| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/84 |
| Огноо | 2024-10-06 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч Б.Сансарбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******
Шинжээч Ц.*******
Шүүгдэгч Б.*******
Шүүгдэгч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
Б.*******
Б.*******
Гэрч Ч.*******
Э.*******
Б.
Б.
С.
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Б.******* нарт холбогдох 2223000000225 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, Завхан аймгийн сумын ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт, Завхан аймгийн сумын багийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ын *******, Регистрийн дугаар: //,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, , мэргэжилтэй, Завхан аймгийн сумын ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багийн хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн *******, Регистрийн дугаар: //,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус , ажилчдын 2021 оны 08 дугаар сарын цалинг тооцож олгохдоо тус цэцэрлэгийн бүлгийн багш Г.ыг 2021 оны 8 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар 12 өдөр ажилласнаар тооцож олгох ёстой байсныг 5 өдөр илүү тооцон 17 өдөр ажилласан мэтээр үндсэн цалин дээр нь 115.000 төгрөгийг илүү тооцон олгож, уг 115,000 төгрөгийг, мөн бүлгийн багш Б.ийн цалинг мөн дээрх цаг хугацаагаар 12 өдөр ажилласнаар тооцож олгох ёстой байсныг 5 өдөр илүү тооцож цалин дээр 115,000 төгрөг дор илуу тооцож уг 115,000 төгрөгийг тус тус “ хайрханы тахилга руу явах шатахууны бүрдүүлж байгаа” гэх нэрийдлээр Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авсан,
Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/35, А/10, 9 дугаартай “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн тушаалын хавсралтын 5.2-д цэцэрлэгийн арга зүйчийн шалгуур үзүүлэлт, 5.3-д заасан ийн шалгуур үзүүлэлт, 5.4-д заасан туслах багшийн шалгуур үзүүлэлтэд тус тус заасан “багш, ажилчдын ур чадварыг үнэлж дүгнэх, нэмэгдлийн хэмжээг тогтоох, нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэрээр байгуулсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн холбогдох төсвийн захирагч шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж тус , ажилчдын 2021 оны 8 дугаар сарын цалинг тооцон олгохдоо 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/21 дугаартай “Ур чадварын нэмэгдэл” олгох тухай тушаалаар тус цэцэрлэгийн арга зүйч М.д олгосон үндсэн цалингийн 25 хувь буюу 188,902 төгрөгний урамшууллаас 140.000 төгрөгийг, туслах багш Д.гын үндсэн цалингийн 25 хувь буюу 146.846 төгрөгийг, “ хайрханы тахилга руу явах шатахууны зардал бүрдүүлж байгаа” гэх нэрийдлээр 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгох гэмт хэргийг тус цэцэрлэгийн Б.*******тай хамтран үйлдсэн,
Шүүгдэгч Б.******* нь // Завхан аймгийн сумын оор ажиллаж байхдаа "тус цэцэрлэгийн эрхлэгч Б.*******гийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус , ажилчдын 2021 оны 08 дугаар сарын цалинг тооцож олгохдоо тус цэцэрлэгийн бүлгийн багш Г.ыг 2021 оны 8 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар 12 өдөр ажилласнаар тооцож олгох ёстой байсныг 5 өдөр илүү тооцон 17 өдөр ажилласан мэтээр үндсэн цалин дээр нь 115,000 төгрөгийг илүү тооцон олгож, уг 115,000 төгрөгийг, мен бүлгийн багш Б.ийн цалинг мөн дээрх цаг хугацаагаар 12 өдөр ажилласнаар тооцож олгох ёстой байсныг 5 өдөр илүү тооцож 17 өдөр ажилласан мэтээр үндсэн цалин дээр 115,000 төгрөгийг илүү тооцон олгож, уг 115,000 төгрөгийг тус тус “ Хайрханы тахилга руу явах шатахууны зардал бүрдүүлж байгаа” гэх нэрийдлээр өөрийн Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авсан,
Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/35, А/10, 9 дугаартай “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн тушаалын хавсралтын 5.2-д цэцэрлэгийн арга зүйчийн шалгуур үзүүлэлт, 5.3-д заасан ийн шалгуур үзүүлэлт, 5.4-д заасан туслах багшийн шалгуур үзүүлэлтэд тус тус заасан “багш, ажилчдын ур чадварыг үнэлж дүгнэх, нэмэгдлийн хэмжээг тогтоох, нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэрээр байгуулсан аж ахайн байгууллагын дүгнэлтийг үндэслэн холбогдох төсвийн захирагч шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж тус , ажилчдын 2021 оны 8 дугаар сарын цалинг тооцон олгохдоо 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/21 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаалаар тус цэцэрлэгийн арга зүйч М.д олгосон үндсэн цалингийн 25 хувь буюу 188,902 төгрөгийн урамшууллаас 140.000 төгрөгийг, туслах багш Д.гийн үндсэн цалингийн 25 хувь буюу 146.846 төгрөгийг, “ Хайрханы тахилга руу явах шатахууны зардал бүрдүүлж байгаа” гэх нэрийдлээр 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэргийг үйлдэхэд цалин урамшууллыг олгохдоо цагийн бүртгэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, цалинг нэмэгдүүлэн тооцож олгох, илүү бодож олгосон цалинг багш ажилчдаас буцаан авч эрхлэгчид олгуулах байдлаар дэмжлэг үзүүлсэн,
Мөн тус цэцэрлэгийн туслах багш Д.гийн цалинг бодож олгохдоо 400000 төгрөг илүү тооцон бодож Д.гаас бэлнээр авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруутай тооцсон талаар:
ын ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн сумын эрхлэгчээр ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/35 дугаартай захирамжаар, ийн ******* нь Завхан аймгийн сумын оор ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар бүлэглэн тус цэцэрлэгийн багш, ажилчдын 2021 оны 8 дугаар сарын цалинг олгохдоо бүлгийн багш Г., Б. нарт 2021 оны 8 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 12 өдөр ажилласнаар цалинг тооцож олгох ёстой байсныг тус бүр 5 өдрөөр илүү тооцон, үндсэн цалин дээр нь 115.000 төгрөгийг илүү тооцон олгож, Г., Б. нараас илүү тооцсон 5 өдрийн цалин 230,000 төгрөгийг буцаан авсан.
Б.******* нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б/21 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаал гаргаж тус цэцэрлэгийн арга зүйч М.д үндсэн цалингийн 25 хувь буюу 188,902 төгрөгийн урамшуулал олгож, уг урамшууллаас 140,000 төгрөгийг, туслах багш Д.д үндсэн цалингийн 25 хувь буюу 146,846 төгрөгийн урамшуулал олгож, урамшууллаас 146,846 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны тоот дансаар авсан хэргийн үйл баримт нь
Олгосон урамшууллаас 140,000 төгрөгийг Б.*******гийн эзэмшлийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч С.ийн “...Цэцэрлэгийн эрхлэгч ******* 8 сарын цалин буусны дараа цалин орсон байгаа шүү, чиний цалин дээр мөнгө нэмэгдэж орсон, цалингаасаа 152 мянган төгрөгийг надад өгөөрэй, Тахилга руу ачаа ачих машины бензин хийх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр үед би утсан дээрээ мессэж мэдээ үйлчилгээ идэвхжүүлээгүй байсан болохоор яг хэдэн төгрөгийн цалин орсныг бол мэдээгүй. Тэгээд би даргыг тэгж хэлснээр нь интернет банк руу ороод харсан 702,000 төгрөгийн цалин орсон байсан. Тэгээд би өөрийнх дансны үлдэгдлийг тэгшлэх санаатай даргын хэлсэнчлэн 152,000 төгрөгийг шилжүүлэхгүйгээр 140,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. 8 сард ажилд ороод удаагүй байсан болохоор урамшуулал авах ёсгүй. Би ямар ч урамшуулал, ур чадварын нэмэгдэл авъя гэж хөөцөлдөж гүйгээгүй...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Г.ын “...Би 08 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орсон. Би ч ганцаараа биш, бүлгийн бусад багш нар тэр өдөр бас ажилдаа орцгоож байсан. 2021 оны 08 сарын 16-наас эхлээд 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл календариас харахад ажлын яг 12 хоног ажилласан байгаа. Гэтэл намайг 17 хоног ажилласнаар илүү цалин тооцож олгосон юм. , , , дуу хөгжмийн , тэр хэд бүлгийн багш нар. Бид бүгд 2021 оны 8 дугаар сарын 16-нд ажилдаа ирцгээж байсан. Эдгээр бусад багш нарынх яг бодитоор 12 хоногоор цалин нь бодогдож орсон байсан. Тэгэхээр дээрх багш нарт илүү хоног тооцож олгоогүй болохоор мөнгө татаж аваагүй байх. Харин талийгаач , бас багш бид 3-ийн ажилласан өдрийг илүү 5 хоногоор тооцож цалин олгоод тэгээд түүнийг гаргуулж авсан. багш …8 сарын цалин дээр илүү хоногийн мөнгө гэж бодож олгосон, тэрнийг авч өгөөрэй” гэж хэлсэн ш дээ гэсэн чинь багш “өө тийм үү, намайг ч гэсэн илүү хоног тооцож бодсон, илүү хоногийн мөнгөө гаргаж өгөөрэй, хүнд хамаагүй хэлж болохгүй шүү гэж цаадах чинь хэлсэн ш дээ, чамд бас тэгж хэлсэн үү” гээд бид хоёр тэрний талаар ярилцаад байж байтал удаагүй багш гарч ирээд тэгээд багшийн гэр лүү явах замд бид хоёр багшаас “та АТМ орж яах гэж байгаа вэ” гээд асуусан чинь “ надад илүү хоног тооцож олгосон гэнээ” гэхээр нь багш бид хоёр “юун мөнгө юм бэ” гэхэд хайрхан луу бензиний мөнгө гэж цаанаас өгөөгүй, цалин дээр чинь илүү олгосон, тэрнийг гаргаж өгөөрэй” гэхээр нь АТМ-ээс очиж мөнгийг нь гаргаж өгдөг юм уу гэхээр нь багш бид хоёр “ нягтлан бид хоёрт ч гэсэн тэгж хэлсэн ш дээ, бид хоёр бас АТМ-ээс мөнгө авах гээд байна гэж ярилцаад тэгээд бид гурав цаашаа багшийн гэр лүү явсан. …Баруун бүсийн худалдааны төвийн АТМ-ийн гадаа ирсэн. АТМ рүү эхлээд багш орж мөнгөө авсан бил үү дээ, дараа нь багш зөрөөд орсон санагдаж байна. Тэр хоёр ямар ч байсан нэг, нэгээрээ АТМ рүү орж мөнгөө авч гарч ирсэн. Би уг нь АТМ рүү орж мөнгө авах ёстой байсан гэвч би тухайн үед картаа гэртээ орхиод гараад ирсэн мөн ******* эрхлэгч коридорт таарахдаа “чи шилжүүлчих юм уу” гэхээр нь ажил дээр очоод дансаар нь шилжүүлье гэж бодоод АТМ-ээс мөнгө аваагүй... буцаад ажил дээрээ ирсэн үүдээр ороход эрхлэгч *******тай таарсан намайг эрхлэгч Эркаа чи нөгөөдөхөө яасан гэхээр нь за даргаа одоо шилжүүлье ээд дансыг нь аваад тэгээд шилжүүлсэн…” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д.гийн “…Ур чадварын нэмэгдэл олгоно, цалин нэмэх, хасах зүйлийг хамт олны хурал дээр дарга хэлж танилцуулдаг. 2021 оны 08 сарын цалин дээр ур чадварын нэмэгдэл олгоно гэж хэлж мэдэгдээгүй. хайрханы тахилга руу манай цэцэрлэгийн зарим багш, ажилчид явахын өмнөхөн цалин буусан. …2021 оны 08 сарын цалин буухад эрхлэгч ******* намайг “чи гутал авсан мөнгөө өгөөрэй” гэсэн. Би өөрөө интернет банк ашиглаж чаддаггүй болохоор АТМ дээр очоод эрхлэгчийн данс руу шилжүүлэх гэхэд болохгүй байхаар нь АТМ-ээс бэлнээр мөнгөө гаргаж аваад ажил дээр ирээд арга зүйч байхаар нь миний данс болохгүй байна, чи надаас бэлэн мөнгө аваад данснаасаа эрхлэгчийн данс руу шилжүүлчих гээд өгсөн. цаашаа эрхлэгчийн данс руу яаж шилжүүлснийг бол мэдэхгүй байна. надаас данснаасaa аваад, авсан мөнгийг рүү шилжүүлээд тэгээд ******* эрхлэгчийн данс руу шилжүүлэг хийсэн болов уу...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч П.ын “...үндсэн багш нарын зуны амралтаар амрах хугацаа нь аж ахуйн ажилчид, туслах багш нараасаа илүү байдаг болохоор эрт амраад сүүлд ордог юм. 2021 оны 08 сард бүлгийн багш нар бусад ажилчдаас арай сүүлдэж орсон гэхээр 8 сарын дундуур л орсон...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Э.*******ын “...Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хөдөөнөөс ирээд шууд тэр өдөр даргатай уулзаад ажилдаа орсон. Үндсэн бүлгийн багш нарыг ажилдаа хэзээ орсныг санахгүй байна. Тэгээд 8 дугаар сарын 16-нд нь хайрханы тахилга руу манайхнаас нярав *******, нягтлан *******, эрхлэгч *******, тогооч , үйлчлэгч , жижүүр , , , бүлгийн багш бид 10 явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Л.ийн “...2021 оны 08 сард бүлгийн багш нар бүгд нэг өдөр цуг ажилдаа орцгоож байсан. 08 сарын дундуур, яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Харин аж ахуйн ажилчид болон туслах багш нар жил бүр бүлгийн багш нараасаа арай өмнө, дор хаяж ажлын 5 хоногийн өмнө ордог юм. Өнгөрсөн 2021 оны 08 сарын дундуур бүлгийн багш биднийг ажилдаа ороход туслах багш нар ажилдаа орчихсон ажлаа хийж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.ын “...Тухайн цэцэрлэгийн эрхлэгч, нь ажилтнуудынхаа ирцийн бүртгэлээр хэн нь хэдэн өдөр, хэдэн цаг ажилласнаар буюу ажлын гүйцэтгэлээр цалинг бодитой тооцож олгох ёстой...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.ын “...Эндээс хайрхан луу хөдлөхийн өмнө аймгийн төвийн арлын Петровис ШТС-аас миний машинд 60 литр дизель зээлээр авч хийсэн. Нөгөө пикаб машинд бас л зээлээр шатахуун хийсэн байх. Ямар ч байсан миний машинд 60 литр түлш зээлээр хийгээд ирж, очихдоо яг таарсан. Зээлээр авсан түлшний мөнгийг нягтлан ******* дараа нь өгсөн байх. Хэзээ, яаж өгснийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлгээр болон дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Б.******* нь мөн дээрх хугацаанд тус цэцэрлэгийн туслах багш Д.гийн цалинг бодож олгохдоо 400,000 төгрөг илүү тооцон бэлнээр гаргуулан авсан хэргийн үйл баримт нь
Б.*******д 400 мянган төгрөгийг АТМ-ээс авч бэлнээр авч өгсөн талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Д.гийн “...Би эрхлэгч ******* нягтлан ******* тэр хоёрын хэнд нь ч надад илүү цалин олгоод өгөөч гэж хэлж яриагүй. ******* намайг өрөөндөө дуудахаар нь яваад орсон чинь өнөөдөр цалин бууна, цалин дээр чинь илүү мөнгө орно, 400,000 төгрөг аваад надад бэлнээр өгөөрэй гэсэн. Тэгээд тэр өдөр цалин орохоор нь 400 мянган төгрөгийг АТМ-ээс авч өгсөн. 8 сард ямар ч үр дүн, урамшуулал тооцогдож олгогдох ёсгүй...” гэсэн мэдүүлгээр болон мөнгө шилжүүлсэн тухайн банкны дансны хуулган мэдээлэлүүд болон хэрэгт цугларсан хуульд заасан журмын дагуу цуглуулсан бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч нарын эрхэлж байсан албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2-д заасан төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарч байгаа бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-д зааснаар нийтийн албан тушаалтан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба дээрх албан тушаал нь авлигын гэмт хэргийн субьект байна.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хууль болон эрх зүйн актаар олгогдсон эрхийн хэмжээгээр хязгаарлагдана.
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд “ энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу байдал эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-т заасан этгээд нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглосон ба Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах”, 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тайлбарласан тайлбарт “Энэ хуульд заасан урвуулан ашиглах “ гэж албан үүрэг албан тушаал албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж зохицуулсан.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн үйлдэл төгсөнө.
Түүнчлэн албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.
Мөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж болох “ урвуулан ашиглах” гэсэн ойлголтыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тайлбарласан ба “рвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэрэг эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэжээ.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид тодорхойлсон нийтийн албан тушаалтан нь албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу Нийтийн албан тушаалтаны албаны чиг үүрэг бүрэн эрхэд хамаарах хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал болгохыг хүссэн санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад давуу байдал олгосон байх шинжийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Б.*******, Б. ******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг үгүйсгэх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзээ төрөхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******, Б.******* нарын өмгөөлөгчид “...шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгаж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Шүүгдэгч нар нь дээрх албан тушаалд ажиллаж байх хугацаандаа төрийн албаны тухай хууль, хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, бүрэн эрх албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж багш ажилчдын цалин хөлс, ур чадварын урамшуулалыг илүү тооцон олгож түүнийгээ хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд зарцуулахаар өөрийн дансаар болон бэлнээр авсан нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын” гэмт хэргийн шинжтэй.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь тусгай субьекттэй гэмт хэрэг боловч энэ гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон бол энгийн иргэн ч тухайн гэмт хэргийн субьект болдог онцлогтой.
Гэмт хэргийн “хамжигч” нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулах бөгөөд өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлддэг.
Шүүгдэгч Б.******* нь Б.*******гийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илүү олгосон хууль бус орлогыг хууль ёсны болгох зорилгоор тус ажилчдыг 8 дугаар сард цалинг олгохдоо ажилласнаар тооцож мөнгө гаргуулан авч хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд зарцуулах нэрийдлээр түүний үйлдлийг дэмжин хамжигчаар оролцсон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албаны бүрэн эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албаны бүрэн эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг тусгана” гэж тодорхойлжээ.
Улсын яллагч, хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч нараас нийт 516,846 төгрөгийг хохиролд гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэргийн материалд болон бусад баримтаар хохирлыг тооцохдоо тооцооны шинжтэй алдаа гаргасан байна. Гэвч хохирлын хэмжээ нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3,7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар тогтооно” гэж заасан байна.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих, зорчих эрх хязгаарлах ялаас хөнгөн төрлийн ял болох торгох ялыг сонгон оногдуулах боломжтой байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3,7 дугаар зйүлйин 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3,7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь рүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж заасан. Шүүгдэгч Б.*******, Б.******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар тус тус хасаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч болон өмгөөлөгчийн ирүүлсэн бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,16, 1,7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******, Б.******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ын *******, ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч нарыг 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7.Хэрэгт авагдсан бор өнгийн тэмдэглэлийн дэвтрийг хэрэгт хавсаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүгдэгч Б.*******, Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА