| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/01065/И |
| Дугаар | 155/ШШ2022/00272 |
| Огноо | 2022-03-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2022/00272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2021/01065/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Долоон хөх чоно Нямдаваагийн О,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Буурал Ганболдын И
Нэхэмжлэлийн шардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.О,
Хариуцагч: Г.И,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргав.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хамтын амьдарч эхэлсэн үеэсээ бид үзэл бодол таарахгүй үргэлж маргалдан хэрэлдэх болж, 2 хүүхдээ нэг нэгээр нь авч 2019 оны 5 сараас тус тусдаа амьдарч байгаа, шүүхээс өгсөн эвлэрэх 3 сарын хугацаанд эвлэрээгүй гэж тодорхойллоо.
Нэхэмжлэгч Н.О шүүхэд Хөвсгөл аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт 2 хуудас, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6704000044 дүгээр, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6704000040 дүгээр Төрсний гэрчилгээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 115/003284, 115/003285 дугаар Төрсний бүртгэлийн лавлагаанууд, 115/003283 дугаар Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч Г.И нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг тус тус гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болсныг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн А сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6704000012 дугаарт бүртгэсэн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 115/003283 дугаар Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэрлэгчдийн дундаас 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүү Иын С, 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Иын А нар төрсөн болох нь хүүхдүүдийн Төрсний гэрчилгээ, Төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Хөвсгөл аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх,...харилцан тохиролцож болно. гэж заасан ба нэхэмжлэгч Н.О нь хүү И.Анар-Эрдэнийг, эцэг Г.И нь хүү И.Сүлд-Эрдэнийг өөрийн асрамжид авахаар зохигчид тохиролцсон байх тул хүү И.Анар-Эрдэнийг эх Н.Оын, хүү И.Сүлд-Эрдэнийг эцэг Г.Иын асрамжид үлдээлээ.
Хүү И.Анар-Эрдэнийг эх Н.Оын асрамжид, хүү И.Сүлд-Эрдэнийг эцэг Г.Иын асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эцэг, эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Г.И, эх Н.О нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч, хариуцагч нар хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг...,нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Иаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.О олгов.
Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.О, хариуцагч Г.И нарт эвлэрэх 3 сарын хугацаа өгсөн боловч гэрлэгчид эвлэрээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6-д зааснаар Долоон хөх чоно Нямдаваагийн О, Буурал Ганболдын И нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, хүү И.Анар-Эрдэнийг эх Н.Оын асрамжид, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү И.Сүлд-Эрдэнийг эцэг Г.Иын асрамжид үлдээхээр зохигчид тохиролцсон, нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Иаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.О олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА