| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00180/И |
| Дугаар | 154/ШШ2021/00203 |
| Огноо | 2021-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2021/00203
| 2021 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 154/ШШ2021/00203 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч суманд 1961 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 60 настай, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багт оршин суух, /*******/,******* овогт*******ы*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Батхуяг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1961 онд төрсөн, 1977 оны 07 дугаар сараас эхлэн хөдөө илгээлтээр гарч эцэг Ш.Батчулууны хамт Алтайн оргил нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1981 оны 06 дугаар сарын 09-ны өдөр цэргийн албанд татагдаж Ардын армийн 065 /129/ дугаар ангид алба хааж, 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр халагдаж ирээд мөн Алтайн оргил нэгдэлд малчинаар ажиллаж 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал мал маллаж байсан бөгөөд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Архивын лавлагаа авахад ажилд орсон, гарсан тушаал гарч ирэхгүй байгаа бөгөөд цалингийн цэсийг үндэслэн 1977 оны 07 дугаар сарын 01-нээс 1981 оны 06 дугаар сарын 01-нийг дуустал мөн 1984 оны 06 дугаар сарын 30-наас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Батхуяг нь 1977 оны 07 сарын 01-ны өдрөөс 1981 оны 06 сарын 09 хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар, 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Б.Батхуягийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 921 тоот архивын лавлагаа,
Б.Батчулуун, Б.Батхуяг нарын Үенч сумын 1 дүгээр бригадад ажиллаж байсан тухай хөдөлмөрийн хөлсний түүвэр,
Гэрч Тогтохын Лхагвасүрэнгийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Б.Батхуяг нь 1977 оны 07 дугаар сараас илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн Цагаантүнгэ багт мал маллаж байгаад 1981 онд цэргийн албанд татагдаж яваад 1984 онд цэргээс халагдаж ирсэн. Б.Батхуяг нь 1984 оноос эхлэн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн мужаан цехэд мужаанаар ажиллаж байсан.. Бид нарт хөдөлмөрийн дэвтэр байгаагүй, сүүлд нэгдэл тарахад хөдөлмөрийн дэвтэр өгсөн. Нягтлан бодогчоор Буянтогтох ажиллаж байсан. Б.Батхуяг нь 1977 оноос 1991 оныг дуустал малчин, мужаанаар тасралтгүй ажиллаж байсан. Нэгдлийн бүх ажлыг хийдэг байсан. Мужаанууд зуны улиралд нэгдлийн мал малладаг байсан гэх мэдүүлэг,
Гэрч Моломын Төрбатын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Б.Батхуяг нь 1977 оны 07 дугаар сараас илгээлтээр хөдөө гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн Цагаантүнгэ багт бог мал маллаж байгаад 1981 онд цэргийн албанд татагдаж яваад 1984 онд цэргээс халагдаж ирсэн. Алтайн оргил нэгдлийн даргаар Т.Сандаг ажиллаж байсан. Мужаан цехийн даргаар Норов, Цэндээ нар ажиллаж байсан. Алтайн оргил нэгдэл нь дотроо барилгын, мужааны тасаг гэдэг туслах үйлдвэрлэлтэй байсан юм. Тухайн үед ажилтан нарыг баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнадаг байсан. Б.******* шагнуулж байсан талаар сайн мэдэхгүй байна. Мужаан цех нь малчдын хашаа саравч хийх, ширээ, сандал, гэрийн тавилга, зуух яндан хийдэг байсан. Б.Батхуяг нь 1977 оноос 1991 оныг дуустал ажилласан. Алтайн оргил нэгдэл 1992 онд тарсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Батхуягийг 1977 оны 07 сарын 01-ны өдрөөс 1981 оны 06 сарын 09-ны өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтай Оргил нэгдэлд малчнаар, 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******ы*******ыг 1977 оны 07 сарын 01-ны өдрөөс 1981 оны 06 сарын 09-ны өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтай Оргил нэгдэлд малчнаар, 1984 оны 06 сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Батхуяг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ