Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2022/00575

 

 

 

 

 

       2022 оны өдөр

  02 сар      21  р                        184/ШШ2022/00575

 

      МО*******ГОЛ УЛСЫ******* *******ЭРИЙ******* ӨМ*******ӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

*******эхэмжлэгч: “*******” О*******ӨААТҮГ. Хаяг: ******* дүүрэг, дүгээр хороо, *******ын гудамж,-, ******* цамхаг  давхарт

Хариуцагч: “*******” ХХК /РД: /. Хаяг: ******* дүүрэг, дүгээр хороо,  тоот

Гэрээгээр хүлээсэн үүрэг болох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлыг ашиглалтад оруулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,  хариуцагчийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******оминжаргал нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

*******эхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн техник хяналтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. *******ийслэлийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай ******* захирамжийн хоёрдугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “*******” О*******ӨААТҮГ-т даалгасан байдаг. Тус газрын даргын 2018 оны А/7 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн хариуцагч “*******” ХХК-тай гэрээ байгуулсан. “*******” О*******ӨААТҮГ нь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын /Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хороо/ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын гэрээг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “*******” ХХК-тай байгуулсан. Гэрээгээр дээрх ажлыг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эхэлж, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дуусгаж ашиглалтад өгөхөөр тохиролцсон. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүйгээс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээг сунгуулах албан тоот ирүүлсэн. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлыг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дуусгаж ашиглалтанд оруулах байсныг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж

гэрээний сунгалтыг хийсэн. “*******” ХХК-д санхүүжилт болох 38,938,926 төгрөгийг олгосон. “*******” ХХК-ийн захирал Д.Д нь 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор төсөл арга хэмжээг дуусган хүлээлгэж өгөхөөр хүсэлтийг гаргаж байсан. Гэрээний 4 дүгээр заалтад заагдсан ажил болох Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлыг өнөөдрийг хүртэл бүрэн хийж дуусгаагүй байна. Захиалагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж гэрээт ажлыг хийж дуусгахыг удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. 350 дугаар зүйлийн 350.1 ажил гүйцэтгэгч нь дараах үүрэг хүлээнэ 350.1.1 гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.2 гүйцэтгэх ажлын мөн чанар, ажил гүйцэтгэгчийн хувийн байдалтай холбоотой биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг биечлэн гүйцэтгэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс дээрх гэрээт ажлын үр дүнг улсын комисс хүлээн аваагүй байна. Иймд хариуцагч “*******” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг болох “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлыг ашиглалтад оруулахыг даалгаж өгнө үү.

Хариуцагчийн “*******” ХХК-ийн захирал Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч *******ийслэлийн хөрөнгө оруулалтын газартай *******ХОГ2018-А/15-20 дугаартай “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын гэрээ”-г байгуулсан. Гэрээнд заасан ажлаас тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн, харин камер суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж чадаагүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн 38,938,926 төгрөгийг хүлээсэн авсан тухайд маргахгүй, уг нь мөнгийг нь буцаагаад өгчихвөл болохоор байна, авсан санхүүжилтээ өөр этгээдээр ажил гүйцэтгүүлэх гэж өгөөд авч чадаагүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                       Ү*******ДЭСЛЭХ нь:

*******эхэмжлэгч “*******” О*******ӨААТҮГ нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

*******эхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагч компани 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан *******ХОГ2018-А/15-20 дугаартай “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэх ажлыг дутуу хийсэн гэж тайлбарлах бөгөөд хариуцагч  гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь захиалагч байхаар зохицуулсан ба нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. 

Гэрээ байгуулсан, хариуцагчийн хүсэлтийг үндэслэн гэрээг сунгасан, захиалагч нь гэрээний санхүүжилтэд хариуцагч “*******” ХХК-д 38,938,926 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох бөгөөд энэ тухайд талууд маргаагүй. /хх-ийн 7, 11/

Зохигчийн хооронд байгуулсан *******ХОГ2018-А/15-20 дугаартай гэрээгээр хариуцагч “*******” ХХК нь “Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18,618,249 төгрөгийн төсөвтэй тохижилтын ажил, 21,321,897 төгрөгийн төсөвтэй камер суурилуулах / хяналтын дэлгэц, антенн, цахилгааны утас, хайрцаг, цахилгаан тоолуур, 6 метр шон, 3 фазын тоолуур/ ажлыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч “*******” ХХК гэрээгээр хүлээсэн ажлаасаа 21,321,897 төгрөгийн төсөвт өртөг бүхий камер суурилуулах ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн “Гэрээ дүгнэсэн протокол” гэх баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 22/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн  343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, харин захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ гүйцэтгэсэн байна.

*******эхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг даалгахаар шаардсан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.3, хэсгүүдэд хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх замаар  иргэний эрхийг хамгаалахаар заажээ. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-д нэхэмжлэгч “*******” О*******ӨААТҮГ-тай байгуулсан *******ХОГ 2018-А/15-20 дугаартай гэрээгээр хүлээсэн үүрэг болох Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 21,321,897 төгрөгийн төсөвтэй камер суурилуулах /хяналтын дэлгэц, антенн, цахилгааны утас, хайрцаг, цахилгаан тоолуур, 6 метр шон, 3 фазын тоолуур/ ажлыг хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг бариимтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******ийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.БАТСҮХ