Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2022/00071/И |
Дугаар | 136/шш2022/00125 |
Огноо | 2022-03-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 136/шш2022/00125
2022 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 136/ШШ2022/00125 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Д аймаг, С сум, 3 дугаар баг, М **-** тоотод оршин суух, Х овогт Д Б /РД:******/-н хүсэлттэй,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д.Б нь С аймгийн Б суманд 1961 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн юм. Ерөнхий боловсролын сургуульд ороход Д Б гэж бүртгүүлснээс хойш бүх бичиг баримт энэ овог нэрээр бичигдсэн,2000 онд иргэний үнэмлэх солилтоор улсын бүртгэлд Д Б гэж байсан учир бүх баримт бичгүүдээ Д Б болгон өөрчилсөн боловч 1980-1983 онд хугацаат цэргийн алба хаасан, 1986-1994 оны хоорондох хөдөлмөрийн дэвтэр нь Д Бгаар бичигдсэн нь хэвээрээ байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарахад ажилласан жил нь хасагдаж тооцогдох болоод байгаа тул миний бичиг баримтыг үндэслэн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие нь 1995 онд нээсэн нийгмийн даатгалын дэвтрийг үрэгдүүлж, дахин 0220484 тоот нийгмийн даатгалын дэвтэр авсан бөгөөд дахин авсан нийгмийн даатгалын дэвтэрт М О хамтарсан М нэгдлийн харьяа Б-Ө уулын баяжуулах Үт өрмийн машинчийн албан тушаалаас 1997 оны 05 дугаар сарын 21-нд чөлөөлөгдсөн нь бичигдээгүй байгаа тул М нэгдлийн харьяа Б-Ө уулсын баяжуулах Үт өрмийн машинчаар 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, фото зургийн хуулбар /хх-4/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, Д Бгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7-10/, М Б-Ө УБҮ М-С аж ахуйн нэгдлийн 1993 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 433 дугаартай тушаал /хх-11/, М Б-Ө УБҮ М-С аж ахуйн нэгдлийн 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 121 дугаартай тушаал /хх-12/, М Б-Ө УБҮ М-С аж ахуйн нэгдлийн 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай тушаал /хх-13/, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4168 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-14/, гэрч Д.О, Л.Л нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт /хх-15-16, 22-23/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-20-21/, нэхэмжлэлийн шаардлагын тодруулга /хх-27/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.О, Л.Л нарыг шүүх гэрчээр асууж, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 172 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Д.Б нь 1980-1983 онд хугацаат цэргийн алба хаасан, 1986-1994 оны хоорондох хөдөлмөрийн дэвтэр, М Б-Ө УБҮ М-С аж ахуйн нэгдлийн тушаалуудад Д Бгаар бичигдсэн нь хэвээрээ байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарахад ажилласан жил нь хасагдаж тооцогдох болоод байгаа тул миний бичиг баримтыг үндэслэн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь 169121 дугаартай 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, М Б-Ө УБҮ М-С аж ахуйн нэгдлийн тушаалууд, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4168 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болох нь, мөн М-С хамтарсан нэгдлийн харьяа Б-Ө УБҮт 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл өрмийн мастераар ажиллаж байсан болох нь ажиллаж байсан болох нь:
- Төрсний гэрчилгээний хуулбар /хх-3/, фото зургийн хуулбар /хх-4/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, Д Бгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7-10/, М Б-Ө УБҮ М-С аж ахуйн нэгдлийн 1993 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 433, 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 121, 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай тушаалууд /хх-11-13/, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4168 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-14/,
- Гэрч Л.Лын шүүхэд мэдүүлсэн: ... хамт ажиллаж байсан хүмүүс Д Б гэж дууддаг байсан. Д.Б Х аймгийн хүн байгаа юм. Ө суманд 1983 онд бид хоёр хамт ажиллаж байхад нутгийнх нь ах дүүгийн хүмүүс ирсэн байсан. Тэр хүмүүс Бд чиний нэр чинь хуучин Б гэдэг байсан чинь одоо яагаад Б гэдэг нэртэй болчихсон юм бэ, Магнайг нь хаяад биччихсэн юм уу, нэрээ сольчихсон юм уу гэж ярьж байсныг нь санаж байна. гэх мэдүүлэг /30-32/,
- Гэрч Д.Оын шүүхэд мэдүүлсэн: ... Б ахын хөдөлмөрийн дэвтэр нь Б гэж бичигдсэн байгаа. ... Б ахыг таньдаг хүмүүс нь Б гэж дууддаг байсан. Б гэдэг нэрээр нь бараг мэдэхгүй. гэх мэдүүлэг /хх-38-41/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Бг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 169121 дугаартай 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, М Б-Ө УБҮ М-С аж ахуйн нэгдлийн 1993 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 433, 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 121, 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай тушаалууд , Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4168 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 1325.2,135.2.6 дахь хэсэгт зааснаар М-С хамтарсан нэгдлийн харьяа Б-Ө УБҮт 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл өрмийн мастераар ажиллаж байсан ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135. 2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар Х овогт Д Б /РД:******/-г Д Бгийн 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн, М Б-Ө УБҮ М-С аж ахуйн нэгдлийн 1993 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 433, 1994 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 121, 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 247 дугаартай тушаалууд, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4168 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х овогт Д Б /РД:******/-г М-С хамтарсан нэгдлийн харьяа Б-Ө УБҮт 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл өрмийн мастераар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Бн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ