Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/049

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Э.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 5 дугаар багийн нутагт 2017 оны 01 сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим иргэн *******тэй хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 5 дугаар багийн нутагт 2017 оны 01 сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим иргэн *******тай хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 5 дугаар багийн нутагт 2017 оны 01 сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим иргэн *******тэй хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 5 дугаар багийн нутагт 2017 оны 01 сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим иргэн *******тай хувийн таарамжгүй байдлаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн гэм буруутай болох ...

Шүүгдэгч *******гийн хохирогчоор өгсөн ... Ингээд *******тай маргалдсан байна лээ. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Нэг сэхээ орсон чинь ******* намайг цамцны захаар боочихсон дээрээс дараад хэвтэж байсан. Харин манай эхнэр Отгонтөгс ирж *******ыг надаас салгасан. Газраас босож ирээд дахин *******тай зууралдаад авсан. Тэгж байгаад түүнийг доороо хийгээд нүүрэнд нь 1 удаа цохьсон. ... Би түүний хойноос очиход ******* ээжийнхээ гэрийн үүдэнд зогсож байснаа намайг нааш ир гэж дуудсан. Би хашааны үүдэн дээрээс нь “гараад ир пизда минь” гээд тэдний хашааруу орход тэр миний өмнөөс алхаж ирээд миний толгойруу шилтэй архиар 1 удаа цохьсон. Архины шил ч бут үсрээд хагарсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Шүүгдэгч *******ын хохирогчоор өгсөн ... чи яахлаараа айлын айлын эзнийг согтоогоод таслачихаад яах гэж байгаа юм бэ гээд учир нь олдохгүй юм хэлсэнээ намайг барьж авсан. Тэгснээ нүүрэн тус газарт нэг удаа цохьсон. Хашааны үүдэнд би явахаар гархад хойноос гарч ирээд дахин барилцаж авсан. Бид биенийхээ хаана тааралдсан газар нь цохиод хоолойг нь багалзуурдаад газар дарсан. ... д зодуулаад миний зүүн нүдэнд цус хурсан. Дух урууланд зулгарсан гэмтэл учирсан бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэж шинжээч эмчийн дүгнэлтэнд заасан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/,

Гэрч өгсөн ... би гараад очтол Госбосүрэн *******ын багалзуурыг нь шахсан байсан. Би түүнтэй зууралдаж байгаад гарыг нь тавиулсан. ... тэгж байснаа ******* босоод ээжийнхрүүгээ гүйснээ “наашаа хүрээд ир Гомбоо ыи нааш ир” гэсэн түүний хойноос явсан. Би араас нь *******ын ээжийн хойноос явсан чинь тэд бие биенийхээ цамцнаас зууралдаад байж байсан бөгөөд манай нөхөр надруу “намайг архины шилээр шаачихлааш дээ чи миний цусыг хар” гээд орилоод байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 85 дугаар шинжээчийн ... *******гийн биед зулай, суга, духанд шарх, баруун совхи, хүзүү, хацар, хамарт зулгаралт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 86 дугаар шинжээчийн ... *******ын биед зүүн нүдэнд цус хуралт, дух, урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь өмнө 1 удаа ял шийтгэгдэж ялтай байдал арилаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлдсэн боловч түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хоорондоо харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгч нарын бие бүрэн эдгэрсэн болох нь тэдгээрийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хоорондоо харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн талаархи эвлэрлийн гэрээ /хх-ийн 6/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикль, шүүгдэгч *******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг тэдгээрт буцаан олгож эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолуудыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн Даюун маркийн мотоцикль, шүүгдэгч *******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикль зэргийг тэдгээрт буцаан олгож эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                        

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА