Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 46

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Мээпам  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Их дарви овогт Мягмарын Гантулгад холбогдох эрүүгийн 201703000187 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуульд түүх нийгмийн багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 35 дугаар байрны 04 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Их дарви овогт Мягмарын Гантулга /РД:ЧД85042211/

Шүүгдэгч М.Гантулга нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 24 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Арвис баарны гадаа тус сумын иргэн Б.Түвшинбаярыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Эрүүгийн 201703000187 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            * Хохирогч Б.Түвшинбаярын өгсөн:

            “...би 2017 оны 04 дүгээр сарын 26-ны орой ангийнхантайгаа нийлээд архи уугаад согтсон байсан. Би ганцаараа 24 цагийн орчимд байх сайн санахгүй байна. Арвис бааранд орсон талаар мэдэж байгаа зүс таних залуутай маргаж байснаа санаж байна. Нэг мэдсэн чинь би хүнд зодуулсан хамраас цус гарсан байхаар нь гэртээ харьсан. Маргааш нь баруун нүд бага зэрэг хөхөрсөн нүүр жаахан хавдсан толгой өвдөж байхаар нь цагдаад гомдол гаргасан. Надад өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Би тасарсан байсан болохоор сайн мэдэхгүй банйа. Хэд хоногийн дараа М.Гантулга би чамайг зодсон юм. Бид хоёр харилцан зодолдсон надтай хамт явсан 2 залуу бид хоёрыг салгаад намайг гэрт хүргэж өгсөн гэж ярьсан. Гантулга нь надаас уучлалт гуйгаад надад эмчилгээний мөнгө 200.000 төгрөг өгөөд бид сайн дураараа эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй. Миний хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/

            * Гэрч Г.Буянбатын өгсөн:

            “...би 2017 оны 04 дүгээр сарын 26-ны орой хамт ажилладаг Бадамдорж, Гантулга нартай Арвис бааранд 21 цагийн үед суугаад пиво, 1 шил архи уугаад 24 цаг өнгөрөөгөөд гарах дөхөж байхад 1 согтуу залуу ширээн дээр ирж суугаад олон юм яриад өдөөд байсан. Би тэр залууг их согтуу байна хариад амар гээд үүд рүү дөхүүлж өгөөд ирээд суухад дахиад ирчихсэн зодолдоё гээд байсан. Хамт явсан Гантулгатай маргаад байсан би Бадамдоржтой тооцоогоо хийгээд Арвисаас гарахад гадаа Гантулга нь өдөөд байсан согтуу залуутай зодолдсон нөгөө залуугийн хамраас цус гарсан байхад нь Бадамдорж бид 2 салгаад Гантулга их согтсон байсан болохооор гэрт нь хүргэж өгөөд бид 2 гэртээ харьсан. Хэд хоногийн дараа тэр залуутай уулзахад Түвшинбаяр гэдэг залуу байсан. Өөрөө бусдыг өдөж байгаад зодолдсон буруу зүйл хийсэн талаар өөрт нь хэлсэн. Би Бадамдорж, Гантулга, Түвшинбаяр бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. Гантулга бэртэж гэмтээгүй байсан. Түвшинбаяр гэдэг залуу хамраас нь цус гарсан байсан. Би жаахан пиво уусан байсан архи уугаагүй. Бид нарыг Арвис бааранд сууж байхад Түвшинбаяр гэдэг залуу ирээд зодолдох уу, та нар чадах уу, гээд хэрүүл өдөөгүй байсан бол зодоон цохион болохгүй байсан. Надад өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/

            * Гэрч Г.Бадамдоржийн өгсөн:

            “...би 2017 оны 04 сарын 26-ны орой хамт багшилдаг Буянбат, Гантулга нартай арвис бааранд 22 цагийн орчид суугаад хэдэн лаз пиво, 1 шил архи уугаад 24 цаг өнгөрөөгөөд гарах дөхөж байхад 1 согтуу залуу ширээн дээр ирж суугаад олон юм яриад өдөөд байсан. Буянбат нь тэр залууг их согтуу байна хариад амар гээд үүд рүү дөхүүлж өгөөд ирэхэд араас нь дахиад ирчихсэн зодолдоё гээд өдөөд байсан. Тэгээд бид 3 тооцоогоо хийгээд Арвисаас гарахад гадаа Гантулга нь өдөөд байсан согтуу залуутай зодолдсон согтуу залуугийн хамраас цус гарсан байхад нь Буянбат бид 2 салгаад Гантулга их согтсон байсан болохоор гэрт нь өгсөн. Би Буянбат, Гантулга нөгөө согтуу залуу бид 4 байсан. Нөгөө зодолдсон гэх залуутай танилцсан нэрийг нь Б.Түвшинбаяр гэдэг залуу байсан. Би үнэнг нь хэлээд учрыг нь ойлгуулсан. Гантулга бэртэж гэмтээгүй. Түвшинбаярын хамраас нь цус гарсан байсан. Бид бүгдээрэй тааруулаад хэрэглэсэн байсан. Гантулга нь төлөв даруу, хүнд тусархуу, томоотой, тэр болгон архи дарс хэрэглэдэггүй, ажилдаа сайн боловсон хүчин байгаа юм. Надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/

            * Сэжигтэн, яллагдагчаар М.Гантулгын өгсөн:

            “...би ямар хэрэгт сэжиглэгдэж байгаагаа мэднэ. Би 2017 оны 04 дүгээр сарын 26-ны орой хамт ажилладаг найзууд Бадамдорж, Буянбат нартай Арвис бааранд 21 цагийн орчимд суугаад хэдэн лаз пиво, 1 шил архи уугаад 24 цаг өнгөрөөгөөд гарах гэж байхад 1 согтуу залуу ширээн дээр ирж суугаад надтай зодолдох уу гээд муухай хараал хэлээд байсан тэр залууг Буянбат их согтуу байна хариад амар гээд үүд рүү дөхүүлж өгөөд ирэхэд араас нь дахиад ирчихсэн зодолдоё та нар чадах уу, гээд байсан. Надтай маргаад би гаргаж өгөөд Бадамдорж, Буянбат 2 тооцоогоо хийгээд Арвис бааранд үлдсэн. Гадагш гараад Түвшинбаяр гэдэг залууг намайг баруун гараараа цохиод авсан. Яаж байна хүн гаргаж өгч байхад гээд бариад автал дахиад цохихоор нь би Түвшинбаярыг 2 удаа цоход харилцан зодолдож байхад Бадамдорж, Буянбат нар гарч ирээд бид хоёрыг салгасан. Би нилээн согтуу байсан. Болохоор Бадамдорж, Буянбат нар такси бариад намайг гэрт хүргэж өгсөн. Бид хоёрыг зодолдож байхад Бадамдорж, Буянбат нар сүүлд гарч ирсэн, би Түвшинбаяртай зодолдоход бид хоёроос өөр хүн байгаагүй. Би бэртэж гэмтээгүй. Түвшинбаярын хамраас нь цус гарсан байсан. Хэд хоногийн дараа Түвшинбаяртай уулзахад баруун нүд жаахан хөхөрсөн байсан. Би нилээн согтуу байсан. Би Түвшинбаярын эмчилгээний мөнгө 200.000 төгрөг өгч хохирлоо барагдуулсан бид сайн дураараа эвлэрсэн өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 27-28 дугаар тал/

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 205 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            Дүгнэлтэд: “...1. Б.Түвшинбаярын биед хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт зулгаралт, дагзны баруун хэсэгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохио, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зрэгэт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/

            * Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 586 дугаартай тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр тал/

            * М.Гантулгын ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-32 дугаар тал/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Гантулга нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 24 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг Арвис баарны гадаа тус сумын иргэн Б.Түвшинбаярыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Түвшинбаярын “...М.Гантулга би чамайг зодсон юм. Бид хоёр харилцан зодолдсон надтай хамт явсан 2 залуу бид хоёрыг салгаад намайг гэрт хүргэж өгсөн гэж ярьсан. Гантулга нь надаас уучлалт гуйгаад надад эмчилгээний мөнгө 200.000 төгрөг өгөөд бид сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Буянбатын “...Гантулга нь өдөөд байсан согтуу залуутай зодолдсон нөгөө залуугийн хамраас цус гарсан байхад нь Бадамдорж бид 2 салгаад Гантулга их согтсон байсан болохооор гэрт нь хүргэж өгөөд бид 2 гэртээ харьсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бадамдоржийн “...Арвисаас гарахад гадаа Гантулга нь өдөөд байсан согтуу залуутай зодолдсон согтуу залуугийн хамраас цус гарсан байхад нь Буянбат бид 2 салгаад Гантулга их согтсон байсан болохоор гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №205 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/, шүүгдэгч М.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Гантулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч Б.Түвшинбаяр нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гантулга нь надаас уучлалт гуйгаад надад эмчилгээний мөнгө 200.000 төгрөг өгөөд бид сайн дураараа эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй. Миний хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн  гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд М.Гантулга нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Түвшинбаяртай эвлэрсэн, хохирлыг барагдуулсан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Гантулгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 283, 284, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их дарви овогт Мягмарын Гантулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч М.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар М.Гантулгыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч М.Гантулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хараагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гантулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ГАНДОЛГОР