| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00174/И |
| Дугаар | 154/ШШ2021/00204 |
| Огноо | 2021-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2021/00204
| 2021 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 154/ШШ2021/00204 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай суманд 1966 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн,55 настай, Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, /*******/,******* овогт*******гийн Цэдэнжавын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Цэдэнжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Цэдэнжав нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа : Би 1982 онд 8 дугаар ангиасаа хөдөө гарч эцэг эхийн хамт Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн Бодонч багт мал маллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт мал малласан. Иймд намайг 1982-1993 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тоггоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Цэдэнжав нь 1982 оны 01 сарын 01-ны өдрөөс 1984 оны 05 сарын 02-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар, 1987 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 02 сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтай ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Цэдэнжавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:
Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн 61 тоот ...Ховд аймгийн Алтай сумын Бодонч бригадын 1982 -1984 он, 1987-1991, 1993 оны 70 дугаар дансыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв, мөн Бодонч бригадын 1992 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй гэх архивын лавлагаа,
Хүсэлт гаргагч Ц.Цэдэнжавын Алтай сумын Бодонч бригадад ажиллаж байсан хөдөлмөрийн хөлсний түүвэр,
Гэрч Цогтын Төмөр-Очирын шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Д.Цэдэнжав нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн Бодонч багт мал маллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт тасралтгүй мал малласан. Д.Цэдэнжав нь 500 гаруй бог мал малладаг байсан. Нэгдлийн даргаар Дамиран ажиллаж байсан. Алтайн хөгжил нэгдэл 1992 онд тарсан. Д.Цэдэнжав нь 1982 оноос 1993 оныг дуустал мал малласан. Д.Цэдэнжав нь сумын аварга малчин болж байсан.Д.Цэдэнжав мал маллахаас өөр ажил хийж байгаагүй гэх мэдүүлэг,
Гэрч*******гийн Цэцгээгийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Д.Цэдэнжав нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн Бодонч багт мал маллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж яваад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Д.Цэдэнжав нь цэргээс ирээд тус нэгдлийн мөн багт тасралтгүй мал маллаж байгаад 1991 онд гэр бүл болж тусдаа мал малласан. Д.Цэдэнжав нь 500 гаруй бог мал малладаг байсан. Бодонч багийн даргаар Д.Баяраа, малын эмчээр Баастай нар ажиллаж байсан. Тэр үед өрхийн тэргүүний нэрээр хөдөлмөрийн хөлс тооцогддог байсан. Д.Цэдэнжав яагаад хөдөлмөрийн дэвтэргүй байгааг мэдэхгүй байна.
Д.Цэдэнжав нь 1982 оноос 1993 оныг дуустал мал малласан. Малчид 45-50 төгрөгний цалин авдаг байсан. Хавар ноос ноолуур, цагаан идээний үеэр арай өндөр цалин авдаг байсан.Хадлан хашаа барихад өрх бүрээс нэг хүн явдаг байсан. Дайчилгааны үед малчдаас тусламж авдаг байсан. Түүнээс бусад үед мал малладаг. Д.Цэдэнжав нь тасралтгүй мал малласан гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
- Дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Д.Цэдэнжавыг 1982 оны 01 сарын 01-ны өдрөөс 1984 оны 05 сарын 02-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар, 1987 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 02 сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтай ХК-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар******* овогт*******гийн Цэдэнжавыг 1982 оны 01 сарын 01-ны өдрөөс 1984 оны 05 сарын 02-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар, 1987 оны 06 сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар, 1992 оны 02 сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтай ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Цэдэнжавын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ