| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0125/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/122 |
| Огноо | 2024-10-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/122
2024 10 01 2024/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404000660143 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуурмагын оператор мэргэжилтэй, “*******”******* засварчин ажилтай, ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт *******,******* хашаанд оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, *******р /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой орчимд ын гээгдүүлсэн “Samsung A-24” загварын гар утсыг түүний өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...урьд өгсөн мэдүүлэг үнэн, өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...Энэ утсыг би Багануур дүүрэг 3 дугаар хороо Талын толгой гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олсон. Утас олсноос хойш 7 хоногийн дараа төрсөн дүү д хадгалуулсан юм. Тэгээд 2024 оны 02 дугаар сараас хойш би ажпын шугамаар хөдөө орон нутаг яваад эргэж хариагүй, сүүлд 2024 оны 05 дугаар сард Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс яриад намайг ирж мэдүүлэг өг гэж дуудсан. Би 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 07 дугаар сар хүртэл гэсэн дугаарыг барьж байсан. Одоо мобикомын гэсэн дугаарыг барьж байна. “Samsung A-24” загварын гар утсыг олох үедээ гэсэн дугаарыг барьж байсан, манай төрсөн дүү нь гэсэн дугаарыг барьдаг. Олсон гар утасныхаа имей дугаарыг нь хараагүй болохоор мэдэхгүй байсан. Манай дүү нь одоо болтол 95721473 гэсэн дугаарыг барьж байгаа. Би өнгөрсөн өвөл өөрийнхөө моринд ажил хийж байгаад энэ утсыг олж байсан. Намайг олох үед унтарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38-р хуудас/
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарыг 27-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой хэсэгт морины ажил хийж явахдаа машинаас бууж суухдаа утсаа унагаасан байх гэж бодож байна. Тэгээд гэртээ ирэхэд утас байхгүй байсан, буцаад явсан замаараа эргэж ирээд утсаа хайхад байхгүй байсан. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн. Би гар утсаа “Sain electronics” электрон барааны дэлгүүрээс 980.000 төгрөгөөр авч байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 137 дугаартай дүгнэлтэд “...“Samsung A-24” загварын гар утас 550.000 төгрөг...” гэжээ /хх-н 41-р хуудас/,
*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас /хх-н 62-р тал/,
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, /хх-н 67-70-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоож байна. Хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой орчимд ын гээгдүүлсэн “Samsung A-24” загварын гар утсыг түүний өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшиж, хохирогчид 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэрэг дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.
******* нь гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй санаатай хандсан болох нь олсон гар утсыг бусдын эзэмшлийн гар утас гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, завшсан үйлдлээр нь тогтоогдож байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хууль зүйн болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний талаар зохих мэдлэггүй, иргэний үүргээ ухамсарлаагүй, үнэгүй эд хөрөнгөтэй болох санаатай, хувь хүний хэнэггүй байдал” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Монгол улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч, эзэмшигчийг мэдэж байгаа бол нэн даруй хүлээлгэн өгөх, хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Шүүгдэгч энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй гар утсыг өөрийн эзэмшилд байлгаж, эзэмшигчийг мэдэж байсан боловч өгөөгүй, зохих байгууллагад мэдэгдээгүй нь гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл мөн.
Гээгдэл эд зүйлс болох гар утас нь нийт 550.000 төгрөгийн үнэтэйг үнэлгээний байгууллага тогтоосон байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 550.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь “...Утсаа буцааж авсан, надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр шүүгдэгч нь хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн дотор төлүүлэхийг даалгах саналтай...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, үнэхээр их гэмшиж байгаа...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тусгай дунд боловсролтой, ам бүл 4, хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******т мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүйг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн
1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл,
36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т таван зуун тавин /550/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган /550.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ