| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2021/00145/И |
| Дугаар | 184/ШШ2022/00632 |
| Огноо | 2022-02-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2022/00632
| *******22 оны 02 сарын ******* өдөр | Дугаар 184/ШШ*******22/00*******32 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* хороо, Засгийн газрын автобаазын байр хаягт байрлах, ******* ******* ******* ******* ХХК /РД: *******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Зээл ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт - /РД: /
зээлийн үлдэгдэл төлбөр ******* 393 323 төгрөг, засварын төлбөр 1 *******2 400 төгрөг, торгууль 122 100 төгрөг, татвар 13******* ************** төгрөг, нийт 7 8*******4 343 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагч И.-, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани *******18 оны 11 сарын 28-ны өдөр ******* үйлчилгээ эрхлэх гэрээ, зээлийн гэрээ, фидуцын гэрээг И.-тай байгуулж, 0*******7*******УБЗ улсын дугаартай Киа-К******* маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Зээлийн гэрээгээр И.-ад 1******* 000 000 төгрөгийг 39 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, сард **************0 000 төгрөг буюу өдрийн 30 000 төгрөгөөр ажлын 22 хоногт төлөхөөр зээлүүлсэн бөгөөд зээлийн гэрээнд зээлдэгчийн хүсэлтээр өөрчлөлт орсон. Тухайлбал ************** оны 04 сарын 30-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, 1 сард төлөх төлбөрийг багасгаснаас хойш зээлдэгч зээл төлөлгүй 2 сар болсон. Иймд фидуцын гэрээний дагуу зээлийн төлбөрт автомашиныг хураан авч үнэлгээ хийлгэхэд 4 7*******0 280 төгрөг болсон. Анх зээлийн үлдэгдэл төлбөр 19 071 727 төгрөгөөс автомашины үнэлгээ 4 7*******0 280 төгрөгийг хасаж, үлдэгдэл 14 311 447 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хассан.Үүнд *******18 оны 11 сарын 28-ны өдөр 12 000 000 төгрөгийн зээл олгосон гэж үзээд зээлийн хүү 3 хувь буюу 1 сарын 3*******0 000 төгрөг, *******18 оны 12 сарын 31-ний өдрөөс *******19 оны 0******* сарын 31-ний өдөр хүртэл буюу ******* сарын 1 800 000 төгрөг болсноос 3 390 000 төгрөг төлж, үлдэгдэл 10 770 000 төгрөг болсон. *******19 оны 0******* сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөгийн нэмэлт зээл олгосноос 3*******3 100 төгрөгийн зээлийн хүү тооцогдсон. *******19 оны 0******* сарын 31-ний өдрөөс *******19 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл буюу ******* сарын байдлаар 2 118 *******00 төгрөгийн зээлийн хүүг тооцсон. Одоо зээлийн үлдэгдэл ******* 393 323 төгрөг, засварын төлбөр 1 *******2 400 төгрөг, торгууль 122 100 төгрөг, татвар 13******* ************** төгрөг, нийт 7 8*******4 343 төгрөг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэл хэд, хэдэн удаа өөрчлөгдөж байна. Өмнөх шүүх хуралд ******* үйлчилгээ эрхлэх гэрээтэй холбоотой маргаан гэж байсан бол одоо зээлийн гэрээтэй холбоотой гэж байна. Зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Улаанбаатар ******* ******* ******* ХХК нь тухайн автомашиныг 12 000 000 төгрөгөөр өөр этгээдээс худалдаж аваад, түүнд мөнгийг нь өгсөн байтал хариуцагч намайг авсан мэтээр шүүхэд худал баримт өгсөн. Миний бие автомашин худалдсан хүнийг хайж олоод шүүхээр гэрчийн мэдүүлэг авахуулахад гэрч нь би Улаанбаатар ******* ******* ******* ХХК-д автомашинаа 12 *******00 000 төгрөгөөр зарж, мөнгийг санхүүгээс нь бэлэн авсан гэж мэдүүлдэг. Улаанбаатар ******* ******* ******* ХХК гэрчээс автомашин худалдаж аваад, түүнд төлбөрийг нь төлөөд, автомашиныг нэр дээрээ шилжүүлж авсан байтал хариуцагчтай зээлийн гэрээ хийсэн мэтээр яриад байна. Иргэний хуульд зааснаар зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцогддог, гэтэл хариуцагчид мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлээгүй. Зээлийн гэрээ нь хэлбэрийн шаардлага хангаж бичгээр байгуулагдсан боловч мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэлгүйгээр зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн автомашин нь нэхэмжлэгчийн нэр дээр байгаа тул татвар, бусад төлбөрийг хуулийн дагуу өөрсдөө төлөх ёстой. Такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулчихаад, тэрийгээ хамгаалж, хэлбэрийн төдий зээлийн гэрээ хийж, дүр эсгэсэн гэрээний дагуу шаардаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ, *******18 оны 11 сарын 28-ны өдрийн ТҮЭГ-18-*******9 дүгээр Такси үйлчилгээ эрхлэх гэрээ, *******18 оны 11 сарын 28-ны өдрийн ЗГ-18-0*******4 дүгээр зээлийн гэрээ, зээлийн төлбөр төлөлтийн хуваарь, *******18 оны 11 сарын 29-ний өдрийн автомашин хүлээлцэх акт, *******18 оны 11 сарын 28-ны өдрийн ФГ-18-0*******4 дүгээр Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, *******19 оны 0******* сарын 29-ний өдрийн ЗГ-18-0*******4 дүгээр зээлийн гэрээний нэмэлт гэрээ, зээлийн үлдэгдлийн тодорхойлолт, И.-ын УБТТС ХХК-д гаргасан өргөдөл, *******19 оны 0******* сарын 28-ны өдрийн зээлийн төлбөр төлөлтийн хуваарь, *******19 оны 12 сарын 03-ны өдрийн ЗГ-18-0*******4 дүгээр зээлийн гэрээний нэмэлт гэрээ, И.-ын *******19 оны 0******* сарын 28-ны өдрийн УБТТС ХХК-д гаргасан 1 000 000 төгрөг олгох тухай өргөдөл, *******19 оны 12 сарын 03-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, И.-ын УБТТС ХХК-д гаргасан 1 730 000 төгрөг олгох тухай өргөдөл, *******19 оны 12 сарын 03-ны өдрийн зээлийн төлбөр төлөлтийн хуваарь, ************** оны 03 сарын 31-ний өдрийн ЗГ-18-0*******4 дүгээр зээлийн гэрээний нэмэлт гэрээ, ************** оны 03 сарын 31-ний өдрийн зээлийн үлдэгдлийн тодорхойлолт, И.-ын ************** оны 03 сарын 31-ний өдрийн УБТТС ХХК-д гаргасан орлого 1 сараар хойшлуулах өргөдөл, ************** оны 03 сарын 31-ний өдрийн зээлийн төлбөр төлөлтийн хуваарь, ************** оны 04 сарын 30-ны өдрийн ЗГ-18-0*******4 дүгээр зээлийн гэрээний нэмэлт гэрээ, ************** оны 04 сарын 30-ны өдрийн зээлийн төлбөр төлөлтийн хуваарь, ************** оны 04 сарын 30-ны өдрийн зээлийн үлдэгдлийн тодорхойлолт, И.-ын ************** оны 04 сарын 30-ны өдрийн УБТТС ХХК-д гаргасан түрээсийн төлбөр 2******* 000 төгрөг болгуулах өргөдөл, ************** оны 0******* сарын 18-ны өдрийн автомашин хүлээлцэх акт, харилцагчийн дэлгэрэнгүй өглөг авлагын тооцоо, Бэст Эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, ************** оны 0******* сарын 18-ны өдрийн зээлийн үлдэгдлийн тодорхойлолт, Монгол хьюндай автомотив ХХК-ийн *******19 оны 10 сарын *******, ************** оны 07 сарын 29-ний өдрийн засвар, үйлчилгээний нэхэмжлэл, бараа, материалын зарлагын баримт, засвар, үйлчилгээний хуудас, *******19 оны 10 сарын *******-ний өдрийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны *******21 оны 03 сарын 03-ны өдрийн албан бичиг, Kia K*******.0 маркийн 0*******7*******УБЗ автомашины торгуулийн мэдээллийн жагсаалт, УБТТС ХХК-ийн хүү, авлагын тооцоо, гүйлгээний жагсаалт, бэлэн мөнгөний зарлагын баримт, И.-ын *******18 оны 11 сарын 28-ны өдрийн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хэргийн *******-*******0, 70-71, 77-81, 94-9******* тал/
Хариуцагч нь *******18 оны 11 сарын 28-ны өдрийн УБТТС ХХК-ийн захиргаанд гаргасан гэрээ цуцлах өргөдөл /хэргийн 104 тал/
Шүүх нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *******21 оны 07 сарын 2*******-ны өдрийн 18*******8 дугаар шинжээчийн дүгнэлт, *******19 оны 11 сарын 29-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн *******21 оны 10 сарын 1*******-ны өдрийн 479 дүгээр шинжээчийн дүгнэлт, М.Болдбаатарыг гэрчээр асуусан тэмдэглэл тус тус бүрдүүлсэн. /хэргийн 118-131, 134-139, 140-1**************, 180-181 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч И.-ад холбогдох зээлийн үлдэгдэл төлбөр ******* 393 323 төгрөг, засварын төлбөр 1 *******2 400 төгрөг, торгууль 122 100 төгрөг, татвар 13******* ************** төгрөг, нийт 7 8*******4 343 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: Зээлийн гэрээгээр И.-ад 1******* 000 000 төгрөгийг 39 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, сард **************0 000 төгрөг буюу өдрийн 30 000 төгрөгөөр ажлын 22 хоногт төлөхөөр зээлүүлсэн, үүргийн гүйцэтгэл хангуулахаар 0*******7*******УБЗ улсын дугаартай Киа-К******* маркийн тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлсэн, тээврийн хэрэгслийн засвар, торгууль, татварт төлсөн мөнгө гаргуулна гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж: нэхэмжлэгч нь надтай зээлийн гэрээ байгуулаагүй, харин бусдаас худалдаж авсан тээврийн хэрэгслээр ******* түрээсийн гэрээ байгуулсан боловч гэрээг цуцалж, тээврийн хэрэгслээ буцаан авсан гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
УБТТС ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь гадаад худалдаа, туслах үйл ажиллагаа нь *******ны үйлчилгээ эрхлэх, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй нь тогтоогдсон. /хэргийн ******* тал/
Нэг талаас УБТТС ХХК, нөгөө талаас И.- нар *******18 оны 11 сарын 28-ны өдөр ТҮЭГ-18-*******9 дүгээр Таксийн үйлчилгээ эрхлэх гэрээ-г 39 сарын хугацаатай байгуулжээ. /хэргийн *******-8 тал/
УБТТС ХХК, И.- нар *******18 оны 11 сарын 28-ны өдөр ЗГ-18-0*******4 дүгээр Зээлийн гэрээ байгуулж 1******* 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 39 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон. /хэргийн 9-11 тал/
УБТТС ХХК, И.- нар *******18 оны 11 сарын 28-ны өдөр ФГ-18-0*******4 дүгээр Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулжээ. /хэргийн 1*******-1******* тал/
Хөрөнгийн үнэлгээний Бэст Эстимэйт ХХК-ийн ************** оны 08 сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Kia K*******.0 маркийн 0*******7*******УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4 7*******0 280 төгрөгөөр үнэлсэн. /хэргийн 39-42 тал/
Монгол Хьюндай Автомотив ХХК-ийн засвар үйлчилгээний нэхэмжлэл, засвар үйлчилгээний хуудас, харилцагчийн дэлгэрэнгүй тайлангаар Kia K*******.0 маркийн 0*******7*******УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1 *******2 400 төгрөгийн засвар, үйлчилгээ хийсэн. /хэргийн 44-49 тал/
Тээврийн цагдаагийн албаны *******21 оны 03 сарын 02-ны өдрийн 1*******-2а/440 дүгээр албан бичиг, түүний хавсралтаар И.- жолоочтой Kia K*******.0 маркийн 0*******7*******УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс 1******* 000 төгрөгийн торгууль ногдуулсан. /хэргийн 70-71 тал/
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн *******21 оны 10 сарын 1*******-ны өдрийн 479 дүгээр шинжээчийн дүгнэлтээр Kia K*******.0 маркийн 0*******7*******УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг ******* 100 000 төгрөгөөр тогтоожээ. /хэргийн 141-1*******7 тал/
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.
Талуудын хооронд байгуулсан Таксийн үйлчилгээ эрхлэх гэрээ-нд үйлчилгээ олгогч /УБТТС ХХК/ нь үйлчилгээ хэрэгжүүлэгчид /И.-/ 39 сарын хугацаатай эд хөрөнгө /тээврийн хэрэгсэл/ шилжүүлсэн, үйлчилгээ хэрэгжүүлэгч нь сар бүрийн 2*******-ны өдрийн дотор түрээсийн төлбөр /30 000 төгрөг/ төлөхөөр тохиролцсоноор талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний шинж, чанарыг агуулсан гэрээ байгуулагдсан боловч Банкны тухай хуулийн ******* дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд үйлчилгээ олгогч УБТТС ХХК нь тусгай зөвшөөрөлгүй тул санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах эрхгүй этгээд байна.
Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн төлбөр төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбараар УБТТС ХХК нь И.-ыг үнийг төлөхөөс өмнө 1******* 000 000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл шилжүүлэх, И.- нь тээврийн хэрэгслийн үнийг тодорхой цаг хугацааны туршид буюу *******18 оны 11 сарын 28-ны өдрөөс *******22 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл сар бүр **************0 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүгийн хамт хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээсэн нь зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 21******* дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй, үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүү төлүүлэхээр тус тус зохицуулжээ. Өөрөөр хэлбэл зээлдэгч И.- нь үндсэн зээл төлөх эсхүл хүү төлөх үүргээ сонгох эрхтэй. Хэргийн 77 дахь талд авагдсан баримтаар И.- нь үндсэн зээл 2 312 734.98 төгрөг, хүү ******* *******97 2**************.02 төгрөг нийт 8 910 000 төгрөг төлсөн тухай зохигчид маргаагүй.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д үйлчлүүлэгч болон үнэлгээчин харилцан тохиролцсон бол хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийхээр заажээ. Үйлчлүүлэгч УБТТС ХХК, үнэлгээчин Бэст Эстимэйт ХХК нь Kia K*******.0 маркийн 0*******7*******УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг гэрээ байгуулж хийгээгүй тул үнэлгээний тайланд дурдсан үнэлгээ үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгчийн захирамжаар томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн үнэлгээг ******* 100 000 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч няцаахгүй байна.
Нэхэмжлэгч УБТТС ХХК нь 1******* 000 000 төгрөг хариуцагчид бэлнээр зээлүүлсэн гэх боловч гэрч М.Болдбаатарын гэрчийн мэдүүлгээр Kia K*******.0 маркийн тээврийн хэрэгслийг 12 *******00 000 төгрөгөөр худалдан авч, хариуцагч И.-ад 12 *******00 000 төгрөгөөр тооцон зээлээр өгөхдөө 2 *******00 000 төгрөгийг үйлчилгээний хураамж нэрээр нэмж 1******* 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Kia K*******.0 маркийн 0*******7*******УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь УБТТС ХХК болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул авто зам ашигласны төлбөр, автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн татвар 134 ************** төгрөг, засварын зардал 1 *******2 400 төгрөгийг өмчлөгч байгууллага өөрөө төлнө.
Хариуцагч нь тээврийн хэрэгсэл жолоодож байх хугацаандаа *******19 оны 01 сарын 10-ны өдрөөс ************** оны 04 сарын 10-ны өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр нийт 1******* 000 төгрөгөөр торгуулсан болох нь Тээврийн цагдаагийн албаны баримтаар нотлогдсон.
Дээр дурдсан үйл баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээ бус мөн хуулийн 2*******2 дугаар зүйлээр зохицуулсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч /худалдан авагч/ И.- нь зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэгүй тул нэхэмжлэгч /худалдагч/ гэрээнээс татгалзах эрхтэй.
Иргэний хуулийн 2*******4 дүгээр зүйлийн 2*******4.1, 2*******4.2-д зааснаар худалдагч гэрээнээс татгалзсан тул талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцаан өгөх, худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.
Худалдагч буюу нэхэмжлэгч нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдсан эд хөрөнгөө /тээврийн хэрэгсэл/ буцаан авсан бөгөөд учирсан хохирол, зардалд зээл ******* 393 323 төгрөг, засварын төлбөр 1 *******2 400 төгрөг, торгууль 122 100 төгрөг, татвар 13******* ************** төгрөг нийт 7 8*******4 343 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагч И.- нь зээл 8 910 000 төгрөг төлсөн, засвар, татварыг өмчлөгч өөрөө төлөх тул хариуцагчаас замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 1******* 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УБТТС ХХК-д олгож, үлдэх 7 734 343 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иймд Иргэний хуулийн 2*******4 дүгээр зүйлийн 2*******4.1, 2*******4.2-д зааснаар хариуцагч И.-аас 1******* 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УБТТС ХХК-д олгож, үлдэх 7 734 343 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23******* 813 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 1******* 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 4 **************0 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид, шинжээчийн зардал 100 000 төгрөгийн 9******* 3*******0 төгрөгийг нэхэмжлэгчээс, 3 **************0 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д тус тус олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.2, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 2*******4 дүгээр зүйлийн 2*******4.1, 2*******4.2-т зааснаар хариуцагч И.-аас 1******* 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УБТТС ХХК-д олгож, үлдэх 7 734 343 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23******* 813 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 4 **************0 төгрөгийг хариуцагч И.-аас гаргуулан нэхэмжлэгч УБТТС ХХК-д, шинжээчийн зардал 100 000 төгрөгийн 9******* 3*******0 төгрөгийг нэхэмжлэгчээс, 3 **************0 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР