Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар  2024/ШЦТ/625

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч А.Марал /томилолтоор/, шүүгдэгч О.***************, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *************** овогт Очир***************ын ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410027640553 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, халаалт агаар сэлгэлт мэргэжилтэй, “***************” ХХК-д ашиглалт хариуцсан инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ***************, *************** 34 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *************** овогт Очир***************ын *************** /РД: ***************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.*************** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ***************таун хотхоны замд согтуугаар Тоёота Приус маркийн *************** УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “...жолоочид дараах зүйлийг хориглоно. ...А/тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч О.***************: “...Манай эхнэр ***************ийн ажил орой 22 цагт тардаг, эхнэр өөрөө машинаа бариад ирдэг бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 17-ны орой 22 цагт эхнэр ***************ийг авахаар ажлынх нь гадаа очсон, эхнэр гарч ирэхгүй удаад байхаар нь хүлээж байх зууртаа нэг ширхэг пиво уучихсан, тэгээд эхнэр гарч ирээд би машиныг нь жолоодоод замын хөдөлгөөнд оролцсон, 00 цаг 10 минутын орчим цагдаа зогсоосон, драйгер багажаар үлээлгэсэн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож болохгүй тухай Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг мэднэ, урьд нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр жолоодох эрхээ хасуулсан байсан. Дахиж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Шүүгдэгч О.*************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 00 цагийн орчим эхнэрийгээ ажлаас нь авах гээд хүлээж байгаад жаахан удаад байхаар нь дэлгүүрээс 0,5 литрийн пиво аваа уусан. Удалгүй эхнэр ажлаасаа гарч ирээд гэр рүүгээ явж байгаад цагдаад шалгуулаад драйгер багажаар үлээхэд 0,43% согтолттой гарсан. Миний жолоодох эрхийн үнэмлэх сэргээгүй байсан эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн жолоо барьж явсан...” /хавтас хэргийн 39 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн  2 дахь тал/,

- Эрх бүхий албан тушаалтны тогтоол /хавтас хэргийн 3 дахь тал/,

- О.***************д холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчлийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын хуулбар /хавтас хэргийн 48-60 дахь тал/,

- О.***************н жолоодох эрхийн лавлагаа /хавтас хэргийн 11 дэх тал/,

- Шүүгдэгч О.***************н хувийн байдалтай холбоотой гэрч 27.1нарын мэдүүлэг /хавтас хэргийн 20-21, 25-26 дахь тал/, ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 22 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 29 дэх тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  /хавтас хэргийн 30 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 24 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч О.*************** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 00 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ***************таун хотхоны замд согтуугаар Тоёота Приус маркийн *************** УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “...жолоочид дараах зүйлийг хориглоно. ...А/тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчиж Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч О.***************н: “...2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 00 цагийн орчим эхнэрийгээ ажлаас нь авах гээд хүлээж байгаад жаахан удаад байхаар нь дэлгүүрээс 0,5 литрийн пиво аваа уусан. Удалгүй эхнэр ажлаасаа гарч ирээд гэр рүүгээ явж байгаад цагдаад шалгуулаад драйгер багажаар үлээхэд 0,43% согтолттой гарсан. Миний жолоодох эрхийн үнэмлэх сэргээгүй байсан эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн жолоо барьж явсан...” /хавтас хэргийн 39 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтас хэргийн  2 дахь тал/, эрх бүхий албан тушаалтны тогтоол /хавтас хэргийн 3 дахь тал/, О.***************д холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчлийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын хуулбар /хавтас хэргийн 48-60 дахь тал/, О.***************н жолоодох эрхийн лавлагаа /хавтас хэргийн 11 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

2. Шүүгдэгч О.*************** нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.***************д шийтгэсэн 02 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс буюу 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2410027640553 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.*************** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************** овогт Очир***************ын ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Очир***************ын ***************н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.***************д шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*************** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.***************д шийтгэсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс буюу 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн 2410027640553 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.*************** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.***************д авсан хувийн ***************алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.***************д авсан хувийн ***************алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР