| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0195/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/203 |
| Огноо | 2024-08-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/203
2024 08 02 2024/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0195/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн,
Улсын яллагч Н.Амгалан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* *******д холбогдох эрүүгийн 2439000000244 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.******* нь согтуурсан үедээ 2024 оны 6 дугаар сарын 11-ний шөнө 00 цаг 20 минутын үед согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах ******* караоке баарны гадна Б.*******ыг өдөөн хоргоож, улмаар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас түүний хэсэг рүү 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 12-р хуудас),
Хохирогч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 10-наас 11-ний өдрийг шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* үйлчилгээний газар луу орж 1 лааз пиво авчихаад гараад явах гэтэл зүс таних ******* гэх зүс таних залуу надтай таараад "хөөе Эрхэмээгийн барлаг минь юу хийж яваа юм бэ" гэж хэлэхээр нь би хариуд нь "солиороод олон юм битгий хуцаад бай" гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу намайг гэнэт ирж нүүр хэсэг рүү маань 1 удаа цохиод би цохиулсандаа хөл алдаж хажуу тийшээ унахдаа хажууд байсан хогийн савыг мөргөж баруун гараараа Тулгын төмөр сараалжин хашаанд гараа унах явцдаа урчихсан. Тэгээд тэрнээс хойш надад санах юм байхгүй байна. Нэг сэрэхэд би эмнэлэг дээр ирчихсэн хагалгаанд орно гэж эмч нар хэлээд би гарын судаснууд залгах хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас),
Гэрч О.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... 2024 оны 6 дугаар сарын 11-ний шөнө 00 цаг 20 минутын үед намайг ажил дээрээ байхад манай нутгийн танил залуу болох Менх-Эрдэнэ нь бааранд байж байгаад бусадтай маргалдах гээд тэнд бүжиглэж байсан эмэгтэйчүүдтэй очиж бүжиглээд хүмүүсийн нэлээн дургүйг хүргээд өөрөө маяглаад байсан юм. Тэгээд баарны үүдэнд ******* нь ойролцоогоор 30-40 орчим насны эрэгтэй хүнтэй маргалдаад эхлээд 1 удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохитол нөгөө залуу нь цохиулсандаа хөл алдаж хашааны хашлага налж газарт унаад босоод ирэхдээ миний гар урагдчихлаа гээд босоод ирсэн. Тэгээд би очиж тэр гараа шалбалсан хүний гарыг харахад баруун гар нь нэлээн гүнзгий урагдчихсан маш их цус гарч байхаар нь би эхлээд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг рүү дуудлага өгөөд дараа нь цагдаад дуудлага өгсөн юм..... Энэ асуудал нь яг хяналтын камерын доор болсон асуудал учраас тодорхой бичигдсэн гэж бодож байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Намуунтөгсийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 298 дугаартай дүгнэлтэд:
2. Дээрх гэмтэл нь хурц зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй (хх-ийн 27-28-р хуудас),
Хохирогч Б.*******ы “...М.*******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 85-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч М.******* нь хохирогч Б.*******ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч Б.******* нь “...М.*******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 85-р хуудас) ирүүлсэн байх тул шүүгдэгч М.******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2439000000244 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслахад даалгалаа.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Маамаа-Аюурын ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Маамаа-Аюурын ******* 750 (долоон зуун тавин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 750 (долоон зуун тавин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Долгоржавт даалгасугай.
6. Эрүүгийн 2439000000244 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР