Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ121

 

2024 оны 09 сарын 17                       2024/ШЦТ/121                                   Мандал сум

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

        Нарийн бичгийн дарга                                   С.Төртулах

        Улсын яллагч                                                 Б.Хишигсувд

        Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 *******,

                    Шүүгдэгч                                                            *******, ******* нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä íýýëòòýé õèéв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ÿëëàх дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2432001330123 тоот хэргийг õÿíàí õýëýëöýâ.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *******, ******* оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, Үүнд:

Архангай аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цонгоол овгийн Доржхандын Баярсайхан /*******/,

Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл тосгонд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт *******, ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б /рд:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх 4 дүгээр багийн "Нурамт" гэх газраас бусдад худалдах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтын 350-д бүртгэгдсэн "дэрэвгэр жиргэрүү" гэх нэртэй ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, зүйл ангийг зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Эрүүгийн  2432001330123 тоот хавтаст хэргээс:2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 1 шуудай буюу 20,150 грамм жинтэй байгалийн ургамал, 2 ширхэг цагил багаж хураан авсан тухай" тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14 дэх тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батзориг нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Байгаль орчны тасгийн байгаль хамгаалагчаас 18,170 гр-г хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20-р тал/, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2041 дугаартай дугаартай "1. Шинжээчид ирүүлсэн зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжлэгдсэн ургамлын түүхий эдийн дээж нь Дэрэвгэр жиргэрүү-Saposhnikovia divaricate (Turz.) Schischk-ийн үндэс байна. 2. Дэрэвгэр жиргэрүү нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д хамаарна. 3. Дэрэвгэр жиргэрүү нь Олон улсын конвенц болон Cites-ийн 1,2 дугаар хавсралтад ороогүй. Улаан номын ховор ургамлын жагсаалтад багтдаг. 4. МNS 6746:2019 Дэрэвгэр жиргэрүү-Saposhnikovia divaricate (Turz.) Schischk-ийн 1951-Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүх, хатаах, савлах, хадгалах, тээвэрлэх, техникийн ерөнхий шаардлага стандартын дагуу хадгална. Стандартын дагуу хадгалаагүйгээс хадгалах явцад жин, хэмжээнд өөрчлөлт орох боломжтой. 5. Ургамлыг 10-12 хэмийн температуртай, агаарын чийг 60%-аас багагүй байранд 3 жил хүртэл хадгална. Байрны дулааны горим алдагдвал хортон үржих, түүхий эд хатаж үйрэх, биологийн идэвхт бодисын хэмжээ багасна. Агуулах байранд шалнаас дээш 15-20 см өндөр, хананаас 25 см, тавиур хооронд 50 см-ээс багагүй зайтай вандан дээр тал бүрээсээ салхи орж байхаар сийрэг хурааж, нарны шууд тусгалаас хамгаалсан байна. 6. Дэрэвгэр жиргэрүү-Saposhnikovia divaricate (Turz.) Schischk. Ургамлын үндсийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон эмийн зориулалтаар ашигладаг. 7. Шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй" гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-39-р тал/, Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2024/06 дугаартай "...Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар нэн ховор, ховор, элбэг "Ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоож өгсөн. Дээрх тушаалын 381 дугаарт Saposhnikovia divaricate Schischk латин нэршилтэй дэргэвэр жиргэрүү нь ховор ургамлын төрөлд багтсан бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг хуурай жин-217.100 төгрөг, 1 кг нойтон жингийн үнэлгээ нь 112.900 төгрөг гэж заасан байна. Уг үнэлгээгээр дэргэвэр жиргэрүү түүж бэлтгэсэн гэх 18 кг 170 грамм ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход: 18 кг 170 грамм /нойтон жин/*112900=2.051.393 төгрөг. Дээрх ургамлыг түүж бэлтгэснээр байгаль-экологид учирсан хохирол нь 2 051 393 төгрөг байна" гэсэн дүгнэлт /хх-ийн 44 дэх тал/, Хөрөнгийн үнэлгээний "Хөрөнгө Эстимэйт" ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01/92 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-р тал/, яллагдагчаар *******ы мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би мөнгө төгрөг олдохгүй байсан дүү *******гийн хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр баг “Нурамт” гэх газар руу мотоциклтой явж "Дэрэвгэр жиргэрүү" гэх 20 орчим кг ургамлыг түүж бэлтгэсэн. Уг ургамлыг зарж борлуулж тамхи, эм тарианы мөнгө олох бодолтой байсан юм. Бид хоёр 1 кг ургамлыг 5000 төгрөгөөр авдаг гэж сонсож байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/, яллагдагчаар *******н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”.....Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа.Хүлээн зөвшөөрч байна. Би хуурай ах *******ы хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр баг Нурамт гэх газраас Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэхээр бид хоёр мотоциклтой очсон. Бид хоёр нийлж 20 орчим км ургамлын үндэс түүж бэлтгээд явж байх үедээ сумын байгаль орчны алба хаагч нарт баригдсан юм. Дархан-Уул аймагт зах дээр 1 кг орчмыг 5000 төгрөгөөр худалдан авдаг гэдгийг сонсоод Дархан-Уул аймагт зарж борлуулах бодолтой байсан юм. Өмнө түүж бэлтгэж байгаагүй, анх удаа түүж бэлтгэсэн юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.   

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: ******* нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 83-91 дүгээр хуудас/, ******* нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 92-107 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх 4 дүгээр багийн "Нурамт" гэх газраас бусдад худалдах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтын 350-д бүртгэгдсэн "Дэрэвгэр жиргэрүү" гэх нэртэй ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 1 шуудай буюу 20,150 грамм жинтэй байгалийн ургамал, 2 ширхэг царилыг "хураан авсан тухай" тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 14-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батзориг нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Байгаль орчны тасгийн байгаль хамгаалагчаас 18,170 гр-г хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20-р тал/, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2041 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт / хх- ийн 34-39-р тал/, Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2024/06 дугаартай дүгнэлт / хх-ийн 44-р тал/ Хөрөнгийн үнэлгээний "Хөрөнгө Эстимэйт" ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01/92 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-р тал/, Яллагдагч *******гийн мэдүүлэг /хх-ийн 79-р тал/, Яллагдагч *******ы мэдүүлэг /хх-ийн 82-р тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

        Тиймээс Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх 4 дүгээр багийн "Нурамт" гэх газраас бусдад худалдах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтын 350-д бүртгэгдсэн "дэрэвгэр жиргэрүү" гэх нэртэй ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэнгэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

           Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас байгаль-экологид 10 256 965 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч *******, ******* нар нь 2 051 393 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 8 205 572  төгрөгийг Иргэний нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдүүдээс гаргуулахаар нэхэмжилсэн ба уг төлбөрийг шүүгдэгч *******, ******* нар төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******, ******* нараас байгаль орчинд учруулсан “дэрэвгэр жиргэрүү” өвсний хохирлын үнэ 8 205 572 /найман сая хоёр зуун таван мянга таван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

            Гурав.Шүүгдэгч *******, ******* нарт  оногдуулах Эрүүгийн хариуцлагын талаар:    

   Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх 4 дүгээр багийн "Нурамт" гэх газраас бусдад худалдах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор баталсан ховор ургамлын жагсаалтын 350-д бүртгэгдсэн "дэрэвгэр жиргэрүү" гэх нэртэй ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч *******, ******* нарт дээрх зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу ховор ургамал түүх үйл ажиллагаа явуулахыг хориглох” хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт *******, ******* нар нь öàãäàí õîðèãäñîí хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг ургамал ухах зориулалт бүхий гараар бэлтгэсэн цагил хэмээх багажийг эд мөрийн баримт устгах комисст устгахаар даалгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 кг 170 гр дэрвэгэр жиргэрүү  өвсний үндсийг тухайн үеийн жингээр нь борлуулж орлогыг Улсын төсөвт оруулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй áîëîõûã òóñ òóñ äóðüäààä:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч , Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу ховор ургамал түүх үйл ажиллагаа явуулахыг хориглох” хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ хэмжээ авсугай.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *******, ******* нараас байгаль орчинд учруулсан “дэрэвгэр жиргэрүү” өвсний хохирлын үнэ 8 205 572 /найман сая хоёр зуун таван мянга таван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай

5.Энэ хэрэгт *******, ******* нар нь öàãäàí õîðèãäñîí хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг ургамал ухах зориулалт бүхий гараар бэлтгэсэн цагил хэмээх багажийг эд мөрийн баримт устгах комисст устгахаар даалгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 кг 170 гр дэрвэгэр жиргэрүү  өвсний үндсийг тухайн үеийн жингээр нь борлуулж орлогыг Улсын төсөвт оруулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт мотоцикл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, мотоциклын үнэд шүүгдэгч *******аас 300 000 /гурван зуун мянга/ төгрөг, *******гаас 300 000 /гурван зуун мянга/ төгрөг, нийт 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Улсын орлогод оруулсугай. 

            6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.