Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1070

 

 

 

 27.10

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Хулан,

улсын яллагч:А.Марал, 

хохирогч: **********,

шүүгдэгч: ********** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **********ад холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**************** /регистрийн дугаар: *********/

Монгол Улсын иргэн, ***********-ны өдөр Архангай аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ************ тоотод түр оршин суух хаягтай, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ********** нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны оройн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тахилтын замд Тоёота Приус маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны  систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч **********ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл: 

Шүүгдэгч ********** нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны оройн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн *********** маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны  систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын гол зураас хэсгээр алхаж явсан явган зорчигч **********ийг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн гадна ханаас хоншоорын хөндийн гадна хана руу үргэлжилсэн хугарал, баруун хацар хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины хатуу хальс дээрх голомтлог цусан хураа, баруун хөмсөг, уруулд шарх, баруун хацар хамар, орчинд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дахь тал/,

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр нөхөн үзлэг хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-13 дахь тал/,

-2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан **********ыг драйгер багаж ашиглан шалгахад 0.0% тоон үзүүлэлт илэрсэн...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

-2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын “...Жолоочийн үнэмлэхийн төлөв: Хүчинтэй...” гэх **********ын жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/,

-Хохирогч **********ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн орчим тахилтын замын урд талд барилгын ажил хийхээр ганцаараа явсан. Ажлаа хийж байгаад орой 20 цагийн орчим ажлаа тараад тухайн газар ажиллаж байгаа ажлынхаа хөлсийг авах гэж ирсэн зүс таних 2 хүнтэй гараад автобусны буудал уруу явсан. Нөгөө хоёр залуу ******* дэлгүүрийн замын урд талын автобусны буудал дээр үлдээд би автобусны буудлаас зүүн тийшээ нэлээн алхаж байгаад хойш зам уруу гарцгүй газраар хөдлөн гараад замын голын цагаан зураасан дээр машин өнгөрөөх гээд зогсож байтал гэнэт араас нэг машин намайг мөргөөд нэг мэдсэн зам дээр хэвтэж байсан. Ухаан ороод хартал зам дээр баруун талаараа зам дээр хэвтэж байсан бөгөөд миний баруун талын гутал байхгүй, утас бас байхгүй байсан ба баруун нүдний хөмсөг хэсгээс маш их цус гарч байсан. Мөргөсөн машины жолооч машинаасаа бууж ирээд намайг алсаас хараад зогсоод байхаар нь гутал, утас аваад өгөөч ээ гэж хэлэхэд тоохгүй байсан. Яаралтай түргэн тусламж ирээд гар утас, гутал хоёроо би өөрөө олж аваад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиход толгой цус хуралттай, хөмсөг язарсан, баруун гарын эгэм зөөлөн эдийн гэмтэлтэй, баруун гарын мөр халцарч зулгарсан, баруун хөлийн ташаа зулгарсан, гар утас эвдэрсэн байсан. Эмнэлэг 5 хоног хэвтэж байгаад гэртээ гарсан. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

-гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим ************ сумаас Улаанбаатар хот уруу нутгийн дүү ********** ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талд суугаад арын суудал дээр нутгийн *********ын хүү ********* /11 настай, эрэгтэй/, ****** /12 настай, эрэгтэй/ нар суугаад явсан. Улаанбаатар хотод 20 цагийн орчим орж ирээд эхлээд тахилтын эцэс дээр нутгийн хүн *******ыг буулгачхаад буцаж эргээд зүүн салаанд байдаг *********ын дүү ********ын гэр лүү явсан. Тахилтын замаар баруунаас зүүн чиглэлтэй эсрэг урсгалтай 2 эгнээ замаар явж байсан бөгөөд зам хоёр талдаа битүү түгжрэлтэй, гадаа бороо орж байсан. Хөдөлгөөний нягтаршил ихтэй байсан тул нэг хөдлөөд нэг явж байгаад урд явж байсан тээврийн хэрэгсэл хөдлөхөөр нь араас нь ******** хөдөлтөл тээврийн хэрэгслийн зүүн талд нэг юм пас гээд явчихсан. ********* надаас юу болчихдоо цонхоо онгойлгоод хардаа гэж хэлэхээр нь цонхоо онгойлгож хартал машины зүүн гар талд шар футболктой хүн хэвтэж байсан. Би машинаас буугаагүй харин ******** машинаасаа буугаад яаралтай түргэн тусламж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Намайг цонхоор харахад ямар ч байсан тухайн хүн хөдөлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

-Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч ******** 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ******* дугаартай: 

              1. “**********ийн биед баруун нүдний ухархайн гадна ханаас хоншоорын хөндийн гадна хана руу үргэлжилсэн хугарал, баруун хацар хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины хатуу хальс дээрх голомтлог цусан хураа, баруун хөмсөг, уруулд шарх, баруун хацар хамар, орчинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

              3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

              4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

              5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

          -Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,490,722 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байх тул **********аас гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,

              -“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Toyota prius-20 маркийн ********** улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай АВS тоормосны системтэй. Тоормосны системийн ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-53 дахь тал/,

              -2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1382 дугаартай мөрдөгчийн магадалгаа:

              Жолооч ********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол болох шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна. б/ Явган зорчигч ********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн нь осол болох шалтгаан нөхцөлийг нэмэгдүүлсэн гэх үндэслэлтэй байна... гэх /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч **********ын яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим ******* аймгийн Өлзийт сумаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн Toyota Prius 20 маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод жолоочийн хажуу талд нутгийн хүн *******, арын суудал дээр нутгийн хүн ************ /11 настай, эрэгтэй/, ******** /12 настай, эрэгтэй/ нар суугаад явсан. Улаанбаатар хотод 20 цагийн орчим орж ирээд эхлээд тахилтын эцэс дээр нутгийн хүн ********* буулгачхаад буцаж эргээд зүүн салаад байдаг дүү ***** гэр рүү явсан. Тахилтын замаар баруунаас зүүн чиглэлтэй эсрэг урсгалтай 2 эгнээ замаар явж байсан бөгөөд зам хоёр талдаа битүү түгжрэлтэй, гадаа бороо орж байсан. Хөдөлгөөний нягтаршил ихтэй байсан тул нэг хөдлөөд нэг явж байгаад урд явж байсан тээврийн хэрэгсэл хөдлөхөөр нь араас нь хөдөлтөл тээврийн хэрэгслийн зүүн талд нэг юм түк гээд явчихсан. Хажуу талд сууж явсан Бооройд юу болчхов цонхоо онгойлгоод хардаа гэхэд ******* цонхоо онгойлгож хараад хүн хэвтэж байна, хүн мөргөсөн юм шиг байна гэхээр нь аваарын гэрлээ асаагаад буугаад тойроод хартал доошоо хараад хүн хэвтэж байгаад намайг хажууд нь очиход өндийж суугаад ёо, ёо гээд байсан. Тухайн хүний баруун талын шанаа хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Яаралтай түргэн тусламжид дуудлага мэдээлэл өгөөд дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Эхэлж яаралтай түргэн тусламж ирж үзээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Дараа нь замын цагдаагаас ирж хэмжилт хийгээд машиныг ачуулсан. Намайг драгер багажаар үлээлгэхэд 0,00% гарсан. Хохирогч ******** эмчилгээтэй холбоотой 310,000 төгрөгийг өгсөн мөн гар утас 400,000 төгрөгийн төгрөгийг авч өгсөн. Нийт 710,000 төгрөгийг хохирол төлбөрт барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр ажлаа тараад гэр рүүгээ явж байсан. Замын голд цагаан зураасны тэнд зогсож байхад тухайн машиныг араар гарчих байх гэж бодсон чинь дайраад өнгөрсөн. Нэг сэрсэн зам дээр хэвтэж байсан. Гар утас аваад өгөөч, цагдаагаа дуудсан уу гэж асуухад дуудсан гэсэн. Түргэний эмч автобусанд сууж байсан дөрвөн хүүхдийг цагдаа иртэл энд байж байх уу гэж асуухад за гэсэн. Тэгээд би түргэнээр эмнэлэг рүү явсан. Ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа...” гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 59 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дэх тал/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ********** нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэсэн үйлдлийн шинжтэй.

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч М.Золжаргалын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9750 дугаартай дүгнэлтээр хохирогч **********ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Шүүгдэгч ********** нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны  систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ********* дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 48-53 дахь тал/-аар тогтоогдсон.

Иймд дээрх дүрмийг зөрчсөний улмаас хохирогч **********ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч **********ыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, Самсунг А-51 загварын гар утсаа нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн /хавтаст хэргийн 26 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт 544,000 төгрөгийн нийт дүнтэй 9 хуудас баримтыг гаргаж өгсөн.

Харин шүүхээс шүүгдэгч **********аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 735,000 төгрөгийг хохирогчид төлснийг хохиролд төлсөн гэж тооцон, хохирогчид учирсан бодит эмчилгээний болон бусад зардлыг төлсөн гэж үзсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.5-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1/ тусгасан.

Хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж эмчилгээ хийлгэж байгаа талаарх мэдүүлэг, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал /явган зорчигч мөн дүрмийн заалт зөрчсөн/, шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа зэргийг тус тус харгалзан Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу /13-22.99 дахин/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 8,580,000 төгрөгийг хохирогч **********д сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцов.

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэсний дагуу хохирогч **********ийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөр 8,580,000 төгрөгийг шүүгдэгч **********аас гаргуулан хохирогч **********д олгохоор шийдвэрлэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж заасны дагуу хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн үйлчилгээний зардал болох 1,490,722 төгрөгийг шүүгдэгч **********аас гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзсэн.

Шүүгдэгч ********** нь хохирол төлбөр төлөх завсарлага авч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,490,722 төгрөг, мөн хохирогч **********д 3,600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч **********аас сэтгэцэд учирсан нөхөн төлбөрт 4,980,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хохирогч **********д учирсан гэмтлийн шинж, хор уршгийг нь /баруун нүдний ухархайн гадна ханаас хоншоорын хөндийн гадна хана руу үргэлжилсэн хугарал, баруун хацар хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины хатуу хальс дээрх голомтлог цусан хураа/ зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэсний дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч ********** нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны оройн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Тахилтын замд Тоёота Приус маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны  систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч **********ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт эрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч ********** нь 735,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогчид 191,000 төгрөгийг төлөх төлбөртэй, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,490,722 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогч ******** цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Мөн сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг 13 дахин нэмэгдүүлж гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди бичлэгийг хэргийн хамт хадгалуулах саналтай байна. ...Шүүхээс шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. 4,980,000 төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  гэж заасан.

Шүүгдэгч **********ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 –т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал/мөрдөгчийн магадалгаагаар              явган зорчигч ********** гарц, гармаар гарах дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн/ тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэл болон хохирогчийн хохиролд тодорхой хувийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь тус тус харгалзан үзэв.

Иймд улсын яллагчийн ялын саналаас багасгаж, шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ********** авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар **********ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

          4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********аас 4,980,000 төгрөг гаргуулан, хохирогч **********д олгосугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********** нь гэмт хэргийн улмаас гарсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.УРАНГУА