| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2024/0638/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/715 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/715
2024 10 09 2024/ШЦТ/715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал, улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч Д.**********, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ********** овогт **********гийн **********д холбогдох эрүүгийн 24030 0351 0482 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 27 өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны *** дугаар сарын ****-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **** мэргэжилтэй, **** хэлтсийн жолооч гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ****дугаар хороо, **** тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** овогт **********гийн ********** (РД:*****).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.********** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ***** хойд замд 2024 оны 05 дугаар сарын 30-ний 22 цаг 50 минутын үед “*****” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хө**********ий дүрмийн 10.14 “бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж ухрах үйлдэл хийж явган зорчигч Э.**********, Э.********** нарыг мөргөж, Э.**********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.**********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Хоёр. Эрүүгийн 24030 0351 0482 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.********** хохирогчоор өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ байж байгаад 20 цаг өнгөрч тараад нөхрийн хамт гэртээ харихаар гарсан. Тэгээд Хан-Уул дүүргийн ***** зүүн урд талын зогсоол дээр байсан машин руугаа алхаад явж байгаад манай нөхөр гартаа тортой юмнуудаа барьж явж байсан болохоор гараа шилжүүлж барих гээд зогсоод удаагүй миний нуруу руу маш хүчтэй мөргөөд газар унаад хэсэг хугацаанд юу болсныг санахгүй, шоконд орчхоод юм дуугарч чадахгүй түргэний машинд эмчид үзүүлж байгаагаа санаж байгаа. тэгээд гэмтлийн эмнэлэгт түргэний машинаар хүргүүлж нарийн шинжилгээ өгөхөд толгой болон нурууны гэмтэлтэй байна гээд гэмтлийн эмнэлэгт хоноод маргааш нь үргэлжлүүлээд цэргийн төв эмнэлгийн гэмтлийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Ослоос болж нурууны үений гэмтэлтэй гэсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн 17 дахь тал),
Хохирогч Э.**********аас гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлсэн картын хуулбар (хавтаст хэргийн 19-22 дахь тал),
Иргэний нэхэмжлэгч П.**********д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тээврийн хэрэгсэлд ямар нэгэн хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
Иргэний нэхэмжлэгч Э.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 22 цаг 40 минутын үед эхнэрийнхээ ажлын тарахаар нь авчхаад Хан-Уул дүүргийн ****** талд байдаг зогсоолоос машинаа авахаар эхнэртэйгээ хамт явж байгаад зогсоод гартаа барьж байсан гялгар тортой зүйлийг шилжүүлж барих гээд тонгойх үед гэнэт машин ухарч ирээд мөргөж унгаасан. Манай эхнэр мөргүүлээд ухаан алдаж унаад сэргэхгүй хэсэг хугацааны дараа сэргэсэн боловч юм хэлж чадахгүй, нүд л хөдлөөд таталт өгөөд байсан. Миний нурууны орчим мөргөж унгаасан. Ослоос хойш бид хоёр Цэргийн төв эмнэлгийн гэмтлийн тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан.
...Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлүүлж 2 хүний 600.000 төгрөг, эмирай зураг авхуулсан зардалд 2 хүний 940.000 төгрөг, гэмтлийн эмнэлэгт манай эхнэр толгойн томогарфийн зураг авхуулахад 130.000 төгрөг, Гранд мед эмнэлэгт өвдөгний зураг авхуулахад 45.000 төгрөг, эмчийн үзлэг хийлгэхэд 70.000 төгрөг болсон. Мөн энэ хугацаанд 7 хоног ажилдаа яваагүй цалингийн зардалд 1 хоногийн 133.333 төгрөгөөр тооцож 933.333 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7497 дугаартай:
“...1. Э.**********ын биед бүсэлхийн 4,5 ууцны 1-р нугамын мөгөөрсөн цагаригийн сэмэрсэн урагдал, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Бүсэлхийн 4,5 ууцны 1-р нугамын мөгөөрсөн цагаригийн сэмэрсэн урагдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал нь тус журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтас хэргийн 59-60 дахь тал),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7496 дугаартай:
“...1.Э.**********ий биед зүүн өвдөг шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дэх тал),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12 дахь тал),
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос гаргаж өгсөн эмнэлгийн үйлчилгээ авсан төлбөрийн баримт (хавтаст хэргийн 23-25, 45-46 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийн мэдээлэл ( хавтаст хэргийн 27, 48 дахь тал)
Шүүгдэгч Д.**********ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 92-96 дахь тал),
Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээ үйлчилгээний төлбөрийг өгсөн гэх баримт (хавтаст хэргийн 28, 49, 97 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг хэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.**********ийн гэм буруугийн асуудлыг хэлэл**********, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Д.********** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо **** замд 2024 оны 05 дугаар сарын 30-ний 22 цаг 50 минутын үед “****” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хө**********ий дүрмийн 10.14 “бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж ухрах үйлдэл хийж явган зорчигч Э.**********, Э.********** нарыг мөргөж, Э.**********ын эрүүл мэндэд бүсэлхийн 4,5 ууцны 1-р нугамын мөгөөрсөн цагаригийн сэмэрсэн урагдал, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,
ШШЕГ-ын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7497 дугаартай дүгнэлт (хавтас хэргийн 58-60 дахь тал),
3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дэх тал),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12 дахь тал),
Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 70-73 дахь тал) зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хө**********ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг нь жолооч авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хө**********д оролцож, улмаар хө**********ий аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож, хор уршгийг хүсээгүй боловч бий болгосон буюу бусдын эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Монгол Улсын Замын хө**********ий дүрмийн 10.14-т “...Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хө**********ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.**********ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас гэм буруугийн хуралдаанд “...шүүгдэгч Д.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.**********ын биед хүндэвтэр хохирол учирсан ба хохирогчийн зүгээс гэм хорын хохирол төлбөр болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлээгүй. Шүүгдэгч нь хохирогчид нийт 7.000.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний үйлчилгээний төлбөрүүдийг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хэрэг үйлдэгдсэн үеэс эхлэн миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч явж байгаа. Тиймээс буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Харин эрүүгийн хариуцлагын хувьд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Миний үйлчлүүлэгч тогтсон ажилтай, гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл болон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглээгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэх хэрэгтэй байх. Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа саналтай санал байгаа тул маргах зүйл байхгүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Д.**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн зардал болох баримтаар гарсан зардлуудыг нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын гаргасан саналын харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.**********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 9 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож ажиллах,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.**********ын биед 4,5 ууцны 1-р нугамын мөгөөрсөн цагаригийн сэмэрсэн урагдал, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хохирогчийн зүгээс эмчилгээний зардал болох эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, зардал бусад эд зүйлс, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан байх ба шүүгдэгч нь хохирогчид 5.000.000 төгрөгийг өгсөн. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрүүдийг төлсөн /хавтаст хэргийн 97 дахь тал/ хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримттай байна.
Иймд шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт нотлох баримтын шаардлага хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээ бодитоор авсан зардлыг шүүгдэгчийг төлсөн гэж үзэж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/207 дугаар тушаалын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож болох ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн маягтыг танилцуулахад “...сэтгэл санаанд учирсан хохирлыг тооцуулах шаардлагагүй, гомдолгүй” /хавтаст хэргийн 17 дахь тал/ гэснийг дурдах нь зүйтэй.
Хэргийн хохирогч Э.********** нь шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар бичгээр хүсэлт гараагүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхээр түүний хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэрэгт тэмдэглүүлсэн ***** дугаарын өгсөн утсанд залгахад холбогдохгүй байсан ба иргэний нэхэмжлэгч Э.**********ий ***** дугаарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “ойлголоо” гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.
Эрүүгийн 24030 0351 0482 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. ********** овогт **********гийн **********ийг Авто тээврийн хэрэгслийн хө**********ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 ( хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.**********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2.700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 9 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ