Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2022/00764

 

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2022/00764

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, москвагийн гудамж ******* байр, 0 тоот хаягт байрлах ******* Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:/

 

дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал 875 784 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.******* өөрийн өмчлөлийн байрны сууц өмчлөгчдийн холбооны 2017 оны 12 сараас 2021 оны 12 сарын 31-ний өдрийн төлбөр 875 784 төгрөгийг төлөөгүй байх тул төлбөрийг М.*******гээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунхишиг шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх 1985 оноос хойш 37 жил уг байранд амьдарч байна. СӨХ-ны үйл ажиллагаа эхний 20 жил ямар ч асуудалгүй ажиллаж байгаад 2013 оноос үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн. Энэ хугацаанд ямар ч тогтсон дарга байхгүй, 11 дэх даргынхаа нүүрийг үзэж байна. Энэ С. гэх хүн хэзээ, ямар замаар даргаар сонгогдсоныг мэдэхгүй, өнөөдөр шүүх дээр анх удаа харж байна. СӨХ маш муу ажилладаг, жишээ нь гадаа орцны үүдэнд машин зэрэгцүүлээд тавьчихдаг явган хүний гарц байхгүй, хүүхэд, хөгшид осолд орж байсан тохиолдол бий, орц, подвал цэвэрлээгүйгээс эзэнгүй муур амьдарч, подвал нь бохир усаар дүүрч, нэг давхрын айлууд байнга солигддог. Мөн орцонд өвөл орон, гэргүй хүмүүс олон жил амьдарч шөнө ирж унтаж, бааж, шээж, архи уудаг. Энэ талаар олон удаа хэлсэн боловч хэвээрээ, бид бусад СӨХ-оос жишээ авч сайхан амьдрах талаар ярьдаг боловч энэ бүхнийг хүлээж авдаг нэг ч дарга харсангүй. Ийм учир ажил хийдэггүй СӨХ-д мөнгө төлөхгүй, би хэдий тэтгэвэрээр амьдардаг боловч ном журмаараа ажиллаж байгаа СӨХ-д төлбөр төлсөөр ирсэн, үнэхээр СӨХ-ны ажиллагаа сайжирсан цагт төлбөрөө саадгүй төлнө гэв.

 

Нэхэмжлэгчээс ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргын 2020 оны 06 сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай тушаал, ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2020 оны 01 сарын 19-ний өдрийн 20/01 дүгээр хурлын шийдвэр, ******* СӨХ-ны 21-03/41, 288, 58 дүгээр гэрчилгээ, засвар, үйлчилгээ хийсэн гэх гэрэл зураг /хэргийн 4-6, 28-*******, 38-39 тал,

 

Шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 184/ШШ2018/01119 дүгээр шийдвэр, ******* СӨХ-ны 2019 оны 08 сарын 16-ны өдрийн 19/003 дугаар шийдвэр, ******* СӨХ-ны 2016 оны 01 сарын 10-ны өдрийн 04 дүгээр бүх гишүүдийн хурлын тогтоол тус тус бүрдүүлсэн. /хэргийн 52, *******-69 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч М.*******д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал 875 784 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжиж хариуцагч М.******* нь орон сууц өмчлөгч тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал төлөх үүрэгтэй гэж,

Хариуцагч нь татгалзлаа дэмжиж ******* СӨХ нь ажлаа хийдэггүй, СӨХ-ийн дарга байнга солигддог, бохир заваан орчинд амьдарч байна гэж тус тус тайлбарлажээ.

******* СӨХ-г 1999 оны 06 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 2014 онд 58 дугаар, 2021 онд 21-03/41 дугаар гэрчилгээг дахин олгосон. /хэргийн 6, 57-58 тал/

******* СӨХ-ны 2016 оны 01 сарын 10-ны өдрийн 04 дүгээр бүх гишүүдийн хурлын тогтоолоор Удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй, Хяналтын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулахаар тогтоосон. /хэргийн *******-69 тал/

******* СӨХ-ны 2019 оны 08 сарын 16-ны өдрийн 19/003 дугаар шийдвэрээр Удирдах зөвлөлийн даргаар Р.Мандширийг томилсон. /хэргийн 59 тал/

******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргын 2020 оны 06 сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай тушаалаар С.ыг Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон. /хэргийн 4 тал/

Нэхэмжлэгч нь хариуцагч М.*******гээс 2017 оны 12 сараас 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны төлбөр 875 784 төгрөг нэхэмжилж, төлбөрийн тооцоог шүүхэд ирүүлсэн. /хэргийн 61 тал/

Нэхэмжлэгч ******* СӨХ нь Сонгинохайрхан дүүргийн ******* хорооны *******, 22б, 23а, *******, 23в, 23г дугаар орон сууц хариуцан Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан үйл ажиллагаа явуулдаг болох нь нэхэмжлэгчийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар тус холбооны Гүйцэтгэх захирал С. нь холбоог төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч М.******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь СӨХ-г ажлаа хийдэггүй, СӨХ-ийн дарга байнга солигддог, бохир заваан орчинд амьдарч байна, цэвэрлэгээ, үйлчилгээ муу гэж тайлбарладаг боловч түүнийг нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Мөн тэрээр сууц өмчлөгчийн хувьд Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан эрхийнхээ дагуу засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх, СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдлоо дээд шатны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлсэн эсэх тухай баримт хэрэгт цуглараагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй бөгөөд маргалдагч талууд нотлох баримтаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас СӨХ-ны төлбөр 875 784 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн төлбөрийг төлүүлэхээр өмнө хариуцагчид мэдэгдэл, шаардага хүргүүлж байсан эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх төлбөрөөс 2017 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацааны төлбөр 184 984 төгрөгийн шаардагад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн 184 984 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд хариуцагч М.*******гээс 2019 оны 01 сараас 2022 оны 12 сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардал 690 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 184 984 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 194 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 690 800 төгрөгт ногдох тэмдэгтийн хуурамж 21 1******* төгрөгийг хариуцагч М.*******гээс гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч М.*******гээс 690 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож, үлдэх 184 984 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 194 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М. *******гээс 21 1******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР