| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/01060/И |
| Дугаар | 155/ШШ2022/00271 |
| Огноо | 2022-03-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2022/00271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2021/01060/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 16 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, З Б Э,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 10 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, Өвөр тогоруутан Г, Б,
Нэхэмжлэлийн шардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Э,
Хариуцагч: Г.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргав.
Нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бид үзэл бодол, зан байдлын тухайд таарч тохирохгүй, сүүлдээ энэ хүн гэр орондоо ирэхгүй, эхнэр хүүхдээ тоохгүй гадуур хонодог, шүүхээс өгсөн эвлэрэх 3 сарын хугацаанд эвлэрээгүй, цаашид хамт амьдрах боломжгүй болсон гэж тодорхойллоо.
Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд Хөвсгөл Энх-Үйлс ӨЭМТ-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймаг Ерөнхий боловсролын Ирээдүй хорин нэгдүгээр зуун сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 437 дугаар Төрсний гэрчилгээ, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6701000079 дүгээр Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч Г.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай хариу тайлбарыг гаргаж өгч нотлох баримтуудыг тус тус бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 6701000079 дүгээрт бүртгэсэн болох нь Гэрлэлтийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдов.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэрлэгчдийн дундаас 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Өвөртогоруутан Батбаярын Үүрцайх төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн Төрсний гэрчилгээ, Хөвсгөл Энх-Үйлс ӨЭМТ-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, Хөвсгөл аймаг Ерөнхий боловсролын Ирээдүй хорин нэгдүгээр зуун сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.
Дээрхи баримтуудаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх,... харилцан тохиролцож болно.” гэж заасан ба нэхэмжлэгч Б.Э нь охин Б.Үүрцайхыг өөрийнхөө асрамжид авахаар шаардахад хариуцагч Б.Бэхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, хүүхэд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байгаа, хүүхдийн насны байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан охин Б.Үүрцайхыг эх Б.Эгийн асрамжид үлдээлээ.
Охин Б.Үүрцайхыг эх Б.Эгийн асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эх Б.Э, эцэг Г.Бнар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.”, 38 дугаар зүйлийн 38.1-д: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.”, 10 дугаар зүйлийн 10.3-т: “... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ...”, 26 дугаар зүйлийн 26.2.2-т: “... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул охин Б.Үүрцайхад сар бүр эцэг Б.Б тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна.” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: “Шүүхийн зардлыг...,нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б 105,537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгов.
Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Г.Бнарт эвлэрэх 3 сарын хугацаа өгсөн боловч гэрлэгчид эвлэрээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6-д зааснаар ЗБаянбаатарын Э, Өвөр тогоруутан Ганбаярын Бнарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, охин Өвөртогоруутан Батбаярын Үүрцайхыг эх Б.Эгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, охин Өвөртогоруутан Батбаярын Үүрцайхыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн болон хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Б сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б 105,537 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эд олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА