Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/069

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 02 сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг “Улаан уул” гэх газарт иргэн *******тэй хувийн сэдэлтээр маргалдаж махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 02 сарын 24-ний өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баацагаан сумын 2 дугаар багийн нутаг “Улаан уул” гэх газарт иргэн *******тэй хувийн сэдэлтээр маргалдаж махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...

Хохирогч *******гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн … би нөхрийгөө явъя гээд хөлөөрөө өшиглөсөн чинь ******* манай нөхрийг өмөөрөөд яахаараа чи нөхрийгөө барьдаг, яасан танхай янхан бэ гэж хэлээд намайг гэрээсээ түлхэж гаргасан. Би гэрээс нь хөөгдөж гарахдаа гэрийн гадаа байдаг зурагтын антеныг нь өшиглөчихсөн чинь ******* гэрээсээ гарч ирсэнээ алчихъя л даа муу гичийг гэснээ гэрээ тойруулан хөөсөн. Би гэрт нь гүйж орход ******* миний хойноос орж ирсэнээ алчихъя чамайг гэснээ гэснээ намайг гэр ээ тойруулан хөөж байгаад надруу гар чийдан шидсэн. Би түүнд оногдсон үгүйгээ сайн мэдэхгүй байна. Ямарч байсан нэг хатуу зүйлээр миний нүүрэнд цохьчих шиг болсон. Тэгээд би ямар ч мэдээгүй болсон. Нэг сэхээ орсон чинь гэртээ ирчихсэн байсан. ... *******ийн намайг зодсон зодолтоос болоод миний зулайн зүүн дээд хэсэгт шалбарсан, 2 нүдний орчим хөхөрсөн, хамрын яс зүүн тийшээ мурийсан гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэж шүүх эмнэлэгийн дүгнэлтэнд тусгагдсан байна лээ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/,

Гэрч *******ийн хэрэг бүртгэлтэнд ... Манай эхнэр хроп пиво авна гээд байсан бөгөөд Эрка гэдэг залуутай хамт сумын төврүү явна гээд байсан. Би түүнд “миний мотоцикль бензинтэй байгаа, би миний мотоциклиор яв” гэхэд эхнэр уурлаад “чи намайг танихгүй хүнтэй явуулах гэлээ, би гэрлүүгээ явъя” гээд намайг өшиглөөд толгойруу цохиход ******* намайг өмөөрөөд манай эхнэрийг “чи яасан нөхрөө базчихсан хар пизда бэ” гээд гэрээсээ хөөгөөд гаргасан. Манай эхнэр гэрээс гарснаа гэрийн зүүн талд байсан зурагтын антеныг нь өшиглөж эхэлсэн. Тэгэхэд ******* “эхнэр чинь антенн эвдчихлээ” гээд ууралсан. Тэгснээ манай эхнэрийг гэрт ороод ирсэн хойно эхнэр рүү улаан өнгийн гар чийдэн аваад шидсэн. Шидсэн гар чийдэн эхнэрийн нүүрэнд оносон. Эхнэр ч гэрээс гараад явсан. ******* түүний хойноос гараад явсан. Би гэрээс гараад антенн нь хэр зэрэг эвдэрсэн байна гээд үзэж байх хошоронд тэд буцаад гэррүү орсон бөгөөд би гэррүү орох гэсэн чинь ******* миний өмнөөс “май эхнэрээ ав” гээд эхнэрийн нуруун дээрхи хувцаснаас нь өргөөд гэрийнхээ үүдээр гаргаад хаячихсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/,

Гэрч *******ын хэрэг бүртгэлтэнд өгсөн ... түүний хойноос нөгөө эмэгтэй орж ирсэн тэр үед Мөнх төр ах ширээн дээр байсан улаан өнгийн гар чийдэн аваад Энхтүвшинрүү шидсэн, оносон үгүйг нь мэдээгүй, тэгсэн тэр эмэгтэй зүүн орны өмнө талд байсан хуванцар сандал аваад нөхнөр рүүгээ шидэх гэж байгаад *******ийг ончих шиг болсон. ******* босож ирснээ “өвчтэй муу хар пизда вэ” гээд түүнийг зүүн талын орлуу түлхсэн. Тэр үед нөгөө эмэгтэй орруу унасан бөгөөд би босож очоод нөгөө эмэгтэйг татаад баруун талын орруу аваачсан чинь ******* ах надруу ирснээ намайг түлхээд нөгөө эмэгтэйрүү очсоноо хүзүүнээс нь бариад орны толгойруу мөргүүлж ширвэж унагаасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Шүүгдэгч *******ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн ... Энхтүвшин дахин гэрт буцаж орж ирэхээр нь би өмнөөс нь гар чийдэн аваад шидчихсэн, оносон оноогүйг нь мэдэхгүй байна. Дахиад надруу хүрээд ирхээр нь би түлхсэн чинь бөгсөөрөө хойшоо газар суусан. Тэгээд Энхтүвшин гараад явсан. Би тэдний хойноос гарсан бөгөөд Энхтүвшин дэргэдэд нь зогсож байсан. Түүнийг нөхрийх нь хойгуур суулгаад явуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 120 тоот шинжээчийн ... *******гийн биед тархи доргилт, хамар мурийлт, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлихйн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн болох нь хэргийн 77 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн 4 хантай гэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, улаан өнгийн гар чийдэнг устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн 4 хантай гэрийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентген зураг 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, улаан өнгийн гар чийдэнг устгасугай.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Нямсүрэнд авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА