Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2022/00518

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         2022           02            15

                 184/ШШ2022/00518

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... хороо, ... гудамж, .. тоот хаягт оршин суух, эмэгтэй, Ш овогт О-ын А /регистрийн дугаар:..../-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг.. хороо, ... гудамж, ...тоот хаягт оршин суух, эмэгтэй, Е овогт С-ын Т /регистрийн дугаар:..../-т холбогдох,

 Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дугаар гудамж,... тоот хаягт байрлах, нэгж талбарын 1803...дугаартай 144 метр квадрат талбайтай газар болон 111 метр квадрат талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс С.Т-ийгалбадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Ань хариуцагч С.Тт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дугаар гудамж, ...тоот хаягт байрлах, нэгж талбарын 1803...дугаартай 144 м.кв талбайтай газар болон 111 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс С.Т-ийгалбадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд хүүхдийн бага эмчээр ажилд орж, 2006 оны 5 сараас 2020 оны 9 сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дугаар гудамж,... тоот хашаа байшинд амьдрах болсон. Гэтэл 2006 онд С.Тийн эгч С.Гнь Сонгинохайрхан дүүргийн  Эрүүл мэндийн төвд ажилд орж, манай нэг өрөөнд амьдрах болсон ба 2012 онд ажлаасаа гарч, 2013 онд нүүж явсан. Гэтэл түүний дүү С.Т нь хүүхдүүдийн хамт ирж миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дугаар гудамж,... тоот хашаа байшинд оршин суух болсон. Миний бие тухайн байшин, газраас С.Т-ийгнүүхийг удаа дараа шаардсан боловч нүүнэ гэсээр өдийг хүрсэн. Тухайн үед би С.Т-ийгболон хүүхдүүдийг бодож тухайн байшинд амьдруулсаар ирсэн. Гэвч С.Т нь одоо болтол миний эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... дугаар гудамж,... тоот хувийн байшин болон газраас нүүхгүй хэмээн маргалдах болсон. Миний бие өөрийн өмчлөлийн байшин болон газрыг өөрийн эрхийн хүрээнд захиран зарцуулж чадахгүй байдал үүсээд байгаа” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: “О.А-г Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилд ороогүй байхад манай эгч С.Гажиллаж байсан бөгөөд 2004 онд хүүхдийн хэсгийн байр нэртэй хашаагүй, тог цахилгаангүй цонх хаалга нь эвдэрсэн, 4 талаасаа ордог хаалгатай цагаан байшингийн нэг талыг засварлан орж амьдарсан. Нэхэмжлэгч манай нэг өрөөнд амьдарч байгаа гэж худлаа хэлсэн. Харин нэг хаягтай хоёр өөр айл амьдардаг. О.А шүүхэд худал мэдүүлж чадаж байгаа юм чинь дүүргийн газрын албаны хүмүүсийг ямар аргаар эрхшээлдээ оруулж газрын өмчлөлийн гэрчилгээ гаргуулж авсныг мэдэх боломжгүй. Өрхийн бүртгэлийн дэвтэр бусад баримтад Сонгинохайрхан дүүргийн ... хороо ... дугаар гудамж .. гэсэн давхардсан бүртгэл 2004 оноос хойш одоог хүртэл байгаа. Иймд О.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хууль ёсоор амьдарч байгаа. О.А-ийнхашаанд амьдраагүй. Хэрвээ шаардлагатай бол Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэл гаргах болов уу гэж бодож байна гэв.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  Сонгинохайрхан дүүрэг, ... хороо, .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201...дугаартай, 111 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, мөн хаягт байрлах 1803...нэгж талбарын дугаартай, 144 м.кв талбайтай гэр, орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, О.А-ийниргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ... дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Э.Н-д нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгосон ... дугаартай итгэмжлэл, цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийн нэхэмжлэл.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт, хэсгийн ахлагч Н.С гэх хүний тодорхойлолт, цахилгаан эрчим хүч хэрэглээний тооцоо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн харьяа Сонгинохайрхан салбар ... дугаартай шаардах хуудас, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн ...дугаартай захирамж.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Сонгинохайрхан дүүрэг, ... хороо, ... дугаар гудамж, .. тоот хаягт байрлах газар болон байшингийн байршил, бүтцэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх31-44/, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүрэг.. хороо, ... дугаар гудамж, ... тоот хаягт байрлах 111 м.кв талбайтай хувийн сууцны хувийн хэрэг /хх70-84/, мөн хаягт байрлах 144 м.кв талбайтай газрын хувийн хэрэг /хх85-104/.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч О.Ань Сонгинохайрхан дүүргийн .. хороо, ... гудамжны ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201...дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны хууль ёсны өмчлөгч, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-220... дугаарт бүртгэгдсэн 144 м.кв газрын хууль ёсны эзэмшигч гэх үндэслэл зааж, эдгээр хөрөнгийг хариуцагч С.Тийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Т нэхэмжлэгч О.А-гхөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч О.Ань маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагч С.Тийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийн тулд:

 

- Хариуцагч хөрөнгийг бодитоор өөрийн мэдэлдээ байлгаж байгаа буюу эзэмшиж байгаа,

- Хариуцагчийн эзэмшил хууль бус байх,

- Нэхэмжлэгч тухайн хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч байх,

 

гэсэн 3 шаардлага нэгэн зэрэг хангагдаж байж хариуцагчийг албадан нүүлгэх буюу түүний эзэмшлээс хөрөнгийг чөлөөлөх үндэслэл болно.

 

1. Хариуцагч С.Т маргаан бүхий хөрөнгийг эзэмшиж байгаа буюу өөрийн мэдэлдээ байлгаж байгаа болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Маргаан бүхий хөрөнгө /111 м.кв гэж гэрчилгээнд бичигдсэн/ нь зүүн тийш харсан 5 цонх бүхий шавар өнгөлгөөтэй цагаан байшин байх ба хариуцагч С.Тийн сууцны хэсэгт 2 цонх нь хамаарах, мөн дотор талаасаа шахмал модон хавтангаар нэхэмжлэгчийн хэсгээс бүрэн тусгаарлагдсан, дотор засал хийгдсэн, тавилга бүхий зочны хэсэг, унтлагын хэсэг, үүдний хэсгээс бүрдсэн сууц байгаа болохыг тогтоосон 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхээс хийж гүйцэтгэсэн үзлэгийн тэмдэглэл,

- “...С. Т нь тус хорооны ... гудамжны ... тоот хаягт ам бүл 6 оршин суудаг, 2011 оноос хойш амьдарч байгаа нь үнэн болно..” гэсэн Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт баримтаар тогтоогдож байна.

 

2. Хариуцагч С.Т Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн зөвшөөрлийн дагуу тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа ба энэ талаар хариу тайлбартаа: “... О.А-гажилд ороогүй байхад манай эгч С.Гажиллаж байсан бөгөөд 2004 онд “Хүүхдийн хэсэг”-ийн байр нэртэй хашаагүй, цахилгаангүй, цонх хаалга нь эвдэрсэн, 4 талаасаа ордог хаалгатай цагаан байшингийн нэг талыг засварлан орж амьдарч байгаа ...” гэж бичжээ. Үүнийг нэхэмжлэгч О.Аняцааж, өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан хэмээн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар гарган өгч, Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасан улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх ёстой гэсэн зарчмыг үндэслэл болгосон.

 

Нэхэмжлэгч О.А маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан эсэх буюу тэрээр хууль ёсны өмчлөгч мөн эсэхээс хамаарч маргаан шийдвэрлэгдэнэ.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д: “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж заажээ.

Гэвч, улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчим нь хэн нэг этгээд тухайн хөрөнгийн талаар маргаагүй буюу эсэргүүцээгүй, шаардлага гаргаагүй бол “үнэн зөв”-д тооцогддог болохыг мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3 дахь хэсэгт заасан байна.

 

Хариуцагч С.Т хэдийгээр сөрөг нэхэмжлэл гаргаагүй, улсын бүртгэлд хандаж О.А-ийн нэр дээрх бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй боловч О.А-ийннэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул маргаан бүхий хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөх О.А-ийн эрхийг С.Т эсэргүүцсэн буюу маргасан гэж үзнэ.

 

Дээрх тохиолдолд, эрхий бүхий байгууллагаас О.А-г улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгосон нь талуудын хооронд үүссэн хөрөнгийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн буюу бүртгэл “үнэн зөв” гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, О.Ань улсын бүртгэлд өөрийн нэрийг бүртгүүлэх замаар маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан нь талуудын хувьд маргаантай гэж үзэх үндэслэл болно.

 

Нэхэмжлэгч О.Ань маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан буюу хариуцагч С.Тийн хувьд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг.

 

 Шүүх хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үндэслэн О.А-ийнөмчлөх эрхийг эргэлзээтэй гэж үзсэн болно. Үүнд:

 

 - Нэхэмжлэгч О.А тухайн хөрөнгийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээний дагуу түр эзэмшиж байсан /бичгээр гэрээ байгуулаагүй/ атлаа улсын бүртгэлд “анхны өмчлөгч”-өөр мэдүүлэг гаргасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өөрийн тайлбар болон улсын бүртгэлээс ирүүлсэн лавлагаа, түүний хавсралт баримтаар тус тус тогтоогдож байна. Энэ талаар нэхэмжлэгч О.А: “...Миний бие О.А нь 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд хүүхдийн бага эмчээр ажилд орж, 2006 оны 5 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ...тоот хаягт байрлах хашаа, байшинд амьдрах болсон...” хэмээн нэхэмжлэлдээ бичжээ. /1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар тал/

- Маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв тухайн хөрөнгийг хэн нэгэнд хувьчлаагүй, нягтлан бодох бүртгэлийн тайланд бүртгэлтэй байгаа болох нь Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай албан бичгээр мөн тогтоогдож байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Ийнхүү нэхэмжлэгч О.А-г маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул О.А нь хөрөнгийг С.Тийн эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй гэж үзнэ. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл нь эдийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нь зөв байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүхийн зардал, тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангадсан хэмжээгээр талуудад хуваарилдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... гудамжны ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201...дугаарт бүртгэгдсэн 111 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-2201... дугаарт бүртгэгдсэн 144 м.кв талбай бүхий газрыг С.Тийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай О.А-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.А-оос тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР