| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00165/И |
| Дугаар | 154/ШШ2021/00199 |
| Огноо | 2021-09-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 154/ШШ2021/00199
| 2021 оны 09 сарын 21 өдөр | Дугаар 154/ШШ2021/00199 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1963 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 58 настай, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, /*******/,******* овогт*******ын*******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Чинбат /онлайнаар/,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Чинбат нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1984 оноос 1985 онуудад Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд грушикээр, 1986 оноос 1988 оны 10 сар хүртэл Багануурын нүүрсний уурхайд цахилгаанчин, 1989 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн 40 дүгээр баазын дарга Гомбоогийн тушаалаар ажилд орж 1994 он дуустал тасралтгүй жолоочоор ажилласан. Жолоочоор ажиллах хугацаандаа Ховд аймгийн 40 дүгээр баазаас блансаас блансад шилжиж ирсэн ХО 37-04 дугаарын Зил 130 машин барьж байсан. Дараа нь ХО 40-93 дугаарын ММЗ-555 маркын самосваль машин барьж байсан. Би хоршоо тарахад хувьдаа машинаа аваад гарсан. Одоо ч машинаа барьж байгаа.
Иймд намайг эдгээр жилүүдэд Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэл, Багануурын нүүрсний уурхай, Ховд аймгийн Булган сумын 40 дүгээр баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Чинбат нь 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд грушикээр, 1986 оны 01 сарын 01-ны өдрөөс 1988 оны 10 сарын 01-ны өдөр хүртэл Багануурын нүүрсний уурхайд цахилгаанчнаар, 1989 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын 40 дүгээр баазад жолоочоор, 1993 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Алтан шар зам хоршоонд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Г.Чинбатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 917 тоот Ховд аймгийн Тээврийн 40 дүгээр баазын 1988-1991 оны баримт, Булган сумын Алтан шар зам компаний 1991-1994 оны баримтууд архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй тул Г.Чинбатад лавлагаа олгох боломжгүй гэх архивын лавлагаа,
Г.Чинбат нь 40 дүгээр баазад жолоочоор ажиллаж байхдаа 40-93 ХО дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон авахуулсан гэрэл зураг,
Гэрч Дүүрээгийн Мөнгөөгийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1984 оноос эхлэн Булган сумын тээврийн хэсэг буюу 40 дүгээр баазад авто засварчнаар ажиллаж байсан.
Г.Чинбат 1984 оноос эхлэн Ховд аймгийн 4 дүгээр баазаас Булган сумын 40 дүгээр баазад жолоочоор шилжин ирж ажилласан. Г.Чинбат нь ногоон өнгийн самсоваль барьдаг байсан. Г.Чинбат Хөшөөтөөс албан газарт нүүрс зөөдөг байсан. 40 дүгээр бааз нь үйлчилгээний хэсэг, шатахуун тээврийн хэсэг, ачаа тээврийн хэсэгтэй байсан.
40 дүгээр бааз нь 1992 онд тарахад Г.Чинбат машинаа хувьдаа авсан юм. 40 дүгээр бааз тарахад Г.Чинбат болон хэсэг жолооч нар Алтан шар зам хоршоонд шилжин ажилласан гэх мэдүүлэг,
Гэрч Самдангийн Ядамсүрэнгийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1989 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын 40 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан. Г.Чинбат 1989 оноос эхлэн Булган сумын 40 дүгээр баазад жолоочоор ажиллаж байсан. 40 дүгээр баазын даргаар Ч.Мухраа ажиллаж байсан. 40 дүгээр бааз нь 100 гаруй ажилтан байсан. Үүнээс 70 гаруй хүн жолоочоор ажилладаг байсан. Г.Чинбат нь ХОА 40-93 дугаартай ММК-555 маркын машин барьдаг байсан. Жолооч нар нүүрс тээвэрлэх, тээвэрт явдаг байсан. Жолооч нар 400-800 төгрөгний цалинтай байна. Жолооч нарт хөдөлмөрийн дэвтэр байдаг. Г.Чинбат хөдөлмөрийн дэвтрээ яасан талаар мэдэхгүй байна. Баазын нягтлангаар Дарьжав ажиллаж байсан. 40 дүгээр бааз тарах хүртэл Г.Чинбат жолоочоор ажиллаж байсныг сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Г.Чинбатыг 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд грушикээр, 1986 оны 01 сарын 01-ны өдрөөс 1988 оны 10 сарын 01-ны өдөр хүртэл Багануурын нүүрсний уурхайд цахилгаанчнаар, 1989 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын 40 дүгээр баазад жолоочоор, 1993 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Алтан шар зам хоршоонд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******ын*******ыг 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд грушикээр, 1986 оны 01 сарын 01-ны өдрөөс 1988 оны 10 сарын 01-ны өдөр хүртэл Багануурын нүүрсний уурхайд цахилгаанчнаар, 1989 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын 40 дүгээр баазад жолоочоор, 1993 оны 01 сарын 01-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Алтан шар зам хоршоонд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Чинбатын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ