Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/414

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС -1

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

Улсын яллагч Б.Хурц, У.Дэндэвдорж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Орчуулагч Э.М, Д.У,

Шүүгдэгч L түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,

Шүүгдэгч K, түүний өмгөөлөгч Х.Баасанжаргал, Г.Буян,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Э.Ч, Н.Ш, Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Э, Ж.Г,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Г,

Шинжээч С.Саруул, Д.Мөнхцэцэг, Б.Зоригтсайхан, А.Энхпүрэв, Ц.Оюунтуул, Ц.Цэрэндорж,

Гэрч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

  1.  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
  1.  дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргүүдэд L /L/,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4.дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт Г /K/ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201501000154 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

  1. Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө БНСУ-ын "С С Э Т" корпораци, түүний охин компани болох "ЭСТМСЭ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал, төсөл хариуцсан захирлаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүд, эх, хадам эхийн хамт БНСУ-д амьдардаг, Монгол улсад Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ***** дүгээр хороо, ********* дугаар блок, ***** тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй, урд ял шийтгэгдэж байгаагүй, *********** дугаарын паспорттой, Л /L/,
  2. Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсад төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд, боловсролтой, Төмөр замын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ БНСУ- ' ын “С И" компанийн зургийн инженер ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Монгол улсад Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн ****** дүгээр хороо ****** тоотод түрээсээр оршин суудаг, урд ял шийтгэгдэж байгаагүй, М58536874 дугаарын паспорттой, Г /K/.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:

1. Яллагдагч БНСУ-ын иргэн Л /L/ нь “ЭСТМСЭ" ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж "ЭСТМСЭ” ХХК болон "МТЗ" ТӨХК хооронд байгуулсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Ул шорооны ажил”-ын тоон мэдээ тайланг “МТЗ" ТӨХК-нд гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч далан газар шорооны туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээний дагуу туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгөөр баталгаажуулж санхүүжилт олгож, “МТЗ” ТӨХК-аас

  1. төгрөгийг илүү санхүүжилтээр авсан боловч уг илүү санхүүжилтээс туслан гүйцэтгэгчээр ажилласан нэр бүхий 13 компанид санхүүжилтыг олгохдоо гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасгаж 'ЖМ” ХХК-нд 1.324.870.580,76 төгрөгийн, “М” ХХК-нд 1.530.633.812,4 төгрөгийн, “Бидний зам” ХХК-нд 1.081.609.225,44 төгрөгийн,  “БЗ”ХХК-нд 882.256.590 төгрөгийн, “ДГ" ХХК-нд 928.139.256 төгрөгийн, "ПЛ" ХХК-нд 305.405.115,2 төгрөгийн, “АС" ХХК-нд 769.357.640,5 төгрөгийн, “М" “ХХК-ид 978.260.974,3 төгрөгийн, "НБ" ХХК-нд 756.415.866 төгрөгийн, "КЭЭА” ХХК-нд 42.914.324,8 төгрөгийн, "Э” ХХК-нд 1.216.841.305 төгрөгийн өртөгтэй ажлын тоон хэмжээг тус тус багасгаж, санхүүжилтыг дутуу олгон залилж, дээрхи 11 компанид их хэмжээний буюу нийт 9.816.704.690,4 хохирол учруулсан,

Яллагдагч БНСУ-ын иргэн Л /LI нь “ЭСТМСЭ" ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, МТЗ ТӨХК, "ЭСТМСЭ" ХХК-ийн хооронд Ухаа худгаас Гашуун сухайт хүртлэх төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах ЕРС гэрээ байгуулагдаагүй байхад 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр БНСУ-ын хуулийн этгээд “С И” компанитай

  1.  ам.долларын өртөгтэй "Ухаа худгаас Гашуун сухайт хүртэлх 267 км замын Үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх" гэрээ, мөн 2013 оны 08 дугаар сарын 24- ний өдөр “С И M" ХХК-ийн захирал Гтой 2.684.000 ам.долларын өртөгтэй Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж улмаар “ЭСТМСЭ” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлд баригдаж байсан төмөр замын ажилд ашиглагдах зураг төсөл боловсруулах ажлыг Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм журмыг зөрчиж төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх эрхгүй "С И” ХХК, "С И M” ХХК-аар суурь судалгаагүйгээр зураг төсөл боловсруулж, мөн холбогдох мэргэжлийн байгууллагаар магадлал хийгдээгүй байхад зураг төслийг дээрх төмөр зам барих ажилд ашиглаж, 100 хувь гүйцэтгэсэн мэтээр тайлагнаж, “МТЗ” ТӨХК-аас олгосон 5.021.600 ам доллар буюу 8.772 297.926 төгрөгөөс
  1. төгрөгийг авч завшин Монгол Улсын Сангийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг удирдан зохион байгуулсан,

Яллагдагч БНСУ-ын иргэн Л /L/ нь “ЭСТМСЭ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг гүйцэтгэх явцад Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ашигласан “Түгээмэл тархацтай ашигт малтмал”-ын төлбөр төлөх нэрээр 2015 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “ЭСТМСЭ" ХХК-ийн компанийн данснаас "ӨХБГ" ХХК-ийн дансанд 691.372.560 00 төгрөгийг БНСУ-ын иргэн ПЖХ-оор дамжуулан авч завшин “ЭСТМСЭ” ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг удирдан зохион байгуулсан,

Яллагдагч БНСУ-ын иргэн Л /L/ нь Монгол Улсын “ЭСТМСЭ” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж БНСУ-ын иргэн КЧХ-аар дамжуулан Монгол улсын иргэн У.Ундрам, Д.Уламбаяр нарын үүсгэн байгуулсан "СП" ХХК-тай 2013 оны 12 сарын 24-ний өдөр "Цаг үеийн улстөр, эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн тойм бэлтгэн өгөх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан тус компанид олгосон санхүүжилтээсээ cap бүр 6.000.000 төгрөгийг 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 72.000.000 төгрөгийг завшин “ЭСТМСЭ" ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхийг удирдан зохион байгуулсан,

БНСУ-ын иргэн Г /K/ нь "ЭСТМСЭ" ХХК-ийн захирал L /L/-ын удирдан зохион байгуулсны дагуу "МТЗ" ТӨХК, "ЭСТМСЭ" ХХК-ийн хооронд Ухаа худгаас Гашуун сухайт хүртэлх төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах ЕРС гэрээ байгуулагдаагүй байхад 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр

  1.  ам.долларын өртөгтэй "Ухаа худгаас Гашуун сухайт" хүртэлх 267 км замын Үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх" гэрээ, мөн 2013 оны 08 дугаар сарын 24- ний өдөр 2.684.000 ам.долларын өртөгтэй Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, улмаар урьд 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “ЭРР" ХХК, “СМ" ХХК-тай байгуулсан Ухаа худгаас Гашуун сухайт хүртэлх төмөр замын төслийн хүрээнд зураг төслийн зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу зурагдсан зураг төслийг хуулбарлан Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм журмыг зөрчиж холбогдох мэргэжлийн байгууллагаар магадлал хийгдээгүй байхад хуулбарласан зураг төслийг төмөр зам барих ажилд ашиглаж, ажлаа 100 хувь гүйцэтгэсэн мэтээр МТЗ ТӨХК-аас 5.021.600 ам.доллар буюу 8.772.297.926 төгрөг гаргуулан үүнээс 3.780.058 ам.доллар буюу 6.829.990.264 төгрөгийн санхүүжилтийг авч завшин Монгол Улсын Сангийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л /L/-н өгсөн мэдүүлгийн агуулга: Юуны түрүүнд яллах дүгнэлтэд бичигдсэн байгаа агуулгын талаар хэдэн зүйлийг хэлмээр байна. Яллах дүгнэлтэд төмөр замын газар шорооны ажлын талаар хүсэлт гаргасан байгууллага нь МТЗын холбоо байдаг. МТЗын холбоо гэдэг байгууллага нь хэрэгт хохирогч, иргэний нэхэмжlэгчээр орж ирсэн байдаг. Энэ хэрэгт ийм эрх ашгийн зөрчилтэй байгууллага ийм хохирлын хэмжээ тогтоолгож байгаа нь зөв үү. Too хэмжээг тогтоосон байгууллага гээд байгаа нь шалгалт судалгаа хийхдээ туслан гүйцэтгэгч компани ажлаа зохих журмын дагуу хийсэн үү, зураг төслийг үл ойшоож өөрсдийн дураар зураг төслийн ажлыг давуулж хийсэн үү гэдгийг огт шалгаагүй. Прокуроруудын нотлох баримтаар ашигласан материалд Эын мэдүүлэг байдаг. Тус мэдүүлэгт туслан гүйцэтгэгч компаниуд зурагm заасан өргөнөөс илүү өөрөөр хэлбэл зурагт 20м гэж заасан байхад 22 метрийн өргөнтэй илүү ажил хийсэн тохиолдол байсан гэж мэдүүлсэн байдаг. Зургийн дагуу ажил явагдах ёстой, зургаас илүү гарсан ажлыг МТЗ хүлээж авахгүйгээр яг зургийн дагуу хүлээж авч С санхүүжилтийг олгодог. Дээрх мэдүүлгээс харахад С дур мэдэн тогтоодоггүй, МТЗ болон D-гийн хяналтад дор хамгийн сүүлд санхүүжилтээ авдаг. Туслан гүйцэтгэгч компаниудын мэдүүлж байгаа хийсэн ажлаасаа бага мөнгө авсан гээд байгаа нь үндэслэлгүй байна. Прокуророос намайг дээрх компаниудад 9.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Зураг төсөлтэй холбоотой асуудлын хувьд өмнө нь “ЭР” ХХК нь “С" ХХК-ний зураг төслөөр ажлаа явуулж байсан. “С" ХХК нь тухайн зураг төслийг баталгаажуулаагүй байхад “ЭР" ХХК нь үйл ажиллагаа явуулж байсан. Дээрх байдлаас харах юм бол манайхтай адил дүр зураг харагдаж байна. "ЭР” ХХК нь мөн адил хууль зөрчсөн гэж үзэх үү. Манай С компаний хувьд барилгын ажил явагдаж байхын зэрэгцээ зураг төсөл цуг хийгддэг. Захиалагч талын хүсэлтээр энэ үйл ажиллагаа явагдаж байсан. Зураг төсөл хийгдээд холбогдох газраар нь баталгаажуулсан байдаг. Зураг төслийн дагуу ажил явагдсан байдаг. Зураг төсөл болон барилгын ажил хоорондоо зөрүүтэй явагдсан бол буруу зүйл хийсэн байна гэж хүлээн зөвшөөрч болох юм. Зураг төсөл хойно баталгаажсан ч гэсэн барилгын ажил хойно баталгаажсан зураг төслийн дагуу явагдаж байсан учраас тулгаж байгаа хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. "С" зураг төслийг хийсэн гээд "ЭР” ХХК-р дамжуулж 720 зураг өгсөн байдаг. Энэ асуудлыг баталгаажуулах нь юу вэ гэвэл МТЗ болон С хоорондын байгуулсан IPC гэрээний 18 дугаар хавсралт дээр "ЭР” ХХК-с манай компанид хүлээлгэн өгсөн зургийн тоо хэмжээ болон бусад зүйлүүд тодорхой бичигдсэн байдаг. 720 хуудас зураг төслөөр 210 км урттай төмөр замын барилгын ажлыг явуулах боломжгүй. Дээрх зураг төслийг судалж “С И" ХХК-тай гэрээ байгуулж 15000 хуудас бүхий зураг төсөл хийгдэж, эдгээр зураг төслийг МТЗд хүлээлгэн өгч D- ний хяналтад дор шалгуулж дээрх зураг төслөөр хийгдэж болно гэж зөвшөөрөл өгсөн байдаг. Мөн Барилга хөгжлийн төвөөр зураг төслийг баталгаажуулсан байдаг. Яллах дүгнэлтэд зураг төслийг хуулбарласан гэдэг зүйл эргэлзээтэй байна. Зураг төслийн мөнгө болох 5.021.621 доллар хүлээн авсан гэх зүйл бодит байдалтай нийцэхгүй байна. МТЗ 2014 оны 09 дүгээр сарын 05 өдрөөс хойш С компанид санхүүжилт олгоогүй байдаг. Хамгийн сүүлийн санхүүжилт орсноос өмнө санхүүжилтийн материал дээр зураг төслийн мөнгийг 4.1 сая доллароор баталж дээрх долларыг шилжүүлсэн байдаг. "С^ийн зураг төслөөр барилгын ажлыг явуулж болно гэсэн асуудал байж боломгүй зүйл, зураг төслийн хуудсын тоо бодитоор МТЗаас Сад олгосон мөнгөний тооцоолол, аваагүй мөнгийг авсан мэтээр тулгаж байгаа нь зураг төслөөс мөнгө завшсан гэх асуудал нь үндэслэлгүй юм. Үлдэх хоёр хэргийн хувьд прокурорын яллах дүгнэлт болон гэрчийн мэдүүлгээс харахад надад шууд мөнгө өгсөн гэх нэг ч мэдүүлэг байхгүй. 691 сая төгрөгийн хувьд хариуцаж байсан ажилтан нь миний буруутай үйлдлээс болж энэ мөнгийг шилжүүлсэн гэж хүлээн зөвшөөрсөн. Дээрх мөнгийг хувийн зорилгоор ашиглаж шамшигдуулах санаа надад огт байхгүй байсан. Сүүлийн мэдээлэл олгох гэрээний асуудлын хувьд миний жолооч Отгонбаярын мэдүүлэг, манай компаний хүний нөөц Ганчимэг нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг учраас энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, бусад хэлээгүй зүйлийн талаар миний өмгөөлөгч тодорхой ярих болно гэв.

Шүүгдэгч Г-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн агуулга: Яллах дүгнэлтэд намайг ЕРС гэрээ байгуулахаас 2 сарын өмнө зураг төслийг хийсэн гэж буруутгаж байгаа. 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээн дээр “С И” компаний захирал СЁЧ захирлын гарын үсэг, С болон “ЭСТМСЭ" ХХК-ний тамга байна. Банкны төлбөр шилжсэн баримт дээр зураг төслийн ажлын төлбөр төв салбарын данс руу мөнгө шилжсэн баримт байдаг. 03 дугаар сарын 01-ний өдөр намайг гэрээн дээр гарын үсэг зурсан гээд байгаагийн хувьд би өөрөө гарын үсэг зураагүй. Тухайн үед би төв компаний зургийн инженерээр ажиллаж байсан. 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зураг төслийн мөнгө манай төв салбар дахь данс руу төлбөр нь шилжсэн байдаг. Энэ талаарх баримт “УА"-ийн тайланд тодорхой бичигдсэн байдаг. Прокурорын зүгээс намайг “С"-ийн зургийг хуулбарласан гэж буруутгаж байгаа. Тухайн үед манай компаний зурсан зураг, С компаний зурсан зургийг харьцуулан үзэх шаардлагатай байна. МТЗ болон Сийн хооронд байгуулсан IPC гэрээ гэж байдаг. Сийн "С И" компаниас гадна нийт 18 туслан гүйцэтгэгч компани байдаг. Монгол хятад, солонгос улсуудын компаниуд байдаг. “С И" ХХК бол Солонгос талын 100 хувийн хөрөнгө оруулалтай компани юм. IPC гэрээ гэж чухам юу вэ гэвэл зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтыг хамтад нь багтаасан гэрээ байдаг. Зураг төслийг бол "С И” ХХК хариуцан ажиллаж байсан. Энэхүү гэрээний 1 дүгээр бүлэг дээр МТЗ зураг төслийг хянан баталгаажуулна гэсэн заалт байдаг. Гэрээний 3 дугаар бүлэгт МТЗ, “С”-ийн суурь зургийг Сийн талд хүлээлгэн өгнө гэсэн заалт байдаг. Гэрээний хавсралт 18 дугаар хуудсан дээр МТЗ-с өгсөн "С’’-ийн зургууд байна. Дээрх зургийг хянаад засаад үргэлжлүүлнэ зурна гэсэн гэрээ байдаг. Гэрээний 2 дугаар бүлэгт зураг төсөл гэдэг юу вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Гэрээний 3 дугаар бүлэгт зураг төслийн төлөвлөгөөг 5 сая доллар гэж тусгаж өгсөн байдаг. Мөн гэрээний 3 дугаар бүлэгт гүүр барих ажил, зураг төслийн төлөвлөгөө тодорхой гаргаж өгсөн байдаг. 18 дугаар хавсралт дээр “С”-ийн суурь зургаар хангана гэсэн нь тодорхой байдаг. Мөн дээрх зураг “С-“ийн зургуудын жагсаалт байдаг. Яллах дүгнэлт дээр 2012 оны 09 дүгээр сарын 3 өдрийн “ЭР" ХХК болон "С^ийн хийсэн зураг төслийг хуулсан гэдэг боловч бид нарт МТЗ-с өгсөн зургуудад 2012 оны 9 сараас өмнө хийгдсэн зургууд олон байсан. Жишээ нь 2012 оны 06 дугаар cap болон 08 сарын зураг байдаг. Дээрх байдлаас харахад яллах дүгнэлт үндэслэлгүй байна гэдгийг харуулж байна. Манай компани IPC гэрээний дагуу суурь зургийг үзэж, шалгаад, засаж сайжруулж дараагийн шатны нарийвчилсан зургийг боловсруулсан. Гэрээний 20 дугаар хэсэгт ажлын хөтөлбөрт зургийг төслийг 03 дугаар сарын 01-ний өдөр эхэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр МТЗ өөрөө хоёр сарын өмнө зураг төслийг эхлүүлэх талаар мэдэж байсан. D бол Герман улсын олон улсын төмөр замын хяналтын компани байдаг. Энэ гэрээ хэрэг тусгаарлагдсанаас хойш энэ хэрэгт хавсаргаж ирээгүй байдаг. Гэрээний багц 1 дээр зураг төслийг хянах ажлыг тодорхой зааж өгсөн байдаг. D зураг төслийг хянаж байсан талаарх олон зүйл заалт байдаг. Жишээ нь зураг төсөл нь Монголын болон олон улсын стандартад нийцэж байгаа эсэхийг хянах, барилгын ажил зураг төслийн дагуу хийгдэж байгаа хянах, ажлын зургийг баталгаажуулах хянах гэх мэтчилэн тодорхой заасан заалтууд байсан. Би өөрөө зураг төсөл хянах талаарх заалтуудыг тэмдэглэсэн байгаа. D зураг төслийг давхар хянаж байсныг энэхүү гэрээгээр нотолно. Тухайн үед D компани руу cap бүр ажлын тайлан явуулдаг байсан. Нийт 18 ширхэг англи хэл дээрх эх хувь байсан. Энэ хэрэгт 2 удаагийн орчуулсан тайлан байдаг боловч бусад тайлан хэрэгт байдаггүй. Дээрх хоёр баримтаас үзэхэд cap бүр төслийг хянаж байсан талаарх баримт харагдаж байна. Хүснэгт байдлаас харахад манай хийж гүйцэтгэж байсан ажил 97 хувьтай явагдаж байсан талаарх баримт харагдаж байна. “ЭР" ХХК-с гаргасан "С"-ийн далангийн өндөржилт алдаатай байна гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Энэ мэтчилэн олон алдаатай зүйл харагдаж байна. Зураг төсөл тухайн сард хэдэн хувьтай явж байсан талаас харахад прокурорын D зураг төсөл хянаагүй зөвхөн санхүүжилт хянаж байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Жишээ нь гүүрийн хөндлөн огтлолын зургийг хийж байна. Гүүрийн суурийн ажлын зургийг МТЗ хүргүүлсэн талаарх баримт тодорхой байдаг. Нийт 123 хоолойн зураг зурагдсан талаарх баримтууд байдаг. 2014 оны 09 дүгээр сарын тайланд ерөнхий зургийн ажил 100 хувь хийгдсэн гэж хянаж байсан баримтууд олон байдаг. Мөн тайлан дээр “С"-ийн далангийн өндөржилт алдаатай байна. Энэ албан бичигт нь D-c -С И" ХХК зураг төслийг хийж боловсруулна гэсэн албан бичигт дурдсан байдаг. 2017 оны 03 дугаар сар ази номхон далайн орнуудын захирлын явуулсан албан бичигт “С И” ХХК нь зураг төслийн хариуцагч байсан ба хүчин төгөлдөр хууль тогтоомжийн дагуу төсөлд боловсруулагдсан зургийг МТЗ-д өгч манай инженерууд уг зургийг хянасан болно гэсэн албан бичиг байдаг. Мөн D-c ийм тодруулга лавлагаа ирсэн байдаг. Тэгэхээр прокурор мөрдөн байцаагчид D-c яагаад энэ талаарх асуудлыг тодруулж болоогүй юм бэ гэдэгт гайхаж байна. Хуулсан гээд байгаа зураг төслийн агуулгын хувьд жишээ нь далангийн зургийн хувьд D-c МТЗ руу явуулсан албан бичигт нийт 227 км замын туршид өндөржилт нь 50см алдаатай байна гэсэн. Энэхүү өндөржилтийн алдаанаас Сийн талаас зассан талаар дурдсан байдаг. ...Дэлхийд алдартай D-c нийт 18 сарын туршид гүйцэтгэлийг хянаж байсан. яллах дүгнэлтээр яллаж байгаа асуудлууд огт үндэслэлгүй гэж хэлмээр байна. дээрх том төсөлд намайг ганцаараа оролцож завшсан гэж буруутгаж байгаа нь шударга бус байна гэв.

Хохирогч ЛТС шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийн 2 дугаар хэсэг дээр байгаа гэрчийн мэдүүлгийн талаар яримаар байна гэрч Ц, ЛТС нарын мэдүүлгийн хувьд яллах дүгнэлтээс харахад гэрч Цгийн мэдүүлэг байдаг. Харин миний өгсөн мэдүүлэг огт байхгүй байна. Тэгэхдээ яллах дүгнэлтэд байгаа Цгийн мэдүүлэг худал, хуурмаг мэдүүлэг өгсөн гэж хэлж байгаа биш дээрх мэдүүлгийн сүүлийн хэсгийг харах юм бол 763.000.000 төгрөгийг Лоос нэхэмжилж байна гэж дурдсан байдаг. Ц манай байгууллагын ажилтан мөн ч гэсэн манай байгууллагыг төлөөлж хохирол нэхэмжлэх эрх бүхий албан тушаалтан биш, хоёрдугаар хэсгийн мэдүүлгээс харах юм бол ЛТС гэдэг хүний өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 37 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар хуудсанд байгаа. Дээрх хуудсанд байгаа мэдүүлэг нь ажлын алдаанаас болж ийм мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Компаний дотоод системийн алдаанаас болсон гэж үзэж байгаагаас биш хувь хүн дээр бууж байгаа нэхэмжлэл хохирол биш гэж үзэж байна. 72 сая төгрөгийн хувьд манай компани өөрийн ажилчдын хэл дээр болон хурдан ойлгохын тулд тойм мэдээний үйлчилгээ авдаг гэрээ байгуулдаг. Энэ гэрээний дагуу үйлчилгээгээ аваад үр дүнд нь дээрх төлбөрийг өгсөн гэж үзэж байна. Би “ЭСТМСЭ” ХХК-ний захирлаар 2017 оны 01 дүгээр сараас дээрх албан тушаалд томилогдож ирсэн. Энэ асуудлаас өмнөх асуудлыг хэлж мэдэхгүй байна. Манай компани нь Лоос 763.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ч: ЖМ ХХК-ний хувьд 2014 оны 9, 10 дугаар саруудад хийсэн далан шорооны хучилтийн үнэ 331.900.000 сая төгрөг, ухмал шорооны ажил болох 12.362.000 төгрөг нийт 344,000,000 төгрөг, үүнээс 2015 оноос хойш сул зогсолтын 99.596.000 төгрөг, ажлын гүйцэтгэлийн баталгааны төлбөр, НӨАТ ороогүй 189.300.000 сая төгрөг нийт 633.209.628 төгрөгийг "ЭСТМСЭ” ХХК-д дээрх ажлын гүйцэтгэлийн нэхэмжлэлийг хүргүүлж байсан. "ЭСТМСЭ” ХХК нь 2014 оны 9-10 дугаар саруудад болон 2015 оны ажлын сул зогсолт нь ажилчид болон техникийн сул зогсолт, ажилчдын сул зогсолт гэдэгт цалин, нийгмийн даатгал, өр авлага татвар багтаж байна. Техникийн сул зогсолт гэдэгт түрээс лизинг зэрэг бусад асуудлууд байдаг. Дээрх асуудлуудыг гэрээнд зааснаар нэхэмжилсэн байдаг. 2014 оны 9, 10 дугаар сард гүйцэтгэсэн ажлыг дүгнэхгүй байж байгаад 2016 оны 05 сард буюу 2 жилийн дараа шуудангаар ирүүлсэн бичигт "Танай компанийн 189 сая төгрөгөөс 5.1 сая төгрөгийг, мөн 343.2 сая төгрөгөөс 278.4 сая төгрөгийг зөвшөөрч болж байна. Хоёр жилийн хугацаанд бидний сул зогсолтын төлбөр болон ажил гүйцэтгэсэн авах ёстой төлбөр мөнгийг өгөхгүй 2 жил гаран хугацаагаар удаашруулснаар санхүү болон эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүсгэсэн. Дараа нь баталгаажуулсан 546.8 сая төгрөгийг хамаарал бүхий тооцоотой буюу 100 гаран сая төгрөгөөр бага баталгааг хүлээн зөвшөөрүүлэхээр хүргүүлсэн байдаг. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан үлдэгдэл мөнгийг өгөхгүй юм байна гэсэн ойлголт төрсөн. Улмаар IPC 14, 15 дугаартай ажлын гүйцэтгэлээр та нарын нэхэмжилсэн 546 сая төгрөг гэж зураад мөн хаалтын гэрээ байгуулахыг шаардсан. Хаалтын гэрээ бол англи хэл дээр байсан. Англи хэл дээр гэрээ нь хоёр хувь хийгдээгүй нэг хувь хийгдсэн гэрээн дээр гарын үсэг зуруулаад баталгаажуулахыг зөвшөөрүүлээд авсан байдаг. Хаалтын гэрээ гэж үзэж байгаа бол хаалтын гэрээг хоёр хувь үйлдээд нэг талд гэрээ үлдэх ёстой байсан. Хоёр жилийн хугацаанд 100 сая төгрөгийг өгөхгүй юм байна гэж бодсон. “ЖМ” ХХК-ний нийт ажлаас 1.3 тэрбум төгрөгийн хохирол болон хийж гүйцэтгэсэн ажлыг дарсан байдаг учраас энэ мөнгөө нэхэмжилж байна. Хаалтын гэрээний хувьд өмнөх нэхэмжлэлтэй холбоотой асуудал байна гэж ойлгосон. Бидний хийж гүйцэтгэсэн ажлыг дарснаас болж тухайн мөнгөн дүн хуримтлагдсан байдаг. Англи хэл дээрх байгуулсан хаалтын гэрээ хүчин төгөлдөр үү гэдэг нь эргэлзээтэй бидний зүгээс энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. “АС” ХХК-ний хувьд дээрх нөхцөл байдал үүссэн байдаг. Ажилчид болон техникийн сул зогсолт үүссэн байдаг. Газар шорооны ажлын ухмалын хатуу хэсэг дээр холбоотой ажлын хөлсийн үнийн дүн арай өөр байдаг. “АС” ХХК-ний хувьд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 769.357.640 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. “ПЛ” ХХК-ний хувьд 2015 он, 2016 онуудад бас сул зогсолтод өртсөн байдаг. Сул зогсолтын мөнгө нэхэмжилсэн боловч “ЭСТМСЭ" ХХК нь хүлээн аваагүй байдаг. Энэ асуудалтай холбоотойгоор 2 жил болж санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон байдаг. “ПЛ” ХХК-ний зүгээс 305.405.115 төгрөгийг нэхэмжилж байна. “Э” ХХК-ний хувьд Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлд баригдах 267 км урт төмөр замын балластын чулуу нийлүүлэх гэрээ байгуулсан байдаг. Тухайн компаний ажлын гүйцэтгэлийг яаж дарсан юм бэ гэвэл сул зогсолтын асуудал яригдана. "ЭСТМСЭ” ХХК-ний санхүүгийн ажилтан А гэдэг хүн танай компаний нийлүүлсэн чулууг 30 хувиар тооцно гэж гэрээнд заагдаагүй үндэслэлийг тулгасан байдаг. Геодезийн хэмжилтээр төмөр зам барих балластын чулууг дутуу, шаардлага хангахгүй чулуу нийлүүлээгүй. Гэрээнд заагаагүй нөхцөл байдлаар ажлын гүйцэтгэлийг дарсан байдаг. Шорооны зөрүүний хохирол 32.1 сая, балластын чулууны зөрүү 1.1 тэрбум төгрөг нийт 1.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг. ‘‘Э” ХХК-ний 1.1 тэрбум төгрөгийн хийж гүйцэтгэсэн ажлыг барьцаалж, англи хэл дээрх гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан байдаг. Дээрх 4 компаний хувьд ажлыг буруу хийсэн эсвэл илүү хийсэн ажлыг нэхэмжилсэн зүйл байхгүй. Хийсэн ажил бүр cap бүрийн ажлын тайлангаар нотлогдож байгаа. Шүүгдэгч нарын зүгээс илүү, дутуу ажил хийсэн гэх баримт гаргаж өгөөгүй. Шүүгдэгч нарын зүгээс сул зогсолтын мөнгө, ажлын гүйцэтгэлээс бусад хохирлыг "ЭСТМСЭ" ХХК-иас бүх компаниуд нэхэмжилж байсан учраас англи хэл дээрх гэрээг байгуулсан байх. Бидний зүгээс тус хаалтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээнд заасан ажлыг хийгээгүй, дуусгаагүй талаарх баримт хэрэгт байхгүй. Хаалтын гэрээгээр та нар ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн гэж нотолж байгааг харуулж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ш: "М” ХХК-ний хувьд улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн гүйцэтгэх ёстой ажлыг ажлын норм журмын дагуу хийж гүйцэтгэж байсан. 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлаас 17-30 км замд 445.233 куб/м тооцож хасч хүлээж авсан. 2014 онд хийгдсэн ажлаас 40.497.03 куб/м шорооны ажлыг хасч тооцсон байдаг. Ингэж хасч тооцсоны үндсэн дээр манай компанид 322.520.525 төгрөгийн хохирол учирсан байдаг. 2017 оны 6-7 дугаар саруудад 131.637.884 төгрөгийг мөн хасч тооцсон байдаг. Ингээд компаний хийгдсэн ажлуудаас хасаж тооцсон тооцоо нь 437.722.448 төгрөгийн хохирлыг манай компани хүлээсэн байдаг. Манай компаний зүгээс ямар нэгэн шалтгаан байхгүйгээр "ЭСТМСЭ" ХХК-иас шалтгаалсан ажлын сул зогсолтод 889.357.452 төгрөгийн хохирлыг хүлээсэн байдаг. Нийт манай компанид 1.327.080.300 төгрөгийн хохирол учирсан хаалтын гэрээ хийж дээрх хохирлыг тооцож авсан. Шинжээчийн дүгнэлтээр 119.801 куб/м газар шорооны ажил илүү хийж гүйцэтгэсэн гэж гарсан. "ЭСТМСЭ” ХХК-ний зүгээс дээрх илүү гарсан зардлыг төлж барагдуулсан гэж үзээд байгааг манай компаний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компаний зүгээс сул зогсолтын мөнгө, барьцааны төлбөр авсан болохоос биш илүү хасч тооцсон тооцоог аваагүй. Шинжээчийн дүгнэлтээр манай компаний хувьд 1.530.633.812 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б: "ДГ" ХХК-нйи хувьд “ЭСТМСЭ” ХХК-тай далангийн газар шорооны ажил хийх гэрээ байгуулсан. Уг гэрээний ажлын гүйцэтгэлийг cap бүр тулгахад ажлын тоо хэмжээг багасгаж тухайн компани өөрсдийн гаргасан тооцоог тулгадаг байсан. Гарын үсэг зурахгүй бол санхүүжилт олгохгүй, гэрээр цуцална гэсэн үндэслэл тавьдаг байсан. Компанийн зүгээс ажилчдыг цалин хөлс, нийгмийн даатгалын төлбөр, машин техникийн сул зогсолт гэх мэт хохирол учирч байсан боловч аргагүй эрхэнд гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Төлбөр тооцоотой холбоотой шаардлага тавихад тухайн компани хүлээж авдаггүй. Манай компанид учирсан нийт хохирлыг шинжээчийн дүгнэлтээс харах юм бол 633.329.136 төгрөг болж байгаа. Ухмалын ажил дээр 294.810.120 төгрөг нийт 928.139.256 төгрөг болсон. НӨАТ-г нэмж тооцвол 1.020.953,181 төгрөгийг нэхэмжилж байна. 2016 онд хаалтын гэрээгээр 728.435.357 төгрөгийг авсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г /1-р хх-ийн 216, 37- р хх-ийн 127-128/, Т.Ц /1-р хх-ийн 219-221/, БНСУ-ын иргэн "ЭСТМСЭ” ХХК-ийн гүйцэтгэх ЛТС /L/37-р хх-ийн 51-52, 37-р хх-ийн 127-128/, Ц.П /1-р хх-ийн 229-231, 11-р хх-ийн 20-21/, /34-р хх-ийн 98-99/. Д.С /1-р хх-ийн 244-246, 250, 2-р хх-ийн 1/, Ж.С /37-р хх-ийн 37-38/, Ж.А /2-р хх-ийн 11-19, 34-р хх-ийн 107-108/, Э.А /2-р хх-ийн 78-80, 11-р хх-ийн 22, 34-р хх-ийн 91-92/, Ч.Г /34-р хх-ийн 89-90/, Ц.М /2- р хх-ийн 98-99, 37-р хх-ийн 43-44/, З.Б /2-р хх-ийн 106-111/, Г.Т /7-р хх-ийн 167-170, 88-р хх-ийн 43, 34-р хх-ийн 124-125/, Ч.Б /2-р хх-ийн 122, 126/, /37-р хх-ийн 26-28/, Ш.А /2-р хх-ийн 129-131, 134-136/, М.С /2-р хх-ийн 141-146/, /34-р хх-ийн 117-118/, гэрч У.У /6-р хх-ийн 142-144/, Ц.Н /7-р хх-ийн 137-139/, Я.О /7-р хх-ийн 145-146/, Т.О /7-р хх-ийн 151-152/, Ч.Э /7- р хх-ийн 160-161/, гэрч Ж /7-р хх-ийн 163-164/, Б.М /7-р хх-ийн 168/, Н.Б /7-р хх-ийн 171-172/, М.М /6-р хх-ийн 136-137/, Ж.Б /6-р хх-ийн 138-141/, Ч.Э /6-р хх-ийн 145/, Б.Б /6-р хх- ийн 147-148/, Д.Б /6-р хх-ийн 156-157/, Э.Ж /6-р хх-ийн 159-160/, М.О /6-р хх-ийн 173/, Д.Г /6-р хх-ийн 174/, Д.Г /6-р хх-ийн 175, 176/, М Б /6-р хх-ийн 180-181/, Б.Э /6-р хх-ийн 193-210/, Ж.Э /6-р хх-ийн 225/, Б.Б /6-р хх-ийн 229-231/, Ц.Ц /6- р хх-ийн 240-241/, Ч.У иргэний хариуцагчаар татах тухай тогтоол, мэдүүлэг /2-р хх-ийн 147-148/,

Монгол Улсын ХБнаас "ЭСТМСЭ" ХХК руу шилжүүлсэн шилжүүлгийн лавлагаа /2-р хх-ийн 149-152/, Улаанбаатар төмөр замын инженерүүдийн 2016.01.13-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 170-232/, Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийн мэргэжилтнүүд болон төмөр замын зураг төслийн чиглэлээр магадлал хийгч орон тооны бус зөвлөхүүдийн С, С И компаниудын зургийн 2017.02.03-ны өдрийн дүгнэлт/2-p хх-ийн 233-250, 3-р хх-ийн 1-5/, ШШҮХ-ийн 2016.07.22-ны өдрийн 4326 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 6-17/, ШШҮХ-ийн 2016.07.01-ний өдрийн 4207 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 75-80/, ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний 2016.06.28-ны өдрийн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 127-152/, УА корпорацийн 2016.05.17-ны өдрийн дүгнэлт /3-р хх- ийн 153-250, 4-р хх-ийн 1-95/, Төмөр замын нэгдсэн холбооноос томилогдсон Монгол Улсын зөвлөх инженерүүдийн 2016.07.25-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 96-111/, Монгол Улсын зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин Ц.Ц-ийн 2016.10.23-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 112-250, 5- р хх-ийн 1-250, 6-р хх-ийн 1-129/,

шинжээч Б.Наранчимэг /7-р хх-ийн 200-201/, Ц.Цэрэндорж /7-р хх-ийн 204- 206/, С.Саруул /7-р хх-ийн 213-220/, Д.Мөнхцэцэг /7-р хх-ийн 224-230/, Б.Зоригтсайхан /7-р хх-ийн 242-243/, Г.Саруултуяа /7-р хх-ийн 244-245/, А.Энхпүрэв /7-р хх-ийн 246/, Ц.Цэрэндондог /7-р хх-ийн 249-250, 8-р хх-ийн 1-3/, О.Хосбаяр /8-р хх-ийн 13-16, 34-р хх-ийн 129-130/, Ц.Пүрэвсүрэн /8-р хх-ийн 21-24/ нарыг байцаасан тэмдэглэл,

2016.01.13-ны өдрийн 1 дугаартай шинжээч Д.Төгсжаргал, Д.Шагдарсүрэн, Б.Андраабуд, Б.Наранчимэг нарын дүгнэлт /2-р хх-ийн 176-183/, 2017.02.03-ны өдрийн шинжээч Г.Мөнхболд, Г.Саруултуяа, А.Энхпүрэв, Б.Баярсайхан, Б.Зоригтсайхан нарын давтан гаргасан дүгнэлт /2-р хх-ийн 239-246/, ШШҮХ-ийн криминалистикийн хэлтсийн шинжээчийн 2016.07.22-ны өдрийн 4326, 4207 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 7-17, 3-р хх-ийн 76-80/8, "Ай Жэй Эй Эйч Аудит "ХХК- ийн 2015.12.10-ны өдрийн 327/А дугаартай /3-р хх-ийн 22-74/, 2015.11.16-ны өдрийн 324/А дугаартай шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 91-126/, ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний 2016.06.28-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 129-149/,

 

УА ХХК-ний 2016.05.17-ны өдрийн аудитын тайлан /3-р хх-ийн 158- 250, 4-р хх-ийн 95/, зөвлөх инженер Ц.П, Б.Ц, О.Х А.М нарын 2016.07.25-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 99-104/, Монгол Улсын зөвлөх эдийн засагч, Монгол Улсын Тэргүүлэх төсөвчин Ц.Ц-ийн 2016.10.23-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 114-250, 5- р хх-ийн 1-250, 6-р хх-ийн 1-129/, 2016.03.31-ний өдрийн аудитийн шинжилгээний дүгнэлт /29-р хх-ийн 20-66/, “СИМ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, "С И М" ХХК-д 2014.09.19- ний өдөр олгосон “Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх буюу төмөр замын зураг төсөл боловсруулах" тусгай зөвшөөрлийн хуулбар /29-р хх-ийн 67-69/, “ЭСТМСЭ" ХХК-нд 2014.10.14-ний өдөр олгосон 'Төмөр замын дээд доод бүтэц угсарах" тусгай зөвшөөрлийн хуулбар /10-р хх-ийн 201/, "ЭСТМСЭ" ХХК болон “С И М” компанийн хооронд 2013.03.01-ний өдөр байгуулсан Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн Үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ /13-р хх-ийн 236-250, 14-р хх-ийн 1-9/, “ЭСТМСЭ” ХХК болон "С И М” ХХК- ийн хооронд 2013.08.24-ний өдөр байгуулсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх, туслан гүйцэтгэх гэрээ /14-р хх-ийн 10-34/, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, С И компани, ЭСТМСЭ ХХК нарын 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Зураг төслийн магадлалын баримт бичигт магадлах хийх ажлын Х/13-1414 дугаартай гэрээ /29-р хх-ийн 76-78/, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн төмөр замын төслийн зураг төсөлд хийсэн 1458/2013 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт /29-р хх-ийн 81-91/, Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн төмөр замын төмрийн бэхэлгээ, төмөр бетон дэр, хийц эдлэлийн зураг төсөлд хийсэн 194/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт /11-р хх-ийн 104-107/, "МТЗ” ТӨХК, “С С Э Т” корпораци болон "ЭСТМСЭ” ХХК-иудын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Монгол Улсын Ухаа худаг болон Гашуун сухайт хоорондын төмөр замтай холбоотой зам тавих, барилгын ажлын зураг төсөл, худалдан авах ажиллагаа, барилгын ажил гүйцэтгэх гэрээ” /18-р хх-ийн 65- 250, 19-р хх-ийн 1-66/, яллагдагч БНСУ-ын иргэн Л, Kнарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /10-р хх-ийн 1-55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л /L/, Г /K/ нарт холбогдох эрүүгийн 201501000154 дугаартай хэргийг тус шүүх 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 430 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 489 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1001 дугаартай шүүгчийн захирамжаар тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэрэг хянан

 

 

шийдвэрлэх ажиллагааны тодорхой зөрчлийг арилгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэж байжээ.

Шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана..." гэсэн хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Нэг. Прокуророос шүүгдэгч Л /L/-r "ЭСТМСЭ" ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “ЭСТМСЭ" ХХК болон "МТЗ" ТӨХК хооронд байгуулсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Ул шорооны ажил”-ын тоон мэдээ тайланг “МТЗ" ТӨХК-нд гаргахдаа 107.342.372.298 төгрөгийн ажил гүйцэтгэснээр гаргаж санхүүжилт авсан боловч далан газар шорооны туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээний дагуу туслан гүйцэтгэгч нарт 89.850.922.153 төгрөгөөр баталгаажуулж санхүүжилт олгож, “МТЗ" ТӨХК-наас

  1. төгрөгийг илүү санхүүжилтээр авсан боловч уг илүү санхүүжилтээс туслан гүйцэтгэгчээр ажилласан нэр бүхий 13 /давхардсан тоогоор/ компанид санхүүжилтыг олгохдоо гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасгаж, санхүүжилтыг чулуу олгон залилж, дээрхи нэр бүхий 11 компанид их хэмжээний буюу нийт 9.816.704.690,4 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нотлогдсон байдлын талаар;

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзэхэд прокуророос шүүгдэгч Л /L/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно 2 дахь хэсэгт "...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно..." гэж заажээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л /L/-н нийгэмд аюултай ямар үйлдэл хийсний улмаас нэр бүхий 11 хуулийн этгээдэд хохирол учирсан байдлыг залилах гэмт хэрэг гэж үзсэн үндэслэл муутай буюу прокуророос энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж “МТЗ” ТӨХК-аас 17.491.450.145 төгрөгийн санхүүжилтээр илүү авсан, уг санхүүжилтээс нэр бүхий 11 компанид 9.816.704.690,4 төгрөгийг дутуу олгон залилан мэхэлсэн гэх боловч эдгээр нөхцөл байдлууд нь ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн иргэний эрх зүйн шинжтэй маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн дислозици шинжид заасан “...хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, улмаар худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерийн мэдээлэл, сүлжээ ашиглах, ажил гүйцэтгэх явцдаа урьд олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг хууль бусаар өөртөө олж авах хэлбэрээр илэрдэг онцлогтой.

Мөн бусад этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг.

Залилан мэхлэх гэмт хэргийг гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгах гол шинж нь гэрээгээр шилжиж буй эд хөрөнгө, эрх, авч буй ажил үйлчилгээний төлбөрийг хийхгүй, эсхүл хагасыг хийнэ гэсэн санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүссэн байх явдал юм.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нотлох баримтуудаас дүгнэлт хийвэл Л /L/-r “***********" компани, түүний охин компани “************" ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа туслан гүйцэтгэгч нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээг тухай бүр дүгнэж, төлбөрийн асуудлаар талууд маргаан үүсч, улмаар тохиролцон санхүүжилтийг олгож байсан байна. Мөн туслан гүйцэтгэгч нар ямар хэмжээтэй төлбөр төлөгдөж байгаа болох үнийн дүнг мэдэж байсан бөгөөд тухайн үедээ "ЭСТМСЭ” ХХК-тай маргаж байсан хэдий ч төлбөрийг зөвшөөрсөн байна.

Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд “ЭСТМСЭ” ХХК нь 2016 оны 7 дугаар сард туслан гүйцэтгэгч нартай тооцоо нийлэн Хаалтын гэрээ /Agreement of Release/ байгуулан өр төлбөрийг хаасан тухай гэрээнд зааснаар талууд тохиролцсон байна. Дээрх гэрээг байгуулж өр төлбөргүй болсон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг шүүгчийн захирамжуудад заасны дагуу дахин байцаасан хэдий ч энэхүү гэрээг байгуулж өр төлбөргүй болсон байна. Гэтэл уг гэрээтэй холбогдуулан дахин хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл уг хаалтын /Agreement of Release/ гэрээгээр цаашид дахиж ямар нэгэн гомдол гаргахгүй гэж талууд тохирсон боловч туслан гүйцэтгэгч нар хохирол нэхэмжилж буй нь уг гэрээний заалттай зөрчилдсөнөөс гадна туслан гүйцэтгэгч компанийн эрх бүхий албан тушаалтнуудын өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд энэхүү хохирол учруулсан гэх төлбөртэй холбоотой маргаан ажлын явцад тухай бүр үүсч, улмаар туслан гүйцэтгэгч нар “ЭСТМСЭ" ХХК-ийн тооцоог зөвшөөрч ирсэн байна. Өөрөөр хэлбэл хохирогч нар тооцооны зөрүүг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд

харилцан гэрээг дүгнэж, түүнээс үүсэх үр дагаварыг урьдчилан тооцож байсан зэрэг нь гэрээнээс үүдэлтэй иргэний эрх зүйн маргааны шинжтэй байсныг илтгэж байна. Ижил нөхцөлтэй байгуулсан зарим компаниудын хаалтын гэрээнд, Тухайлбал “Э" ХХК-тай байгуулсан уг гэрээнд: “...D-д Гэрээлэгчид санхүүгийн эцсийн мэдээлэл /цаашид эцсийн төлбөрийн нэхэмжлэл/-г гаргуулж өгөхөөр тохиролцсон. Туслан гүйцэтгэгч нь дараах зүйлсийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. С 4-р зүйлд нийцүүлэн эцсийн төлбөрийн нэхэмжлэлд заасан хэмжээгээр Туслан гүйцэтгэгчид санхүүжилт олгохоор амлаж байгаа учраас Туслан гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэх гэрээ, ажил, төсөлтэй холбогдуулан энэхүү гэрээг хүчин төгөлдөр болох үед Сийн эсрэг буюу эсрэг байж болох аливаа үйлдэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нэхэмжлэл, шаардлага /цаашид Нэхэмжлэл/- аас татгалзан эдгээрийг биелүүлэхээс чөлөөлөгдөнө" гэсэн гэрээний маш тодорхой заалттай атлаа шинжээчийн дүгнэлтэд дурдсан зөрүүг шүүгдэгч Lнэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Л /L/-r буруутгах үндэслэл болсон гол нотлох баримт нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шинжээч А.Мэндбаяр, О.Хосбаяр, Ц.Пүрэвсүрэн, Б.Цэрэндондог, А.Мэндбаяр нарын гаргасан 01 дугаартай дүгнэлтийг үндэслэн /4-р хх-ийн 99/Монгол Улсын зөвлөх эдийн засагч, Монгол Улсын Тэргүүлэх төсөвчин Ц.Ц-ийн 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /6-р хх-ийн 1-129/ гарсан байх бөгөөд уг дүгнэлт нь ажлын зургийн дагуу дүгнэлт гараагүй, харин зөвхөн хийгдсэн ажил дээр үндэслэн дүгнэлт гаргасан байдаг.

Мөн "******” компаний гүйцэтгэсэн төмөр замын ажилд хяналт тавин ажилласан Герман улсын “D” компаний тайлантай шинжээч нар танилцалгүй дүгнэлт гаргаснаа шүүх хуралдаанд мэдүүлсэн болно. Мөрдөн байцаалтын явцад төмөр замын гүйцэтгэлийн ажилд газар дээр нь хяналт тавин ажилласан Герман улсын “D” компаний хяналтын ажлын тайланг шалгаагүй. Гүйцэтгэлийн ажил дээр хяналт хийсэн тайлантай танилцалгүйгээр дүгнэлт гаргасан нь үнэн зөв, бодитой, бүрэн дүүрэн гаргасан гэдгийг нотолж чадахгүй байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нь "ЭСТМСЭ" санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн гарсан бөгөөд уг дүгнэлтээр ул шорооны ажилд нийт 107.342.372.298 төгрөг "ЭСТМСЭ"-д шилжсэн бөгөөд зөрүү 17.491.460.145 төгрөг гэж дүгнэсэн бол төсөвчин Ц.Цэрэндорж төмөр замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлыг үндэслэн /яллах дүгнэлтээр/ 9.816.704.690 төгрөг гэж, /мөн тэрээр өөрийн гаргасан дүгнэлтдээ /11.387.000.000 төгрөгийн Монголын компанид төлөх үндэслэлтэй гэсэн дүгнэлтүүд гарчээ. Энэ талаар яллах дүгнэлтэд чухам аль хохирлыг нэр бүхий компаниудад учруулснаа бүрэн тодорхойлж ирүүлээгүй болно.

Шинжээч Ц.Цэрэндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэхүү дүгнэлтийг гаргахдаа 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шинжээч А.Мэндбаяр, О.Хосбаяр, Ц.Пүрэвсүрэн, Б.Цэрэндондог нарын гаргасан 01 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн 01 дугаартай хавсралтанд далан шорооны болон балластын чулууны зөрүүг гаргасан байсан. Уг хавсралт дахь тоо хэмжээний зөрүүг одоо мөрдөгдөж буй Барилгын норм дүрмийн 25, 26, 28-д заасныг баримтлан дүгнэлт гаргахад нэр бүхий 12 аж ахуйн нэгжийн хийж гүйцэтгэсэн ажлын зөрүү үнэ нь 11.387.861.195.89 төгрөг болсон. ...Ер нь ажлын хэмжээг бичилгүйгээр, ямар хэмжээний ажлыг хэдэн төгрөгөөр хийлгэх вэ гэдгээ гэрээн дээрээ бичилгүйгээр зөвхөн үнийн дүнг нь тавьчихдаг, нэг метр кубыг тэдэн төгрөгөөр гээд тавьчихдаг гэсэн үг юм.Гэрээн дээр ажлын тоо хэмжээ, хугацаа, үнийн дүн бичигдэж байх ёстой, ...би тухайн компаниудын хийсэн ажлын нэгж дүнтэй харьцуулж тухайн захиалагч тал нь өндөр үнээр ажил өгсөн байна уу, бага үнээр уг ажлыг өгсөн байна уу гэдгийг харж болох байсан, нэгж үнийн зөрүү гэсэн үг юм...” /7-р хх-ийн 204-206/ гэх мэдүүлэг болон “ЭСТМСЭ" ХХК-ийн гүйцэтгэсэн төмөр замын ажилд хяналт тавин ажилласан Германы “D" компанийн бүх тайлантай дээрх шинжээч нар бүрэн танилцалгүйгээр дүгнэлт гаргасан нь үндэслэл муутай бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан шаардлагын хүрээнд үнэн зөв, бүрэн гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай юм.

Нөгөөтэйгүүр прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан чухам ямар шинжээр яллаж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн диспозиц шинжийн алинаар яллаж буй нь тодорхойгүй байна. Уг зүйл хэсэгт "...хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...”, энэ хэргийг “...албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан..." гэсэн хүндрүүлэх шинжийг гэсэн тус тус хууль тогтоогч тодорхойлж өгчээ.

Гэтэл яллах дүгнэлтэд “илүү санхүүжилтээр авсан, санхүүжилтыг дутуу олгосон, гүйцэтгэсэн ажлын тоон хэмжээ, төлбөр тооцоог багасгаж” гэх байдлаар томъёолж бусдын эд хөрөнгийг залилж авсан гэж дүгнэсэн нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Энэхүү байдал нь прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөнийг тодорхойлж байна.

Үүнээс үзвэл L нь иргэний эрх зүйн ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн гэм хорын асуудлыг шунахайн сэдэлт, шууд санаатайгаар үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч L зүгээс “МТЗ” ТӨХК-иас /D давхар байнгын хяналт тавьж байсан/ санхүүжилтээр шилжүүлсэн хөрөнгийг компаний үйл ажиллагаа болон ажлын чанарын баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын хангах, ажилчдын хувцас хэрэглэл, зарцуулж байсан гэж үзэх үндэслэлтэйн гадна уг мөнгөн хөрөнгийг өөртөө авахад албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтаас үзэхэд шүүгдэгч Л эрх олгосон, үүрэг хүлээлгэсэн байгууллага нь "*********" корпораци гэж үзэхээр байна. Ажил олгогчийн хувьд гэм хорын хариуцлага хүлээлгэх гол үндэслэл бол хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан, албан тушаал, ажил үүргийг гүйцэтгэх явцдаа гэм хор учруулсан байх явдал байдаг. Энэ утгаар шүүгдэгч L нь гүйцэтгэх захирлын албан тушаалаа гүйцэтгэхдээ буюу өөрт олгогдсон эрхийг хэрэгжүүлэх явцдаа бусдад гэм хор учруулсан гэж үзвэл түүнийг хариуцуулан томилсон байгууллага хохирогч нарт учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй гэж үзнэ.

Иймд дээрх байдлуудаас үзэхэд прокуророос шүүгдэгч Л /L/-r Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Л /L/-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул нэр бүхий 11 компанид учирсан хохирлын асуудлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Дээрх хохирлын асуудлыг хэлэлцээгүй орхисны хууль зүйн үр дагавар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болно.

Хоёр. Шүүгдэгч БНСУ-ын иргэн Л /L/ нь "ЭСТМСЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, “МТЗ” ТӨХК, “ЭСТМСЭ" ХХК-ийн хооронд Ухаа худгаас Гашуун сухайт хүртлэх төмөр замын дээд доод суурь бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах ЕРС гэрээ байгуулагдаагүй байхад 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр БНСУ-ын хуулийн этгээд “С И" компанитай

  1. ам.долларын өртөгтэй "Ухаа худгаас Гашуун сухайт" хүртэлх 267 км замын Үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх" гэрээ. мөн 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдөр "С И М” ХХК-ийн захирал Гтой 2.684.000 ам.долларын өртөгтэй Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж улмаар “ЭСТМСЭ” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлд баригдаж байсан төмөр замын ажилд ашиглагдах зураг төсөл боловсруулах ажлыг Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт, норм журмыг зөрчиж төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа эрхлэх эрхгүй "С И” ХХК, “С И М" ХХК-аар суурь судалгаагүйгээр зураг төсөл боловсруулж, мөн холбогдох мэргэжлийн байгууллагаар магадлал хийгдээгүй байхад зураг төслийг дээрх төмөр зам барих ажилд ашиглаж, 100 хувь гүйцэтгэсэн мэтээр тайлагнаж, ‘‘МТЗ" ТӨХК-аас олгосон 5.021.600 ам доллар буюу 8.772 297.926 төгрөгнөөс 1,942,307,661.18 төгрөгийг авч завшин Монгол Улсын Сангийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг удирдан зохион байгуулсан хэргийн нотлогдсон байдлын талаар:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзэхэд шүүгдэгч Л /L/, Г /K/ нар нь "Ухаа худаг гашуун сухайт чиглэлийн төмөр замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-тэй холбогдох хэргийн субъект мөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь албан тушаалын давуу байдлаа ашиглах, хуурамч гүйлгээ хийх, хуурамч санхүүгийн анхан шатны баримт үйлдэх, засварлах зэргээр дангаар болон бүлэглэн үйлдэх хэлбэрээр илэрдэг онцлогтой.

Онолын хувьд “Итгэмжлэн хариуцсан этгээд" гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог. Өөрөөр хэлбэл эд хөрөнгөө итгэмжлэн хариуцуулсан этгээдийн өмнө заавал үүрэг хүлээсэн байх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжид "....Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан...” байхыг тодорхойлсон байх бөгөөд мөн зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан "...албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан" хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхойлон заажээ.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаас үзэхэд Сангийн яамны хөрөнгийг шүүгдэгч Л, Kнар нь хариуцахаар үүрэг хүлээсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайлбал Сангийн яам шүүгдэгч нарт төмөр замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх үүргийг шууд гэрээгээр болон хуулиар хүлээлгэсэн гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэгчийг төлөөлж “ЭСТМСЭ ХХК”, зөвлөхийн төлөөлөгч “С И ХХК” /Co., Ltd/ хоорондоо байгуулсан бөгөөд “МТЗ ТӨХК”-ийн захиалгаар 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлт ажил гүйцэтгэхээр хугацаагаа тохирч үйлджээ. Улмаар 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс "ЭСТМСЭ XXК” / Co.,Ltd/ болон "С И M ХХК” /Seoyong Engineering Mongolia Co., Ltd/ хоорондоо өмнөх үндсэн гэрээтэй адил нөхцлөөр дуусах хугацааг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тооцож гэрээ хийгджээ.

Уг гэрээнд: "...Төлбөрийн талаар 4 дэх заалтад: Гэрээнд заасан төлбөрийг Гүйцэтгэгчийн зүгээс Зөвлөхөд төлөх төлбөрийг хянан үзсэний үндсэнд Зөвлөх нь уг үйлчилгээг үзүүлэх, зөрчлийг арилгах, энэхүү гэрээний зүйл заалтуудтай холбоотойгоор гэрээнд заасан Зөвлөхийн үүргийг хүлээн ажиллахыг зөвшөөрөв...” / 19-р хх-ийн 70/,

Хариуцлагын талаар 14 дэх заалтад: “...Зөвлөх нь ажилдаа онцгой анхаарал хандуулж ажилласнаар зураг төслийн алдаа, дутагдал гаргахгүй ажиллана. Хэрвээ ямар нэг хохирол учирсан тохиолдолд зураг төслийг өөрийн зардлаар дахин хийж гүйцэтгэнэ...”/19-р хх-ийн 84/,

16 дахь заалтад: "...Шаардлагатай бол Гүйцэтгэгч нь гэрээний гүйцэтгэлийн төлөвийг шалгаж, шаардлага гарсан тохиолдолд Гүйцэтгэгч зураг төслийн ажлыг бүрэн гүйцэтгэх, бусад шаардлагатай арга хэмжээг авч ажиллах хүсэлтийг гаргаж болно. Ингэснээр зөвлөх тухайн арга хэмжээг нэн даруй авч Гүйцэтгэгчид авах арга хэмжээний талаар бичгээр мэдэгдэл хүргүүлнэ..." /19-р хх-ийн 84,

БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "С И M” ХХК- ны дүрэмд: “...энэхүү дүрмийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын хуулийн этгээд ХХК, “С И, бүртгэлийн дугаар 1341111-0032106, БНСУ-ын Кёнгу муж, Соннам хот, Бүндан дүүрэг...”гэж тус тус зааснаас үзэхэд төмөр замын төслийн зургийн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа "ЭСТМСЭ ХХК” болон“С И ХХК, "С И M ХХК-нд тус тус үүссэн байна. Харин уг зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу "ЭСТМСЭ ХХК"-аас итгэмжлэн хариуцуулсан бусдын хөрөнгийг хариуцвал зохих этгээд нь “С И ХХК, "С И M ХХК гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанчлан шүүгдэгч Л, Kнарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1. 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас Монгол Улсын Сангийн яаманд хохирол учруулсан гэх үйлдэл нь “ЭСТМСЭ" ХХК-наас “С И“ ХХК, “ЭСТМСЭ" ХХК, “СКП“,"С И” ХХК, "С И M” ХХК-ийн хооронд үүссэн байх боломжтойн гадна гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж үзвэл хохирогч нь дээрх компаниудын хувьд тус тус “ЭСТМСЭ” ХХК гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл “ЭСТМСЭ” ХХК-аас гаргаж өгсөн олон удаагийн явцын төлбөрийн нэхэмжлэх IPC /Interim payment certification/-r “МТЗ" ТӨХК болон Герман улсын D компаний хамтарсан хяналтын шалгалтын үр дүнд хийгдэж, үнэн зөвийг тогтоож, улмаар дээрх байдлыг дахин магадлан шалгаж баталгаажуулсаны эцэст Сангийн яам, ХБаар дамжуулан "ЭСТМСЭ ХХК”-д олгогдсон санхүүлжилтийг үндэслэн тухайн хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд нь шүүгдэгч Л, Kнар байсан гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Энэ талаар:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн байцаалтын шатанд “...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт баригдаж байсан төмөр замын ажил нь Монгол Улсаас буюу ХБнаас санхүүжиж санхүүжилтын эрхийг Сангийн яамнаас шийдэж гүйлгээ хийх эрхийг нээж байсан. Ер нь Монгол Улсад төрөөс болон төсөв, Олон улсын санхүүжилттэй холбоотой асуудалд Сангийн яам, Төрийн сангаас шийдвэр гаргах эрх бүхий байгууллагаас гарах шийдвэрийг хэрэгжүүлж, түүнд хяналт тавьж ажилладаг. Энэхүү Өмнөговь аймагт хэрэгжиж байсан төмөр замын төслийн санхүүжилтыг МТЗ Төрийн өмчит хувьцаат компаниас ямар нэг санхүүжилт олгож байгаагүй...71-р хх-ийн 216/,

Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гүйцэтгэгч талаас cap бүр "IPC" буюу явц дундын төлбөрийг ирүүлдэг нь тухайн сард хийсэн ажпын төлбөрөө авахын тулд ажлын гүйцэтгэлээ хянуулж баталгаажуулахаар ирүүлсэн баримт бичиг юм. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч талаас нийт 19 ширхэг “IPC" ирсэн байгаа, Гэрээнд зааснаар хөндлөнгийн хяналтын байгууллага хянана гэж заасан байгаа. Гэрээ анх хэрэгжиж эхлэх үед энэ хяналтын байгуулага байгаагүй. Харин 4 дэхь и1РС”-ээс эхлээд буюу 2013 оны 10 сараас 14 дэхь “IPC” буюу 2014 оны 11 сарын хүртэлх хугацаанд Герман улсын D гэж компани хянаж байсан. ...Хяналтын дарааллын хувьд Гүйцэтгэгч талаас “IPC’’-ээ D, манайх хоёрлуу хамт явуулдаг.Түүний дагуу ОВ1манайх 2, 2 талаасаа нийлж хянаад ирүүлсэн ажлаас ямар ажлыг нь хүлээн зөвшөөрөх, ямар ажлыг нь хүлээн зөвшөөрөхгүй талаар гүйцэтгэгч талд хүргүүлсэн. Гүйцэтгэгч тал мөн хариу тайлбараа, нэхэмжлэхийн хамт МТЗ-д ирүүлнэ. МТЗ-ээс ЗТЯаманд бүх материалын хамтаар хүргүүлдэг, ЗТЯ- аас хянаад тайлбар авахаар бол манайхаас ахиад тодруулна, шаардлагагүй бол "ХБ”-руу төлбөр шилжүүлэх эрхийг олгодог..." гэж маш тодорхой мэдүүлсэнээс үзэхэд Сангийн яамны хөрөнгийг шууд итгэмжлэн хариуцсан этгээд нь Л, Kгэж үзэх боломжгүй байна.

Мөн Монгол Улсын Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 307, 05 дугаартай хамтарсан тушаалаар /19-р хх-ийн 136/: “...Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэх явцад гэрээний талуудаас гаргасан саналыг үндэслэн /МТЗ ТӨХК болон Бүгд Найрамдах Солонсос Улсын “С С Э Т” корпораци, түүний охин компани болох “ЭСТМСЭ” ХХК/-ийн хооронд байгуулсан "Монгол улсын Ухаа худаг болон Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын зураг төсөл, худалдан авах ажиллагаа, барилын ажил гуйцэтгэх гэрээ’’-ний хэрэгжилтийг дүгнэж, дуусгавар болгох ажлыг “МТЗ” ТӨХК-д даалгасан байна. Уг тушаалын дагуу “Монгол төмөр зам” ТӨХК- ны гүйцэтгэх захирлын А/46 дугаартай тушаалаар БНСУ-н ********** болон түүний охин компани болох “ЭСТМСЭ” ХХК-тай байгуулсан инженерийн тооцоолол, худалдан авалт, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгож байгаатай холбогдуулан төслийн барилга угсралтын ажил болон эд хөрөнгө хүлээн авах, гэрээний хэрэгжилтийг дүгнэж дуусгавар болгож, үр дүнг танилцуулахыг20 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт /19-р хх-ийн 137, 138/даалгажээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л, Kнар нь Монгол Улсын Сангийн яамны эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш болох нь тогтоогдож байх тул прокуророос шүүгдэгч Л /L/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан "Ухаа худаг гашуун сухайт чиглэлийн төмөр замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-тэй холбогдох хэргийг, шүүгдэгч Г /K/-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дзх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан журмын дагуу “С Си энд Т” буюу "ЭСТМСЭ" компаниас хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт дээрх компанийг иргэний хариуцагчаар тогтоож ирүүлээгүй нь хохирол, гэм хорын асуудлыг энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байдал үүсгэснийг тэмдэглэвэл зохино.

Гурав. Шүүгдэгч БНСУ-ын иргэн Л /L/ нь “ЭСТМСЭ" ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, Ухаа худгаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг гүйцэтгэх явцад Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ашигласан “Түгээмэл тархацтай ашигт малтмал"-ын төлбөр төлех нэрээр 2015 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд “ЭСТМСЭ" ХХК-ийн компанийн данснаас "ӨХБГ” ХХК-ийн дансанд 691.372.560 төгрөгийг БНСУ-ын иргэн П-оор дамжуулан авч завшин ЭСТМСЭ ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг удирдан зохион байгуулсан,

мөн шүүдэгч БНСУ-ын иргэн Л /L/ нь "ЭСТМСЭ" ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж БНСУ-ын иргэн КЧХ-аар дамжуулан Монгол улсын иргэн У.У, Д.У нарын үүсгэн байгуулсан "СП" ХХК-тай 2013 оны 12 сарын 24-ний өдөр “Цаг үеийн улс төр, эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн тойм бэлтгэн өгөх чиглэлээр үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулан тус компанид олгосон санхүүжилтээсээ cap бүр 6.000.000 төгрөгийг 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 72.000.000 төгрөгийг завшин “ЭСТМСЭ” ХХК-нд нийт 763.372.560 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхийг удирдан зохион байгуулсан хэргийн нотлогдсон байдлын талаар:

Гэрч У.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... "СП" компанийг миний бие 2013 оны 10 сард өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулсан. Энэ компани гадаад худалдаа бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш “**********” ХХК-тай 2014 оны 1 сараас cap тутмын нийгэм эдийн засгийн мэдээ, мэдээлэл хүргэх чиглэлийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу 6 cap ажиллаад, ахиад 6 сараар сунгаж нийт 12 cap ажилласан. Нэг сарын гэрээний төлбөр 10.000.000 төгрөгөөр гэрээлсэн. 2014 онд "********” ХХК-тай гэрээ байгуулах саналыг манай “МДБ” ХХК-ний хөрөнгө КЧХ "энэ компанид ийм ажил байна, чи англи хэлтэй хүн cap бүр мэдээ бэлтгэж өгч байх уу" гэсэн саналыг тавиад гэрээ байгуулсан. Гэрээний дагуу cap бүр 10.000.000 төгрөгийн 6.000.000 төгрөгийг Л захиралд тохиролцсоны дагуу өгдөг байсан. Үлдсэн 4.000.000 төгрөгийн 1.000.000 гаруй төгрөг нь татварт өгдөг, үлдсэнээс нь нягтлан Уранцэцэгт 500,000 төгрөг өгөөд үлдсэнээс хэвлэл бэлтгэх

зардал эн тэр гээд зүйлд зарцуулаад 1.500.000-2.000.000 төгрөг үлдээд ээж бид нар амьдралдаа зарцуулдаг байсан. Нийтдээ 72.000.000 төгрөгийг ЛЖё өгсөн. КЧХ анх надад энэ гэрээний талаар хэлэхдээ "ЛЖё захиралд 10.000.000 төгрөгийн үнэтэй гэрээ байгаа, үүний 4.000.000 төгрөгт нь багтааж хэвлэлийн тойм мэдээлэл авна, 6.000.000 төгрөгийг нь буцааж өөрт нь өгөх юм байна” гэж хэлсэн. Ингээд би тооцож үзээд 4.000.000 төгрөгөөр гэрээг гүйцэтгэж болох юм байна гэсэн шийдвэрээр гэрээ байгуулсан. Надад 6.000.000 төгрөгийг нь ЛЖё өгөх ёстой гэснээс өөр юу ч хэлээгүй. Би ч тэр нь сонин биш учраас тодруулаагүй. 2014 оны өвөл Ли Жонг Ёл жолооч /нэрийг нь мэдэхгүй/ авна гэсэн. Тэгээд жолооч нь гэх монгол залуу ээжээс авч байсан. Гэрээний дагуу эх бэлтгэх судлах, материал авах мэдээллийг хэвлэж өгөхөд 1 сарын ажил 300.000 орчим төгрөг болдог байсан. Энэ мэдээллийг юунд ашигладаг байсныг мэдэхгүй надад анх хэлэхдээ хэл өөр учраас Монгол улсад юу болж байгааг мэдэх нийгэм, эдийн засаг, уул уурхай, төмөр зам гэсэн 4 бүлгийг илүү судлах зорилготой. Түүний дотор төмөр замын асуудал тодорхойгүй байсан учраас ямар байдлаар шийдвэрлэх гэж байгаа талаар мэдээллийг түлхүү сонирхдог байсан...” гэх мэдүүлэг/6-p хх-ийн 142-144/,

Гэрч Ц.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 сард нэг өдөр “МБК” ХХК-ийн захирал Батболд ах “компани авч байгаа чи өөр дээрээ шилжүүлээд авчих 2, 3 хоноод би буцаагаад шилжүүлээд авна" гэж хэлсэн. Тэгээд намайг Ж /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх залуутайгаа хамт 100 айлд 11-р хороололд байх нотариат дээр очиж нэр, данс шилжүүлж бичиг баримтаа бүрдүүлээд миний нэр дээр "ӨХБГ" гэсэн нэртэй компанийг шилжүүлээд надад тамга тэмдэг юу ч өгөөгүй. Миний нэр дээр болгоод бичиг баримт, тамга зэргийг нь Батболд өөрөө аваад явсан. Тэгээд компани шилжүүлс\ний дараа өдөр Б ах "ИКЭМ” группын захирал залуугийн хамтаар намайг дагуулж талбайн урд талд байдаг “ХБ”-ны төвөөс

  1. 000 билүү 200.000,000 төгрөг аваад надад мөнгө өгөөгүй аваад явцгаасан. Мөн дараа өдөр нь "ИКЭМ” группын захирал залуу надтай хамт “ХХБ” Ингээд нийлээд 700,000,000 орчим сая төгрөг болж байсан /яг мөнгөн дүнг нь санахгүй байна/. ...Тэр мөнгө авсан гэх солонгос эрэгтэйг сайн танихгүй тухайн үед хальт харж байхад бууралдуу үстэй 40, 50 орчим насны хүн байсан. Тэр үедээ нэрийг нь мэдэхгүй хар өнгийн машинтай явж байсан..." гэх мэдүүлэг /7-р хх- ийн 137-139/,

Гэрч Я.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “...******** компани нь 2013 оны 7 сарын 1-ний үед “жолооч авна" гэсэн байсны дагуу би оффиссын жолоочоор ажилд ороод 5643 /үсгийг нь санахгүй байна/ дугаартай “ХЭ” 5109 /үсгийг нь мэдэхгүй/ дугаартай "Рэнж ровер" маркийн машинуудыг барьдаг байсан. Рэнж ровер нь ЛЖё захиралын машин байсан... 2014 оны намар сэрүүн унасан байсан нэг удаа захиргааны ажилтан хүний нөөцийн менежер Ганчимэд надад 15x15 см харьцаатай цаасан боодолтой зүйл өгөөд бас нэг хүний утас өгөөд "ММ” дэлгүүр ороод яриад үүнийг өгөөрэй тэгээд чамд юм өгнө түүнийг аваад ирээрэй гэж хэлсэн тэгээд би баруун 4 замын баруун талд байх "ММ" дэлгүүрийн 2 давхарт гараад зүүн талын хойд хэсэгт очоод нөгөө утасруу нь залгахад намхавтар нуруутай 50 орчим насны эгч гарч ирээд А4 цаасны хэмжээтэй нэлээн зузаан цагаан шаргал өнгөтэй цаасан ууттай зүйл өгсөн. Би түүнийг нь уудалж үзээгүй, дээрээс нь харахад ямар ч байсан боодолтой зүйл дээр нь кашмеран бээлий /цайвар өнгөтэй байсан шиг санаж байна/ байсан. Тэгээд түүнийг би өөрийн биеэр захирлыг өрөөндөө байхад нь ширээн дээр нь үлдээгээд гарсан..." гэх мэдүүлэг /7-р хх-ийн 145-146/,

Гэрч Т.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд захиргааны хэлтсийн менежер ПЖХ, туслах менежер ЛГХ, хүний нөөцийн менежер Ганчимэг гэх мэт хүмүүст буюу захиргааны ажилтай холбоотой бүх аман болон бичгэн орчуулга хийдэг байдаг. Цаг хугацааг нь санахгүй байна 2015 онд манай менежер ПЖХ энэ нэхэмжлэлийг авч ирээд "Төлөвлөлтийн хэлтсээс ирлээ, энэ мөнгө гарах ёстой юм байна" гэж хэлсэн. Тэгээд би уг нэхэмжлэлийг харахад тамгагүй байсан мөн дээд талд бичээтэй байгаа “ӨХБГ” гэсэн байсан учир П менежерт “энэ нэхэмжлэл тамгагүй байсан мөн Ханбогд сум гэж баймаар юм. Яагаад "Говь" гэж байгаа юм бол” гэсэн. Тэггэл П менежер буцаагаад аваад явсанаа эргэж ирээд "энэ мөнгө гарахаар болсон” гэж хэлсэнээс хэнтэй уулзаад яаж шийдсэн талаар мэдэхгүй. Бусдаар би Ёл захирал болон менежер П нарт энэ нэхэмжлэлийг орчуулж өгөөгүй, Пак менежер над дээр ирэхдээ энэ мөнгийг шилжүүлэх ёстой гээд ирж байсан. Ер нь энэ нэхэмжлэлийг харахад уг нэхэмжлэл нь компанид 2015.10.20-ний өдөр бүртгэгдэж солонгос хүн гарын үсэг зурсан харагдаж байгаа учир хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /7-р хх-ийн 151-152/,

Гэрч Ч.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... “ӨХБГ” ХХК-г 2015 оны 09 дүгээр сард байгуулах эхлэлийг манай найз Г тавьж, Жавхаагаар уг компанийг байгуулуулсан. Гэхдээ би үүнийг сүүлд нь буюу Г над руу “компани шилжүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь энэ компанийг байгуулсан талаар нь мэдсэн. Тэгээд “яагаад компаниа шилжүүлэх болов” гэтэл Г надад “таньдаг хүний компани байгаа юм” гэсэн. Тэгээд би Н-д "ахын дүү иргэний үнэмлэхээ аваад 100-н айл ороод Ж-аас нэг компани шилжүүлээд авчих, тэгж буцаагаад авчихна" гэж хэлээд явуулсан. Тэгээд Н-н нэр дээр компани шилжиж ирсний дараа хоногийг нь санахгүй байна. Г Намсрайг дагуулж яваад 690.000.000 төгрөгийг авахдаа 2 удаа явж авсан. Эхний удаад Н, Г бид 3 яваад "ХХБ”-ны төв дээр очоод тэр хоёр ороод гарч ирэхдээ "банкны мөнгө хүрэхгүй байна” гээд хагасыг нь аваад ирсэн. Дараа өдөр нь банк руу явж захиалга өгч байгаад Г Н хоёр явж үлдэгдэл мөнгийг нь аваад нийт 690.000.000 төгрөгийг гүйцээж авсан..." гэх мэдүүлэг/7-p хх-ийн 160-161/,

Гэрч Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 8 билүү 9 сард нэг өдөр Т надруу *********** дугаарын өөрийн утсаараа залгаад "чи надад компани байгуулаад өгөөч нэрийг нь “ӨХБГ" гэж өгөөрэй, дараа нь чамаас өөр хүн рүү шилжүүлээд авчих юмаа" гэж хэлсэн. Тэгээд би Т-ын хэлсэнээр "ӨХБГ" ХХК-ийг ганцаараа үүсгэн байгуулаад Т-д хзлсэн. Тэгтэл нэг өдөр Т ирээд "энэ хүн рүү компаниа шилжүүлээд өгчих" гээд Н-г хэлсэн. Тэгээд би Н-г дагуулаад 11-р хороололд байх "*******"-гийн хойд талд байх нотариат дээр очоод 400,000 төгрөгөөр зарсан гэж гэрээ байгуулж шилжүүлээд тамга тэмдэг бүх зүйлийг нь Н-д өгсөн. Түүнээс хойш энэ компанийн талаар ямар асуудал хэнтэй ч юу ч яриагүй....Намайг гуйхаар нь би найздаа үгүй гэж хэлж чадаагүй тусалсан юм. ...Г "хэрэв чамайг цагдаагаас дуудвал чи үнэнээ л хэлээрэй. Намайг компани байгуул гэсэн, Н-д шилжүүл гэж намайг хэлсэн гэдгийг бүгдийг нь хэлээрэй” гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /7-р хх-ийн 163-164/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 4 сард "ЭСТМСЭ" ХХК-аас "МТЗ" ТӨХК-тай байгуулсан төмөр замын төслийн гэрээг цуцлах ажлын хүрээнд орон нутгаас ашиглаж байсан карерийн нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгөх асуудал үүсээд төмөр замын төслөөс нь байгаль орчины ажилтан байхгүй учраас намайг /би өөр буюу нисэхийн төслийн ажилтан/ яваад ир гээд А /Солонгос хэлийг нь мэдэхгүй/ орчуулагч Цолмон нарын хамтаар явсан. Цогтцэций суман дээр “МТЗ” ТӨХК-ний Хосбаяр, Ган-Эрдэнэ гэсэн хүмүүстэй уулзаад хамтдаа Ханбогд, Цогцэций, Баян- Овоо сумын холбогдох хүмүүстэй уулзсан. Энэ үед Ханбогд сумын удирлагуудтай уулзаад нөхөн сэргээлтийн талаар ярилцаж байтал төлбөрийн асуудал болоод тэд хоорондоо ярилцаад эхэлсэн. Миний хувьд хамааралгүй ч хамт байгаа учраас байдлыг ажиглаж, яриаг нь сонсож байхад ИТХ-ийн даргаас төлбөр огг ороогүй гэхэд А “690 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн” гэсэн. Ингээд уг нэхэмжлэлийн баримтыг хотоос мэйлээр аваад үзэцгээсэн. Ингээд нэхэмжлэл, түүн дээрх данс нь Ханбогд сумынх биш болж таарсан. Ингээд Саас уг мөнгөний учрыг олж хариуцах болоод уулзалт дууссан. Ямар ч байсан уг яригдаж байсан 690 гаруй сая төгрөг Ханбогд сумруу ороогүй болж таарсан...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 168/,

Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Түүнээс биш “ЭСТМСЭ” ХХК-иас түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан төлбөрийн мөнгө орж ирээгүй. ...Манай тамгын газрын хувьд зарлага гаргасан тохиолдолд тухайн байгууллагатай тооцоог нийлдэг юм. Харин суманд орж байгаа орлогын хувьд тооцоо нийлнэ гэсэн зүйл байхгүй. түгээмэл тархацтай ашигт малтмал хайрга, сайр авч ашиглах гэрээний хувьд гэрээг сумын байгаль орчны хамгаалагч Цэндсүрэн байгуулсан.Гэрээний хувьд байгаль орчны алба түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талаарх ногдуулалтыг тавьж уг ногдуулалтаа татварын албанд хүргүүлэн харин татварын алба нөхөн төлбөр, татварыг сумын санд төвлөрүүлдэг. ...МТЗ ТӨХК-иас гэрээний дагуу 200,000,000 төгрөг шилжин орж ирсэн түүнээс өөр орлого орж ирээгүй "ЭСТМСЭ" ХХК-иас ямар нэг мөнгө шилжин орж ирээгүй...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 171-172/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн хэлтсийн хэлтсийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4326 дугаартай дүгнэлт /Ханбогд сумын захиргаанаас “ЭСТМСЭ” ХХК -д 691.372.560 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлд бичигдсэн бичгийн хэвийг Лын бичгийн хэвтэй харагдуулсан дүгнэлт /3-р хх -ийн 7-17/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминилаистикийн хэлтсийн хэлтсийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4207 дугаартай дүгнэлт /Ханбогд сумын захиргаанаас "ЭСТМСЭ” ХХК -д 691.372.560 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлд дарагдсан тамганы дардастай харьцуулсан шинжилгээ /3-р хх-ийн 76-80/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Л /L/-н дээрх гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Энэ талаар улсын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүний гэм буруутай үйлдлийн талаарх нотлох баримтууд хангалттай цугларсан байна.

Харин дээрх хэрэгт мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар Ч.Урангоог татсаныг үндэслэл муутай болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Ц. У нь БНСУ-ын иргэн ПЖХ-ы санал болгосноор L-той тодорхой ажил гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлсний хөлсөнд 200.000.000 төгрөгийг авсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь:

Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Яг Ч.У гэдгийг санахгүй байна. Надаар биш нөгөө охиноор хөөцөлдүүлж байгаа юм байна гэж ойлгосон. ...нөгөө охин нь ямар ч баримжаа байхгүй, баахан хууль дүрэм барьчихсан явж байсан..." гэх мэдүүлэг/7-p хх-ийн 109/,

Ч.У-г гэрчээр байцаасан тэмдэглэлд: “...харин 2 билүү 3 дахь уулзалт дээр 200 сая төгрөгийн ажил шүү дээ гэж байсан. Татварын ерөнхий газарт төлөх боломжгүй, ...мөн Авлигатай тэмцэх газарт Өмнөговь аймгийн Засаг дарга Бадраа хууль бас мөнгө нэхэж байна гэсэн утгатай 2 албан бичиг төлөвлөөд энэ хоёр бичгийг холбогдох байгууллагад нь явуулчих гээд Л захиралд өгсөн... Би Л захирлаас төлбөрөө олон удаа нэхсэн. 2015.10.20-дын үед миний дансанд хийсэн байсан. Тэгээд 100 сая төгрөгийг П захиралд, үлдсэн 100 сая төгрөгөөс 60 сая төгрөгийг өрөндөө өгч, үлдсэнийг хэрэглэсэн..." /7-р хх-ийн 142/,

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ПЖХ-ы цахим шууданд тэмдэглэгдсэн: “...2015 оны намар С С Э Т-н төмөр замын төслийн захирал ЛЖЁ түгээмэл тархацтай ашигт малтмалын татварын асуудлаар бодлогоширч байгаагаа хэлж, асуудлыг шийдвэрлэж чадахуйц хүнтэй танилцуулж өгөөч гэсэн гуйлтын дагуу өөрийн таньдаг У-г танилцуулж өгсөн. У L-оос 200.000.000 төгрөг авахаар болсон тухай L захиралтай уулзсаныхаа дараа хэлж өгсөн...” гэх тайлбар зэргээр Ч.У-ийн зүгээс татвартай холбоотой асуудлын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлсний хөлсөнд дээрх мөнгийг авсан гэж үзэх үндэслэлтэй тул уг асуудалд иргэний хариуцагч байх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар

хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогуй тул шүүх
эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтайгэж
үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм
буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Хэдийгээр яллагдагч, шүүгдэгч нар нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх,
хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй субъект боловч мэдүүлгийн нотлох
баримтын гол шалгуур мэдүүлгийн тогтвортой байдал, хэрэгт авагдсан бусад
бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон байдал зэргээр шүүгдэгч Л, Г нарын мэдүүлгийн үнэн зөв байдлыг үнэлэх боломжтой гэж
үзсэнийг дурьдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Л-г бусдын итгэмжлэн
хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан,
их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан
хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн
байдал, хохирогч талын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг хүсэлтийг
харгалзан шүүхээс Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн
17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар торгох ялын дээд хэмжээгээр
оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын
зорилготой нийцнэ.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан
хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л нь урьд 515 цагдан хоригдсоныг 6.10
дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний
буюу 7.725.000 /долоон сая долоон зуун хорин таван мянга/ төгрөгөөр тооцож,
торгох ялын нийт хэмжээнээс хасч тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Ли
нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс Л-оос "ЭСТИСЭ"
ХХК-д учруулсан 763.372.560. төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Л-г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт 240 хавтас зураг /нийт
14 хайрцаг/, 46 хавтас зураг /нийт 3 хайрцаг/, хайрцаг №7 С компанийн зураг
/цэнхэр өнгийн хавтастай 1 ширхэг, хүрэн өнгийн хавтастай 2 боть/, “МТЗ" ТӨХК,
“С" 2013.05.06-ны өдрийн ЕРС гэрээ, хар өнгийн хавтастай баримт 1
ширхгийг 1-20 хүртэл 1РС компакт диск 20 ширхэг, №45 хайрцаг /"БМ"
ХХК-ийн гүүрийн барилгатай холбоотой баримтууд: хар өнгийн нуруутай 9
хавтастай, нуруугүй задгай 8 хавтас/, хайрцаг №8 /С компанийн төмөр замын

 

төслийн танилцуулга, өнгөт хэвлэмэл 2 хавтас/, "МТЗ" ТӨХК-иас С
компанитай харьцаж байсан албан бичгүүд ягаан хавтастай, Самсунг, ЕКК Ухаа
худаг гашуун сухайт ЕРС гэрээний төсөл цагаан өнгийн хавтастай, "ЭР”
ХХК-иас зам тээврийн сайд А.Г рүү явуулж байсан гэрээний төсөл, нуруутай
гялгар хавтастай, "МТЗ" ТӨХК Ухаа худаг гашуун сухайт чиглэлийн төмөр замын
суурь бүтэц барих ашиглах шилжүүлэх концессын гэрээ, бор өнгийн хавтастай,
С компаниас Зам тээврийн яаманд хүргүүлсэн тусгай зөвшөөрөлтэй
холбоотой баримт бичгийн хуулбарууд, хар өнгийн нуруутай гялгар хавтастай,
Ерөнхий сайдын 2012 оны 65 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан ажлын
хэсгийн шийдвэр, хуралдааны тэмдэглэл 3 хавтас материалууд зэргийг “МТЗ”
ТӨХК-д шилжүүлэх, хар өнгийн цүнхтэй "ӨХБ" ХХК-ийн тамга 1 ширхэгийг
зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн газарт шилжүүлэх, Л-ын цагаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр, Төрийн албан хаагчийн талаар
хийсэн судалгаа 1 хавтас, Л-с хураан авсан гялгар ууттай баримтууд,
С маркийн гар утас 1 ширхэг, 120 хэмжээтэй зөөврийн хард диск
залгуурын хамт, Цагаан өнгийн жижиг тэмдэглэлийн дэвтэр 7 ширхэг, Хар өнгийн
жижиг тэмдэглэлийн дэвтэр, Флаш диск 5 ширхэг, С маркийн зөөврийн
компьютер, залгуурын хамт зэргийг Л-д буцаан
олгохоор тогтов.

 

Шүүхээс Ч.У иргэний хариуцагчаар татсаныг үндэслэлгүй гэж үзсэн
тул иргэний хариуцагчаар татсан тогтоолыг болон энэ хэрэгт түүний Сүхбаатар
дүүргийн 7 дугаар хороо, ***** дүгээр хороолол, ***** дугаар
байрны ***** тоот орон сууц битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож
шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр
зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр
зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

  1. Прокуророос шүүгдэгч Л-д 2015 оны Эрүүгийн
    хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн
    хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 хэргийг,

шүүгдэгч Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн
хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан “Ухаа худаг гашуун сухайт
чиглэлийн төмөр замын үндсэн зураг төслийн дүгнэлт, урьдчилсан судалгаа, дүн
шинжилгээ, дэлгэрэнгүй зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-тэй холбогдох хэргийг,

шүүгдэгч Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9
дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн
17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр
хэрэгсэхгүй болгосугай.

  1. Шүүгдэгч Л-г бусдын итгэмжлэн хариуцуулсан
    эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээнийхохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэп
    зааснаар шүүгдэгч Л-г 40.000 /дөчин мянга/ нэгжээр
    тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
    зааснаар шүүгдэгч Л-н урьд цагдан хоригдсон 51(
    хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.725.000 /долоон са;
    долоон зуун хорин таван мянга/ төгрөгөөр тооцож, торгох ялын хэмжээнээс хас^
    тооцон, түүний торгох ялын нийт хэмжээг 32.275.000 /гучин хоёр сая хоёр зуун
    далан таван мянга/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Г цагдан
    хоригдоогүй болохыг тэмдэглэсүгэй.
  4.  Шүүгдэгч Л, Г нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн /
    дахь хэсэгт заасаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь иргэний хэрэг шүүхэд
    хянан шийдвэрлэх журмын дагуу дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохы
    тэмдэглэсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн (
    дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 240 хавтас зура
    /нийт 14 хайрцаг/, 46 хавтас зураг /нийт 3 хайрцаг/, хайрцаг №7 “СМЕК" компаний»
    зураг /цэнхэр өнгийн хавтастай 1 ширхэг, хүрэн өнгийн хавтастай 2 боть/, “МТЗ
    ТӨХК, “СТЕСМ” 2013.05.06-ны өдрийн ЕРС гэрээ, хар өнгийн хавтастай баримт '
    ширхэгийг, 1-20 хүртэл IРС компакт диск 20 ширхэг, №45 хайрцаг "БМ
    ХХК-ийн гүүрийн барилгатай холбоотой баримтууд: хар өнгийн нуруутай $
    хавтастай, нуруугүй задгай 8 хавтас/, хайрцаг №8 /С компанийн төмөр замьи
    төслийн танилцуулга, өнгөт хэвлэмэл 2 хавтас/, “МТЗ” ТӨХК-иас С
    компанитай харьцаж байсан албан бичгүүд ягаан хавтастай, С, ЕРР Ухаг
    худаг гашуун сухайт ЕРС гэрээний төсөл цагаан өнгийн хавтастай, “ЭР
    ХХК-иас зам тээврийн сайд А.Гансүх рүү явуулж байсан гэрээний төсөл, нуруутаь
    гялгар хавтастай, "МТЗ" ТӨХК Ухаа худаг гашуун сухайт чиглэлийн төмөр замд
    суурь бүтэц барих ашиглах шилжүүлэх концессын гэрээ, бор өнгийн хавтастай
    С компаниас Зам тээврийн яаманд хүргүүлсэн тусгай зөвшөөрөлтэй
    холбоотой баримт бичгийн хуулбарууд, хар өнгийн нуруутай гялгар хавтастай
    Ерөнхий сайдын 2012 оны 65 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан ажлын
    хэсгийн шийдвэр, хуралдааны тэмдэглэл 3 хавтас материалууд зэргийг “МТЗ
    ТӨХК-д шилжүүлж, хар өнгийн цүнхтэй “ӨХБ" ХХК-ийн тамга 1 ширхгийг зохи:
    журмын дагуу шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн газарт шилжүүлж, Л-ын цагаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр, Төрийн албан хаагчийн
    талаар хийсэн судалгаа 1 хавтас, Л-оос хураан авсан гялгар уутта!
    баримтууд, Самсунг Галакси Ноте-2 маркийн Имай код ************ дугаартай гар утас 1 ширхэг, 120 дЬ хэмжээтэй зөөврийн хард диск залгуурын хамт, Цагаан
    өнгийн жижиг тэмдэглэлийн дэвтэр 7 ширхэг, Хар өнгийн жижиг тэмдэглэлийн
    дэвтэр, Флаш диск 5 ширхэг, С маркийн зөөврийн компьютер, залгуурын
    хамт зэргийг Л-д буцаан олгосугай.
  7.  Ч.У иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолыг болон энэ хэрэгт
    түүний Сүхбаатар дүүргийн **** дугаар хороо, ***** дүгээр хороолол, Их тойруу
    гудамжны ******** тоот орон сууц битүүмжилсэн тогтоолыг тус тус
    хүчингүй болгосугай.
  8. Прокуророос шүүхэд шүүгдэгч нарын барьцааны мөнгө ирүүлээгүй
    болохыг дурдсугай.
  9. Энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч,
    тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14
    хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж
    заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих
    эрхтэйг дурдсугай.

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн
тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч
Л, Г нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.