийлүүлэх үе шатанд ковид гарсан байсан тул аль аль талдаа үе шаттайгаар барааг нийлүүлэх талаар тохиролцсон. Гэрээ хийгдсэнээс хойш Хятад руу захиалга хийгээд “РХК” ХХК-д барааг тасралтгүй нийлүүлсэн. Тухайн үед дэлхий даяар ковид гарсан байсан. Ковидын нөхцөл байдлыг аль аль талууд хүлээн зөвшөөрсөн харилцан тохиролцсон. Хэрвээ гэрээний хугацаа дууссан гэж үзсэн бол “РХК” ХХК гэрээ цуцлах арга хэмжээ авах ёстой байсан. “РХК” ХХК-ийн гэрээ цуцлах талаар санал гаргаагүй учир үе шаттай бараагаа нийлүүлсэн. Тиймээс би гэрээ зөрчсөн, гэрээний хугацаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлтэй санал нийлэхгүй байна... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б-н өгсөн: “...Би шүүгдэгчтэй Б гэх р зуучаар зуучлуулаад танилцсан. Шүүгдэгчтэй 2021 оны 6 сарын 13-нд өөрийн өмчлөлийн 2 өрөө байр болон 2 машинаа оролцуулаад бартераар байр авах гэрээ байгуулсан. Би байр болон машин оролцуулаад "Belmonte residence”-д 4 өрөө байрыг бартер хийх санал гаргасан. Шүүгдэгч миний саналыг зөвшөөрөөд гэрээ байгуулаад нотариат ороод байр, машинууд, бэлэн мөнгөө шүүгдэгчид шилжүүлсэн. Надад тухайн байр асуудалтай гэж хэлээгүй. Хэлсэн байсан бол би тэр дороо мөнгө, байр, машинаа шилжүүлэхгүй байх байсан Шүүгдэгч надад 14 хоногоос 1 сар хүлээнэ гэж хэлсэн. Шүүгдэгчийн хэлсэн хугацаа өнгөрснөөс хойш миний хохирлыг барагдуулах эсвэл байр авч өгөх үйлдэл огт хийгээгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.С-н өгсөн: “...Хавтаст хэрэгт авагдсанаар “РХ” ХХК нь “РХК” ХХК-д 2023 оны 2 дугаар сарын 09-ны өдөр бараа материал нийлүүлсэн нийт үнийн дүн болох 198.068.422 төгрөгөөс анхны гэрээний үлдэгдэл 40.455.854 төгрөгийг хасаж үлдэгдэл төлбөрийг гаргаж өгөх хүсэлт явуулсан. Манай компанийн зүгээс гэрээ дүгнэсэн актын дүн болох 198.046.460 төгрөгөөс үлдэгдэл 40.455.854 төгрөгийг хасаад 158.012.168 төгрөгийг гаргаж өгөх боломжтой...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-н өгсөн:
“...Би 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр би шинэ байранд орох санаатай гарч ирсэн. Тэгээд өөрийн фейсбүүк хуудсаар "байр орон сууц авна зарна" гэсэн групп дээр Сүхбаатар дүүрэг ** дугаар хороо Архивын ** дугаар байрны ** тоот * өрөө 71,14м квадрат байр зарна гэсэн зар оруулсан. Тэгсэн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр над руу 1810**** дугаараас миний 9718**** дугаар руу залгаж холбогдсон. Тэгээд байрныхаа зургийг явуулчих гэсэн тэгээд би фейсбүүк хаягаа явуулчих гэсэн юм. Тэгээд би "B akh Ts" гэсэн фейсбүүк хаяг руу зарах гэж байгаа байрныхаа зургийг яв тулахад миний чатыг уншаад над руу эхлээд "би зарах гээд үзэх үү гэсэн" гэрчилгээнийхээ зургийг мөн явуулчих би нөгөө хүмүүсээс зарах талаар асууя гэсэн. 2021 оны 3 дугаар сард над руу чатаар холбогдоод танд шинэ байр олоод өгье "а хуучин Архивын **-** тоот байраа оронд нь бартердаж өгөөд шинэ байранд орж болно гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "B" орон сууцанд 4 өрөө байр байна та сонирхон үзэх үү гэхэд тэгье гэсэн чинь над руу тус байрны зургийг чатаар явуулсан. Тэгээд энэ байр 2021 оны 08 дугаар сард ашиглалтад орно метр квадрат нь 3,600,000 төгрөг болно гэсэн. Тус байр нь 122.1 метр квадрат байр гэсэн. Энэ санал нь надад ашигтай санагдсан...2021 оны 06 сар болсон. 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 01 минутад Б-тай утсаар холбогдоод би B орон сууцанд орохын тулд хуучин байр мөн 2 автомашин оролцуулж болох уу? гэхэд болноо гээд зөвшөөрсөн...Тэгээд би 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тухайн хэлсэн газар нь очиход тус нотариатын өрөөнөөс Б намайг үүд хэсэгт нь гарч ирээд дагуулж орсон. Тэгээд өрөөнд нь ороход Я.А, нотариатч Д, Б 3 байсан. Тэгсэн Б орон сууц захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ хийх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн хуучин байраа 144,280,000 төгрөгөөр үнэлж байна дээр нь миний найзын танил болох Д-ийн эзэмшлийн Lexus IS200t маркийн автомашиныг 70,000,000 төгрөгөөр мөн Дий найзын эзэмшлийн Volkswagen Passat B8 маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр бартердаж гэрээгээ хийх үү гэхэд ямар ч зүйл бодолгүй Б гэрээ хийе гэсэн. Тэгээд Б, А гээд Р ХХК барилгын материал нийлүүлэгч компанийн захирал байгаа энэ хүнтэй та гэрээ байгуулна гэсэн. Тэгсэн Я.А надад би "B" oрон сууцны ХХК-тай захиалагчийн гэрээтэй энэ байр ** дугаар сарын сүүлээр ашиглалтанд орно энэ байр нь миний байр юм. Та надтай гэрээ хийснээр энэ байранд орох боломжтой хямдхан олдож байгаа дээр нь авсан дээр шүү гэж надад хэлсэн. Надад тэр үед "B" орон сууцны ХХК-тай бараа нийлүүлэх гэрээгээ үзүүлээгүй би гэрийг нь бас үзээгүй за гэж итгэж тохироод гэрээ хийсэн. Энэ үед Д гэх нотариатч РХ ХXK "B" орон сууцны компанитай бараа нийлүүлэх гэрээг нь үзэлгүй шууд гэрээ хийгээд би Я.А гэх хүнтэй Захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг хийсэн юм. Ингэхдээ би өөрийн хуучин Архивын **-** тоот 2 өрөө байр, 2 автомашиныг шууд Я.А-гийн нэр дээр эрх шилжүүлсэн гэрээ хийсэн. Тэгээд нотариатаас гараад Тээвэр хөгжлийн банкин дээр очоод Я.А руу 167,311,000 төгрөг теллер дээрээс 5819****** дугаарын банкны данс руу шилжүүлсэн юм. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдөр би өөрийн биеэр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "B" орон сууцанд очсон оффис нь барилгынхаа доор байрлаж байсан Тэгээд борлуулалтын албаны дарга Н гэдэг хүнтэй уулзаад би Я.А-тай эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Би хууль ёсны өмчлөгч болсон гэхэд ойлголоо гээд миний Я.А-тай хийсэн Эрх шилжүүлэх гэрээ, Я.А "B" орон сууцны ХХК-тай хийсэн орон сууц захиалагчийн гэрээ минь надаас авч үлдсэн тэгэхдээ 2 дугаар ээлжийн -**** байрны **** тоотод таныг бүртгэлээ гэсэн. Тэгээд би тэндээс гарч явсан. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б-н дугаар руу өөрийн дугаараас холбогдоход за нөгөө байрандаа оръё байраа авъя би 100% төлбөрөө төлсөн гэхэд ашиглалтад ороогүй байна ашиглалтанд орохыг нь хүлээж бай гэсэн мөн Я.А-тай холбогдоход мөн ийм хариулт өгсөн юм. 2021 оны 09 дүгээр сарын өдрөө санахгүй байна "Belmonte residence" орон сууцны борлуулалтын албаны дарга Н уулзаж байраа үзье гэхэд Я.А-ийн "РХ" ХХК манай компанитай барилгын бараа материал нийлүүлээгүй байгаа гэсэн. Анх очиж уулзахад Н надад ийм зүйл яриагүй мөртлөө гэнэт ингэж ярьсан нь надад сэжигтэй санагдсан. Тэгээд би Я.А-тай холбогдоод байрандаа оръё гэхэд манай барилгын материал урд хил дээр гацсан орж ирээгүй байна гэдэг хариу өгдөг. Тэгэхээр нь би тэгвэл гацсан талаар нотолчих гэхээр таг болдог..."B" орон сууцанд асуудалгүй зуучилж оруулж өгнө "B" орон сууцанд байр бараг үлдээгүй надад итгэ гэх зэргээр амлалт өгсөн...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Д.Б-н өгсөн:
“...Я.А гэдэг хүн 2020 оны 12 дугаар сарын дундуур зар оруулсан байсан тул тухайн зарын дагуу би түүний гар утсаар залгаж анх холбогдож байсан. Тэгээд утсаар ярилцаж тохиролцоод маргааш нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн ойролцоо манай гэр Могул хотхонд байдаг гэж байсан тэгээд тэнд уулзаад бид хоёр Хан-уул дүүргийн ** дүгээр хороо, Хүүшийн ам наадмын зам "B-2" төслийн В блок 1 дүгээр орц ** давхар ** тоотын байрыг зарах талаар тохиролцсон ингээд Р үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулсан юм...Я.А анх уулзаж гэрээ байгуулахад тухайн Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам наадмын зам "Belmento-2" төслийн В блок * дүгээр орц ** давхар ** тоотын захиалгын гэрээний бичиг баримт дутуу байсан тийм учир би бүрэн болгоод уулзахаар болсон. Тэгсэн тэр цагаас хойш надтай холбогдохгүй байсан. 2021 оны 05 дугаар сүүлээр миний утас руу залгаж холбогдохдоо нөгөө байраа заруулмаар байна. Бичиг баримт захиалгын гэрээ нь удахгүй гарна бэлэн болсон байгаа гэсэн. Тэгээд миний мэйл руу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Эм ти М ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний зургийг гар утсаараа дарж явуулсан...Би Ж.Б-н нэг байрыг зарж өгч байсан. Харин нөгөө байр нь зарагдахгүй байсан. Ж.Б нь зайсанд түрээсийн байранд амьдарч байгаа түрээсийн байрны хугацаа дуусах гээд байна B-2 төслийн 4 өрөө байр сонирхож байгаа талаар хэлсэн. Би Ж.Б-н зуучлалыг 2021 оны 03 дугаар сараас эхэлж хийж байсан. Тэгээд Я.Агийн бичиг баримт бэлэн болсон тул хооронд нь зуучлахаар болсон юм. Тэгээд би Ж.Б-тэй гар утсаар холбогдоод Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам наадмын зам "B-2" төслийн В блок дүгээр орц ** давхар ** тоотод байр байна та энийг сонирхох уу гэсэн. Тэгсэн Ж.Б шууд сонирхож надад 2 өрөө 11,14 мкв 2 өрөө хуучин байр 144,280.000 төгрөгөөр, мөн Volkswagen Passat B88 60,000,000, Lexus IS200t маркийн 70,000,000 төгрөгөөр, бэлэн мөнгө 167,476,000 ингээд нийт 441,756,000 төгрөгөөр санал болгож байгаа байранд чинь зөвшөөрвөл оръё гэсэн...Тэгсэн Я.А гялс уулзаж гэрээ хийх хэрэгтэй байна гэж 2021 оны ** дугаар сарын **-ны өдөр надад хэлсэн...Маргааш нь 2021 оны ** дугаар сарын **-ны өдөр тохирсон газраа Ж.Б-эй уулзаж хамт нотариат орсон. Я.А тохирсон цагаас хоцорч ирсэн. Тэгээд шууд гэрээгээ хийх гэж байх үед би Я.Агаас гэрээний акт байгаа эсэхийг нягталж асуухад Я.А Ж.Б бид хоёр бараа нийлүүлэлт дутуу байгаа тэрийгээ удахгүй нийлүүлнэ маргааш B-c асууж болно гэсэн. Тэгсэн Ж.Б зөвшөөрөөд Я.А-тай орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Тэгээд Я.А-гийн данс руу мөнгө шилжүүлж, мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 2 өрөө байраа итгэмжлэл хийж 2 тээврийн хэрэгсэл дээрээ мөн итгэмжлэл хийж авсан юм Ж.Б-ийн найзынхан lexus IS200t маркийн тээврийн хэрэгслийн найзынхан грашаас очиж авсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 14-ний одер Я.А, Ж.Б-н хамтаар тооцоо нийлсэн акт байгаа эсэхийг нягтлахаар Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам наадмын зам B-н борлуулалтын албаны дарга Н-тай очиж уулзсан. Тэгээд Н-с Ж.Б гэдэг хүн энэ байрыг худалдаж авч болох уу гэдгийг лавлахад Н Я.Агийн РХ ХХК-аас барилгын бараа материал дутуу байгаа энийг гүйцэт нийлүүлбэл Ж.Б гэдэг хүний нэр дээр бүрэн шилжиж болно ямар ч асуудал байхгүй гэсэн. Тэгэхээр би Н-аас энэ талаараа бичиг гаргаж өгнө үү гэхэд надад гаргаж бичиг гаргаж өгөөгүй юм. Актыг бараа материал бүрэн нийлсэн тохиолдолд гаргаж өгнө гэсэн. Тэгсэн Ж.Б за би дараа ирээд бичгээр авъя гээд оффисоос нь гараад явсан. Тэгээд Ж.Б Найрамдалд байшин түрээсэлж байгаа байр ашиглалтад орохоор тэндээсээ нүүж ирнэ гэдэг зүйл ярьсан ингээд гэрээ хийгдсэн тул миний зуучлалын ажил дуусаж байгаа юм. Я.А нь РХ ХХК-ийн гүйцэтгэх захирал юм. Тус ХХК нь барилгын материал нийлүүлдэг. Я.А надтай үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ хийсэн одоо болтол гэрээний хөлсөө өгөөгүй байгаа миний бодож байгаагаар Я.А нь Ж.Б-с байр, орон сууц, автомашин зэргийг оролцуулаад нийт 441,756,000 төгрөг авсан. Тухайн үед бараа материалыг 14 хоногийн дараа нийлүүлнэ гэсэн зүйл ярьж байсан...Би Я.А-гаас үл хөрөнгийн зуучлалын гэрээ байгуулсан ингээд "В”-ийн 441,756,00 төгрөгийн байрны зуучлалын хөлс 9,718,632 төгрөг, Сүхбаатар дүүргийн байрных 3,174,160 төгрөг болсон энэ зуучлалын хөлсөө надад өгөөгүй алга болсон би ажлыг нь гүйцэт хийсэн гэж бодож байна....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч П.У-н өгсөн:
“...Манай компани “РХК” ХХК-тай бартерын авлага өгөх тооцоотой байсан. РХ констракшн ХХК-н захирал Я.А гэх эмэгтэй "РХК” ХХК-д бараа нийлүүлэх гэж байгаа юм, бартерт нь танайхаас байр үзчих гэсэн" гэхэд нь манайх “РХК” ХХК-д өглөгтэй байсан учир байр захиалгын гэрээ хийхээр болсон. Уг хэрэгт авагдсан байгаа 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 1010/23 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд "РХК” ХХК-г сонгож захиалсан байрныхаа үнийн дүнгийн 50%-д хүрэх бараа нийлүүлж манайхаас түлхүүр авах, 100% нийлүүлсний дараа гэрчилгээгээ авах нөхцөлтэй байснаас “РХК” ХХК-тай гэрээний үүрэг нь биелэгдээгүй байгаа учир манайхаас байрыг олгоогүй байгаа юм". “РХК” ХХК нь “РХ констракшн” ХХК-тай гэрээний үүргээ биелүүлчихлээ гэвэл манайхаас уг байрыг олгоход ямар нэгэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч П.Г-н өгсөн:
“...Манай компани РХ констракшн ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21/25 дугаартай "Бараа материал нийлүүлэх" гэрээ байгуулсан. Уг гэрээгээр РХ констракшн ХХК нь 164,210,000 төгрөгийн бараа материалыг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Манайхаас Б-2 төслийн барилгын В блокийн 10 давхрын 122,71 мкв 427,433,500 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг бартераар өгөхөөр тохиролцохдоо 50 хувьд хүрэхүйц бараа материал нийлүүлсэн тохиолдолд гэж заасан. РХ констракшн ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 200,409,422 төгрөгийн бараа, материал нийлүүлсэн байна. Гэхдээ гэрээнд заасан хугацаандаа бараа, материал нийлүүлээгүй, үнийн дүнд заасан бараа, материалаа нийлүүлсэн. Харин Б барилгаас орон сууцны заасан үнийн дүнгийн 50%-д хүрэхүйц бараа, материалаа нийлүүлээгүй байгаа юм. РХ констракшн ХХК нь гэрээнд заасан хугацаандаа бараа, материалаа нийлүүлээгүй байгаа болохоор уг орон сууцын 50% хангагдлаа гэж Эн ти эм ХХК-д хэлэх боломжгүй. Барилгын чиглэлээр хамтарч үйл ажиллагаа явуулдаг компаниуд буюу бараа материал байхгүй үед бие биеэсээ авах, бартераар эд хөрөнгийг төлбөрт тооцож өгөх зэрэг харилцаатай байдаг. "ЭТЭ” ХХК-с ямар нэгэн авлагагүй. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21/25 дугаартай Бараа материал нийлүүлэх гэрээний хавсралтад 1.3-д "...Худалдагч гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувьд хүрэхүйц хэмжээний бараа материал нийлүүлсэн тохиолдолд худалдан авч Худалдагчид орон сууцны түлхүүрийг олгож, орон сууцны үнийн дүнд тохирсон бараа материалыг бүрэн нийлүүлж талууд тооцоо нийлсэн акт үйлдсэнээр худалдагчид орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Худалдан авагч гаргаж өгөхөөр талууд тохиролцов" гэж заасан байна. Иймд энд заасны дагуу 427,433,500 төгрөгийн бараа, материалаа нийлүүлэх байсан буюу гэрээг дүгнээд дахин шаардлагатай бараа, материалыг гэрээгээр Я.А хариуцах байсан гэсэн үг. Уг гэрээ хангагдаагүй, биелэгдээгүй. Энэ "РХ" ХХК, "РХК" ХХК нарын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21/25 дугаартай Бараа материал нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй учир орон сууц захиалгын гэрээ биелэгдээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Э-н өгсөн:
“...2021 оны 09 дүгээр сарын эхээр Ремакс зуучлалын фейсбүүк дээр уг орон сууц зарна гэсэн зарын дагуу холбогдож байсан. Тэгэхэд зуучлагч зарж байгаа нь Я.А гэж хүн байгаа гээд уулзуулсан бөгөөд уг байран дээр өөрийнхөө нэр дээр Ж.Б гэдэг хүнээс итгэмжлэл хийлгээд авчихсан байсан. Энэ итгэмжлэлээр нь нотариатаар худалдах, худалдан авах гэрээ 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хийж 144,000,000 төгрөгийг Я.А-ийн данс руу шилжүүлж худалдаж авч байсан. Одоо миний нэр дээр би өөрөө эзэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Ч.М-н өгсөн:
“...Я.А нь манай эхнэрийн төрсөн эгч нь бөгөөд 2022 оны 01 дүгээр сард /өдрийг нь санахгүй байна/ над руу утсаар ярихдаа "Volkswagen Passat машиныг зарах гээд яваад байна, ченж 25,000,000 төгрөгөөр авъя гэнэ, өгчих үү" гэж асуухад нь би өөрөө машин авах бодолтой байсан болохоор надад зарчих гээд 25,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Ингээд бид хоёр Авто тээврийн төв дээр очоод шууд миний нэр дээр шилжүүлж 25,000,000 төгрөгийг данс руу нь шилжүүлж өгсөн. Одоо миний эзэмшилд байгаа. Надад хэнээс авсан, ямар учиртай талаараа хэлээгүй ба бартераар авсан машин л гэж ярьж байсан. Өөрөө нэлээн удаан 1 жил унаад явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Х-н өгсөн:
“..."ЭТЭ" ХХК нь "РХ констракшн" ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тэрнээс Ж.Б гэдэг хүнтэй гэрээ байгуулсан, байрны захиалга хийгдсэн зүйл байхгүй, энэ хүнийг танихгүй. Уг орон сууцыг гэрээнд заасан төлбөрийн 50% хүрсэн тохиолдолд РХ констракшн" ХХК-д түлхүүрийг өгөхөөр тохиролцсоны дагуу одоог дээрх орон сууц одоо хүртэл манай компанийн өмчлөлд хэвээрээ байгаа. Анхны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21/25 дугаартай гэрээний бараа, материал нийлүүлж дуусах хугацаа нь мөн оныхоо 03 сарын 29-ний өдөр актаар хүлээлгэж өгөх байсан. Энэ гэрээ биелэгдээгүй явсаар байгаад 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээг дүгнэсэн. Тооцоо нийлэхэд 190 гаруй сая төгрөгийн бараа, материалыг нийлүүлсэн байсан. Үлдэгдэл 270 гаруй сая төгрөгийн бараа, материалыг буюу паркетан шалыг 2021 оны 12 сарын 05-ны өдөр гэхэд нийлүүлж дуусгана гэдэг үүргийг "РХ констракшн" ХХК хүлээсэн Гэтэл өнөөдрийг хүртэл үлдэгдэл бараа, материалаа нийлүүлээгүй учир компанийн удирдлагууд уг гэрээг үргэлжлүүлэх, дуусгавар болгох шийдвэрийг гаргана. Уг гэрээнд заасны дагуу 50%-д хүрсэн тохиолдолд зөвхөн түлхүүрийг л гардуулна гэж заасан, харин өмчлөх эрхийг төлбөрийн 100% төлж тооцоо нийлсэн тохиолдолд шилжүүлж өгнө гэж заагдсан. Уг гэрээний 4.15-т "РХ констракшн ХХК нь орон сууцны төлбөр болон төлбөрөө төлөөгүйн улмаас үүсэх алданги, торгуулийг бүрэн төлж тооцоогүй тохиолдолд орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүсэх байсан. Хэрэв бусдад шилжүүлэх гэрээний 4.10, 4.16-т зааснаар нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтээ манай компанид гаргаж зөвшөөрсний үндсэн дээр гэрээг шинэчлэн байгуулах үүргийг захиалагч буюу "РХ констракшн" ХХК нь хүлээсэн. Иймд "РХ констракшн" ХХК нь манайд хүсэлт гаргасан, бусдад шилжүүлэх гэсэн тухайгаа хэлж мэдэгдсэн зүйл ч байхгүй...”/1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Д-н өгсөн:
“...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СЦ төвийн 4 давхарт нотариатын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2021 оны 06 сарын 13-ны өдөр "РХ Констракшн" ХХК-ын захирал Я.А орон сууц захиалгын гэрээгээ барьж орж ирээд захиалагчийн эрхээ Ж.Б-т шилжүүлэх гэсэн юм гэсний дагуу гэрээг гэрчилсэн. Би гэрээг гэрчлэхдээ "РХ Констракшн" ХХК нь орон сууц захиалгын гэрээг үндэслэсэн бөгөөд эрх хүлээн авагч Ж.Б-т энэхүү гэрээг үндэслэн гүйцэтгэгч компани буюу "ЭТЭ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг шинэчлэн байгуулахыг зөвлөсөн. Бас Ж.Б-с орон сууц захиалгын гэрээний талаар "ЭТЭ" ХХК-тай уулзаж лавласан эсэх талаар асуухад Ж.Б нь би "ЭТЭ" ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийчих болно" гэсэн. Мөн эрх шилжүүлэгч Я.А-д эрх хүлээн авагч Ж.Б-г гүйцэтгэгч компанитай уулзуулж орон сууц захиалгын гэрээг шинэчлэн хийхэд нь туслаарай гэж зөвлөсөн. Дээрх орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг Ж.Б шилжүүлэн авч төлбөрт нь гэрээнд нь заасан эд хөрөнгүүдийг бусдад худалдах итгэмжлэл олгох, бас бэлэн 167,476,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон болно. Уг "Орон сууц захиалгын гэрээ"-ны 4.16-д "Захиалагч нь энэхүү гэрээний эрх үүргээ бусдад шилжүүлэх бол нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтийг гарган гүйцэтгэгчид хандсанаар уг асуудал эрх шилжүүлэх тухай гэрээгээр зохицуулагдана. Хүсэлтэд эрх шилжүүлэн авч бус иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрээ хийх эрх бүхий албан хавсаргасан байна. "РХК" ХХК нь тушаалтныг тодорхойлоход эрх зүйн баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ хийгээд нотариатчаар батлуулсан бол эрхийг бусдад шилжүүлж болно гэж зөвшөөрч заасан байна...”/1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ю-н өгсөн: “...Миний төрсөн хүү Ж.Б нь Узбекстан улсад гэр бүлийн хамт оршин сууж, ажиллаж амьдарч байгаа. Иймд энд ирэх боломжгүй учир би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох шаардлагатай болсон. Би болсон хэргийн талаар болон хэрхэн хохирол учирсан талаар мэдэхгүй байгаа. Гадагшаа явахынхаа өмнө манай хүү мэдүүлэг өгсөн болохоор өөрөө нэхэмжилж байгаа хохирлоо дурдсан байгаа болно...Тэгсэн Я.А надад би "B" орон сууцны ХХК-тай захиалагчийн гэрээтэй энэ байр 8 дугаар сард ашиглалтад орно энэ байр нь миний байр бөгөөд та надтай гэрээ хийснээр энэ байранд орох боломжтой хямдхан олдож байгаа дээр нь авсан дээр шүү гэж надад хэлсэн. Энэ үед Д-оо гэх нотариатч РХ XXK "B" орон сууцны компанитай бараа нийлүүлэх гэрээг нь үзэлгүй шууд гэрээ хийгээд би Я.А гэх хүнтэй Захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг хийсэн ба Өөрийн хуучин Архивын **-** тоот 2 өрөө байр, 2 автомашиныг шууд Я.А-гийн нэр дээр эрх шилжүүлсэн гэрээ хийсэн. Тэгээд нотариатаас гараад Тээвэр хөгжлийн банкан дээр соод Я.А руу 167,311,000 төгрөг теллер дээрээс Хаан банкны 5819****** дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдөр өөрийн биеэр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "BR" орон сууцанд очсон оффис нь барилгынхаа доор байрлаж байсан. Тэгээд борлуулалтын албаны дарга Н-г гэдэг хүнтэй уулзаад Я.А-тай эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Тэгээд Я.А гэх хүн "B" oрон сууцны ХХК-тай хийсэн орон сууц захиалагчийн гэрээг надаас авч үлдээд 2 дугаар ээлжийн 12** байрны 10** тоотод таныг бүртгэлээ гэж хэлсэн. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 2021 оны 08 дугаар 26-ны өдөр Б-ын дугаар руу залгаад байрандаа оръё байраа авъя гэхэд ашиглалтад ороогүй байна ашиглалтад орохыг нь хүлээж бай гэсэн мөн Я.А-тай холбогдоход мөн ийм хариулт өгсөн юм. 2021 оны 09 дүгээр сарын өдрийг нь санахгүй байна "BR" орон сууцны борлуулалтын албаны дарга Н-тай уулзаж байраа үзье гэхэд Я.А-гийн "РХ" ХХК манай компанитай барилгын бараа материал нийлүүлээгүй байгаа гэж хэлсэн. Анх очиж уулзахад Н надад ийм байр байрны зургийг чатаар явуулж байсан. Тэгээд л би байраа авч чадахгүй намайг удаа дараа асуухад бие бие рүүгээ буруугаа, чихээд залилаад яваад байгаа" гэж хэлж байсан. Би одоо Я.А-н гэх хүний дансны хуулга болон түүний захиран зарцуулалт, манай хүүгийн өгсөн 2 автомашиныг хэн гэх хүн эзэмшиж байгаа, мөн тухайн машиныг эзэмшиж байгаа хүмүүс Я.А-тай холбоотой эсэх, бас одоо би байраа олж авч “РХК” гэх компанийг шалгуулах хүсэлтэй байгаа. ... Мөн бусад байдлаар Я.А нь гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн болох нь тогтоогдсон байна лээ. Энэ хүн гэмт хэрэг үйлдчихээд ямар ч хэнэггүй, гэмшихгүй үл тоосон ч шинжтэй байгаа юм...” /1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.П-н өгсөн:
“...Би Ж.Б гэх хүнтэй би багийн найзууд бөгөөд 2021 онд Ж.Б"надад байр авах гээд байна найздаа үнэлгээ өндөр машин байна уу" гэж хэлэхээр нь би бартерт орж ирсэн Lexus IS 200 болон Volkwagen Passat маркийн хоёр машиныг би Б-т өгсөн. Тухайн Lexus IS 200 маркийн автомашины эзэмшигч нь манай компанийн ажилтан Д гэх залууд би нэрийг нь шилжүүлж өгсөн байсан ба Volkwagen Passat маркийн автомашины эзэмшигч нь Д-н хүргэн Г гэх залуугийн нэр дээр шилжүүлж өгсөн байсан. Тэгээд Б-г үнэлгээ өндөр машин байна уу гэхээр нь тухайн 2 хоёр машиныг өгсөн. Тэгээд Lexus IS 200 маркийн автомашиныг 70,000,000 төгрөгөөр, Volkwagen Passat автомашиныг 60,000,000 төгрөгөөр үнэлж Б-т өгөөд байрандаа орохоороо надад Ж.Б 20,000,000 төгрөг нэмж өгнө гэж бид хоёр аман тохиролцоо хийсэн. Тэгээд тухайн хоёр машиныг Я.А гэх хүнд шилжүүлж өгсөн байхыг нотариатын гэрчилгээ дээрээс харсан. Одоо хүртэл байрандаа орж чадахгүй байгаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Ш-н өгсөн:
“...Анх “РХК” ХХК нь РХ констракшн ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулан төлбөрт Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах БВ хорооллын В блокийн давхрын 55.57 мкв 107 тоот орон сууцыг 1 мкв-ыг үнийг 2,530,000 төгрөгөөр үнэлэн нийт 142,596,600 төгрөгийн дүн бүхий орон тохиролцсон байдаг. Өнөөдрийн байдлаар талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 40,455,854 төгрөг, алданги анз 20,227,927 төгрөг, нийт 60,683 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба манай компанийн зүгээс “РХК” ХХК-д холбогдуулан дээрх асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Мөн дээр асуусан гэрээний тухайд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 21/25 дугаартай "Бараа материал нийлүүлэх гэрээ"-г байгуулан гэрээний төлбөрт Хан-Уул дүүргийн 4-р хороо, Б төслийн Б блокийн 10 давхрын 122.71 мкв орон сууцыг 1 мкв-ын үнийг 3,850,000 төгрөгөөр тооцон нийт 472,433,500 төгрөгийн дүн бүхий орон сууцыг гэрээт ажлын төлбөрт олгохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу РХК ХХК нь гэрээний дагуу хүлээх аливаа эрх, үүргийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн манай компанийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхгүй байх үүрэг хүлээсэн. Гэрээний үүрэг биелсэн тохиолдолд тухайн бартерт байгаа үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх эрх үүсэн гэсэн үг юм. Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний тухайд талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээний хавсралтын 1.2-т заасны дагуу "Худалдагч гэрээний нийт дүнгийн 50 хувьд хүрэхүйц хэмжээний бараа материал нийлүүлсэн тохиолдолд худалдан авагч Худалдагчид орон сууцны түлхүүрийг олгож, орон сууцны үнийн дунд тохирсон бараа материалыг бүрэн нийлүүлж талууд тооцоо нийлсэн акт үйлдсэнээр худалдагчид орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Худалдан авагчид гаргаж өгөхөөр тохиролцсон" юм. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "Гэрээ дүгнэсэн акт" үйлдсэн бөгөөд энэхүү актаар тус компани нь 273,965,478 төгрөгийн үнэ бүхий паркетан шалыг 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн нийлүүлж дуусгахаар хугацаа олгосон боловч мөн адил биелүүлээгүй бөгөөд дээрх асуудлаар талуудын хооронд байгуулсан гэрээний үүргүүдийг, өглөгийг хэрхэн биелүүлэх талаар тодорхой саналыг ирүүлэх талаар тус компанид удаа дараа албан бичгээр хандсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Мөн төлбөр төлөх хугацааг хойшлуулж, гэрээний үүргийг барагдуулах талаар нэмэлт хугацаа тогтоож, гэрээний үүргийг биелүүлж дуусгавар болгохыг удаа дараа шаардсан ч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон тул талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу гэрээт ажлын төлбөрт бартераар олгохоор заасан "Б-2 төслийн 12**-р байр, 1-р орц, 10 давхрын 10** тоот" орон сууцыг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр худалдан борлуулсан болно. Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн бөгөөд гэрээнд заасан бараа материалыг хүлээлгэж өгөх хугацааг гурваас дээш хоног хоцроосон, заасан тоо хэмжээгээр барааг нийлүүлээгүйгээс шалтгаалан гэрээ цуцлагдсан тохиолдолд худалдан авагч гэрээнд заасан эд хөрөнгийг худалдан борлуулж бараа материалын үнийн дүнг 20 хувиар төлж буцааж өгнө гэж заасны дагуу талууд баталгаажуулсан боловч биелэгдээгүй. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн РХ Констракшн ХХК-ийн захирал Я.Ад гэрээнээс татгалзах тухай мэдэгдэх хуудас явуулсан. Мөн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Э Т Э ХХК-аас РХК ХХК-ийн захирал Я.Ад гэрээнээс татгалзах тухай мэдэгдэх хуудас явуулсан. Ж.Б гэх хуний тухайд манай компани болон ЭТЭ ХХК-тай эрх зүйн туслалцаа гэрээ байгуулаагүй учраас мэдэгдэх үүрэг манай компанийн зүгээс хүлээхгүй. Гэрээнд дүгнэсэн актад заасан үнийн дүн, тоо хэмжээнээс өөр бараа материалыг нийлүүлэх талаар РХК ХХК-ийн захирал Я.А хүсэлт явуулж байсан. Тэгээд гэрээнд заасан үнийн дүнгээс нэмэгдүүлсэн бараа нийлүүлэх хүсэлтийг манайх хүлээж аваагүй. Надад паркетан шалыг биет байдлаар харуулсан зүйл байхгүй. Тухайн үед гэрээний үнийн дүнтэй дүйцэх хэмжээний бартерын эд хөрөнгө байгаагүй бөгөөд гэрээнд заасан 472,433,500 үнийн дүн бүхий орон сууцыг манай компаниас санал болгосны дагуу РХК ХХК-ийн захирал Я.А харилцан тохиролцсоны үндсэн дээр хүлээн зөвшөөрч 472,433,500 төгрөгийн 50 хувь бүхий үнийн дүнтэй дүйцэх бараа материалыг нийлүүлээд тухайн орон сууцны түлхүүрийг авч улмаар 100 хувь нийлүүлснээр тухайн орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэж гэрээнд заасан байдаг. Тийм учраас хавсралт №1-т заасан бартерын үнийн дүнгээр энэ гэрээ дүгнэгдэнэ...”/2 дугаар хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Н-н өгсөн:
“...Ж.Б гэх залуу РХ ХХК-ын захирал Я.А нар манай байгууллагын байрлаж байсан ХУД-ийн 4-р хороо Б хотхоны борлуулалтын албан дээр ирээд Ж.Б нь танай компани нь РХ ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлаад байраа буцааж авч байгаа юм байна. Би РХ ХХК-тай гэрээ байгуулж байрны мөнгийг бүрэн төлсөн, одоо танай компани нь байраа буцааж авч байгаатай холбогдуулаад РХ ХХК-аас төлсөн мөнгөө буцааж авах тухай баталгаа бичүүлж авмаар байна гэж хүссэн, тэгээд түүний хүсэлтийн дагуу тэнд байсан хүмүүс гэрчилж гарын үсгээ зурсан юм. Иргэн Б-тэй NTM ХХК нь гэрээ байгуулж эрх зүйн харилцаа үүсгээгүй учраас түүний өмнө нь ямар нэгэн төлбөрийн үүрэг хүлээхгүй гэж бодож байна. Харин төлбөрийг нь Ж.Б РХ ХХК-ын захирал Я.А нар хоорондоо байгуулсан гэрээний дагуу Я.А нь өөрөө төлбөр төлөх үүрэг хүлээнэ гэж бодож байна. Ж.Б нь таны асуугаад байгаа газарт ирсэн. Манай оффис барилгынхаа хойд талд 1 давхарт байрладаг. Би Ж.Б-тэй уулзаж Я.А-тай хийсэн эрх шилжүүлэх гэрээ харж байсан, гэхдээ нарийн танилцаагүй юм. Би тэр гэрээг харчхаад буцаагаад Ж.Батхүлэгт өөрт нь өгсөн. Манай байгууллагад тэр гэрээгээ өгөөгүй юм. Яагаад гэвэл тэр гэрээ нь манай байгууллагад хамааралгүй гэрээ байсан учраас би авах шаардлага байхгүй юм. Мөн Ж.Б надад за би байрны хууль ёсны өмчлөгч боллоо шүү гэхэд би өөдөөс нь за за гэж л хэлсэн, өөр зүйл яриагүй юм. Тухайн гэрээ нь өөрөө Ж.Б-тэй Я.А нарын өөр хоорондоо хийсэн эрх шилжүүлэх гэрээ байсан. Тухайн гэрээнд манай байгууллага ямар ч хамаагүй юм. Миний хувьд Б-с ямар нэгэн гэрээ аваагүй, харин BR, РХ ХХК нарын хооронд хийсэн гэрээ 2 талд тус бүрдээ 1,1 хувь үлдсэн. Би тэгж хэлээгүй гэхдээ энэ тоот байр нь “РХ” ХХК-д манайхаас бартерын бараа материал авч түүний төлбөрт өгөхөөр гэрээгээр тохирсон байр байсан. Ж.Б “РХ” ХХК-тайгаа л ярьсан юм байлгүй дээ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Б.С-н өгсөн: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам "B"-2 төслийн В блокийн 1 дүгээр орцны 10 дугаар давхрын 23 тоот хаягт байрлах 122,71 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг "РХ констракшн" ХХК-д шилжүүлэн өгөх ёстой байсан. Харин тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийтдээ 198,468,022 төгрөгийн барааг нийлүүлсэн буюу 472,433,500 төгрөгийн барааг нийлүүлээгүй учир манай зүгээс хариуцах зүйл байхгүй гэж үзэж байна."РХ констракшн" ХХК-ийн захирал Я.А-тай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21/25 дугаартай "Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ"-г нэг талаас тухайн үед манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С байгуулсан юм. Мэдүүлгийн эхэнд дурдсанчлан "РХ констракшн" ХХК-иас нийт 472,433,500 төгрөгийн бараа /шалны паркет/-г нийлүүлэх ёстой байтал 198,468,022 төгрөгийн барааг нийлүүлсэн буюу гэрээгээр заасан үүргээ биелүүлээгүй юм. "РХ констракшн" ХХК-ийн зүгээс 198,468,022 төгрөгийн барааг нийлүүлсэн, хувилаад үзэхэд 42%-ийн бараа материалыг нийлүүлсэн байна. Гэрээ дүгнэсэн акт нь хавтаст хэргийн материал дотор байгаа байх надад одоогийн байдлаар биетээр алга байна. Үлдэгдэл 273,965,478 төгрөгийн бараа материалыг нийлүүлээгүй болно. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 198,468,022 төгрөгийн барааг нийлүүлсэн байсан. Тийм ямар ч эрх заагаагүй буюу эрхгүй байсан. "РХК" ХХК-ийн захирал Я.А нь "Орон сууц захиалгын эрх шилжүүлэх" гэрээг иргэн Ж.Б-тэй байгуулан түүнийг залилсан байсан. Уг нь бол манай компанид нийлүүлэх ёстой барааг бүрэн нийлүүлсэн тохиолдолд бартераар өгөхөөр тохирсон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, "Хүүшийн ам", Наадамчдын зам, B2, төслийн В блокийн 1 дүгээр орцны 10 дугаар давхрын 23 тоот хаягт байрлах, 122,71 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх өгөх ёстой байсан, тэгтэл "РХК" ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир бид нар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөөгүй байтал иргэн Ж.Б-тэй "Орон сууц захиалгын эрх шилжүүлэх" гэрээг байгуулан улмаар түүнээс мөнгө төгрөг авсан юм байна лээ. Яг энэ үнийн дүнгээр төлөхгүй, учир нь тус компаниас манайх өөр гэрээн дээр авлагатай байгаа юм. Ер нь хуулийн байгууллагаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх болно...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/,
-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,
-Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 79-93 дугаар хуудас/,
-Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын гэрээ / 1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/,
-Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ / 1 дүгээр хавтаст хэргийн 109-114 дүгээр хуудас/,
-Орон сууц захиалгын гэрээ / 1 дүгээр хавтаст хэргийн 115-118 дугаар хуудас/,
-Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,
-Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/,
-Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 142-144, 168-169 дүгээр хуудас/,
-Бараан материал нийлүүлэх 21/25 дугаартай гэрээг дүгнэсэн акт / 2 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/,
-Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 121-124 дүгээр хуудас/,
-Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 126-138, 142-148, 152-164, 196-202 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 52, 186 дугаар хуудас/,
- эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Я.А нь “2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр "РХК" ХХК-тай байгуулсан 21/25 дугаартай "Бараа материал нийлүүлэх гэрээ"-нд заасан хугацаанд үүргийн гүйцэтгэлээ биелүүлээгүй гэдгээ мэдсээр байж иргэн Ж.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД-Андууд" худалдааны төвийн 3 давхарт байрлах нотариатын газарт 2021 оны 03 сарын 25-ны өдөр "ЭТЭ" ХХК-тай байгуулсан 1010/23 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ"-нд тусгасан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам "B"-2 төслийн В блокийн 1 орцны 10 дугаар давхрын 23 тоот хаягт байрлах, 122,71 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, улмаар хохирогч Ж.Б-с 177,163,967 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Бага тойруу гудамж ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай 72.14 м.кв 2 өрөө байрыг 144,280,000 төгрөгөөр, мөн 49,612,500 төгрөгийн үнэ бүхий "Volkswagen Passat B88" маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр, 44,156,250 төгрөгийн үнэ бүхий "Lexus IS200t маркийн автомашиныг 70,000.000 төгрөгөөр тус тус тооцож, өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн, мөн 167,311,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5819****** дугаарын дансаар шилжүүлэн авч хохирогч Ж.Б-д нийт 438,243,717 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан” хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Я.А-г Эрүүгийн хуулийн ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Иргэний хариуцагчаар тогтоогдсон “РХК” ХХК-аас гэрээгээр дүгнэсэн актаар тогтоогдсон 198.468.022 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-т олгуулах, үлдэгдэл 239.775.695 төгрөгийг шүүгдэгч Я.А-аас гаргуулж үүнээс 93.768.750 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.П-д олгуулж үлдсэн 146.006.945 төгрөгийг хохирогч Ж.Б-т олгуулах...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт: “...Р үл хөдлөх зуучлалын агент Б-р жуулчлуулан хохирогч Ж.Б нь Я.А-тай холбогдож байр худалдах гэрээ байгуулсан байдаг. Шүүгдэгч нь корона вирус гарсан учраас “РХК” ХХК-д бараа материал нийлүүлэх боломжгүй болсон. Үүнийг форс мажор буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон гэж үзэж байна. Тухайн үед Монгол улс хилээ хааж Хятад улсад бараа материалын үнэ өсөж тээвэрлэлтийн компани үнээ нэмсэн нөхцөл байдал үүссэн. Мөн “РХК” шүүгдэгчид мэдэгдэхгүйгээр бараа материалаа өөр компаниас татаж авах болсон нөхцөл үүссэн. “РХК” ХХК “BR”-н байрыг зарснаар Б-т шилжүүлж өгөх боломжгүй болсон учир хохирогч цагдаад хандсан шүүгдэгч бараа материалын бараг 50 хувийг нийлүүлсэн байсан. Мөн шүүгдэгч бартерын байрыг хохирогчид зарсан талаар “РХК” ХХК мэдэж байсан нь хохирогчийн мэдүүлгээс нотлогдож байна. Мөн нэг талаас шүүгдэгч нь эрхийн зөрчилтэй байр борлуулсан гэж үзэж байгаа боловч үүнийг хохирогч мэдэж байсан боловч тухайн гэрээг байгуулсан гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч мөнгө бус байр авна гэх санал хэлж байсан учир байрыг нь авч өгөх зорилготой байсан. Тиймээс шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь залилах гэмт хэргийн шинжийг агуулахгүй байгаа учир цагаатгаж өгнө үү...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тухайн гэрээний үүргийн гүйцэтгэл дууссаныг мэдсээр байж бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулах замаар хохирогчийг төөрөгдүүлэн гэрээ байгуулсан гэж ялласан байна. Шүүгдэгч хохирогчтой гэрээ байгуулах үедээ тухайн байрыг бартераар авсан “РХК” ХХК-тай байгуулсан гэрээний бараа материал бүрэн гүйцэт нийлүүлж дуусаагүй талаар хэлсэн байгаа. Энэ нь анх хохирогч нь цагдаагийн байгууллагад өгсөн өргөдлөөс тодорхой харагддаг. Хохирогч бүх нөхцөл байдлыг мэдэж байсан боловч гэрээ байгуулсан. Маргааш нь буюу 6 дугаар сарын 14-ны өдөр хохирогч “РХК” ХХК-ийн борлуулалтын албан дээр очоод Н-т тухайн байрны эрх шилжсэн талаар хэлэхэд за ойлголоо тэмдэглээд авлаа гэж хэлсэн байдаг. Үүнээс харахад шүүгдэгч нь хохирогчид нөхцөл байдлаа үнэн зөвөөр өгсөн гэдэг нь харагдаж байна. Зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэх үндэслэлийг улсын яллагч дурдаагүй. Мөн Улсын Дээд шүүхийн тайлбарт заасны дагуу тухайн гэмт хэргийг залилах гэмт хэрэг гэж үзэхийн тулд гэмт хэргийн объектив болон субьектив талын шинжийг бүрэн хангасан байх шаардлагатай. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Гэрээний харилцаа үүссэний дараа тухайн үүргийг гүйцэтгэх боломжгүй болсныг бодитой мэдсэний дараа тухайн гэрээний талын хөрөнгийг завших сэдэл төрсөн байхыг шаарддаг. Тэгвэл шүүгдэгчид хохирогчийн эд хөрөнгийг завших санаа сэдэл хэзээ төрсөн бэ? Хохирогчтой хамт МТМ компанийн борлуулалтын албан дээр очоод бодит нөхцөл байдлыг хэлээд эрх шилжүүлсэн тухай бодит нөхцөл байдлыг хэлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгийг завших санаа сэдэл 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн гэж үзэж байгаа юм бол яагаад 6 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 9 дүгээр сар хүртэл бараа материалыг “РХК” ХХК-д нийлүүлсэн юм бэ. Нийтдээ 6 удаа бараа материалыг “РХК” ХХК-д нийлүүлсэн байна. Үүний дараа 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хүртэл хил хаагдсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр нотлогдож байна. Шүүгдэгчийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд хил нээгдсэний дараа ханшийн зөрүүтэй байдлын улмаас бараа материалын үнэ нэмэгдсэн талаар мэдүүлсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Мөн үнэ нэмэгдсэн тул “РХК” ХХК-д нэмэгдэлтэй үнээр үргэлжлүүлээд бараа материалыг нийлүүлэх талаар санал гаргахад “РХК” ХХК зөвшөөрөөгүй тул бараа материалаа нийлүүлэх боломжгүйд хүрсэн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас нотлогдож байна. Тиймээс шүүгдэгч нь хохирогчийг хууран мэхэлж эд хөрөнгийг нь завших зорилгоор гэрээ байгуулаагүй нь бараа материал нийлүүлсэн баримтууд, зарлагын баримтууд, хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 17.3 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байгааг харгалзан хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч Ч.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна. Зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуун дарагдуулах замаар залилах гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж байна. Энэ үйлдэл нь 1-р хавтаст хэргийг 37 дугаар хуудсанд бараа материал нийлүүлэх гэрээнд зааснаар гэрээний үнийн дүнг 100 хувь төлснөөр зарж борлуулах эрхтэй болохыг дурдсан байна. Энэ гэрээнээс үзэхэд шүүгдэгч нь бараа материал 100 хувь нийлээгүй боловч хохирогч Б-тэй байр худалдах гэрээ байгуулж түүнийг залилсан байна. Б-тэй хийсэн гэрээн дээр эрх шилжүүлэхэд асуудал байхгүй болохыг тусгасан байдаг. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. 2020 оны 3 дугаар сард корона вирус гарсан тухайн гэрээ нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан. Энэ хугацаанд бараа материал нийлүүлэх боломжгүйг мэдсээр байж нийлүүлэх боломжтой мэтээр гэрээ байгуулсан байна. Залилан мэхлэх гэмт хэрэг нь иргэний хэргээс залилан мэхэлж авсан зүйлийн төлбөрийг буцаан төлөх зорилгогүй байдгаараа ялгаатай байдаг. Шүүгдэгч нь хохирогчтой гэрээ байгуулснаас хойш нэг ч удаа хохирлыг буцаан төлөх үйлдэл хийгээгүй нь түүнийг буцаан төлөх зорилгогүй байсныг нотолж байна. 2 машины төлбөрийг хохироосон хэмжээгээр Б-т гаргуулах...” гэх дүгнэлт,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч М.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “РХК” ХХК нь “РХК” ХХК-д 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 21/25 тоот гэрээний үнийн дүн болох 199.691.322 төгрөгөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Гачуурт тохой төсөл дээр гүйцэтгэх ажлын үнийн дүн болох 40.455.855 төгрөгийг хасаад 159.235.468 төгрөгийг гаргаж өгөх хүсэлт явуулсан байдаг. Манай компанийн зүгээс өмнөх гэрээний үүрэг дуусаагүй дараагийн гэрээнд шилжсэн учир тооцоо нийлсэн актын үнэ болох 198.468.022 төгрөгөөс өмнөх гэрээний үнэ 40.455.854 төгрөгийг хасаад 158.012.168 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байна...” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
1. Шүүгдэгч Я.А нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон ч буцааж өгөхгүй байх субьектив санаа зорилготойгоор “2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр "РХК " ХХК-тай байгуулсан 21/25 дугаартай "Бараа материал нийлүүлэх гэрээ"-нд заасан хугацаанд үүргийн гүйцэтгэлээ биелүүлээгүй гэдгээ мэдсээр байж иргэн Ж.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан болох нь,
мөрдөн байцаалтад гэрч П.Г-н өгсөн:
“...Манай компани РХ констракшн ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21/25 дугаартай "Бараа материал нийлүүлэх" гэрээ байгуулсан. Уг гэрээгээр РХК ХХК нь 164,210,000 төгрөгийн бараа материалыг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Манайхаас Б 2 төслийн барилгын В блокийн 10 давхрын 122,71 мкв 427,433,500 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг бартераар өгөхөөр тохиролцохдоо 50 хувьд хүрэхүйц бараа материал нийлүүлсэн тохиолдолд гэж заасан. РХ констракшн ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 200,409,422 төгрөгийн бараа, материал нийлүүлсэн байна. Гэхдээ гэрээнд заасан хугацаандаа бараа, материал нийлүүлээгүй, үнийн дүнд заасан бараа, материалаа нийлүүлсэн. Харин Б барилгаас орон сууцны заасан үнийн дүнгийн 50%-д хүрэхүйц бараа, материалаа нийлүүлээгүй байгаа юм. РХ к ХХК нь гэрээнд заасан хугацаандаа бараа, материалаа нийлүүлээгүй байгаа болохоор уг орон сууцын 50% хангагдлаа гэж ЭТИ ХХК-д хэлэх боломжгүй...Иймд энд заасны дагуу 427,433,500 төгрөгийн бараа, материалаа нийлүүлэх байсан буюу гэрээг дүгнээд дахин шаардлагатай бараа, материалыг гэрээгээр Я.А хариуцах байсан гэсэн үг. Уг гэрээ хангагдаагүй, биелэгдээгүй. Энэ "РХ" ХХК, "РХК" ХХК нарын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21/25 дугаартай Бараа материал нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй учир орон сууц захиалгын гэрээ биелэгдээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч П.У-н өгсөн:
“...Манай компани РХК ХХК-тай бартерын авлага өгөх тооцоотой байсан. РХ констракшн ХХК-ын захирал Я.А гэх эмэгтэй "РХК” ХХК-д бараа нийлүүлэх гэж байгаа юм, бартерт нь танайхаас байр үзчих гэсэн" гэхэд нь манайх “РХК” ХХК-д өглөгтэй байсан учир байр захиалгын гэрээ хийхээр болсон. Уг хэрэгт авагдсан байгаа 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 1010/23 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд "РХК” ХХК сонгож захиалсан байрныхаа үнийн дүнгийн 50%-д хүрэх бараа нийлүүлж манайхаас түлхүүр авах, 100% нийлүүлсний дараа гэрчилгээгээ авах нөхцөлтэй байснаас "РХК” ХХК-тай гэрээний үүрэг нь биелэгдээгүй байгаа учир манайхаас байрыг олгоогүй байгаа юм". "РХ ХХК нь РХ ХХК-тай гэрээний үүргээ биелүүлчихлээ гэвэл манайхаас уг байрыг олгоход ямар нэгэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Х-ын өгсөн:
“..."Эн Ти Эм" ХХК нь "РХ констракшн" ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тэрнээс Ж.Б гэдэг хүнтэй гэрээ байгуулсан, байрны захиалга хийгдсэн зүйл байхгүй, энэ хүнийг танихгүй. Уг орон сууцыг гэрээнд заасан төлбөрийн 50% хүрсэн тохиолдолд РХ К" ХХК-д түлхүүрийг өгөхөөр тохиролцсоны дагуу одоог дээрх орон сууц одоо хүртэл манай компанийн өмчлөлд хэвээрээ байгаа. Анхны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 21/25 дугаартай гэрээний бараа, материал нийлүүлж дуусах хугацаа нь мөн оныхоо 03 сарын 29-ний өдөр актаар хүлээлгэж өгөх байсан. Энэ гэрээ биелэгдээгүй явсаар байгаад 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээг дүгнэсэн. Тооцоо нийлэхэд 190 гаруй сая төгрөгийн бараа, материалыг нийлүүлсэн байсан. Үлдэгдэл 270 гаруй сая төгрөгийн бараа, материалыг буюу паркетан шалыг 2021 оны 12 сарын 05-ны өдөр гэхэд нийлүүлж дуусгана гэдэг үүргийг "РХ констракшн" ХХК хүлээсэн Гэтэл өнөөдрийг хүртэл үлдэгдэл бараа, материалаа нийлүүлээгүй учир компанийн удирдлагууд уг гэрээг үргэлжлүүлэх, дуусгавар болгох шийдвэрийг гаргана. Уг гэрээнд заасны дагуу 50%-д хүрсэн тохиолдолд зөвхөн түлхүүрийг л гардуулна гэж заасан, харин өмчлөх эрхийг төлбөрийн 100% төлж тооцоо нийлсэн тохиолдолд шилжүүлж өгнө гэж заагдсан. Уг гэрээний 4.15-т "РХ констракшн ХХК нь орон сууцны төлбөр болон төлбөрөө төлөөгүйн улмаас үүсэх алданги, торгуулийг бүрэн төлж тооцоогүй тохиолдолд орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүсэх байсан...”/1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ж.Ш-н өгсөн:
“...2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 21/25 дугаартай "Бараа материал нийлүүлэх гэрээ"-г байгуулан гэрээний төлбөрт Хан-Уул дүүргийн 4-р хороо, Б төслийн Б блокийн 10 давхрын 122.71 мкв орон сууцыг 1 мкв-ын үнийг 3,850,000 төгрөгөөр тооцон нийт 472,433,500 төгрөгийн дүн бүхий орон сууцыг гэрээт ажлын төлбөрт олгохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу РХК ХХК нь гэрээний дагуу хүлээх аливаа эрх, үүргийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн манай компанийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхгүй байх үүрэг хүлээсэн...Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний тухайд талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээний хавсралтын 1.2-т заасны дагуу "Худалдагч гэрээний нийт дүнгийн 50 хувьд хүрэхүйц хэмжээний бараа материал нийлүүлсэн тохиолдолд худалдан авагч Худалдагчид орон сууцны түлхүүрийг олгож, орон сууцны үнийн дунд тохирсон бараа материалыг бүрэн нийлүүлж талууд тооцоо нийлсэн акт үйлдсэнээр худалдагчид орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Худалдан авагчид гаргаж өгөхөөр тохиролцсон" юм. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "Гэрээ дүгнэсэн акт" үйлдсэн бөгөөд энэхүү актаар тус компани нь 273,965,478 төгрөгийн үнэ бүхий паркетан шалыг 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн нийлүүлж дуусгахаар хугацаа олгосон боловч мөн адил биелүүлээгүй бөгөөд дээрх асуудлаар талуудын хооронд байгуулсан гэрээний үүргүүдийг, өглөгийг хэрхэн биелүүлэх талаар тодорхой саналыг ирүүлэх талаар тус компанид удаа дараа албан бичгээр хандсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Мөн төлбөр төлөх хугацааг хойшлуулж, гэрээний үүргийг барагдуулах талаар нэмэлт хугацаа тогтоож, гэрээний үүргийг биелүүлж дуусгавар болгохыг удаа дараа шаардсан ч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон тул талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу гэрээт ажлын төлбөрт бартераар олгохоор заасан "Б-2 төслийн 12**-р байр, 1-р орц, 10 давхрын 10** тоот" орон сууцыг 2023-оны 8 дугаар сарын 22-ны өдөр худалдан борлуулсан болно...”/2 дугаар хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах идэвхитэй үйлдэл хийж 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД-Андууд" худалдааны төвийн 3 давхарт байрлах нотариатын газарт 2021 оны 03 сарын 25-ны өдөр "ЭТЭ" ХХК-тай байгуулсан 1010/23 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ"-нд тусгасан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам "B"-2 төслийн В блокийн 1 орцны 10 дугаар давхрын 23 тоот хаягт байрлах, 122,71 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, улмаар хохирогч Ж.Б-с 177,163,967 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Бага тойруу гудамж ** дугаар байрны ** тоот хаягт байршилтай 72.14 м.кв 2 өрөө байрыг 144,280,000 төгрөгөөр, мөн 49,612,500 төгрөгийн үнэ бүхий "Volkswagen Passat B88" маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр, 44,156,250 төгрөгийн үнэ бүхий "Lexus IS200t маркийн автомашиныг 70,000.000 төгрөгөөр тус тус тооцож, өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн, мөн 167,311,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5819***** дугаарын дансаар шилжүүлэн авч хохирогч Ж.Б-т нийт 438,243,717 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар залилах гэмт хэргийн обьектив талын шинжийг хангасан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-н өгсөн:
“...Би 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр би шинэ байранд орох санаатай...өөрийн фейсбүүк хуудсаар "байр орон сууц авна зарна" гэсэн групп дээр Сүхбаатар дүүрэг ** дугаар хороо Архивын ** дугаар байрны ** тоот 2 өрөө 71,14м квадрат байр зарна гэсэн зар оруулсан. Тэгсэн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр над руу 1810**** дугаараас миний 97*****07 дугаар руу залгаж холбогдсон. Тэгээд байрныхаа зургийг явуулчих гэсэн тэгээд би фейсбүүк хаягаа явуулчих гэсэн юм...2021 оны 3 дугаар сард над руу чатаар холбогдоод танд шинэ байр олоод өгье хуучин Архивын **-** тоот байраа оронд нь бартердаж өгөөд шинэ байранд орж болно гэсэн утгатай зүйл ярьсан...2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 01 минутад Б-тай утсаар холбогдоод би BR орон сууцанд орохын тулд хуучин байр мөн 2 автомашин оролцуулж болох уу? гэхэд болноо гээд зөвшөөрсөн. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд худалдааны төвийн 3 давхарт байрлах нотариат дээр уулзъя гэж надад утсаар ярьж мэдэгдсэн. Тэгээд би 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тухайн хэлсэн газар нь очиход тус нотариатын өрөөнөөс Б намайг үүд хэсэгт нь гарч ирээд дагуулж орсон. Тэгээд өрөөнд нь ороход Я.А, нотариатч Д, Б 3 байсан. Тэгсэн Б орон сууц захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ хийх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн хуучин байраа 144,280,000 төгрөгөөр үнэлж байна дээр нь миний найзын танил болох Д-н эзэмшлийн Lexus IS200t маркийн автомашиныг 70,000,000 төгрөгөөр мөн Д-ий найзын эзэмшлийн Volkswagen Passat B8 маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр бартердаж гэрээгээ хийх үү гэхэд ямар ч зүйл бодолгүй Батмандах гэрээ хийе гэсэн. Тэгээд Б Я.А гээд Р ХХК барилгын материал нийлүүлэгч компанийн захирал байгаа энэ хүнтэй та гэрээ байгуулна гэсэн. Тэгсэн Я.А надад би "B" oрон сууцны ХХК-тай захиалагчийн гэрээтэй энэ байр 8 дугаар сарын сүүлээр ашиглалтанд орно энэ байр нь миний байр юм. Та надтай гэрээ хийснээр энэ байранд орох боломжтой хямдхан олдож байгаа дээр нь авсан дээр шүү гэж надад хэлсэн. Надад тэр үед "B" орон сууцны ХХК-тай бараа нийлүүлэх гэрээгээ үзүүлээгүй би гэрийг нь бас үзээгүй за гэж итгэж тохироод гэрээ хийсэн. Энэ үед Д гэх нотариатч РХ ХXK "B" орон сууцны компанитай бараа нийлүүлэх гэрээг нь үзэлгүй шууд гэрээ хийгээд би Я.А гэх хүнтэй Захиалагчийн эрх шилжүүлэх гэрээг хийсэн юм. Ингэхдээ би өөрийн хуучин Архивын **-** тоот 2 өрөө байр, 2 автомашиныг шууд Я.Агийн нэр дээр эрх шилжүүлсэн гэрээ хийсэн. Тэгээд нотариатаас гараад Тээвэр хөгжлийн банкин дээр очоод Я.А руу 167,311,000 төгрөг теллер дээрээс 5819******* дугаарын банкны данс руу шилжүүлсэн юм. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдөр би өөрийн биеэр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "B" орон сууцанд очсон оффис нь барилгынхаа доор байрлаж байсан Тэгээд борлуулалтын албаны дарга Н гэдэг хүнтэй уулзаад би Я.А-тай эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Би хууль ёсны өмчлөгч болсон гэхэд ойлголоо гээд миний Я.А-тай хийсэн Эрх шилжүүлэх гэрээ, Я.А "B" орон сууцны ХХК-тай хийсэн орон сууц захиалагчийн гэрээ минь надаас авч үлдсэн тэгэхдээ 2 дугаар ээлжийн 12** байрны 10** тоотод таныг бүртгэлээ гэсэн. Тэгээд би тэндээс гарч явсан. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б-н дугаар руу өөрийн дугаараас холбогдоход за нөгөө байрандаа оръё байраа авъя би 100% төлбөрөө төлсөн гэхэд ашиглалтад ороогүй байна ашиглалтанд орохыг нь хүлээж бай гэсэн мөн Я.А-тай холбогдоход мөн ийм хариулт өгсөн юм. 2021 оны 09 дүгээр сарын өдрөө санахгүй байна "B" орон сууцны борлуулалтын албаны дарга Н-тай уулзаж байраа үзье гэхэд Я.А-гийн "РХ" ХХК манай компанитай барилгын бараа материал нийлүүлээгүй байгаа гэсэн. Анх очиж уулзахад Н надад ийм зүйл яриагүй мөртлөө гэнэт ингэж ярьсан нь надад сэжигтэй санагдсан. Тэгээд би Я.А-тай холбогдоод байрандаа оръё гэхэд манай барилгын материал урд хил дээр гацсан орж ирээгүй байна гэдэг хариу өгдөг...Би гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Мөн 7 сар хохирсон хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Д.Б-н өгсөн:
“...би Ж.Б-тэй гар утсаар холбогдоод Хан-уул дүүргийн ** дүгээр хороо, Хүүшийн ам наадмын зам "B-2" төслийн В блок дүгээр орц 10 давхар 23 тоотод байр байна та энийг сонирхох уу гэсэн. Тэгсэн Ж.Б шууд сонирхож надад 2 өрөө 11,14 мкв 2 өрөө хуучин байр 144,280.000 төгрөгөөр, мөн Volkswagen Passat B88 60,000,000, Lexus IS200t маркийн 70,000,000 төгрөгөөр, бэлэн мөнгө 167,476,000 ингээд нийт 441,756,000 төгрөгөөр санал болгож байгаа байранд чинь зөвшөөрвөл оръё гэсэн. Тэгээд Я.А тай утсаар холбогдоод Ж.Б гэдэг хүн иймэрхүү зүйл ярьж байна та зөвшөөрөх юм уу гэсэн чинь тэгье гээд зөвшөөрсөн яаралтай гэрээ хийе гээд байсан. Ж.Б нь 2021 оны 4 дүгээр сарын сүүгээр надтай амт байр хайж байхдаа бид хоёр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Хүүшийн ам наадмын зам "В-2" төслийг биеэр очиж үзэж байсан тэгээд надад энд заавал орно гэдэг байсан юм. 2 зуучилж байгаа хүмүүс олдсон тул Ж.Б-т энэ байр ашиглалтад орох болоогүй, бартерын байр байгаа гэдгийг хэлсэн энэ байдлыг Ж.Б хүлээн зөвшөөрсөн. Тэгсэн Я.А гялс уулзаж гэрээ хийх хэрэгтэй байна гэж 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр надад хэлсэн. Тэгээд би Ж.Б-т мэдэгдэхэд 1 дэх өдөр байраа алдаж магадгүй тийм учир бүтэн буюу 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээ хийе гэсэн. Тэгээд би бүтэнсайн өдөр нотариат ажиллахгүй байх гэж бодоод лавлах утаснаас асуухад бүтэнсайнд ганц ажилладаг нотариат Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд худалдааны төвийн 3 давхарт ажилладаг гэсэн. Тэгээд би Я.Ад түрүүлж мэдэгдсэн тэгээд дараа нь Ж.Б-т хэлсэн юм. Маргааш нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тохирсон газраа Ж.Б*т уулзаж хамт нотариат орсон...Тэгээд Я.А-гийн данс руу мөнгө шилжүүлж, мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 17,12 мкв 2 өрөө байраа итгэмжлэл хийж 2 тээврийн хэрэгсэл дээрээ мөн итгэмжлэл хийж авсан юм Ж.Б-н найзынхан lexus IS200t маркийн тээврийн хэрэгслийн найзынхан грашаас очиж авсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Я.А, Ж.Б-н хамтаар тооцоо нийлсэн акт байгаа эсэхийг нягтлахаар Хан-уул дүүргийн ** дүгээр хороо, Хүүшийн ам наадмын зам B-ийн борлуулалтын албаны дарга Н-тай очиж уулзсан. Тэгээд Н-аас Ж.Б гэдэг хүн энэ байрыг худалдаж авч болох уу гэдгийг лавлахад Н Я.А-гийн РХ ХХК-аас барилгын бараа материал дутуу байгаа энийг гүйцэт нийлүүлбэл Ж.Б гэдэг хүний нэр дээр бүрэн шилжиж болно ямар ч асуудал байхгүй гэсэн. Тэгэхээр би Н-с энэ талаараа бичиг гаргаж өгнө үү гэхэд надад гаргаж бичиг гаргаж өгөөгүй юм. Актыг бараа материал бүрэн нийлсэн тохиолдолд гаргаж өгнө гэсэн. Тэгсэн Ж.Б за би дараа ирээд бичгээр авъя гээд оффисоос нь гараад явсан...Би Я.А-аас үл хөрөнгийн зуучлалын гэрээ байгуулсан ингээд "В”-ийн 441,756,00 төгрөгийн байрны зуучлалын хөлс 9,718,632 төгрөг, Сүхбаатар дүүргийн байрных 3,174,160 төгрөг болсон энэ зуучлалын хөлсөө надад өгөөгүй алга болсон би ажлыг нь гүйцэт хийсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Д.Д-н өгсөн:
“...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С центр төвийн 4 давхарт нотариатын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2021 оны 06 сарын 13-ны өдөр "РХК" ХХК-ын захирал Я.А орон сууц захиалгын гэрээгээ барьж орж ирээд захиалагчийн эрхээ Ж.Б-т шилжүүлэх гэсэн юм гэсний дагуу гэрээг гэрчилсэн. Би гэрээг гэрчлэхдээ "РХК" ХХК нь орон сууц захиалгын гэрээг үндэслэсэн бөгөөд эрх хүлээн авагч Ж.Б-т энэхүү гэрээг үндэслэн гүйцэтгэгч компани буюу "ЭТЭ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг шинэчлэн байгуулахыг зөвлөсөн. Бас Ж.Б-с орон сууц захиалгын гэрээний талаар "ЭТЭ" ХХК-тай уулзаж лавласан эсэх талаар асуухад Ж.Б нь "Б "ЭТЭ" ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийчих болно" гэсэн. Мөн эрх шилжүүлэгч Я.А-д эрх хүлээн авагч Ж.Б-г гүйцэтгэгч компанитай уулзуулж орон сууц захиалгын гэрээг шинэчлэн хийхэд нь туслаарай гэж зөвлөсөн. Дээрх орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг Ж.Б шилжүүлэн авч төлбөрт нь гэрээнд нь заасан эд хөрөнгүүдийг бусдад худалдах итгэмжлэл олгох, бас бэлэн 167,476,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон болно. Уг "Орон сууц захиалгын гэрээ"-ний 4.16-д "Захиалагч нь энэхүү гэрээний эрх үүргээ бусдад шилжүүлэх бол нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтийг гарган гүйцэтгэгчид хандсанаар уг асуудал эрх шилжүүлэх тухай гэрээгээр зохицуулагдана. Хүсэлтэд эрх шилжүүлэн авч бус иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрээ хийх эрх бүхий албан хавсаргасан байна. "РХК" ХХК нь тушаалтныг тодорхойлоход эрх зүйн баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ хийгээд нотариатчаар батлуулсан бол эрхийг бусдад шилжүүлж болно гэж зөвшөөрч заасан байна...”/1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ю-н өгсөн: “...Тэгээд 2021 оны 3 дугаар сард над руу чатаар холбогдоод та шинэ байранд оруулаад өгье. Харин та архивын 30-52 тост байраа оронд нь бартерлаж өгөөд Шинэ байранд орж болно гэсэн утгатай зүйл яриад Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "B" орон сууцанд 4 оров байр байна та үзэх үү гэхээр нь би зөвшөөрөхөд над руу тус байр байрны зургийг чатаар явуулсан. Тэгээд энэ байр 2021 оны 08 дугаар сард ашиглалтад орно метр квадрат нь 3,600,000 төгрөг болно гэж хэлсэн гэсэн. Тус байр нь 122 метр квадрат байр гэсэн. Тэгээд надтай 2021 оны 03 дугаар сард "Ш В" орон сууцанд орох уу гэсэн санал хэлсэн. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөөр Б утсаар холбогдоод "би B Орон сууцанд орохын тулд хуучин байр мөн 2 автомашин оролцуулж болох уу?" гэж хэлэхээр нь би болноо гээд зөвшөөрсөн. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд худалдааны төвийн 3 давхарт байрлах нотариат дээр уулзъя гэж надад утсаар ярьж мэдэгдсэн. Тэгээд би 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тухайн хэлсэн газар нь очиход тус нотариатын өрөөнөөс Б-тай хамт орсон. Тэгээд өрөөнд нь ороход Я.А, Нотариатч Д, Б 3 байсан. Тэгсэн Б орон сууц захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ хийх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би өөрийн хуучин байраа 144,280,000 төгрөгөөр үнэлж, миний найзын танил болох Д-ний эзэмшлийн Lexus IS200T маркийн автомашиныг 70,000,000 төгрөгөөр, Д-ний найзын эзэмшлийн Volkswagen Passat B8 маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр бартердаж гэрээгээ хийх үү гэхэд Я.А, Б нар гэрээ хийе гэсэн. Тэгээд Б Я.А гээд Р ХХК барилгын материал нийлүүлэгч компанийн захирал байгаа энэ хүнтэй та гэрээ байгуулна гэж хэлсэн. Тэгсэн Я.А надад би "B" орон сууцны ХХК-тай захиалагчийн гэрээтэй энэ байр 8 дугаар сард ашиглалтад орно энэ байр нь миний байр бөгөөд та надтай гэрээ хийснээр энэ байранд орох боломжтой хямдхан олдож байгаа дээр нь авсан дээр шүү гэж надад хэлсэн...Я.А руу 167,311,000 төгрөг теллер дээрээс Хаан банкны 5819****** дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдөр өөрийн биеэр Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "B" орон сууцанд очсон оффис нь барилгынхаа доор байрлаж байсан. Тэгээд борлуулалтын албаны дарга Н гэдэг хүнтэй уулзаад Я.А-тай эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Тэгээд Я.А гэх хүн "B" oрон сууцны ХХК-тай хийсэн орон сууц захиалагчийн гэрээг надаас авч үлдээд 2 дугаар ээлжийн 12** байрны 10** тоотод таныг бүртгэлээ гэж хэлсэн. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 2021 оны 08 дугаар 26-ны өдөр Б-ын дугаар руу залгаад байрандаа оръё байраа авъя гэхэд ашиглалтад ороогүй байна ашиглалтад орохыг нь хүлээж бай гэсэн мөн Я.А-тай холбогдоход мөн ийм хариулт өгсөн юм. 2021 оны 09 дүгээр сарын өдрийг нь санахгүй байна "B" орон сууцны борлуулалтын албаны дарга Н-тай уулзаж байраа үзье гэхэд Я.А-гийн "РХ" ХХК манай компанитай барилгын бараа материал нийлүүлээгүй байгаа гэж хэлсэн. Анх очиж уулзахад Н надад ийм байр байрны зургийг чатаар явуулж байсан. Тэгээд л би байраа авч чадахгүй намайг удаа дараа асуухад бие бие рүүгээ буруугаа, чихээд залилаад яваад байгаа" гэж хэлж байсан. Би одоо Я.А-гийн гэх хүний дансны хуулга болон түүний захиран зарцуулалт, манай хүүгийн өгсөн 2 автомашиныг хэн гэх хүн эзэмшиж байгаа, мөн тухайн машиныг эзэмшиж байгаа хүмүүс Я.А-тай холбоотой эсэх, бас одоо би байраа олж авч РХ гэх компанийг шалгуулах хүсэлтэй байгаа...” /1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.П-н өгсөн:
“...Би Ж.Б гэх хүнтэй багийн найзууд бөгөөд 2021 онд Ж.Б"надад байр авах гээд байна найздаа үнэлгээ өндөр машин байна уу" гэж хэлэхээр нь би бартерт орж ирсэн Lexus IS 200 болон Volkwagen Passat маркийн хоёр машиныг би Б-т өгсөн. Тухайн Lexus IS 200 маркийн автомашины эзэмшигч нь манай компанийн ажилтан Д гэх залууд би нэрийг нь шилжүүлж өгсөн байсан ба Volkwagen Passat маркийн автомашины эзэмшигч нь Д-ий хүргэн Г гэх залуугийн нэр дээр шилжүүлж өгсөн байсан. Тэгээд Б-г үнэлгээ өндөр машин байна уу гэхээр нь тухайн 2 хоёр машиныг өгсөн. Тэгээд Lexus IS 200 маркийн автомашиныг 70,000,000 төгрөгөөр, Volkwagen Passat автомашиныг 60,000,000 төгрөгөөр үнэлж Б-т өгөөд байрандаа орохоороо надад Ж.Б 20,000,000 төгрөг нэмж өгнө гэж бид хоёр аман тохиролцоо хийсэн. Тэгээд тухайн хоёр машиныг Я.А гэх хүнд шилжүүлж өгсөн байхыг нотариатын гэрчилгээ дээрээс харсан. Одоо хүртэл байрандаа орж чадахгүй байгаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 68 дугаар хуудас,
-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,
-Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 79-93 дугаар хуудас/,
-Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын гэрээ / 1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/,
-Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ / 1 дүгээр хавтаст хэргийн 109-114 дүгээр хуудас/,
-Орон сууц захиалгын гэрээ / 1 дүгээр хавтаст хэргийн 115-118 дугаар хуудас/,
-Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,
-Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/,
-Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 142-144, 168-169 дүгээр хуудас/,
-Бараа материал нийлүүлэх 21/25 дугаартай гэрээг дүгнэсэн акт / 2 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/,
-Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 121-124 дүгээр хуудас/,
-Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 126-138, 142-148, 152-164, 196-202 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Я.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Я.А нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.С-н өгсөн: “...Хавтаст хэрэгт авагдсанаар “РХ” ХХК нь “РХК” ХХК-д 2023 оны 2 дугаар сарын 09-ны өдөр бараа материал нийлүүлсэн нийт үнийн дүн болох 198.068.422 төгрөгөөс анхны гэрээний үлдэгдэл 40.455.854 төгрөгийг хасаж үлдэгдэл төлбөрийг гаргаж өгөх хүсэлт явуулсан. Манай компанийн зүгээс гэрээ дүгнэсэн актын дүн болох 198.046.460 төгрөгөөс үлдэгдэл 40.455.854 төгрөгийг хасаад 158.012.168 төгрөгийг гаргаж өгөх боломжтой...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч П.Г, Ж.Ш нарын мэдүүлэг мөн .... онд байгуулсан гэрээ дүгнэсэн акт зэргийг үндэслэн “РХК” ХХК-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зохих хэсгийг хариуцвал зохих этгээд гэж дүгнэлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар
-Иргэний хариуцагч “РХК” ХХК-аас 198,468,022 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-т олгуулах,
мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Б.С-н өгсөн “... "РХ констракшн" ХХК-ийн зүгээс 198,468,022 төгрөгийн барааг нийлүүлсэн, хувилаад үзэхэд 42%-ийн бараа материалыг нийлүүлсэн байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/,
-шүүгдэгч Я.А-гаас 93,768,750 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.П-д олгуулах, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 196-202 дугаар хуудас/,
-шүүгдэгч Я.А-гаас 146,006,945 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Батхүлэгт тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол хор уршиг, хохирол төлбөр төлөгдөөгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэх санал,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд: “...Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Мөн 3 хүүхэд, өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг тул хорихоос өөр ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Уянга: “...Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-төгрөг заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Мөн Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бол хүндрүүлэх талаар заагаагүй. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр хорих ял оногдуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгчид хорих ял оногдуулбал ажил хөдөлмөр хийж хохирогчид хохирол төлбөр төлөх боломжгүй болж хохирогчийн эрх ашиг зөрчигдөх учир торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Я.А-д 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. Шүүгдэгч Я.А-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Я-н Я.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Я.А-д 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Я.А-д оногдуулсан 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 15,000,000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын /арван таван/ 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг /нэг/ 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хариуцагч “РХК” ХХК-аас 198,468,022 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-т олгуулах, шүүгдэгч Я.А-гаас 146,006,945 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-т, 93,768,750 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.П-д тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.А-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ