Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 154/ШШ2021/00197

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 154/ШШ2021/00197

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг суманд 1971 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 50 настай, Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багт оршин суух, /РД:*******/,******* овогт*******гийн*******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Лхагвасүрэн,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Хажинга багт 1987-1990 онуудад мал маллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Лхагвасүрэн нь 1987 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1883 тоот Ховд аймгийн Цэцэг сумын хажинга бригадын 1987-1989 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх архивын лавлагаа,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1010 тоот Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга бригадын 70 дугаар данснаас 1987-1990 оны хөдөлмөрийн хөлсийг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа,

Гэрч Төгсөөгийн Баяртогтохын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1983 оноос эхлэн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Хажинга багт бог мал маллаж байсан . Н.Лхагвасүрэн нь 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Хажинга бригадад бог мал маллаж байсан. Н.Лхагвасүрэн 500 гаруй бог мал малладаг байсан. Цэцэглэх нэгдлийн даргаар Доржгочоо, багийн даргаар Хүрэлбаатар нар ажиллаж байсан.

Н.Лхагвасүрэн нь сайн малчин байсан. Н.Лхагвасүрэн 2020 онд сумын аварга малчин болсон. Цэцэглэх нэгдэл нь 1992 онд тарсан. Түүнээс хойш мал хувь хүнд очсон юм. Н.Лхагвасүрэн нь 1987 оноос 1992 оныг дуустал мал малласан.*******гийн эцэг******* гэдэг хүн байсан. Тэр үед хөдөлмөрийн хөлс өрхийн тэргүүний нэрээр гардаг байсан. Тийм учраас архивын лавлагаа нь*******гийн нэрээр гарсан байх гэж бодож байна. Уг нь илгээлтээр гарахад хүн бүрд хөдөлмөрийн дэвтэр өгдөг байсан. Яагаад хөдөлмөрийн дэвтэргүй байгаа талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

Гэрч Чойжилын Гунгаанямын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1982 оноос эхлэн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Хажинга багт бог мал маллаж байсан . Н.Лхагвасүрэн нь 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн Хажинга бригадад бог мал маллаж байсан. Малчид нэгдлийн мал малладаг байсан. Н.Лхагвасүрэн 500 гаруй эм хонь маллаж байсан. Н.Лхагвасүрэн нь эцэг*******гийн хамт мал малладаг байсан. Хажинга бригадын тоо бүртгэгч хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийдэг байсан. Нэгдэл 1992 онд тарахад малчдын хөдөлмөрийн дэвтэр алга болсон. Тоо бүртгэгч буцааж өгөөгүй, зарим малчид тоо бүртгэгчээс хөдөлмөрийн дэвтрээ аваагүйн улмаас хөдөлмөрийн дэвтэргүй байна. Илгээлтийн эзэн бүрт хөдөлмөрийн дэвтэр нээж хөдөлмөрийн хөлсийг нь бичдэг байсан. Н.Лхагвасүрэн нь 1987 оноос 1992 оныг дуустал мал малласан гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

- Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул хүсэлт гаргагч Н.Лхагвасүрэнгийн 1987 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******гийн*******г 1987 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ