| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2024/0994/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1018 |
| Огноо | 2024-09-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1018
2024 09 23 2024/ШЦТ/1018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Ц.Сайнхүү,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нарыг оролцуулан тус шүүхийн Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Ут холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Уыг хххх-ний өдөр Баянзүрх дүүргийн хххх нутагт байрлах хххх хотхоны гадна хохирогч хххх асаалттай байсан ххх дугаартай саарал өнгийн ххххх маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 6.850.166 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Уыг хххх-ний өдөр Баянзүрх дүүргийн хххх нутагт байрлах хххх хотхоны гадна хохирогч хххх асаалттай байсан ххх дугаартай саарал өнгийн ххххх маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 6.850.166 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 29-30/,
Шүүгдэгчийг эрэн сурвалжилсан тухай баримтууд /хх-ийн 81-88/,
Шүүгдэгчийн хххх банкны хххх тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 93-101/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 108-109/,
Хэргийн газрын үзлэг хийсэн хххх-ний өдрийн:
“Хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Баянзүрх дүүргийн хххх хорооны нутаг дэвсгэрт байрлах хххх хотхоны хххх байрны хххх хотхоны ертөнцийн зүгээр хамгийн урд талын байр байв. Тухайн байрны баруун хэсэгт байх эмийн сангийн гадна талд байршуулсан байсан тээврийн хэрэгсэл алдагдсан гэх тул хохирогч хххх заалгуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үзлэгийн явцад эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б. Амарсайхан нь биечилсэн сурвалжлага хийж ойр орчимд байх хяналтын камерын бичлэгийг шүүж ажилласан тул тэмдэглэлд тусав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хэрэг байсан гэх газрын ойр орчимд алдагдсан гэх хххх улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн хххх загварын тээврийн хэрэгслийг хайсан боловч олдоогүй тул тэмдэглэлд тусгав. Үзлэгээр өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй тул үзлэгийн ажиллагааг 09 цаг 00 минутанд дуусгав. Үзлэгийн явцыг криминалистик шинжээч цагдаагийн дэслэгч Д.Дөлгөөн нийт 3 кадр зургаар бэхжүүлж тэмдэглэлийг оролцогч нарт танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт үгүй гэсэн тул гарын үсэг зуруулж ажиллав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-35/,
Хохирогч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би хххх өдрийн өглөө хххх орчимд гэр буюу Баянзүрх дүүргийн хххх тоотоос гарч ирээд ххххх байрны ертөнцийн зүгээр баруун талд байршуулсан байсан мөнгөлөг саарал өнгийн хххх улсын дугаартай хххх загварын тээврийн хэрэгслийг халаасан. Тухай үед би өөрийн нохойг дагуулж гарч ирээд салхилуулж байгаад нохойгоо гэрт оруулахдаа машинаа унтрааж түгжихгүй орсон. Тэгээд нохойгоо гэрт оруулаад эргээд гараад ирэхэд миний тээврийн хэрэгсэл байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд хххх хотхоны гадна хяналтын камер шүүж үзэхэд 07 цаг 50 минут орчимд улаан хар өнгийн куртик, хар өмд, цагаан хүүдийтэй хүн миний машиныг унаж явсан байсан... тухайн үед машинаа асаагаад удаагүй эргээд явах ажилтай байсан тул машинаа халааж орхиод түргэн гэрээр ороод явъя гэж бодсон тул асаалттай үлдээсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хххх:
“ххххх маркийн автомашиныг 6.850.166 төгрөгөөр үнэлэв” гэх тэмдэглэл /хх-ийн 46-47/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн:
“Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: хххх хотхоны хяналтын камерын он сар өдрөөр ххххх минутанд урдаас хойш харсан чиглэлтэй дүрс бичлэгт байрны зүүн буланд улаан өнгийн күртик өмссөн, хар өнгийн материал тодорхойгүй өмдтэй, цагаан өнгийн гуталтай этгээд хойшоо харсан хххх өнгийн хххх маркын тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгаар суугаад хяналтын камерын цагаар 07 цаг 37 минут 58 минутанд тухайн тээврийн хэрэгсэлтэй урагш чиглэлтэй явж байгаа хяналтын камерын бичлэг бичигдсэн байна. хххх хотхоны хяналтын камерын он сар өдрөөр ххххх давхараас цагаан өнгийн маскаа эрүүн доогуур оруулсан, улаан өнгийн күртик өмссөн, түүний дотуур хөр өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн найк загварын пүүзтэй этгээд сууж 15 давхарт 09:30 минутанд бууж байгаа этгээд бичигдсэн байна.” гэх тэмдэглэл /хх-ийн 49-51/,
Шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...хххх хотхонд найзтайгаа уулзах гэж очиход манай найз байхгүй байсан. Тэгээд гадаа гараад ирхэд нэг нохой хөтөлсөн ах ххх загварын тээврийн хэрэгслийг асаачихаад орц руугаа яваад орсон. Тэгээд маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад дахиад ирэхэд дахиад машинаа асаагаад гэртээ орчихоор нь машиныг унаад явчихсан. Тэгээд машиныг аваад гэрийнхээ оролцоо байдаг хххх нэртэй байрны зогсоол дээр байж байгаад 18 цагийн орчимд гараад явсан. Тэгээд машинд байхдаа фэйсбүүк цахим орчинд тээврийн хэрэгслийн засвар, задаргаа, хямд үнээр авна гэсэн байхаар нь машиныг аваад Нисэхэд байрлах нэг засварт өгөөд задлуулахаар 3.000.000 төгрөгт өгсөн.
Би ххххх орой Баянзүрх дүүргийн хххх гадна 1 хүн нохойгоо салхилуулангаа машинаа асаагаад үлдээчихсэн байсан. Маргааш өглөө нь 08 цагийн орчимд байх нөгөө ах дахиад нохойгоо салхилуулаад машинаа асаалттай нь орхиод яваад өгсөн юм. Ингээд би хххх улсын дугаартай ххххх маркийн машиныг нь аваад Баянзүрх дүүргийн ххххх хотхоны гадна машиныг нь тавьж байгаад машинаас буулгүйгээр фэйсбүүкээс хямд машин авна гэсэн зарын дагуу хххх байх 1 газарт очоод хххх төгрөгөөр тавиад данс руугаа мөнгийг аваад 19-20 цагийн орчимд тэндээс яваад 1 хүний төрсөн өдөрт очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 44, 63/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Уын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 67-76/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 78/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 79/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Гэм буруугийн талаар:
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч Б.У нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Б.Уын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “миний автомашины бүртгэлтэй даатгалын компаниас хохирлын мөнгө төлөгдсөн, тухайн даатгалын компанид учирсан хохирлыг төлвөл гомдол санал” гэх тайлбарыг өгсөн.
Хохирогч Т.Уэд “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 6.850.166 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогчид учирсан хохирлыг Ард даатгал ХК-иас 8.000.000 төгрөгөөр барагдуулж өгсөн байна. Харин шүүгдэгч шүүхийн шатанд Ард даатгал ХК-ийн 404006312 тоот дансанд 8.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.У нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж хор уршгийг арилгасан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлсөн байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан бага хэмжээгээр оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргуулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бн Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Б.Уыг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаа тогтоож эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулан хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ