Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 156/ШШ2022/00072

 

 

 



 

 

 156/ШШ2022/00072

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2021/00371/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:******* аймаг,******* сум, 5 дугаар, Дулаан 03-11 тоотод оршин суух, Барьд овогт Цэдэвсүрэнгийн

Хариуцагч:******* аймаг,******* сум,******* дугаар, 40-1-06 тоотод оршин суух, Боржигон овогт

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 ондтай танилцаж, хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2016 оны 10 дугаар сарын 22-нд хүү******* төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр цагаас хойш хүү маань миний асрамжид амьдарч, өсч торниж байна. Иймд*******ын эцэг******* мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч******* би нэхэмжлэгч *******ийн ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаж, тус шүүхэд эцэг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. одоо уг хүсэлтээсээ татгалзаж, 2016 онд төрсөн*******ыг миний төрсөн хүүхэд мөн болохыг зөвшөөрч, хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

*******,******* нарын дундаас 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүү******* төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох хүү*******ын төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн хүү*******, эцэг******* нарын хооронд эцэг үрийн харилцаа үүүсч байх ба хариуцагч******* нь эцгийн үүргийг биелүүлэх үүрэгтэй байх тул хүүхдийн тэтгэлэг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хариуцагч******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Барьд овогтийн Цагаанбаатар /РД:СЮ16302218/-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Н.Баатархуягаар сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хүүхдийн тэтгэлэгийг хугацаандаа төлж байхыг эцэг*******т, хүүхдийн тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байхыг эх *******т тус тус үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Х.ОТГОНЖАРГАЛ