Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

Л.Х, Б.Э, Б.Б, О.И

Н.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Мөнгөнтуяа,

            Шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

Шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч: Т.Урангоо,

Шүүгдэгч: Б.Б, Л.Х, Б.Э,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Б, Н.Б, О.И, Л.Х, Б.Э нарт холбогдох, эрүүгийн 201710000148 дугаартай, 9 хавтас, 2233 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Б.Б, Б.Э, шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт болон бусад хувийн байдлын тухайд:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Х-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э-д холбодуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар,

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар,

 

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.И-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

 

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Б-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн тухайд:

 

Шүүгдэгч Л.Х, Б.Э нар  урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Н.Бы 9 тооны адуу буюу олон тооны малыг, хохирогч М.Э-н 1 тооны адууг хулгайлж 12 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч С.О-н 2 тооны адууг хулгайлж 10 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сайхандулаан сумын Цохио гэх газраас хохирогч М.М-н 5 тооны адууг хулгайлж 4 750 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Алтанширээ сумын Хаяа багийн нутгаас хохирогч Н.С-н 2 тооны адууг хулгайлж 1 600 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

шүүгдэгч Л.Х 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр давтан үйлдлээр Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваанчигийн 9-21 тоотод оршин суух хохирогч У.П-н гэрт буюу орон байранд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 4 477 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан

 

шүүгдэгч Л.Х, Б.Б нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм ашиглаж, 2017 оны 03 дугаар сард Өргөн сумын Цагаан хад гэх газраас иргэн Т.А-н 23 тооны адууг хулгайлж 18 850 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

шүүгдэгч Б.Б машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед Сайншанд сумаас баруун урагш Улаанширээ гэх газраас хохирогч А.Д-н 1 тооны үхрийг хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сайншанд сумын 7 дугаар багийн нутгаас хохирогч М.Э-н 2 тооны үхрийг хулгайлж 1 200 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б Айраг сумын 4 дүгээр багт 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн Л.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь хутгалж Л.Ц-н бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан,

 

шүүгдэгч Л.Х, Б.Б, О.И, Л.Ц нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Ганбүргэдийн 9 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлж 6 850 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

шүүгдэгч Б.Б, О.И, Л.Ц, Н.Б, Г.Түвшинбат нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Мандах сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхошуу гэх газраас хохирогч Н.Шинэбаярын 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б, О.И, Л.Ц, Г.Түвшинбат, Н.Б нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Айраг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Отгонбаярын 1 тооны үхрийг хулгайлж түүнд 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Х-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн 7 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Ц.Ганбүргэдийн 9 тооны адуу хулгайлсан, Т.А-н 23 тооны адуунаас 6 тооны адууг хулгайлсан үйлдлийг, шүүгдэгч Сартуул овогт Бумбаагийн Баянсанг /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн 6 удаагийн хулгайн үйлдлээс хохирогч Т.А-н 23 тооны адуунаас 6 тооны адууг хулгайлсан үйлдэл холбогдлыг/2015/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож,

 

аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Х-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Б.Э-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Б.Б-г /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

 

шүүгдэгч Н.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж, 

 

шүүгдэгч Л.Х, Б.Э нарыг бүлэглэн, бусдын олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг

 

шүүгдэгч Л.Х-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг

 

шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг

 

шүүгдэгч Б.Б, О.И нарыг давтан, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг

 

шүүгдэгч Н.Б-г бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

шүүгдэгч Л.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5  жилийн хорих ялаар,

 

шүүгдэгч Б.Э-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

 

шүүгдэгч Б.Б-г /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2  жилийн хорих ялаар,

 

/2002 оны / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр шүүгдэгч О.И-г 2 жил хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-г 10 сар  хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 7 жилийн хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр  /2015/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2  жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт  ялыг 6 жилийн хорих ялаар,

 

  Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х Сум дундын 8 дугаар шүүхийн  2015 оны 4 сарын 29-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар,

 

            Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгийн Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 6-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн  хорих ял дээр нэмж нэгтгэн нийт ялыг 5 жил 3 сарын хугацаагаар,

 

  Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-н Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 99 дүгээр шүүгчийн захирамжаар  хугацааны өмнө тэнсэн сулласан 1 жил 7 сар 5 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 5 сар 5 хоногийн хорих ялаар тус тус  тогтоож,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-д оногдуулсан 8 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 6 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 5 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч О.Ит оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч  Н.Б-д оногдуулсан 2 жил 5 сар 5 хоногийн хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Хийн хоригдсон 3 жил 1 сар 9 хоног, цагдан хоригдсон 115 хоног, шүүгдэгч Б.Бгийн хоригдсон 2 жил 8 сар 25 хоног, цагдан хоригдсон 115 хоног, шүүгдэгч Б.Эгийн хоригдсон 2 жил 1 сар 21 хоног, цагдан хоригдсон 115 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч О.Иын хоригдсон 2 жил, шүүгдэгч Н.Б-н эдэлсэн 2 жил 5 сар 19 хоногийн ялыг эдлэх ялд нь оруулан тооцож энэ тогтоолоор оногдуулсан ялыг эдэлсэнд тооцож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож 94-84 ДГО улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг Х.О-д, 88-85 УБЭ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг Б.Т-д олгож,

 

Эд мөрийн баримтаар хураагдсан хар ноосон малгай 1 ширхэг, хар өнгийн чихэвч 1 ширхэг, даавууны тасархай зэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 сарын 28-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор устгахаар шийдвэрлэж уг эд зүйлийг устгасан болохыг дурдаж,

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хээс 3.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Эгөөс 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-нд,

шүүгдэгч Л.Хээс 2.500.000 төгрөг, шүүгдэгч Б.Эгөөс 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Э-д,

шүүгдэгч Л.Хээс 5.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Эгөөс 5.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.О-д,

            шүүгдэгч Л.Хээс 800.000 төгрөг, шүүгдэгч Б.Эгөөс 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.С-д,

            -шүүгдэгч Л.Хээс 7.125.000 төгрөг, шүүгдэгч Н.Баянсангаас 6.875.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.А-д,       

            шүүгдэгч Л.Хээс 2.879.500 төгрөгийг гаргуулж хохирогч У.П-д,

            шүүгдэгч Б.Бгаас 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Д-д, 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Э-д, 

            шүүгдэгч О.И-оос 5.300.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Г-д олгож,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас 44.000 төгрөг гаргуулан С.Ууганчимэгт олгож, нэхэмжлэлээс 36.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хээс 1.850.000 төгрөг, шүүгдэгч Б.Эгөөс 100.000 төгрөг, шүүгдэгч Б.Бгаас 2.790.000 төгрөг, шүүгдэгч Н.Б-ос 790.000 төгрөг, шүүгдэгч О.Иоос 790.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Х, Б.Б, Б.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.И, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан  гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Эд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэсэн нь учир дутагдалтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Б.Э нь 2016 оны 4, 5 сард үйлдсэн үйлдэлдээ 100 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн. Тэнсэж хянан харгалзсан хугацаандаа уг хэргийг үйлдсэн гэдэг нь буруу. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шийтгэгдсэн байдаг ба энэ нь одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болж өөрчлөгдөн ялын хэмжээ багасах боломжтой байдаг учраас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэж, шинэ хуулиар буюу 2015 оны Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна гэж заасан байдаг учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Э давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 4, 5 дугаар сард үйлдсэн хэрэг байдаг. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхээр орж тэнссэн. Шүүхээр орж тэнсэн авахаасаа өмнө хийсэн хэрэг байдаг. 2017 онд өмгөөлөгчгүй байсан учраас яаж ч чадаагүй явсан” гэв.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ууганчимэг гэдэг хүнийг би танихгүй, Ууганчимэгийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахад гарсан зардлыг надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Т.А-н 17 тооны адуунаас 6 тооны адуу нь буцаад гүйгээд очсон. Ядамдоржийн гадаа адуугаа туугаад очиход 20 гаруй тооны адуу байсан гээд мэдүүлдэг. Намайг аваагүй гэдгийг эхнэр болон найз нь гэрчилнэ. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр Т.Алтанбат өөрөө хэлсэн.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан дээр Т.А-н 23 тооны адууны зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн санал тавьж байсан. Шүүгдэгч Л.Хтэй ярилцаад давж заалдах гомдол гаргаагүй учраас нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Л.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй” гэв.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Б.Э 2016 оны 12 дугаар сард хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлээд 1 жилийн хорих ял оногдуулаад, тэнсэж хянан харгалзсан байдаг. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Могнооны 9 тооны адууг хулгайлсан, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Отгонбатын 2 тооны адууг хулгайлсан, 2016 оны 11 дүгээр сард Мөнхбаярын 5 тооны адууг хулгайлсан. Тэнсэж хянан харгалзах ял авсны ар дээр сүүлд үйлдэгдсэн хэргүүд нь илрээд байгаа юм. Анхан шатны шүүх хуралдаан дээр прокурорын зүгээс ял нэмж нэгтгэх талаар санал тавиагүй. Тэнсэж хянан харгалзах хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэдэг утгаар биш, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг утгаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй. Шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргаж байгаа үндэслэл нь үндэслэлтэй гэж харагдаад байна. Ууганчимэг гэх гэрчийг анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бгийн хүсэлтээр оролцуулсан. Ууганчимэг шүүх хуралдаанд Даланжаргалан сумаас ирж оролцож, шүүх хуралдаанд ирэхдээ зарцуулсан машиныхаа бензины 80000 төгрөгийг нэхэмжилсэн. Ууганчимэгтэй ярилцаж байгаад 40000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Б, Л.Х нар хохирогч Т.А-н 23 тооны адууг хулгайлсан гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Т.Алтанбат анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохдоо 6 тооны адуу нь буцаад гүйгээд очсон гэдэг. Анхан шатны шүүх 6 тооны адууг хулгайлсан гэж үзээгүй гэдэг үндэслэлээр үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон байгаа. Үүнийг прокурор хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Б.Б үлдсэн 17 тооны адуунаас нэмж 6 тооны адуу буцаад очсон гээд худал яриад байна. Ядамдорж нь 17 тооны адууг туугаад ирэхээр нүдэн баримжаагаар 20 гаруй тооны адууг тууж ирсэн гэж мэдүүлсэн байх магадлалтай. Шүүгдэгч Л.Х бол өөрөө хүлээн зөвшөөрдөг. Сарвай голдуу жижиг адуунууд нь замдаа үлдээд гэртээ буцаж очсон байдаг. 23 тооны адуунаас 6 тооны адууг хасаж байхад дахин 17 тооны адуунаас 6 тооны адууг хасаад байгаа нь үндэслэлгүй. Мэдүүлэг хуулбарлаж хийсэн гэдэг зүйл яриад байна. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Үүнтэй холбогдуулан дахин мэдүүлэг авсан. 1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар хуудас болон шүүгдэгч Л.Хийн мэдүүлэгт бид 2 хамт төлөвлөж хулгай хийсэн гэдэг. Т.А-н хохирогчоор өгсөн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 184-187 дугаар хуудсанд байгаа бөгөөд шүүх хуралдаан дээр ч гэсэн ярьсан. Ийм нөхцөл байдал тогтоогдсон учир шүүгдэгч Б.Бгийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы хууль хэрэглээний тал дээр ярьж байгаа асуудал нь үндэслэл бүхий байна. 2016 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой гэж ярьж байна. Энэ хэргийн урьдчилан тохиролцсон, машин механизм ашигласан, олон тооны мал хулгайлсан гэсэн 2002 оны Эрүүгийн хуулийн хүндрүүлэх нөхцөл байдал нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх нөхцөлд ороод ирсэн. Ялын хувьд харьцуулаад үзэхэд шүүгдэгч Б.Эгийн хувьд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг нь 5-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай, харин 2015 оны Эрүүгийн хуулиар 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь хорих ялыг багасгасан учир эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Ял шийтгэлийн хувьд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Л.Х, Б.Э, Б.Б нарын үйлдсэн хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.  

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан зөрчил тогтоогдохгүйн гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

Мөн хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж, шүүгдэгч нарын үйлдлийг хохирогч болон хохирол, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл тус бүрээр тодруулбал :

 

1/ шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Б.Э нар 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Мустанг”, “Даюун” маркийн мотоцикль ашиглаж,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс, хохирогч Н.Бы 9 тооны адуу, хохирогч М.Эын 1 тооны адууг хулгайлж, нийт  12.000.000 төгрөгийн,

мөн аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрээс хохирогч С.Оын 2 тооны адууг хулгайлж 10.000.000 төгрөгийн,

мөн аймгийн Сайхандулаан сумын Цохио гэх газраас хохирогч М.М-н 5 тооны адууг хулгайлж 4.750.000 төгрөгийн,

мөн аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн нутгаас хохирогч Н.С-н 2 тооны адууг хулгайлж 1.600.000 төгрөгийн,

 

2/ шүүгдэгч Л.Х 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-21 тоотод оршин суух хохирогч У.П-н гэрт буюу орон байранд нэвтрэн орж, эд зүйлс хулгайлж 4.477.000 төгрөгийн,

3/ шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Б.Б нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр, Портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, 2017 оны 03 дугаар сард Өргөн сумын Цагаан хад гэх газраас иргэн Т.А-н 17 тооны адууг хулгайлж 14.250.000 төгрөгийн,

 

4/ шүүгдэгч Б.Б “Даюун” маркийн улаан өнгийн мотоцикль ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 03-наас 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумаас баруун урагш Улаанширээ гэх газраас хохирогч А.Д-н 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн,

Сайншанд сумын 7 дугаар багийн нутгаас хохирогч М.Эын 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн,

Айраг сумын 4 дүгээр багт иргэн Л.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж Л.Ц-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 664.400 төгрөгийн,

 

5/ шүүгдэгч Б.Б, О.И, Л.Ц нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Даюун” загварын мотоциклийг ашиглаж,  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутгаас хохирогч Б.Ганбүргэдийн 9 тооны адууг хулгайлж 6.850.000 төгрөгийн,

 

6/ шүүгдэгч Б.Б, О.И, Н.Б, Л.Ц, Г.Түвшинбат нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Даюун”, “Супер бэнни” загварын ногоон өнгийн мотоциклийг ашиглаж, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутгаас, хохирогч Б.Отгонбаярын 1 тооны үхрийг хулгайлж, 800.000 төгрөгийн,

 

7/ шүүгдэгч Б.Б, О.И, Л.Ц, Н.Б, Г.Түвшинбат нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, “Даюун”, “Супер бэнни” загварын мотоцикль, Пажеро 88-85 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар багийн нутаг, Баянхошуу гэх газраас хохирогч Н.Шинэбаярын 5 тооны эр ямаа, 2 тооны хонь хулгайлж 820.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Харин шүүгдэгч Л.Х, Б.Б нарыг хохирогч Т.А-н 17 тооны адууг хулгайлж аваагүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт байгаа хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх ба гэрч Ядамдорж/1-р хх-ийн 116, 4-р хх-ийн 31-33/-оос шүүгдэгч Б.Бг хохирогч Т.А-н адууг аваагүй гэж огт мэдүүлээгүй төдийгүй “...Б.Бг нэг залуугийн хамт олон тооны адуу тууж ирсэн” талаар хоёр удаа мэдүүлжээ. 

 

Мөн хавтаст хэрэгт мэдүүлэг өгөгчид мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх ба хохирогч, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болдоггүй учиртай.

 

Тиймээс шүүгдэгч Л.Х, Б.Э, Б.Б, О.И, Н.Б нар дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлсийн үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тус тус нотлогдож, тогтоогдсон гэж үзнэ. 

 

Энэ талаар анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Хийг хохирогч Ц.Ганбүргэдийн 9 тооны адууг хулгайлсан, шүүгдэгч Л.Х, шүүгдэгч Б.Б нарын хохирогч Т.А-н 23 тооны адуунаас 6 тооны адууг хулгайлсныг тус тус гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, эд хөрөнгийн битүүмжлэл зэрэг асуудлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн, хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Харин давж заалдах шатны шүүхээс доорхи үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

1/ Шүүгдэгч Б.Эгийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрч С.Ууганчимэг оролцсон болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул холбогдох зардлыг шүүгдэгч Б.Бгаас биш шүүгдэгч Б.Эгээс гаргуулах үндэслэлтэй байна. 

 

2/ Анхан шатны шүүхээс, шүүгдэгч Л.Хийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Б.Эг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, шийдвэрлэсэн нь “Хууль буцаан хэрэглэх” нөхцөлд нийцэхгүй байна.

 

Учир нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь Эрүүгийн хуульд заасан “Хууль буцаан хэрэглэх” үндэслэл, шаардлагад нийцэх юм.

 

Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-145.4 дэх хэсэгт заасны дагуу “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн холбогдох зүйл, хэсгээр хулгайн үйлдлийг зүйлчилж, ял шийтгэл оногдуулдаг байсан ба  “бусдын малыг хулгайлсан” гэм буруутай үйлдлийг ч энэ хуулиар “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

 

Харин 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг болон уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг, харин “Мал хулгайлах” гэмт хэргийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргээс тусад нь буюу мөн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан аль тохирох хэсгээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

Эндээс дүгнэхэд шүүгдэгч Л.Х, Б.Э нарын гэм буруутай үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцоход тэдгээрийн эрх зүйн байдал дордохоор байхын зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх хуулийн шаардлагад нийцнэ.

 

Тиймээс шүүгдэгч Л.Хийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Х, Б.Э нарыг мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн прокуророос шүүгдэгч нарыг яллаж байгаа 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4-т заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжид болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх хуулийн шаардлагад нийцнэ.

 

3/ Шүүгдэгч Л.Хийг 2015 онд 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жил хянан харгалзсан хугацаанд энэ удаа шийтгүүлж буй хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал шүүгдэгч Л.Хийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаа нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.2-т заасан “хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтад нийцэж байхын гадна шүүгдэгч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс “Хулгайлах” гэмт хэргийг үйлджээ.

 

4/ Шүүгдэгч Б.Эгийн тухайд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон хугацаанд энэ удаа шийтгүүлж буй хэргүүдийг үйлдсэн гэж үзэхгүй, учир нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Э, Л.Х нар машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан байх ба хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаа 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дууссан болно.   

 

5/ Бусад шүүгдэгч нар болох шүүгдэгч О.И, Н.Б нарын хувьд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон  гэж үзнэ.

 

6/ Харин шүүгдэгч Б.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулсныг багасгаж, түүний хувийн байдал, хохирлын хэр хэмжээ, учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан 3 жил хорих ял болгон өөрчлөх үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Л.Хэд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил хорих ял, шүүгдэгч Б.Эд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил хорих ял, шүүгдэгч Б.Бд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгчийн “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Бгийн шүүх хуралдаанд ирж оролцсон гэрч С.Ууганчимэгийн нэхэмжилсэн зардал 44000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн гомдлыг хангаж 44000 төгрөгийг шүүгдэгч Б.Эгээс гаргуулахаар, харин давж заалдах гомдлын “...хохирогч Т.А-н 17 тооны адууг аваагүй, төлбөл зохих нийт хохирол төлбөрөөс 4 690 000 төгрөг төлөөгүй” гэснийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын 12 дахь заалтад “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх буюу...” гэж нэмж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтын “Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Лхагвасүрэнгийн Хүрэлсүхийг /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Батсуурийн Энхтүвшинг /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэснийг

 

 “Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Лхагвасүрэнгийн Хүрэлсүхийг /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар”,

 

шүүгдэгч Батсуурийн Энхтүвшинг /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар” гэж,

 

3 дугаар заалтын “шүүгдэгч Цоохормод овогт Лхагвасүрэнгийн Хүрэлсүх, Гүнсэн овогт Батсуурийн Энхтүвшин нарыг бүлэглэн, бусдын олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

 

шүүгдэгч Цоохормод овогт Лхагвасүрэнгийн Хүрэлсүхийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг” гэснийг

 

“шүүгдэгч Цоохормод овогт Лхагвасүрэнгийн Хүрэлсүхийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

 

 шүүгдэгч Цоохормод овогт Лхагвасүрэнгийн Хүрэлсүх, Гүнсэн овогт Батсуурийн Энхтүвшин нарыг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг” гэж,

 

4 дүгээр заалтын “шүүгдэгч Лхагвасүрэнгийн Хүрэлсүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

 

шүүгдэгч Батсуурийн Энхтүвшинг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

 

шүүгдэгч Бумбаагийн Баянсанг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2  жилийн хорих ялаар...” гэснийг,

 

“шүүгдэгч Лхагвасүрэнгийн Хүрэлсүхийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих ялаар,

 

шүүгдэгч Батсуурийн Энхтүвшинг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.4-т зааснаар 3 жил хорих ялаар,

 

шүүгдэгч Бумбаагийн Баянсанг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2  жил хорих ялаар...” гэж тус тус өөрчилж,

 

5 дугаар заалтын  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хэд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 7 жилийн хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хүрэлсүхийн Сум дундын 8 дугаар шүүхийн  2015 оны 4 сарын 29-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар,

 

            Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эгийн Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 6-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн  хорих ял дээр нэмж нэгтгэн нийт ялыг 5 жил 3 сарын хугацаагаар” гэснийг тус тус хүчингүй болгож,

 

5 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр  /2015/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2  жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт  ялыг 6 жилийн хорих ялаар” гэснийг

 

  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн /2002/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр /2015/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2  жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил хорих ялаар” гэж өөрчилж,

 

6 дугаар заалтын “... шүүгдэгч Л.Хэд оногдуулсан 8 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 6 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Эд оногдуулсан 5 жил 3 сарын хорих ял ... ” гэснийг  

 

“... шүүгдэгч Л.Хэд оногдуулсан 5 жил хорих ял, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 5 жил хорих ял, шүүгдэгч Б.Эд оногдуулсан 3 жил хорих ял,” гэж өөрчилж,

 

11 дүгээр заалтын “... шүүгдэгч Б.Бгаас ... ” гэснийг

 

“шүүгдэгч Б.Эгээс” гэж,

 

12 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хээс 1.850.000 төгрөг, шүүгдэгч Б.Эгөөс 100.000 төгрөг, шүүгдэгч Б.Бгаас 2.790.000 төгрөг, шүүгдэгч Н.Боос 790.000 төгрөг, шүүгдэгч О.Иоос 790.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай” гэснийг

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х, Б.Э, Б.Б, Н.Б, О.И нарт хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Л.Хээс 1.850.000 төгрөг, шүүгдэгч Б.Эгээс 100.000 төгрөг, шүүгдэгч Б.Бгаас 2.790.000 төгрөг, шүүгдэгч Н.Боос 790.000 төгрөг, шүүгдэгч О.Иоос 790.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарын давж заалдсан гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Бгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Эгийн цагдан хоригдсон 63 хоногийг, шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 63 хоногийг, шүүгдэгч Л.Хийн цагдан хоригдсон 63 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА