| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2021/04275/И |
| Дугаар | 184/ШШ2022/00700 |
| Огноо | 2022-03-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2022/00700
| 2022 оны 03 сарын 02 өдөр | Дугаар *******84/ШШ2022/00700 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* хороо, Энгэр шанд ******* гудамж, **************а тоот хаягт оршин суух ******* овгийн *******-*******н *******-******* /РД:ЧП750203*******6/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******9 хороо, 2******* хороолол, байр, *******0 тоот хаягт оршин суух овгийн /РД:АЕ7606*******964/
Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******хишиг, хариуцагч Ю., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Т.*******-******* нь *******баатар гэх фейсбүүк хаягаар Ниссан адван маркийн УБХ улсын дугаартай автомашиныг 6 500 000 төгрөгөөс яриад зарна гэсний дагуу Д.*******баатартай уулзаж 5 800 000 төгрөгт авахаар тохиролцсон. Машины нэр шилжүүлэхээр явж байхад Д.*******баатар нь Баянгол дүүрэг орж машины бичиг баримтаа авна гэснээр дүүрэг дээр хүлээж байтал Д.*******баатар гарч ирээд надаас мөнгөө өгчих, дүүрэг дээр мөнгө төлөөд банк бус руу очъё, ямар ч асуудал байхгүй гэж хэлсний дагуу түүний данс руу мөнгө шилжүүлсээр цаг орой болсон тул машины нэрийг маргааш нь шилжүүлэхээр болсон. Маргааш нь Д.*******баатартай уулзахад надад хугацаа өгөөч, үндсэн зээлээ хаачихсан, кредит картын мөнгө гэж хэдэн төгрөг үлдчихлээ, эхнэрийнхээ цалингийн зээлийг авч төлөөд, машины нэрийг шилжүүлье гэж гуйхад нь 20*******9 оны 0******* сарын *******5-ны өдөр хүртэл хойшлуулахаар тохиролцсон. Мөн өдөр Д.*******баатар руу залгахад утсыг нь эхнэр нь авч Надад ямар хамаатай юм бэ, өөртэй нь ярь гээд 885*******5492 гэсэн дугаар өгсөн, энэ дугаар руу залгахад Д.*******баатар ямар ядаргаатай юм, мөнгө алга, мөнгө хөөцөлдөж байна гэж хариу өгсөн. Миний эхнэр Ц.Саранчимэг тухайн асуудлаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. 2020 оны 05 сард Д.*******баатар луу залгахад эхнэр Ю. нь манай нөхөр нас барьсан гэж хариу өгсөн. Иймд би авсан машинаа унаж чадахгүй байгаа тул Т.*******-эрдэнэ намайг машины өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Талийгаач Д.*******баатар нь машинаа Нэт капитал ББСБ ХХК-д картын зээлийн барьцаанд тавьж, тухайн байгууллага машиныг нь зээлийн барьцаанд авсан байсныг мэдээгүй, тус байгууллага нь тодорхой хэмжээгээр зээлийн үнийн дүн хөнгөлж өгвөл би 200 000 төгрөгийг нь төлөх боломжтой гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: би нэхэмжлэгчийг танихгүй, талийгаач нөхөр маань тухайн хүмүүст машин зарсан эсэхийг мэдэхгүй боловч нэхэмжлэгчийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтийг зөвшөөрнө. Талийгаач нөхөр маань Нэт капитал ББСБ ХХК-д зээлийн өртэй байсныг мэднэ, гэхдээ тухай үед очиж уулзаж байхад ******* 000 000 гаран төгрөг үлдсэн гэж хэлж байсан. Эхний ээлжинд ******* 000 000 төгрөг өгөх боломжтой, үлдсэн 400 000 төгрөгийн төлөхөд хугацаа шаардлагатай гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.*******баатар нь Нэт капитал ББСБ-аас ******* 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд түүнийг нас барсны гэрчилгээ ирмэгч зээлийн хүүг 2020 оны 06 сард зогсоосон. Нас барсны гэрчилгээ ирэх хүртэлх зээл ******* 600 000 төгрөгийг хариуцагч нь төлсөн тохиолдолд машины нэрийг Т.*******-******* рүү шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 0******* сарын 3*******-ний өдрийн 02627 дугаар Хэрэг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, гэрэл зураг, Nissan advan маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5 800 000 төгрөгөөр худалдан авч, Д.*******баатарт 5 800 000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, нэр шилжүүлэх тухай Д.*******баатарын бичсэн бичмэл баримт /хэргийн 6-************** тал/
Шүүхээс Автотээврийн үндэсний төвийн 2022 оны 0******* сарын 26-ны өдрийн 56******* дүгээр лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 0******* сарын 3*******-ний өдрийн *******0/90******* дүгээр албан бичиг, хавсралтаар ирүүлсэн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 6/*******022 дугаар албан бичиг тус тус бүрдүүлсэн. /хэргийн 35-50, 67-72 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.*******-Эрдэнийн нэхэмжлэлтэй Ю.д холбогдох Nissan advan маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.*******-******* нь Nissan advan маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдан авсан тул өмчлөгчөөр тогтоолгоно,
Хариуцагч Ю. нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоохыг зөвшөөрнө,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь зээл төлсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тус тус тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Худалдагч Д.*******баатар, худалдан авагч Т.*******-******* нар 20*******8 оны ************** сарын *******3-ны өдөр Nissan advan маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5 800 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн, мөнгө хүлээн авсан баримт дээр гарын үсэг зурсан. /хэргийн *******0 тал/
Д.*******баатар нь 20*******8 оны ************** сарын 22-ны өдөр кредит картын төлбөр ******* *******59 000 төгрөгийг 20*******9 оны 0******* сарын *******9-ний өдөр төлж дуусган тээврийн хэрэгслийг худалдан авагч Т.*******-Эрдэнийн нэр дээр шилжүүлэхээ хүлээн зөвшөөрсөн. /хэргийн ************** тал/
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 0******* сарын 3*******-ний өдрийн 02627 дугаар Хэрэг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид хариуцагч Д.*******баатар нь Nissan advan маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5 800 000 төгрөгөөр худалдсан, кредит картны төлбөр ******* 250 000 төгрөгийг Нэт капитал ББСБ ХХК-д төлнө гэж дурджээ. /хэргийн 6 тал/
Д.*******баатарын эзэмшлийн Nissan advan маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Нэт капитал лизинг ХХК болон өөрчлөгдсөн. /хэргийн 35-36 тал/
Д.*******баатар нь 20*******8 оны 08 сарын *******6-ны өдөр Nissan advan маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан Нэт капитал ББСБ ХХК-аас ******* 000 000 төгрөгийн зээлийн картын эрхийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэх эрх авч, зээл төлж байсан. /хэргийн 67-72 тал/
Д.*******баатар нас барсан гэх баримт хэрэгт байхгүй боловч зохигч, гуравдагч этгээд түүнийг нас барсан тухай маргаагүй.
Хариуцагч Ю., талийгаач Д.*******баатар нар гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хэргийн 45 тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авахаар заажээ. Худалдагч Д.*******баатар нь тээврийн хэрэгслийг худалдан авагч Т.*******-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Т.*******-******* нь худалдагч Д.*******баатарт 5 800 000 төгрөгийг төлсөн байх тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т өвийн журмаар шилжих эзэмшил өвлүүлэгчид байсан хэмжээгээр өвлөгчид шилжихээр заажээ. Энгийнээр хэлбэл өвлүүлэгч Д.*******баатарын тээврийн хэрэгслийн эзэмших эрх нь тэр хэмжээгээр өвлөгч Ю.ын эзэмшилд шилжинэ. Мөн хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл худалдан авсан бөгөөд худалдан авсан тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхийг хууль бус эзэмшигч Ю.аас шаардах эрхтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******-*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06,*******, 243 дугаар зүйлийн 243.*******-т зааснаар Т.*******-Эрдэнийг Nissan advan маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, Т.*******-Эрдэнийг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоох шаардлагатай баримт, бичиг бүрдүүлэхийг хариуцагч Ю.д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******-*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР