| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2024/0178/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/640 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/640
2024 09 16 2024/ШЦТ/640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Г.Эрдэмбаатар,
шүүгдэгч Э.*-*түүний өмгөөлөгч О.*, Д.*,
шүүгдэгч П.*,
шүүгдэгч Э.*түүний өмгөөлөгч Г.*нарыг оролцуулан
Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц***овогт **-*, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *овогт **, *овогт **нарт холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, *дүүргийн *дугаар хороо, *-*тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо *-*дүүргийн 2*р дугаар хороо, “*-*” хотхоны *-р байр *тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.
Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, Улаанбаатар зочид буудлын менежер ажилтай, ам бүл 1, *-*дүүргийн *дугаар хороо “*” хороолол **байр *тоотод оршин суух хаягтай,
урьд Баянгол дүүргийн шүүхийн *оны 5 дугаар сарын 17-ны өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 capын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.
Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, орчуулагч, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4 эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Ард Аюушийн өргөн чөлөө гудамж 43 байр 126 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.*-*нь нийтийн албан тушаалтан буюу **, ****даргаар 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо" төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар П.*, Э.*нараар гүйцэтгүүлж, захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” *-ын *банкны *тоот данс руу шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэх,
Шүүгдэгч П.*нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.*-*албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч” буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо" *-ын *банкны “*” тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000, төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16,17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг Э.*хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч Э.*нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.*-*албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” *-ын *банкны *тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16,17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг П.*хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: *оны *дугаар сарын *-ний өдрийн *дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд
Шүүгдэгч Э.*-*нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж, харин түүний өмгөөлөгч О.*, Д.*нар нь хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтайгаар,
Шүүгдэгч Э.*нь гэм буруугийн талаар маргаж, түүний өмгөөлөгч Г.*нь хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтайгаар,
Шүүгдэгч П.*нь өөрийн гэм буруугийн талаар маргах байр суурьтай тус тус оролцсон болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.*-*нь нийтийн албан тушаалтан буюу соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо" төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр тайлан, ажил гүйцэтгэх гэрээг хуурамчаар П.*, Э.*нараар гүйцэтгүүлж, захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж төлбөр шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” *-ын *банкны *тоот данс руу шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг,
2. Шүүгдэгч П.*нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.*-*албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажпын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,
улмаар “захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо" *-ын *банкны *тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000, төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16,17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг Э.*хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг,
3.Шүүгдэгч Э.*нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.*-*албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлын хүрээнд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн соёл, урлагийн газартай өөрийн үүсгэн байгуулсан “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаар дамжуулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар “захиалагч буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж ажиллан, гэрээ дүгнэсэн протокол, ажил хүлээлцсэн акт зэрэгт гарын үсэг зурж гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн төсвөөс 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн төрийн сангаас шилжүүлсэн 108,900,000 төгрөгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” *-ын *банкны *тоот дансаар шилжүүлэн авч, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Нийслэлийн соёл, урлагийн газарт 108,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-ийн хийж гүйцэтгэсэн “Монголын өв соёлын гайхамшиг” нэвтрүүлгийг “Монголын соёл аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан, 2020 оны 9 дүгээр сарын 11, 16,17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийг П.*хамтаар хуурамчаар үйлдэх замаар дэмжлэг үзүүлж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар томилсон. Нийслэлийн соёл урлагийн газар нь Нийслэлийн харьяа агентлаг бөгөөд төсөв санхүүг манайхаас шийдвэрлэдэг. Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1096 дугаар захирамжаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх чиглэлд тусгагдсан зүүн хойд азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг баталсан. Тухайн захирамжийн хавсралтад Нийслэлийн соёл урлагийн газарт “Морьтны өв соёлд дэмжлэг үзүүлэх , соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” үйл ажиллагаанд 108,900,000 төгрөг баталсан. А/1096 дугаар захирамжийн 2 дугаар хэсэгт тухайн арга хэмжээг хариуцан ажиллахыг Нийслэлийн соёл урлагийн газарт даалгасан байна. Иймд тухайн байгууллага “Морьтны өв соёлд дэмжлэг үзүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх” ажлыг зохион байгуулах ажлыг өөрөө хариуцан зохион байгуулахаар даалгасан байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тогтоогдсон хохирлыг нэхэмжилнэ. Одоогоор санал, хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,
- Гэрч Н.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2020 оны сүүлээр гэртээ байж байтал түүх, уламжлал, өв соёлын редакцын тухайн үеийн дарга П.*над руу утсаар яриад “Монголын өв соёл нэртэй цуврал нэвтрүүлгийн тайлбарыг та уншаад өгөөч, 1 сая төгрөг өгье” гэж хэлж тохиролцоод 10 дугаар бүхий цуврал нэвтрүүлгийн тайлбарыг уншсан. Тухайн ажлын урамшуулал болох 1 сая төгрөгийг миний **дахь “*” тоот дансанд шилжүүлж өгсөн. Тэгтэл хэсэг хугацааны дараа буюу 2021 оны 02 дугаар сарын үед манай байгууллагын хүний нөөцийн ажилтан *гэх эмэгтэй над руу утсаар залгаад “*эгчээ танд сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна” гэж анх мэдэгдсэн. Тэгэхээр нь би түүх, уламжлал, өв соёлын редакцын дарга П.*буюу анх тухайн нэвтрүүлгийг унших санал тавьсан хүнтэй холбогдож “Яагаад надад сахилгын шийтгэл оногдуулж байгаа юм бэ?” гээд асуусан чинь “Уучлаарай ийм юм болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би өөр юм ярилгүй чимээгүй өнгөрсөн. Учир нь П.*надаас уучлалт гуйчихсан болохоор тухайн үедээ би тайвшраад өөр зүйл бодолгүй өнгөрсөн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,
- Гэрч Ч.*-*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд урлагийн хэлтсийн дарга Э.*-*нь Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил бүрэн болсон гэж надад танилцуулснаар би гүйцэтгэлд гарын үсэг зурсан. Надад үзүүлсэн хоёр баримтыг харахад П.*нь Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын ажлын албаны дарга гэсэн байна. Гэрээ байгуулах үед харж байсан байхаа, сайн санахгүй байна. Гэрээний төслийн урлагийн хэлтсийн дарга Э.*-*зуруулахаар оруулж ирж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар тал/,
- Гэрч П.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 9 дүгээр сард Монголын үндэсний олон нийтийн телевиз дээр П.*, Э.*-*хоёр ирээд *ахтай уулзсан байсан. Дараа нь П.*, Э.*-*2 хажуудаа Монголын соёлын өвийн төвийн судлаач билүү мэргэжилтэн *ахтай хамт ирээд Соёлын биет болоод биет бус өвийн 7 ай савын тухай цуврал 7 нэвтрүүлгийг хамтарч хийх талаар ярилцсан. 2020 оны 9 дүгээр сарын нэвтрүүлгийг хийж эхлээд 2020 оны 11 дүгээр сард Монголын үндэсний олон нийтийн телевизийн эфирээр цацаж эхэлсэн ба эхний 4 нэвтрүүлгийг цацаад үлдсэн 3 нэвтрүүлгийг эфирээр цацаагүй. Сүүлийн 3 нэвтрүүлгийг эфирээр цацаагүй нь телевизтэй гэрээ байгуулаагүй, эфирийн төлбөрийг аваагүй, эфир, тайз бүх зүйлийг үнэгүй ашиглуулсан гэсэн асуудал гараад улмаар тэр үедээ би болон найруулагч Чингис, Баярмаа бид гуравт сахилгын арга хэмжээ авсан. Монголын соёлын аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагатай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Тэгээд энэ гэрээн дээр байгаа П.*гэж миний нэрийг бүтнээр хар өнгөөр бичиж гарын үсэг зурсан нь миний гарын үсэг биш байна. Учир нь би гарын үсгээ хэзээ ч бүтнээр бичдэггүй зөвхөн П.*гэж ташуу байдлаар бичдэг. Энэ гарын үсэг босоо бичигтэй хүний гарын үсэг байна. Гэрээ байгуулаагүй байхад гэрээ байгуулсан мэтээр хуурамч гарын үсэг зурсан байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар тал/,
-Гэрч Д.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай уран бүтээлчид болон тайзны гэрээ зэрэг ямар нэгэн гэрээг 2020 оны 9 дүгээр сард огт ямар нэг төрийн бус байгууллагатай байгуулаагүй. Сайт дээр тавигдсан шиг манай ажилчид нэг хүн 5 сая төгрөг гэх зэргээр авахаар гэрээ хийгдсэн зүйл огт байхгүй. Тэгэхээр тэр төрийн бус байгууллага хуурамч гэрээ байгуулаад тэрийгээ Нийслэлийн соёл урлагийн газарт өгөөд 108,000,000 төгрөг авсан байх гэж бид нар ойлгоод байгаа юм. Тэгээд нэвтрүүлгийг хийж дууссаны дараа манай уран бүтээлчдээс нөгөө урамшууллаа өгөх гэсэн юмаа иргэний үнэмлэхийн хуулбараа өгчихөө бид нарт бас баримт үлдэх ёстой гэж хэлээд манай уран бүтээлчдийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан байсан. Яг хэдэн хүний иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд энэ асуудлыг Э.*-*мэдэж байх ёстой гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар тал/,
- Гэрч Ж.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэр үедээ гүйцэтгэлийн тайлангийн материалуудыг шалгаад цэгцэлж байхад Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтарч хийсэн 108 сая төгрөгийн үнийн дүнтэй тайлангийн материалаас дутуу материал байхаар нь түүнийг ирүүлэх талаар Монголын үндэсний олон нийтийн телевиз рүү албан бичиг хүргүүлсэн. Тэгтэл Монголын үндэсний олон нийтийн телевизээс танай Нийслэлийн соёл урлагийн газартай манай телевиз хамтарч 108 сая төгрөгийн үнийн дүнтэй ажил зохион байгуулж гэрээ хийгээгүй, энэ нэвтрүүлэг нь манай Монголын үндэсний олон нийтийн телевизийн хуваарьт нэвтрүүлэг, зөвхөн телевизийн өөрсдийн төсвөөр хийгдсэн шалгаж үзээд ийм ийм хүмүүст цалин хассан сахилгын арга хэмжээ авсан гэсэн хариу ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дүгээр тал/,
- Гэрч Н.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Надтай Э.*-*гэдэг хүнийг танилцуулж байсан. Тухайн үед *-*нь *гэдэг хүнтэй хамт ирсэн. Э.*-*нь Нийслэлийн Соёл урлагийн газарт ажилладаг гэж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг соёл урлагийн газарт ажилладаг юм байна гэж бодсон. Яг ямар албан тушаалтай гэж танилцуулж байсан эсэхийг нь санахгүй байна. Тэр 2 “Монгол өв соёлын гайхамшиг 7 цуврал нэвтрүүлгийг 7 ай саваар нь ялгаж үзэгчдэд хүргэх сонирхолтой байна, хийх бололцоо нөхцөл байгаа юу?” гэж байсан. Үүнийг хөтлөгч Ш.*, продюсер П.*2 нь уламжлан над дээр дагуулж ирсэн байсан. Тэгэхээр нь би энэ нэвтрүүлэгт орох материалууд надад байсан учраас би саналыг хүлээж аваад хамтран ажилласан. Миний хувьд үндсэн ажлын үүрэг чиглэлийнхээ хүрээнд өв соёлоо сурталчлах, өвлөн уламжлагчдын өвийг хальсанд буулгаж авах, олон түмэнд сурталчлах зорилгоор 2014 оноос хойш “Монгол өв соёл”, “Эх өв” зэрэг хөтөлбөрийг тогтмол бэлтгэн явуулж эдгээр хөтөлбөр нь 7 хоногт нэг удаа төрөл бүрээр явуулж байсан учир олон төрлийн тоо хэмжээтэй нэвтрүүлгүүд бэлтгэгдэж цацагдаж байсан. 2020 онд Соёл, урлагийн газраас манай байгууллагад “Энэ нэвтрүүлгийг хийхэд хамтарч ажиллаач” гэсэн утга агуулгатай хүсэлт ирэхэд нь надтай уулзуулсан байсан. Надад энэ нэвтрүүлгийн талаар эх материалууд хангалттай байсан учир би зөвшөөрч хамтарч ажилласан. “Монгол өв соёлын гайхамшиг 7 цуврал” нэвтрүүлэг нь бүгд миний хийсэн бүтээлүүд байгаа юм. Би энэхүү бүтээлүүдээ *-*, *нартай хамтарч хийхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй, миний зүгээс найруулагчаар оролцсон, найруулагчаар ажилласны хөлсөнд урамшуулал гэж манай продюсер П.*нь 700,000- 800,000 төгрөг дансаар өгсөн шиг санагдаж байна. Монголын Үндэсний олон нийтийн телевизийн бүтээл байгаа юм. Харин тэр хоёрын зүгээс энэ нэвтрүүлэгт 7 ай саваар хиймээр байна гэдэг санаа л гаргасан. Тэрнээс бол шинээр санаачилж гаргасан бүтээл байхгүй. Одоо санахад Соёл урлагийн газраас нэвтрүүлэгт оролцох хүмүүсийн нэрс ирснийг бид харилцан ярилцаж шийдээд оролцуулж байсан. Мөн манайхаас оролцсон хүмүүс байгаа. Э.*-*, П.*нар нь тайзанд ашигласан том бичвэр болон зургуудыг авчирч байсан. Мөн энэ нэвтрүүлгүүдээ Англи хэл дээр олон нийтийн сүлжээгээр нэвтрүүлмээр байна гээд Англи хэл дээр тавьж байсан. Би тэдгээрийн санаачилсан 7 ай сав нэвтрүүлгийг бүгдийг бэлдээд зөвхөн 4-ийг нь эфирт явуулсан. Учир нь 5 дахь эфир явуулахаас өмнө асуудал үүсэж телевизийн удирдлагын зүгээс нэвтрүүлгийг явуулахыг хориглосон. Одоо болтол үлдсэн 3 нэвтрүүлгээ явуулаагүй байгаа. Миний бүтээл боловч оюуны өмч нь манай Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн өмч байгаа юм. Энэхүү бүтээлийг би ажил үүргийнхээ хуваариар өөрөө санаагаа гаргаж өөрөө хийж бүтээж байсан. Контентын зураглаач Б.*, Зураглаач С.*, Зураг авалтын эвлүүлэгч Ц.*гэдэг хүмүүс манай байгууллагад байхгүй, нэрийг нь ч сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,
- Гэрч Ш.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Гүйцэтгэгч компаниар ямар байгууллага оролцсон эсэхийг мэдэхгүй. Э.*-*гэдэг залуу л энэ асуудлын талаар уулзаж байсан. Ер нь бол энэ нэвтрүүлэг нь өмнө хийгдсэн байсан материал ашигласан болохоор мөнгө төгрөг зарцуулагдаагүй байх. Миний хувьд дээрх нэвтрүүлгийг хийхдээ орон нутаг руу томилолтоор явж сурвалжлага хийсэн зүйл байхгүй. Гэрээнд зурагдсан гарын үсгийг харлаа, энэ миний гарын үсэг биш байна. Миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. Мөн би П.*гэх хүнийг танихгүй, хараагүй, уулзаж ч байгаагүй. Харин Э.*-*гэдэг хүнийг мэдэж байна. Нэвтрүүлэгт орсон бүтээлүүдээс харахад орон нутагт хийгдсэн бүтээл нь өмнө нь Чингэс найруулагчийн телевизийн төсвөөр хийсэн бүтээл байгаа, харин студид л хийсэн ярилцлага нь тухайн үед хийгдсэн. Студид ярилцлага хийх үед цаад дундуур нь өмнө нь *найруулагчийн хийж бүтээсэн бүтээлүүдээс дүрс бичлэгийг ашигласан..” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар тал/,
- Гэрч Б.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсад байсан. Тухайн үед “Ковид-19” цар тахал өвчин гарч онлайнаар суралцаж байсан үе. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Монголын соёл, аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Энэ төрийн бус байгууллагад намайг манай найз *-*нөхөр *нь холбож өгсөн. Би энэ төрийн бус байгууллагад 1 cap л ажилласан. Ажиллах хугацаандаа тухайн төрийн бус байгууллагын ажлын тайлан гаргаж байсан. Одоо би ямар ямар тайлан гаргаж байсан эсэхээ сайн санахгүй байна. Намайг энэ төрийн бус байгууллагад ажиллаж байхад *гэдэг хүнтэй оффист хамт суудаг байсан. Харин захирал *- *гэдэг хүн байсан шиг санагдаж байна. Би ажиллаж байх хугацаандаа тэгж ойлгосон. Яагаад тэгж ойлгосон бэ гэхээр надад тайлан бичих хүснэгтийг өгч тайлангийн ажлын явцтай танилцаж заавар зөвлөгөөг 1 удаа өгч байсан. Би энэ төрийн бус байгууллагад 1 cap ажиллаад 1 сая төгрөгийг өөрийнхөө *банкны “*” дугаарын дансанд авч байсан. Утгыг нь санахгүй байна. Миний санаж байгаагаар *гэсэн логотой тайлан гаргаж байсан. Тэрнээс яг ямар нэртэй тайлан гаргаж байсан эсэхээ санахгүй байна. Уг тайланг гаргахдаа би бичмэл болон зурган тайланг гаргаж байсан. Би П.*ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй. Би зураглаачийн ажлыг мэдэхгүй, ямар учраас миний нэрээр гэрээ хийсэн эсэхийг мэдэхгүй. Би уг төрийн байгууллагад тайланг л гаргаж өгч байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дугаар тал/,
- Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлд “...6 дугаар хавтас нэмэлт санхүүжилтийн харилцахын баримт 12 cap гэж хаягласан хавтас байх ба уг хавтасны 1-273 дугаар хуудсанд Нийслэлийн соёл урлагийн газраас 108,900,000 төгрөгийн өртгөөр Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлал контент болгон бэлтгэн түгээх ажлыг гүйцэтгэхтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, бичмэл болон зурган тайлан зэрэг байв...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 116-119 дүгээр тал/,
- Нэг талаас Нийслэлийн соёл, урлагийн газрыг төлөөлж урлагийн хэлтсийн дарга Э.*-*нөгөө талаас Монголын соёлын аялал жуулчлалын холбоо *-ын ажлын албаны дарга П.*нар харилцан тохиролцож 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 03/94 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн протокол /1 дүгээр хавтаст хэргийн 133-250 дугаар тал/,
- Э.*-*ажилд томилох, чөлөөлөх, ажлын байрны тодорхойлолт, төрийн захиргааны зэрэг дэв, нэмэгдэл олгох тухай захирамж тушаалууд /5 дугаар хавтаст хэргийн 198-250 дугаар тал/,
- Шүүгдэгч Э.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Уг гэрээнүүдээс Б.*, П.*, *нарын өмнөөс гэрээнд гарын үсгийг зурсан. Гарын үсэг зурахдаа би өөрсдөөс нь зөвшөөрөл авч байгаад зурсан. Э.*-*хувьд ерөнхийдөө энэ ажлыг санаачилсан. Мөн энэхүү ажлыг гүйцэтгэхэд зохион байгуулалтын ажил хариуцсан. Э.*нь энэ ажил гүйцэтгэлд ямар ч оролцоогүй. П.*нь ажлын албаны дарга гэдэг утгаараа Үндэсний телевиз дээр хийгдэж байгаа контент бүтээх ажлыг зохион байгуулсан. Монголын соёл, аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын дансаар орж ирсэн мөнгийг захиран зарцуулах, зарцуулдаг хүн Э.*-*. Тухайн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хүмүүст хэдэн төгрөгийг хэзээ өгсөн эсэхийг би мэдэхгүй. Үүнийг Э.*- *л мэднэ...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр тал/,
- Шүүгдэгч П.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар өөрийн найз С.*өөрөөс нь асууж байгаад иргэний үнэмлэхийнх нь зургийг ар өвөргүй даруулж фейсбүүк чатаар авч байгаад гарын үсгийг нь өмнөөс нь зурсан. Харин бусад үлдсэн гэрээ хийсэн иргэдийн гарын үсгийг *бид хоёрын аль нэг л зурсан. Гэхдээ хоёулаа хүмүүсийн өмнөөс гарын үсэг зурсан. Уг гэрээнүүдэд Э.*- *зурсан гарын үсэг ч байгаа байх. Э.*-*энэ ажлыг гүйцэтгэхэд санхүү болон бүх зохион байгуулалт буюу хийх ажлыг зохион байгуулсан. Э.*нь энэ ажил гүйцэтгэлд ямар ч оролцоогүй. Гэхдээ студийн тайз чимэглэлд ашигласан Монгол бичгээр бичсэн 3 зураг нь Э.*түүнд Э.*-*500,000 төгрөгийг өгсөн гэсэн. Харин Э.*нь бичиг цаас боловсруулахтай холбоотой ажлуудыг хариуцаж хийсэн. Миний хувьд зөвхөн телевизийн студи дээрх ажлыг л зохион байгуулж ажилласан. Монголын соёл, аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын дансаар орж ирсэн мөнгийг захиран зарцуулах, зарцуулдаг хүн Э.*-*л байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 235-236 дугаар тал/,
- Шүүгдэгч Э.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Уг гэрээнүүдээс Б.*, П.*, *нарын өмнөөс гэрээнд гарын үсгийг зурсан. Гарын үсэг зурахдаа би өөрсдөөс нь зөвшөөрөл авч байгаад зурсан. Э.*-*хувьд ерөнхийдөө энэ ажлыг санаачилсан. Мөн энэхүү ажлыг гүйцэтгэхэд зохион байгуулалтын ажил хариуцсан. Э.*нь энэ ажил гүйцэтгэлд ямар ч оролцоогүй. П.*нь ажлын албаны дарга гэдэг утгаараа Үндэсний телевиз дээр хийгдэж байгаа контент бүтээх ажлыг зохион байгуулсан. Монголын соёл, аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын дансаар орж ирсэн мөнгийг захиран зарцуулах, зарцуулдаг хүн Э.*-*. Тухайн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хүмүүст хэдэн төгрөгийг хэзээ өгсөн эсэхийг би мэдэхгүй. Үүнийг Э.*- *л мэднэ...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр тал/,
- Шүүгдэгч П.*мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар өөрийн найз С.*өөрөөс нь асууж байгаад иргэний үнэмлэхийнх нь зургийг ар өвөргүй даруулж фейсбүүк чатаар авч байгаад гарын үсгийг нь өмнөөс нь зурсан. Харин бусад үлдсэн гэрээ хийсэн иргэдийн гарын үсгийг *бид хоёрын аль нэг л зурсан. Гэхдээ хоёулаа хүмүүсийн өмнөөс гарын үсэг зурсан. Уг гэрээнүүдэд Э.*- *зурсан гарын үсэг ч байгаа байх. Э.*****энэ ажлыг гүйцэтгэхэд санхүү болон бүх зохион байгуулалт буюу хийх ажлыг зохион байгуулсан. Э.*нь энэ ажил гүйцэтгэлд ямар ч оролцоогүй. Гэхдээ студийн тайз чимэглэлд ашигласан Монгол бичгээр бичсэн 3 зураг нь Э.*түүнд Э.Цэнд-Аюуш 500,000 төгрөгийг өгсөн гэсэн. Харин Э.*нь бичиг цаас боловсруулахтай холбоотой ажлуудыг хариуцаж хийсэн. Миний хувьд зөвхөн телевизийн студи дээрх ажлыг л зохион байгуулж ажилласан. Монголын соёл, аялал жуулчлалын холбоо төрийн бус байгууллагын дансаар орж ирсэн мөнгийг захиран зарцуулах , зарцуулдаг хүн Э.*-*л байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 235-236 дугаар тал/,
Шүүгдэгч Э.*-*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг **-*гэдэг. 2022 оны 6 дугаар сард энэ асуудалтай холбогдоод жил гарангийн хугацаа өнгөрсөн байна. 2020 оны 09 дүгээр сарын 03-нд Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагчийн А/1096 дугаартай захирамж гарсан. Энэ нь засаг даргын захирамжаар улсын яллагчийн дурдсан Үндэсний өв соёлын биет болон биет бус өвийг өвлөн уламжлуулах аргачлал гэсэн 7 ай сав нэвтрүүлгийг бүтээх талаар захирамж гаргасан. Нийслэлийн тамгын газрын хууль, санхүү, захиргаа, нийгмийн хөгжил гээд бүхэл хэлтэс нь энэ ажлыг хянаад санал оруулж энэ ажил батлагдсан. Э.*-*гэдэг Нийслэлийн боловсрол соёлын газрын нэгжийн хэлтсийн даргын баталсан ажил биш. Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.*-*2020 оны 9 дүгээр сард ажиллаж байхад энэ захирамж гараад Ч.*-*дарга ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт тусгай бүрэлдэхүүн гаргасан. Энэ ажлын хэсгийн дарга байсан н.*, мөн захиргааны мэргэжилтэн н.*ажлын хэсгийн нарийн бичиг байсан. Дотор нь соёлын хэлтэс, урлагийн хэлтэс гэсэн нэгжүүдийн албан хаагч нэгжийн дарга нар энэ ажлын хэсэгт орсон байсан. Ажлын хэсэг төрийн бус байгууллагыг сонгосон. Хурлын тэмдэглэл үйлдээд ингээд тухайн үеийн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.*-*танилцуулсан. Ингээд Ч.*-*дарга батлаад 9 дүгээр сард ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ажлын гүйцэтгэлээрээ 100 хувь санхүүжих байсан. 2020 онд цар тахлын үе байсан. Бүтэн 9 сарын ажлыг 3 сарын хугацаанд нөхөн гүйцэтгэх засаг даргын захирамж гарсан. Тухайн гүйцэтгэх байгууллага ажлаа 100 хувь гүйцэтгээд тайлангаа өгөөд ажил гүйцэтгэсэн гэж тамгын газрын хууль эрх зүй, санхүү хөрөнгө оруулалтын бүх хэлтсийн дарга нар актад гарын үсэг зурсаны дараа тэр санхүүжилтийг нь олгох захирамж байсан. Үүний дагуу ажил гүйцэтгэсэн. Тухайн үед Ч.*-*дарга байсан. 2022 оны 6 дугаар сард төрийн бус байгууллагын гэрээг нь дүгнээд акт үйлдээд тамгын газар саналаа хүргүүлээд тамгын газрын дарга нарын бүх хэлтсийн дарга нараар гэрээг дүгнэсэн актаа баталгаажуулаад санхүүжилтийг нь өгсөн хүн бол Ж.*. 2021 онд хөндлөнгийн аудит орсон. 2022 онд Нийслэлийн аудит орсон. Нийслэлийн аудит ороход улсын яллагчийн буруутгаад байгаа ажил дээр ямар нэгэн зөрчил тооцогдоогүй. Хоёр удаагийн аудитын шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй. Ж.*гэдэг газрын дарга 2020 оны 12 дугаар сард энэ ажлыг бүрэн болсон гэж авсан хүн 2022 оны 6 дугаар сард эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт мэдүүлэг гаргаж энэ асуудлыг эхлүүлсэн. Мэдүүлгээ гаргахдаа тухайн үеийн үндэсний олон нийтийн телевизийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан Гэрэл гэдэг хүнтэй хамт очиж мэдүүлэг өгсөн. Тэгэхээр 2020 оны 12 дугаар сард энэ ажил 100 хувь гүйцэтгэсэн байна. Өмнө ажил дүгнээд энэ ажил гүйцэтгэгдэж дууссан байна гэж дүгнээд санхүүжилтийг нь 100 хувь олгож байсан Дамдинцэрэн дарга яагаад 2022 оны 6 сард энэ асуудал дээр мэдүүлэг өгөх болсон бэ гэдэг асуудал байгаа. Энийг хувийн ашиг сонирхолтой. Соёл урлагийн хэлтсийн дарга Э.*-*тавих асуудал яригдсан энэ асуудалтай холбоотой Дамдинцэрэн нь *-*газрын даргаар томилуулахгүй гэсэн дээ энэ асуудлыг эхлүүлсэн гэж бодож байгаа. 2020 онд өөрөө гэрээг дүгнээд ажил нь хүлээж авсан байж энэ асуудлыг үүсгэсэн. Анх 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар мөнгө угааж залилсан гэж яллагдагчаар татаж 48 цаг саатуулсан. Монголын нэр бүхий 18 сайт дээр Э.*-*төрийн бус байгууллагатай хамтарч 600,000,000 төгрөг нийслэлээс завшсан гэсэн мэдээг нэгэн зэрэг гаргасан. Одоо хүртэл энэ сайт дээр мэдээлэл нь хэвээрээ байгаа. 108,000,000 төгрөг дээр шалгаж эхэлсэн байхад ийм мэдээлэл гарсан. Энэ зориудаар энэ мэдээг гаргуулсан. Хэн явуулсан гэдэг нь тодорхой. Эрүүгийн мөрдөн шалгах газар хэдэн сар шалгасан. Хэргээ прокурорт шилжүүлсэн. Прокурор хэргээ авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн. Ингээд 2023-оны 8 сард улсын яллагч мөнгө угаасан, залилсан гэдгийг өөрчилж, албан тушаалын хэрэг болгосон. 2023 оны 8 дугаар 9-ны өдөр яллах дүгнэлтэд дараах байдлаар буруутгасан. Яллагдагч Э.*-*нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн *2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж буруутгасан. *-*албан тушаалаа урвуулан ашигласан бол тэр үеийн захирамжийг баталсан хүнд би нөлөөлсөн болж таарна. Тэгтэл энэ тухай энэ хавтаст хэргүүдэд байхгүй. Би албан тушаалаа урвуулан ашигласан бол тухайн үеийн газрын дарга *нөлөөлсөн болж таарч байгаа. Тухайн үеийн сонгон шалгалтынд нөлөөлсөн болж таарч байгаа. Тээрэн дээр тайлбар мэдүүлэг байхгүй. Ажлын хэсгийн нэг ч гишүүнээс мэдүүлэг аваагүй. Тухайн үеийн ажил баталсан даргаас нэг ч мэдүүлэг аваагүй. Захирамж гаргасан тэр олон дарга нараас нэг ч мэдүүлэг аваагүй. Ганцхан нийслэлийн тамгын газраас Ууганбаяр гэдэг томилогдсон хүнээс мэдүүлэг авсан. *-*даргын тайлбар бөөрөнхий *-*ажил 100 хувь гүйцэтгэсэн гэж оруулж ирсэн учир би зурсан гэж мэдүүлсэн байсан. *-*дарга дүгнээгүй. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гэрээг л байгуулсан. Гэрээ байгууллагад би нөлөөлсөн болж тарна тэгвэл яаж нөлөөлсөн нь тодорхой болгож өгнө үү. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз"-ийн хийж гүйцэтгэсэн "Монголын соёл аялал зуучлалын холбоо" төрийн бус байгууллагын хийсэн ажил мэтээр 2020 оны 10 дугаар сарын 15-ны ажлын гүйцэтгэлийн тайлан хийж танилцуулсан. Тухайн ажилчидтай байгуулсан гэрээг хуурамчаар байгуулсан гэж байна. Цар тахлын үе байсан. Тухайн хүмүүс гарын үсэг зурсан баримт болон дансаа өгсөн баримт нь хавтаст хэрэгт хангалттай байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг би хүн болгонтой тулгаж харсан. Энэ хэргийн бүх баримтыг хадгалсан байсан нөүтбүүк алга болсон. Улс нийслэлийг 108,000,000 төгрөг хохироосон гэж байгаа. Манай өмгөөлөгч нар санхүүгийн шинжээч томилуулах гэж олон удаа хүсэлт гаргасан. Гэвч нэг ч удаа шинжээч томилоогүй. 108,000,000 төгрөг авсан хүмүүс нь байна. Энэ нь 99 баримтаар тогтоогдож байна. 108,000,000 төгрөг дээрээ намайг буруутай гэж үзэж байгаа бол санхүүгийн шинжээч томилуулаад тогтоогоод өгчих. 2023 оны 11 дүгээр сарын 12-нд шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжид гурван асуудлыг тодорхой болго гэсэн боловч улсын яллагч тогтоогоогүй. Ажлын хэсгийн гишүүдээс нэмэлт тайлбар мэдүүлэг авч өгнө үү. Энэ төрийн бус байгууллага улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. Эрхэмбаяр, Шинэбаяр гэдэг хүмүүс дээр бүртгэлтэй байгаа. Ийм мэдүүлэг өгсөн нь тодорхой болгож өгнө үү. Гарын үсгээ төлөөлөн зурсан баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. *, *нь тийм мэдүүлэг өгсөн нь мэдэхгүй байна. *-*дарга гэрээ байгуулсан. Тийм учраас энэ хэрэгт хамаатуулах хүсэлтэй байгаа. Надтай адилхан гэм буруутай эсэхийг нь тогтоож өгнө үү. Гэрээ байгуулсан энэ ажлыг баталсан хүн нь зүгээр явж байдаг. Гүйцэтгэсэн хүн нь буруутай болоод зогсож байна. Дамдинсүрэн даргыг надтай холбоотой асуудал дээр хамааруулж өгнө үү. 2020 онд хүлээж аваад явсан хүн. 2022 онд энэ дээр асуудал үүсгэсэн нь мэдмээр байна. Шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү. Цар тахлын үе байсан учраас өөрөө миний өмнөөс гарын үсэг зурчих гэж бүх баримтаа явуулсан. Тийм байж улаан цагаан худал мэдүүлэг өгсөн. Сэтгүүлчээр ажилсан н.*гэдэг хүн 2,000,000-3,000,000 төгрөг авчаад мэдүүлэг дээрээ 600,000 төгрөг авсан гэж мэдүүлэг өгчхөөд байхад данс, мэдүүлэг хоёр нь тулгаад тогтоож болдоггүй юм уу. Энэ хэргийг мөрдөн байцаалтад болон прокурорт удаа дараа буцаасан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй. Санхүүгийн шинжээч томилуулаад Э.*-**108,000,000 төгрөг авчаад байгаа юм уу гэдгийг тогтоо гэсэн. Тэрийг тогтоогоогүй. Иймд тодорхой болгож өгнө үү. Мөн яаж хуулбарласан гэдгийг нотолж өгнө үү. Хуулбарласан гэвэл хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Хийсэн ажлынхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх болчхоод зогсож байгаа гэдгээ ойлгохгүй байна. Энийг тодорхой болгож өгнө үү. Нотлох баримтаар өгсөн нөүтбүүк хаана алга болсон бэ тэрийг тодорхой болгож өгнө үү. Гэрч нарийн мэдүүлэг, төрийн бус байгууллагын залуучуудын мэдүүлгээр энэ ажлыг Э.*-*гүйцэтгэсэн гэж хэлсэн. Э.*-*энэ ажлыг гүйцэтгэсэн. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн, түгээх ажлыг цар тахлын үед яаж бэлтгэж хүргэх үү гэдэг дээр төрийн албан хаагчийн үүргэл гүйцэтгэсэн. Энэ ажил нь миний чиг үүрэгт байгаа. Контент бүтээснээр орж ирж байгаа мөнгийг хэдэн арван хүн хуваагаад авсан. Ажлыг нь гүйцэтгэсэн хүмүүс цалин урамшууллаа авсан байхад намайг буруутгаад байгааг ойлгохгүй байна. Миний саяны хэлсэн зүйлүүдийг дахиж тодорхой болгоод энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү...” гэх,
Шүүгдэгч П.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх бүрэлдэхүүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд Монгол өв соёлын гайхамшиг контентед оролцож ажилласан. Үндэсний телевизийн тайзыг засаж тохижуулах, зохион байгуулагчаар нь хамтран ажиллаж байсан. Тухайн үедээ Монголын соёлын биет болон биет бус өвийг ирээдүй хойч залуучууддаа өвлүүлэх хамгаалуулах устах гээд байгаа 279 өвийг бид нар 7 ай сав болгоод энэ нэвтрүүлэг дээр ажилласандаа баг хамт олонтойгоо ажиллаж байна гэж бодож байсан. Өнөөдөр ийм асуудалд холбогдоод энд зогсож байгаадаа харамсаж байна. Үндэсний телевизийн хийсэн нэвтрүүлгийг бид нарыг зуун хувь хуулбарлаад хийсэн гэж хүмүүс ойлгож байна. Үндэсний телевизийн Монгол өв соёлын гайхамшиг 45-50 минутын бичлэгт хэдийг нь энэ залуучууд шинээр санаачилж зочин урьж Монгол өв соёлын гайхамшгийн талаар яриулсан хэдэн минутад нь чимэг болгож үндэсний телевизийн хуучин архиваас чимэг болгож оруулсан гэдгийг ялгаж салгаж өгнө үү. Шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд энэ хэргийг үнэн зөвөөр нь шүүж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.*шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх бүрэлдэхүүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Улсын яллагчийн хэлсэн зүйл дээр нэмж хэлэхэд дээрх залуучуудтай 2012-2013 онд хамтарч ажиллаж байгаад анх танилцсан. Тэрнээс хойш ажил олдуул хамтарч ажиллаад ажил олдохгүй бол тус тусын ажлаа хийгээд явдаг байсан. 2020 оны 09 дүгээр сард цар тахлын үед хөл хорионд байсан үед урлаг соёлын хүмүүс бүгд ажиллаж байсан. Энэ үед соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргачлалыг контент болгон бэлтгэн түгээх ажил байна, хамтарч ажиллах боломж байна уу гээд тухайн үед цахимаар ярилцсан. Тэгээд энэ контентыг 9 дүгээр сард хамтарч хийхээр болсон. Энэ ажлыг хийж гүйцэтгэх болсноор яам тамгын газар залуучууд энэ ажлыг хийж байна гэж дэмжээд шагнал урамшуулал авах талаар бодож байсан. Соёлын биет бус өвийг түгээх дээр хамт олноороо ажиллаад ард нь гарж байгаа гэдэгтээ тухайн үед маш их бахархаж байсан. Тухайн ажил нь хийж гүйцэтгэснээр төлбөр нь орж ирсэн. Тухайн үед таньдаг мэддэг хүмүүсээс өр зээл тавьж байж энэ контентыг дуусгахын төлөө ажиллаж байсан. Энэ контент дээр ажиллаж байсан хүмүүс өөрсдийн тодорхой хэмжээний цалин урамшууллыг авсан. Гарын үсгийн талаар тухайн үед хүмүүс бүгд цар тахлын үед гэрээсээ гарж чадахгүй байсан. Цахимаар холбогдсон бүх материал нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Миний бие энэ контент бэлтгэх ажил дээр бичиг хэрэг гэрээ, тайлан зэргийг П.*хамтарч хариуцаж байсан. Тухайн үед 4,000,000-5,000,000 төгрөгийн цалин урамшуулал авсан. Шүүх бүрэлдэхүүнээс энэ хэргийг үнэн зөв дүгнэж шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч нарыг мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байх ба улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан.
Шүүгдэгч нарын гэмт хэрэгт холбогдсон цаг хугацаа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүй байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасан.
Иймд Э.*-*нарт холбогдох хэрэгт журамлан хэрэглэвэл зохих зүйл заалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан болон эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Э.*-*Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн,
П.*Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон,
Э.*Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоосон байх тул шүүгдэгч нарын болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан цагаатгах өмгөөллийн дүгнэлт няцаан үгүйсгэдэж байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Цэнд-Аюуш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч П.Отгонбаатарт 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Э.Мөнхбаясгаланд 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Э.*-*Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 5,970,000 төгрөгөөр торгох, П.*Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох, *овогт Э.*Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.
Хуульд “Нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Шүүгдэгч Э.*-*, П.*, Э.*нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлхөөр ажлын 5 хоногийн хугацаатай завсарлага авч “Нийслэлийн соёл, урлагийн газар”-т учирсан хохирол болох 108,900,000 /нэг зуун найман сая есөн зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүр 36,300,000 /гучин зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны данс /100900005406/-д байршуулсан байх тул шүүгдэгч Э.*-*, П.*, Э.*нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Нэмэлт санхүүжилтийн баримт” гэх 1 хавтас 300 хуудас, “Нэмэлт санхүүжилтийн баримт 18” гэх 1 хавтас 273 хуудас, “Харилцахын баримт 3” гэх 1 хавтас 220 хуудас, “Нэмэлт санхүүжилтийн баримт 12.1-12.31” гэх 1 хавтас 241 хуудас, “Кассын баримт 2020.04.01-2020.12.31” гэх 1 хавтас 180 хуудас, “Нэмэлт санхүүжилтийн баримт 6-7 сар” гэх 1 хавтас 308 хуудас, “Харилцахын баримт нэмэлт 12 сар” гэх 1 хавтас 64 хуудас, “Харилцахын баримт 2” гэх 1 хавтас 120 хуудас, “Байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” гэх 1 хавтас 168 хуудас, “Байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэхгүүлэх гэрээ” гэх 1 хавтас 129 хуудас, “Нэмэлтийн баримт 8 сар наадам” гэх 1 хавтас 229 хуудас, “Байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ” гэх 1 хавтас 168 хуудас, “Нэмэлт санхүүжилтийн баримт 11 сар” гэх 1 хавтас 191 хуудас, зэргийг “Нийслэлийн соёл, урлагийн газар”-т буцаан олгох, нэг ширхэг зөөврийн хард диск, Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа модель “NP530U4B” дугаартай саарал өнгийн “Samsung” маркийн зөөврийн компьютер зэргийг шүүгдэгч Э. *-*буцаан олгох, 3 ширхэг диск /7 дугаар хавтаст хэргийн 36, 40, 55 дугаар тал/-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *овогт **-*/РД:*/-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэсэн гэм буруутай,
Шүүгдэгч *овогт **/РД:*/-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай,
Шүүгдэгч *овогт **/РД:*/-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *овогт **-*/РД:*/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч *овогт **/РД:*/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч *овогт **/РД:*/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Э.*-*нийт цагдан хоригдсон хоёр хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүний нийт эдлэх торгох ялаас хасаж, нийт биечлэн эдлэх торгох ялыг 5,970,000 /таван сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Нэмэлт санхүүжилтийн баримт” гэх 1 хавтас 300 хуудас, “Нэмэлт санхүүжилтийн баримт 18” гэх 1 хавтас 273 хуудас, “Харилцахын баримт 3” гэх 1 хавтас 220 хуудас, “Нэмэлт санхүүжилтийн баримт 12.1-12.31” гэх 1 хавтас 241 хуудас, “Кассын баримт 2020.04.01-2020.12.31” гэх 1 хавтас 180 хуудас, “Нэмэлт санхүүжилтийн баримт 6-7 сар” гэх 1 хавтас 308 хуудас, “Харилцахын баримт нэмэлт 12 сар” гэх 1 хавтас 64 хуудас, “Харилцахын баримт 2” гэх 1 хавтас 120 хуудас, “Байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” гэх 1 хавтас 168 хуудас, “Байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэхгүүлэх гэрээ” гэх 1 хавтас 129 хуудас, “Нэмэлтийн баримт 8 сар наадам” гэх 1 хавтас 229 хуудас, “Байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ” гэх 1 хавтас 168 хуудас, “Нэмэлт санхүүжилтийн баримт 11 сар” гэх 1 хавтас 191 хуудас, нэг ширхэг зөөврийн хард диск, Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа модель “NP530U4B” дугаартай саарал өнгийн “Samsung” маркийн зөөврийн компьютер зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компьютер зэргийг шүүгдэгч Э.*-*буцаан олгох, 3 ширхэг диск /7 дугаар хавтаст хэргийн 36, 40, 55 дугаар тал/-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны
дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД